antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2015 22 comments

МОНГОЛ УЛС ДАМПУУРЛАА ЗАРЛАХ УУ

нийтлэсэн Admin

-11022014-1392094293-1468696912-turiin_ordonАливаа улс төсвөө төлөвлөхдөө ер нь л өөдрөгөөр тооцоолж, төсөөлөн хийдэг л дээ. Монгол Улс ч сүүлийн 20 гаруй жил тиймэрхүү л төсөв төлөвлөсөөр ирсэн. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал төсвийн орлогын бууралт арай бага буюу боломжийн хэмжээнд байгаа.

Гэхдээ төсвийн орлого тасалдаж яваа. Одоогоор эхний хагас жилийн гүйцэтгэл хараахан гараагүй байна. Өөрсдийгөө дөвийлгөх гэж, бүхнийг мэддэг царайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлээд байгаа этгээдүүдээс энэ талаар сайн асуух хэрэгтэй.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд Монгол Улс цалингаа тавьж чадахгүй байдалд орчих гээд, төсөв нь бүр яадгаа алдчихаад байгаа юм огтхон ч байхгүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам хийх ёстой төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь, зохих ёсоор хийгээд л явж байгаа. Ямар нэгэн тасалдсан, хойшлуулсан санхүүжилт өнөөдрийн хувьд байхгүй. Эдийн засгийн хямрал гэдэг бол их өөр асуудал л даа. Өнөөдөр Монголын эдийн засаг хямралд автаагүй, хүндрэлтэй л байна. Үүний гол шалтгаан бол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унасантай л холбоотой. Жишээлбэл, өнөөдөр манай экспортын 60-70 хувийг бүрдүулдэг нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл уначихсан. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 32.4 ам. доллараар борлуулж байгаа юм билээ. Энэ нь үндсэңдээ үнэ нь хоёр дахин уначихаад байгаа үзүүлэлт шүү дээ.

Эдийн засгийн хүндрэлтэй үед цалин хөлсөө тавьж чадахгүй, дампуурлаа зарлана гэдэг зүйл байхгүй. Төсвийн байнгын хороо Сангийн яам болон бусад холбогдох байгууллагаас долоо хоног тутам мэдээлэл авдаг. Үүгээр төсөв батлагдсан хэмжээндээ, төсвийн хөрөнгө оруулалт болон урсах зардлууд тавигдаад явж байгаа. Харин төсвийн тодотгол хийх шаардлагатай л байгаа. УИХ дахь МАН-ын тодорхой улстөрчид “Эдийн засгийн хямрал” гэж яриад байх юм. Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрч хүмүүс мэдчихмээр юм. Хямрал болоход ажилгүйдэл, инфляцын төвшинд өөрчлөлт орох, хүн ам зүйтэй холбоотой үзүүлэлтүүд буурах зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг юм. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүндрэл. Үүний буруу, эх үндэс нь тэгж яривал олон жилийн өмнөх бодлогын алдаанаас үүдэлтэй. Зарим хүн гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентын үед баталж гаргасан хуулиас болсон. Гэтэл үүгээр улстөр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярих нь арай эртэдсэн асуудал гэж харагдаж байгаа.

Я.Содбаатар: Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй
/УИХ-ын гишүүн/

-Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийн хүрчихлээ. Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зэал дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бүлгийн зүгээс дэмжиж байна. Учир нь дотоодод бонд босговол аж ахуйн нэгж компаниудад улам л хүнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хүү багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм.

Ер нь бид гадны хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихлаа л даа. 2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 800 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна билээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дүнгээр 75 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бүрэн хөөгөөд гаргачихлаа гэсэн үг. Харин түүний хор хохирлыг бид бүгдээрээ л үүрч таарна.

Валютын ханш замбараагүй өснө, ажилгүйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна. Монгол Улсын эдийн засаг одоо сэргэнэ гэсэн зүйл байхгүй боллоо. Сая жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагүй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгүй болно. Нэгэнт л хаврын чуулганаар хүлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгүй нь тодорхой болсон тул ирэх аравдугаар сард дахин сонгууль зарлахаас өөр арга байхгүй. Эсвэл оны төгсгөлөөр албан ёсоор дампуурлаа зарлахаас өөр арга үнэхээр харагдахгүй
байна.

Дампуурлаа зарла гэж даапаалаад байна уу
/сэтгүүлчийн дүгнэлт/

Өдөр тутмын хоёр томоохон хэвлэлд УИХ-ын гишүүдийн маанъ ярьсан яриа. Өнгөцхөн харахад улстөрчдийн маргаан, улс орны эдийн засгийн талаар маргасан яриа боловч өөр өнцгөөс харвал энэ өөрөө ноцтой асуудал. Тэр дундаа хэлсэн үг хийсэн үйлдэл нь  олон улсын анхааралд байх учиртай Монгол Улсын төрд хууль баталж суугаа эдгээр хүмүүс ийм зүйл ярина гэдэг нь өөрөө хариуцлагагүй үйлдэл юм.

Улстөрч хүн хэзээд хэлсэн үгэндээ эзэн болох учиртай. Тэдний амнаас унасан нэг үг л нийгэмд ямар ч ойлголт төрүүлж болно. Цаашлаад дэлхийд. Тиймээс Я.Содбаатар гишүүний энэ үг маш хариуцлагагүй үйлдэл болчихоод байна. Монгол Улс хэзээ дампуурлаа зарлахыг Я.Содбаатар гэж хүн ганцаараа мэддэг болчихоогүй баймаар. Жингэр нохой хуцаж л байдаг гэсэн үл тоох сэтгэлээр хандлаа ч Монголын нэг улстөрчийн энэ мэдэгдэл дэлхийд ямар мессэж өгөх вэ гэдгийг ярихгүй өнгөрч болохгүй биз дээ.

Ирэх намраас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэж байсан хэдэн хүн эрхэм гишүүний Монгол Улс дампуурах гэж байгаа юм байна гэсэн үгнээс болж шийдвэрээ өөрчлөх бол. Бид хоёр том хөршийн дунд хэн ч хардаггүй, тоодоггүй тийм улс байхаа хэдийн больсон. Ардчилсан орнуудын дунд үлгэр жишээ болж, хөгжиж буй нэн шинэ улс гэдгээрээ танигдаад эхэлчихсэн. Уул уурхай, эрчим хүчний асар их нөөц хүссэн ч, эс хүссэн ч Монголыг дэлхийд таниулчихсан. Тиймдээ ч дэлхийн олон зуун хэвлэл мэдээллийн нүд чих манайд ажиллаж байгаа. Монголд хөрөнгө оруулахыг хүссэн бизнесменүүд Монголын талаар нэг ч үгийг алдахгүй уншиж, дүн шинжилгээ хийж байдаг. Тиймээс л Я.Содбаатар гишүүн хувь хүнийхээ талаас бус улстөрчийн хувьд маш хариуцлагагүй үг хэллээ гэж дүгнэх гээд байна.

Популистуудын мэдэгдэл манай уул уурхайн ирээдүйд хэрхэн нөлөөлж Оюутолгой ямар олон жил гацсаныг хэдэн жил парламентад суусан Я.Содбаатар гишүүн мэдэж баймаарсан. Үүгээрээ эрхэм гишүүний нэр хүндэд халдах гэсэн санааг агуулсангүй. Гагцхүү улстөрч хүн хэлсэн үг бүхэндээ эзэн нь байгаач ээ гэдгийг л хэлэх гээд байна. Монгол Улсын талаар унагаж буй үг бүхэндээ судалгаатай тооцоотой хандаж сурмаар байна, улстөрчид өө. Улс төр хийж бололгүй л яах вэ. Намын нэр хүнд, хувь гишүүний талаас сонгогчдоосоо үнэлгээ авах гэж таалагдах зүйл хийх нь хуулиар хориглоогүй зүйл. Гэхдээ нэг хэсэг хүнд таалагдах гэж хийсэн улс төр чинь бидний талаар дэлхийд ямар ойлголт өгөх вэ гэдэгт дүн анализ хийвэл зүгээр байгаа юм.

Эрхэм гишүүнтэй нэг жилийн өмнө ярилцлага хийж байхад мөн л иймэрхүү зүйл ярьж байсныг санаж байна. Олон мянган аж ахуйн нэж хаалгаа барьж, зам барилгын мөнгөө Засгийн газар өгөхгүйгээс болж Монгол Улс дампуурах нь гэсэн зүйл ярьсан. Гэвч жилийн дотор бид ажлаа хийсээр, аж ахуйн нэгжүүд ч тэгтлээ хэдэн мянгаараа хаалгаа барьсангүй. Тиймээс баримт тооцоогүйгээр цээжний пангаар яаран дүгнэлт хийдэг байдалдаа манай 76 жаахан дүгнэлт хиймээр байгаа юм. Шуудхан хэлэхэд Монгол Улс  ойрын 100 жилдээ л лав дампуурлаа зарлахгүй. Газрын доорхи асар их баялагтай ийм улс 100 жилийн дараа Азийн бар болно уу гэхээс одоо байгаагаас дордоно гэж байхгүй. Ядахдаа л стратегийн ач холбогдол бүхий 32 ордоо барьцаалаад ч болов гурван сая хүнээ өлсгөлөнгөөр алдчихалгүй амьдруулах боломж байна. Мэдээж гадны нэг хүнд орд газраа барьцаалж хэдэн төгрөг аваад амьдрах тийм хялбар амьдрал бидэнд хэрэггүй. Тийм амьдрал өгч болохгүй, энэ ордуудыг зөв ашиглаад, зөв толгойгоор удирдаад өгөөч гэж бид энэ 76 хүнийг төрд суулгасан. Тиймээс дампуурлаа зарлаач ээ гэж даапаалж суухын оронд ажлаа хий, гишүүд ээ.

Хэлсэн үгэндээ хэзээ нэг өдөр ороогдох вий. Хариуцлагагүй хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг тэр цагт энэ бүхэн эргээд эзнээ ороодог гэдгийг надаар хэлүүлэх юун. Урт хэл хүзүү орооно гэдэг дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • азаа (July 02, 2015 8:16:37 pm )

    энэ ёэтгүүлч үнэн үг хэлжээ айлаар бодсон ч хичнээн ядуу өртэй байсан ч гэсэн манайх дампуурлаа гээд гэр оронгоо зардаггүй биз дээ ер нь тэгээсэй гэдэг хүсэлтэй улсууд байдаг байж магадгүй шүү

    • ж (July 03, 2015 6:13:19 pm )

      хүн амынхан 20 гаруй хувь нь төрд алба хашдаг тал гаруй хувь тэтгэвэр тэтгэмж авдаг улсын хувьд дараагийн ГРЕК болоход тун ойрхон байна даа баялаг бүтээгчидэдээ сайн боломж өгөлдөө бүх юмаа л ард түмэн гэж худалаа шоудаад төрдөө авахын оронд

    • tersuud (July 06, 2015 3:20:30 pm )

      mongol muhuusei bilee

  • Зочин (July 02, 2015 9:00:35 pm )

    5 ТОЛГОЙГ ЯВУУЛАХ ГЭЖ ХИЙМЭЛ ЯРИА ГАРГАЖ ХИЙМЭЛ ОРЧИНГ БИЙ БОЛГОЖ ЭДИЙН ЗАСГААР ТОГЛОЖ ХАНАХГҮЙ Л ХҮМҮҮС ЮМ ДАА. 5 ТОЛГОЙН НҮҮРС НЬ ЧУХАЛ УУ, ТЭНД ИЛҮҮ ИХ ОЛОНД МЭДЭГДЭЭГҮЙ БАЙГАА ЭРДЭС БАЯЛАГ БАЙНА УУ ГЭЖ ХАРДАХААР БОЛЧЛОО. БАЙГАЛИЙН ХИЙ ИЛЭРЛЭЭ Л ГЭСЭН. ӨӨР ЮУ Ч БАЙЖ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЭМ СИ ЭС ЮМУУ ЭНЕРЖИ РЕСУРСЫН УУРХАЙН АЖИЛЧИД ЮУГ ОЛЖ МЭДСЭНИЙГ ЭНЭ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ МУУ ЁРОЛСОН ЯРИЛЦЛАГУУДААС ОЛЖ ХАРЖ БОЛНО. МОНГОЛ УЛСАД ЭМ СИ ЭС ГЭЖ БАЙДАГ ЮМУУ. ЭМ СИ ЭС-Д МОНГОЛ УЛС БАЙДАГЫМУУ ГЭМЭЭР БАЙНА.

  • Arslan (July 02, 2015 10:59:03 pm )

    50-d say maltai, tsuuhun hun amtai uls yahaaraa dampuurdag ym be. hudlaa uul uurhai, 5 tolgoi geh met zuil yrisaar hiimel dampuural uusgej, tom kompanuudtai niilj uursduu hojih sanaatai ymnuud, zasgaas bugdeeree buuh heregtei

  • zochin (July 03, 2015 1:20:32 am )

    haluun elgen nutag duugaa zuwhun mongol ulsiinhaa tuluu tshiloh zurehtei hun duulaarai luiwarchid bitgii hudlaa jujigleerei .

  • zochin (July 03, 2015 7:25:10 am )

    Эзэнийхээ даалгавараар бичээ юу пунцагаа. Улс дампуурах нь ч юув.гэхэдээ өнөөгийн төрийн толгойлогч нарын толгой хүзүү хайшаа хандаад байгааг эгэл бид өмөөрөөд байхаар харагдахгүй байгаа шүү.

  • bid (July 03, 2015 7:42:09 am )

    edin zasgaa uud tatahgyi zeel geed gyigeed baival dampyyrnaa

  • Гүраранзансоронзонболдсайханбилэг (July 03, 2015 7:47:03 am )

    Энэ сэтгүүл нэртэй мал 32 ордоо барьцаалаад ч гэх шиг бүү үзэгд Өртэй хүн өөдлдөгүй юм шүү битгий өр тавиад бай урьд удынхаасаа бүх юм дордоод л байгаа биз дээ ухаараач ухаанд нь ухна ишиг энэ хүмүүсийг яанаа ард иргэд минь

  • Зочин (July 03, 2015 7:49:35 am )

    Ард түмэндээ тайлагнаач юу болоод бна

  • Anonymous (July 03, 2015 8:00:53 am )

    Dampuurah bh a hachin umnuud uls tord orj bn da luivrar heden zoostoi bolson nohdud orj bn nadaas dor setegdeg humuus l tor barihiii

  • Anonymous (July 03, 2015 8:08:07 am )

    Улсаа баарьцаалж еренд оруулж оруулах гээд байгаа нехдуутэйгээ хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй Сайханбилэг херенге оруулалт тусламж нэрээр зугаалж еренд оруулах ажлаа баталгаажуулж явааг ч хянахаар хэрэгтэй гуравхан Сая хунээ аваад явчих ухаангуй ноедоос огцруулаачээ

  • өлзий (July 03, 2015 11:10:38 am )

    сайхан билэгээ чи өөрийн гэрээ өртэй байлгаад үздээ д

    • 158 (July 03, 2015 12:35:06 pm )

      Өлзий танай аав ээж чинь айлаас гурил зээлж аваад чамд оройн хоол хийж өгч болохгүй юү.Чи хоосон хонож чадахгүй амьтан шүү дээ

  • зочин (July 03, 2015 2:03:09 pm )

    Монгол хэзээ ч дампуурахгүй муруй амт коммунист Я. Содбаатарын мөрөөдөл нь Улсаа дампуууруулах

  • zochin (July 03, 2015 7:01:35 pm )

    SETGUULCH MASH ZUW TAILBAR MAYAGAAR BICHSEN NN SAIN BN .

  • МОНГОЛЧУУДЫН ТАМЫН ҮЛГЭР (July 04, 2015 10:20:49 am )

    СОДВААТАР МЭТИЙН МОНГОЛ УЛСАА УДИРДААД АВААД ЯВАХ ЧАДВАРГҮЙ ЮМНУУДААР УЛС ТӨР МААНЬ ХАХАЖ ЦАЦАЖ ГҮЙЦЛЭЭ ДЭЭ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ МААНЬ ДАМПУУРААД УЛС ТӨР МААНЬ ХЭДЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААД ДҮҮРЭЭД МОНГОЛ ОРНЫ МААНЬ ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ АХУЙГ ЯДУУРУУЛЖ ТУЙЛДУУЛСАНЫ ГОРЫГ ЭНЭ ХЭДЭН УС ТӨРЧИД ХУЙЛЫН ДЭНСЭН ДЭЭР ОЧИЖ ГОРЫГ НЬ АМСАХ ЦАГ ИРНЭ ДЭЭ

  • зочин (July 04, 2015 11:35:38 am )

    улс орон дампуурлаа гэж бодход эцсийн хариуцлагыг нь хүлээх нөхдүүд байх л ёстой энэ улс орныг дампууруулахад ухаан санаа хүчин зүтгэлээ гаргаж ханаж цадахаа мэдэхгүй идэж уусан урьд нь төрд ажиллаж байсан одоо ажиллаж байгаа мөн ч олон хулгайчууд ЭХ ОРОН-оо хаяж гадаадад гарна Худлаа биш С ,Баяраас эхсүүлээд баахан ХУЛГАЙ хийгээд зугтсан Энэ маягаар араас нь олон хулгайчууд бэлтгэлээ базаагаад бэлэн байдалтай байж л байгаа

  • Анка (July 04, 2015 3:36:56 pm )

    Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь МАН шүү дээ. МАН учир утгагүй 2 их наяд төгрөгийг иргэдэд тарааж тэнэгтсэн.

  • Ачу (July 05, 2015 1:18:49 am )

    Улс орон ард түмнээ зөв замаар аваад яваа гээд итгэл,бүрэн эрх, эдлэх ямба амьдралын хэрэглээ бүгдийг идэх талхнаасаа хугсалан байж өгөөд гарагсан.Гэтэл ордонлуу орохдоо эргэж бидэнлүүгээ нус цэрээ хаячхаад зөвхөн хар амь хулгайч нам гээч бүлэглэлийнхээ төлөө хуудуу бологныг хийж нийлж нэгдэх нь битгий хэл нэгнээсээ өрсөж нэг нэгэнтэйгээ тэмцэлдэн нураадаг сөнөөдөг луйварчид болон хувирч төрийн ажлыг төрлөөрөө дарангуйлан үндсэн чиглэл баримжаагүй эрх үүргээч мэдэхгүй эрхгүй 35 үсэг муухан холбодог санаатай тэнэгүүд нь хөдөө гадаагүй самарч хөх Монголыг өвдөглүүлчихлээ.Өндийтөл бэрх уруудхаасаа их хугцаа ордог гэж мэргэд айлджээ.Яах вэ таминь!Хариуцлага алдаж уравсан нөхдүүдэд цаазын ял тулагдаг эртний засаг төрийн уламжлалыг хуурамч ардчилал хулхидаад хумьчихсан хуулийн хариуцлага тооцох ялыг нь бүрэн эрх болгоод хамгаалчихсан гээд урагшилах хөгжих дэг журам шудрага байдлыг устгаж төрийг мөхөөж ард түмний амар амаглан байж эрхээ эдлэх төрдөө итгэж мөн хяналт тавих бололцоог түгжиж дарангуйлан тамлаж татварын нэр төрлийг олшруулж шулж эхэллээ хүмүүсээ!!Энийг ардчилал гэдгиймаа маргааш сайхан болчихно ардчилал ингэх ёстой юм гэж ирээд л мунхруулаад муугийн эсрэг сайхан юм ярьж 25жил хуураад хашраачихлаа.Одоо хэнч итгэхгүй!!!Ертөнций аль муу муухайг эх оронд маань авчираад үржүүлчихлээ.Энэ бол үхлийн хорт хадар !!!!

  • Зочин (July 06, 2015 10:28:20 pm )

    Тэнэг СОДБААТАР еерее дампуурлаа зарла! Ирэх сонгуульд чи байхгуй гэж мэд! тиймээс чи еерее дампуур!!!Монгол улс хэзээ ч яагаад ч дампуурахгуй! учир нь монголд чамаас еер ухаантай хумуус олон бий! Монголын ирээдуйг доромжилсноороо чи л дампуурна биз!

  • Urgen (July 17, 2015 10:52:44 am )

    Mongol hun amnii belgeere umiig tisiilj setgedeg.Buhel butneere bga uls dampuuraad bh ni haashaa umbe.Gehdee tur zasgiin tolgoid bga nihdiid eersdiin erh ashgaa bus ujs ornoo bodoj ew negdeltei ,negdsen bodlogo,alsiin haraatai ajillamaar l bnda.Shine bolowson hichneer hunii huutsuu selgehgyi,uursdiin ur huuhed tanil taliinhaanaaraa toiruulj selgeed bhaar uls oron maani yaaj hugjihewdee.Uneheer haramsahaar l bnda.Turiin tomchuudad ichih bulchirhai alga boljee huurhii.

antalya rent a car