Б.Галааридын “Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул” нийтлэлийг уншлаа.
Уншаад Б.Галаарид гуайн тухай миний ойлголт орвонгоороо эргэлээ. Учир нь мөнхтэнгэр гээчийг энгийн ухаанаар судлах аргагүй байдаг, судлаад ч олигтой ойлгодоггүйг баталж байх шиг. Эсвэл хэн нэгний эрх ашгийг хамгаалж захиалгаар, гуйвуулж бичсэн юм байна гэж ойлголоо. Мөнхтэнгэр судлаач гэж итгэж явсан хүн маань ямар ч судалгаагүй, хийсвэр дүгнэлт хийж, гүтгэлэг, хов жив цуглуулан бусдыг үгүйсгэн хоолоо олж иддэг дүр төрхийг илэрхийлж буй нь өнөөгийн араатан шинжиндээ орсон нийгмийн манлайлагчдын үнэн дүр төрхийг харуулж, тараа таниуллаа даа.
Тэр хүн таныг судлаад өгөөч гэж хандсан гэжээ. Тэнгэр мэддэг гэгддэг, судалдаг болохоор чинь таны сүнсэнд ирсэн даалгаврыг таниулж, өнөөдөр ингэж хөгөө чирэх вий гэсэндээ өвөг дээдэс чинь танд судлах хугацаа өгч эрт уулзуулж дээ. Мөнхсаруул гэгээнтэн харин өөрт өгөгдсөн тэнгэрийн өгөгдлийг үнэнчээр дагадаг хүний хувьд эргээд өөрийг нь хэрхэхийг үл хайхран ариун цагаан итгэлээр тантай уулзаж дээ.
Нөгөө талаар та Бөө судлаач бол түүнээс дээш түвшний оюун санааг шууд буулгах цаг ирснийг анзаараагүй байж болох юм. Зөвхөн үзсэн харсан цонхоороо ертөнцийг харж, түүний хязгааргүй боломжийг үгүйсгэж буй бололтой.
Таныг хүндэтгэн үнэлж, өөрт тохиолдож буй энэ гайхам үзэгдлийг тайлах гэж зам мөрөө хайж явахдаа Б.Галаарид гуай л Тэнгэрийг мэднэ, шилдэг нь гэж танд хандсан сайхан сэтгэл рүү ус цацаж, та ч сайхан царайлахын хажуугаар хүний улыг шагайн, хожим новшрох хогийн санаа өвөрлөн үлдсэн байх юм.
Энгийнээр ойлгоход шүлэг бичдэг хүү эхний хэдэн бичсэн шүлгээ уншин урамшиж нэгэн яруу найрагчид үзүүлэхэд сонирхьё гэж авчихаад шоолж муулаад хадгалах, бөх болох авьяастай хүү анх сонирхолоо даган сумын заан дээр очиход ээрч мууран хэдэн мэхээ нуун мултарч хар амиа бодон, хүн чанараа гээсэнтэй ялгаагүй үйлдэл биш үү. Галаарид гуайг энэ жудаггүй, хүний мөсгүй үйлдлээ үргэлжлүүлэн даамжрах шинжтэй байгааг анзаарсандаа энэ зүйлийг бичиж байна.
Аливаа зүйлд хөгжил гэж байдаг, улаач түшээ нар ч онгодоо зөв буруу ойлгох, санааг зөв барин дамжуулах, харсан үзсэн мэдрэмжээ танин тайлбарлахдаа алдаж оносоор зүгширдэг. Таны үзье, сонирхьё, судлая гэж 2012 онд авч үлдээд одоо баримт гэж дэлгээд байгаа жижиг тэмдэглэл үеэ өнгөрөөж, 300 гаруй боть судар, ном болоод хавьгүй өндөр түвшний судалгааг хүлээж байна.
Та хэдэн өдрөөр, хэдэн цагаар туульс хайлах мэт яруу сургааль, судрыг буулгаж чадах нэгэнтэй тааралдаж байсан уу. Энэ энгийн нэгэн солиотой, мунхаг хүний хийж чадах зүйл үү. Түүнд итгэж дэмждэг олон зуун хүн анхандаа тань шиг л дүгнэн цэрвэдэг ч эгэлгүй их судруудыг нь чихээр сонсож, нүдээр харан уншаад тэнгэрийн үйлэнд нь оролцож, судалсаар өөрийн эрхгүй үнэнд гүйцэгддэг юм даа. Харин тэр таны шоолж буй итгэн дэмжигчид дотор бөө удган нь ч, лам хар ч, эмч домч нь ч, энергийн засалч үзмэрч нь ч, эрдэмтэн доктор ч, зурхайч одон оронч, зохиолч найрагч, урлаг соёлынхон ч, зураач барималч, багш, бизнесмэн, малчин, тариачин, оюутан, залуучууд, идэр насныхан бий.
Хаан гэдэг нь у-хаан гэдэг үгнээс гаралтай ханасан оюун ухаан буюу оюун ухааны оргилд хүрэхийг, тэнгэрийн нууцын айлдварыг тайлах ухааныг хэлж буй юм аа.
Хатан ч ялгаагүй.
Б.Галаарид гуай өөрийгөө хаан бол гэж хэлсэн гээд шоолсон байна лээ. Харин ч хаан гэдэг нь Чингис хаан бол гээгүй шүү. Та хаадын удам, хэн нэгэн хааны сүнсийг эрхшээж төрсөн нэгэн байж яагаад болохгүй гэж. Та яагаад youtube дээр тавигдсан, шууд газар дээрээс нь хийсэн баримтат бичлэгүүдийг үзэлгүй, сонсолгуй хэдхэн хуудсанд хураангуйлан тавьсан танилцуулгыг шүүрэн авч яаран дүгнэлт хийдэг билээ.
Мөнхсаруул багш бөө ч биш, ламч биш, үзмэрч шидтэн ч биш шашин номын эрдэмд тэр зориуд суралцаагүй. Харин өөрийгөө, сэтгэл ухамсраа хөгжүүлж, сонсож тэнгэрийн өгөгдлөөрөө тэнгэр, дээд оюун санаатай холбогдож, Өвөг дээдэсийн мэдээллийг дамжуулж чадаж байгааг нь хэн ч үгүйсгэж чадахгүй байна. Тэрээр хоёр гурван цаг битгий хэл, хонон өнжин орон зай нөхцөл байдлаас үл хамааран шүлэглэн тэнгэрийн туульс дамжуулах онцгой чадвартай хүн юм. Ийм онцгой чадвартан хүн төрөлхтний түүхэнд үнэхээр ховор байсан гэдэг.
З.Бат–Отгон багш ийм хүмүүсийг бөө тархитай хүмүүс гэж нэрлэн харин ч судалгаатайгаар тайлбарладаг юм байна лээ. Тэр харин хамгийн ихээр судалдаг хүний хувьд энэ тухай хөнгөдөж, хийтэй дуугарахгүй байгаа нь эрдэмтэн хүний зангараг бололтой. Яг бөө гэж бас хэлчихээгүйг анзаарна биз ээ. Тэнгэртэй харьцдаг бүхэн бөө бас биш шүү. Бөө биш гэснээс биш, бөөг сайн муу гээгүй шүү. Бас гуйвуулах вий. 13-р зууны үед Цагаадай Хааныг тэнгэртэй холбогдон шүлэглэн буулгадаг байсан тухай Америкийн зохиолч Жак Уэтерфорд өөрийн зохиол Монголын Их Хатадын нууц товчоондоо бичсэн л байна. 40 гаруй жилийн хугацаанд далд ухамсрын дадал хийж, далд ертөнцтэй холбогдож, энерги, сүнс, далд ертөнцийн талаар алдартай олон ном бичсэн Монгол хэл дээр олон ном нь орчуулагдсан М. Друнвало болон өнөө бидний үед ч хэдэн цагаар шууд тэнгэрийн өгөгдлөөр ямар ч хэрэгсэлгүйгээр Channeling хийдэг тохиолдлыг бичсэн л байдаг. Та өөрийн блогтоо “Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн, 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “ Өнөөдөр танай гаригийн оршиж буй энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Учир нь та нар хуучин үзэл бодлын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна гэж хэлсэн юм.” гэж бичиж байсан шүү дээ. Түүнээс ч илүү чадвартай МОНГОЛ ХҮН байж болохгүй гэж үү. Та бөө судлаачийн хувьд ядаж Монгол хүнд л байдаг агуу их чадамжуудын тухай гадарлах биз ээ.
Яг энэ эгзэгтэй цаг үед Мөнхтэнгэр бидэнд шинэ элчээ илгээсэн нь Мөнхтэнгэрийн оньс Мөнхсаруул багш гэдэгт би хувьдаа бат итгэдэг. Түүнийг сохроор дагадаг гэж хэлүүлээд байгаа хаад, хатад нь дээд оюун санаатайгаа холбогдон эмнэх домнохоос эхлээд хар цагааныг ялган засах арга ухааныг тайлж чадаад хэдэн цагаар биш гэхэд арав, хорин минутын тасралтгүй судрыг тэрлээд байгааг та хэрхэн тайлбарлах бол. Хэрэв худал байсан бол тэр олон хүн ингэж итгэн дагах уу. Бас тэгэж санааны зоргоор шид хүч, далд увдисуудыг үзүүлж чадах уу. Судлаач хүнд сонирхолтой л баймаар юм.
- Та түүнийг урд нэг насандаа Их Эзэн Чингэс хааны эрдмийн багш, хойд нэг төрөлдөө Өндөр гэгээн байсан тухайгаа хэрхэн батлах тухайд нь эргэлзжээ. Харин тэр үйлээрээ, судраараа хангалттай нотолж явна. Түүнийг нь та судалж болохгүй гэж үү. Судлахгүй гэвэл та судлаагүй байж үгүйсгэх эрхгүй баймаар.
- Тэр үйлээ хадагны өнгөөр нэрлэснийг 5 хадаг бөөгийн зан үйлд байхгүй, шарын шашинтай холбоотой гэхчлэн бичжээ. Өвгөдийн маань бүтээсэн оюуны сан түүхэн хөгжлийн явцад баяжиж ирснээс гадна бөөгийн шүтлэгтэй ч шарын шашинтай ч явсан балруулдахгүй түүхээс гадна тэр бүх оюуны охь шим дээд сандаа хуран чуулдаг нь гарцаагүй. Гэгээнтэн маань ч тэр бүхнийг үгүйсгэхгүй байхыг сургаж “бурханы сургаалаар ч хураах буян гэж байдаг юм” гэж айлдсан байдаг юм. 5 хадгаар үйлээ нэрлэхдээ 5 махбодь, 5 өнгөөр илэрхийлэгдэх хишиг буян бүхнийг билэгдэн илэрхийлснийг махчлан тайлбарлах гэж муйхарлах нь угаас утгагүй.
- Сэрээх, амирлуулах гэж эсрэг шахуу үгийг хамт хэрэглэсэн гэх юм. Сэрээж сэргээсэн бол хүчийг нь тогтоон бэхжүүлж амирлуулах нь зүйн хэрэг биз дээ.
- Өвөг дээдсийн хишиг буяныг Эрдэнэзуу хийдийн 108 суврагаар нэгбүрчлэн буулган тайлсан гэснийг би ойлгоод байгаагаа тантай хуваалцъя даа. Нэгэнт биетэй бус оюун санааны хүчийг онилсон цэг дээр оноон тусгаж байж тайлан барьдаг арга далд ертөнцтэй харьцах ухаанд угаас дэлгэр шүү дээ.
- Хийдүүдийг тэнгэрээр ариусгасан нь бас юу нь болдоггүй билээ. Ариун дагшин газарт сайны хажуугаар саар дүүрэн байдаг гэдгийг захын хүн мэднэ. Ялангуяа хар, цагаан нь холилдсон өнөөгийн нөхцөлд сайхан эрчим энергээр сэргээгээд тэнд очсон хүн ариусахаасаа илүү саарыг биедээ наагаад байгааг нь харсаар суух уу.
За тэгээд цааш ил далд ертөнцийн ойлголтыг хольж, гагцхүү гутаан доромжлоход л чиглэгдсэн, магадгүй та өөрөө ч мэдсээр байж хэт бүдүүлэг дорд ухамсраар харлуулсан зүйлсэд энэ мэтчилэн тайлбар өгөөд байх нь ач холбогдолтой эсэхэд эргэлзэж эхэллээ.
Ер нь хүний мөн чанараас эхлээд уул хайрхан, ус гол мөрөн, сүм хийд, нар сар од гаригсыг таниад уншаад буй юмыг нь юу ч болсон та бүхэн аваад үзчихэж болохгүй юу.
Дээд оюун санааны энэ дамжуулалтыг хүлээн авч цаг тухайд нь хийж бүтээж буй үйлээ бид Тэнгэрийн үйл гэж нэрлэж буй бөгөөд Мөнхтэнгэр, Өвөг Дээдэсийн дамжуулсан айлтгал, айлдвар, зарлиг тушаалын дагуу Монгол орныхоо уул, усны нууцыг тайлж, тахин амиллуулах, газар усны хүчийг эрхшээн, Монгол хүний хөх толбоны галыг сэрээхэд чиглэсэн 280 гаруй үйлийг хийсэн ба үүнээс 40 гаруй нь олон нийтэд хандсан үйл байгаа.
Тэр бүхнийг та авч үзье гэвэл Гэгээнтэн маань атгаг санаа агуулахгүйгээр шууд л өгөх хүн. Түүнд өс санах, хувиа хичээх өчүүхэн ч зан байдаггүй нь энэ олон хүний сэтгэлийг хурааж, хайрыг татахад нөлөөлдөг байх.
Та нэгэнт олон нийтийн хэвлэлээр сүржигнэсэн тул би ч бас уншигч түмэн зөв мэдээлэл аваасай гэсэндээ нээлттэй бичиж байгаа бөгөөд гагцхүү өөрийн сайн дураар итгэл сэтгэлийн угаас бичиж байгаагаа онцолмоор байна.
Мөнх Тэнгэр түүнд ”Чи бол Их Эзэн Чингэс Хааны нууцын түлхүүр” хэмээн зарлигдаж, улмаар 181 тэнгэрийн тамгатай хүмүүсийг танин залах мөн 1000 амьд бурхдыг тодруулан нэгтгэх тухай онцгой мэдээллийг хүлээн авснаар энэ үйлийн цар хүрээ хичнээн агуу болохыг мэдэрч, эрч хүчээр дүүрч энгүй их үйлийн цагаан замыг мөрлөж эхэлсэн түүхтэй юм. Их эзэн хаан нэгэнтээ дэлхийн талыг эзлэхэд гол хүчин зүйл нь юу байсныг асуухад “Мөнхтэнгэр” гэж л айлдсан тухай бичсэн байдаг. Тэгвэл та Их хаанаа худлаа хэлсэн гэх үү, эсвэл түүнээс баталгаа шаардах уу. Их эзэн хаанд маань Мөнхтэнгэр тусалсан нь түүний үйл хэргийн түүхээр батлагдан харагддаг бол Их гэгээнтний маань үйл ч үүнийг дахин нэгэнтээ нотлоно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Тэрээр ,,Ертөнцийг эзэгнэх хүч нь Монгол түмний хөх тамганд оршиж байдаг, нөгөө талдаа Монгол түмнээ гурван мянган жилийн туршид сайхан амьдралаар амьдруулах өв ухааныг нь өгч, сүнс сүлдийг нь тэгшлэн өргөж, өндөр тэнгэртэй гэдгийг нь таниулан сэрээж, агуу их хайраар дэлгэрч амьдрах тэр цагийг авчирч таниулах элч” болох тухайгаа ярьсан нь яагаад танд таалагдахгүй байгааг л би гайхаж байна.
Тэр ч гэсэн хань ижил, үр хүүхэдтэй, хувийн гэсэн амьдралтай. Тэр бүхнээ хойш тавьж, олны хэлэнд энэ мэт чичлүүлэхийг үл хайхран сэтгэлээ урж, зүрхээ сэмлэн байж таны төлөө, бусдын төлөө зүтгэж явна. Тийм ээ хэн ч түүнээс гуйгаагүй. Харин тэнгэр түүнд даалгасан юм. Тэр хүний биш, харин тэнгэрийн тэр хатуу шалгуур, шүүлтийг давж гарахын тулд амь нас, алив бүхнээ дэнжигнүүлэн ядаж явна.
Тэнгэрийн үйлээ шат дараалалтайгаар зөв гүйцэлдүүлэн давж, амжилтад хүрэх бүрд нь их хайр, ивээлээ хүртээж, эрдэм чадал, шид хүчийг нэмж, түүнийг ахиулж дэвшүүлсээр ирсэн юм. Тэр одоо 3 жилийн өмнө тантай уулзсан хоёр үгэнд халирдаг, эгэл нэгэн бүсгүй биш. Түүнээс хойш чандлан нуусан тангараг дор “тэнгэр”, “газар”-ын үйлээ гүйцээж дуусаад “хүмүүний ертөнцийг засах” үйлээ тэнгэрийн зарлигаар /2014 оны 11 дүгээр сараас эхлэн/ эхэлж, ард түмэндээ ил тод гүйцэтгэн биелүүлж явна.
,, …Луу жилээс эхэлж лус газраа аргадаж, Могой жилээсээ эхэлж мод ургамлаа тэтгэж Морин жилдээ хүчээ авч Монгол түмэн сэрж, Өгөөмөр сайхан хонин жилдээ өр ширгүй хотлоороо баясаж, Тэгш сайхан бичин жилдээ дэлгэрч нэгэнтээ тогтоно үрс минь…” хэмээн 2012 онд эхэлсэн энэхүү үйлийг тодорхойлсон бол хожим нь гурав гурван жилээр нийт есөн жилийн хугацаанд түүний хүрэх үр дүнг урьдчилан харуулж, хийх үйлийг нь хатуу цаг хугацаатайгаар хэрхэн яаж гүйцэтгэхийг нь нарийвчлан зарлигдан дамжуулсан байдаг юм аа.
Өнөөгийн хүмүүн бид зөвхөн ил харагдаж буйг л мэдэж, мэдэрч, хүртэж, шүтэж яваа болохоос дээд оюун санаа, далд ухамсар дахь нууц оршихуйг үл ойшоон ирснийг энэхүү Бумбын буюу Оюун Ухамсрын Алтан Эринд засаж залруулах нь зайлшгүйг нийт хүн төрөлхтөн аль хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. Орчлон ертөнц, Мөнхтэнгэр асар хурдтайгаар нүүдэллэн өөрчлөгдөж, хүмүүн бидний оюун ухаан, бие сэтгэл, ухамсарт нөлөөлөн, шинэчлэгдэн буй онцгой цаг үед амьдарч буйгаа мэдэрч, амьдралд маань гайхамшигт хувьсал болж буйг харсаар Яг энэ мөч маань Мөнхтэнгэрийн, Өвөг ДээдЭсийн өндөр түвшний шилжилтэнд орж буй алтан үед та бид хамтдаа амьдарч байна.
Хуучин амьдралын хэв маяг үеэ өнгөрөөж шинэ эрин, шинэ цаг эхэлж байна. Энэхүү өөрчлөлт зөвхөн бидний гадаад орчинд биш дотоод ертөнцөд хүчтэй явагдаж байна. Эгзэгтэй энэ үед биднийг илүү дотогшоо харж, бид хэн бэ? Бид яагаад энд байна вэ? Хүн төрөлхтөн хаашаа чиглэж байна вэ гэх мэт адармаатай асуултуудад бид өөрсдөө хариулахад хүрч байна. Асуултуудын хариултуудыг өдрөөс өдөрт улам бүр олсоор, эцэст нь орчлон ертөнц хийгээд бүх зүйл нэгдмэл юм, бид бүх зүйлстэй хамааралтай юм, Мөнхтэнгэрийн аугаа хүчин дор нэгдэж, тэндээс илгээсэн Мөнхтэнгэрийн оньсын тайлал, тэнгэрийн зарлиг айлдвар дор Монголчууд бид дахин нэгдэж, бидний дотоод дахь асар их хүч, гэрлээ асаан улам бүр гэрэлтэж, Орчлон Ертөнцийн гэрэлтэй нэгдэхийн чухлыг танин мэдсээр бус уу …
Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй.
Ж.Отгонбаатар. /далд ухамсар, мэдээлэл эмчилгээ, биоэнергийн засалч /
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2015 11:14:41 pm )
Энэ хэн гэдэг мянганы ноён бэ? Ухайс даа. Өөрийгөө ч хэн гэдгээ мэдэхгүй жингүйдэж яваа гэгээнтнээ тоохгүй хүнийг яах гээв? Дургүй хүнийг дарж байж сайдаа болгох нь уу? Эсвэл дурлалдаа шатаад тэрэндээ итгэчихээд балайраад яваад байгаа юм болов уу? тэр гэгээнтэн гуай чинь.Уучлаарай 13 дугаар зууныг хүсэн мөрөөдөгчид өө. Одоо морь унаж, нум саадаг агсаж, илд эргэлдүүлэх ямар ч шаардлагагүй зуунд амьдарч байна. Урагшаа явах гэхээр хойш нь чирдэг ядаргаатай хийрхэгчид юм даа. Тийм л юм бол итгэж биширдэг бүлэг сүрэг дундаа орхигдсон соёл иргэншлээ цэцэглүүлэхгүй юу даа? Тэр тэнгэр чинь нэргэмэрүүд ээ.
-
зочин (July 03, 2015 8:03:31 am )
Тэнгэр нь хаясан чам шиг эргүү нүүд яг л ингэж балайрдаг юм даа. хөөрхий. Өрөвдөлтэй амьтан.
-
Mongol (July 03, 2015 1:04:27 pm )
Ta Mongol hun bish bololtoi. Mongolchuud tsainiihaa deejiig Munkh tengertee orgodog, Mongolchuud Munkh tengertee zalbirdag, Mongolchuud tsag agaaraa Munkh tengereesee meddeg, Munkh tengert yadaj amitai buhnii amisgaldag agaar baidag. Muhar suseg gehiim. Shariin shashin deer ochij baigaagaa yamar syseg gehii, gadnii shashin shytigchdee yamar syseg gehii, boo morgoliig yamar syseg gehii. Namaaraa, ashig sonirhlooroo, alan haydlagaaraa humuus niileed baigaag helj chadahgyi baij, Munkh tenger, Mongol uhaanaaraa evlelden negdej baigaa humuusiig yund ad uznev. Edgeer humuus oorsdoo itgej unemshij, mederch, oorsdoo zardalaa gargaj, oorsdoo evlelden negdej oorsdooolnii omno garch yadarch doroitson uls eh orondoo huvi nemree oruulj yavaa. Ene uilend tor zasag, munutei hen ch tuslaagyi, hamaagyi gedgiig helie. ta ekh orniikhoo toloo yu hiisen um, busdiin gar khol bolj hutgan uimuuleh ajliig l hiij odriin khooloo arai yadan olj baigaa biz. Ooriigoo tanij medeed, hiisen ajiltai heleh ugtei bolchihood alivaa zuiliin har tsagaaniig yalgaj surchihaad busdiig doromjilmoor um. unendee huuli hyanaltiinhan setgegdel bichij bga humuusiig olj ileruulj busdiig gutgen doromjilson hutgan uimuulsen hergeer shalgaj arga hemjee avah heregtei baina. hen ch uzel bodlooroo, shashin shutlegeeree, ashig sonirkhlooroo evlelden negdeh erkhtei. Edgeer humuus oorsdoo munguu gargaj oortoo zoriulj Mongol eh orniihoo toloo, busdiinhaa toloo negdsen um. Hurai, hurai, hurai
-
МӨНХ (July 03, 2015 2:19:22 pm )
Амьтай болгон сүнстэй билээ
Амьгүй болгон эзэнтэй билээ.
-
-
үүлэн (July 02, 2015 11:50:24 pm )
нэмэртэйгээр бархуу цэцэглүүлнэ чиг.та харин бүү хоцроорой!
-
Anonymous (July 03, 2015 7:25:34 am )
Тэр Бат отгон доктор чинь ийм хүмүүс олноороо төрж байна. Надтай ямарч хамаагүй шүү. Хаан хүнийг нэг хүн тодруулчихдаг юм биш гээд зөндөө тайлбар хийнэ лээ шүү. Яг Галааридтай адилхан. Судлаачид ингээд байхад тань шиг толгой нь эргэчихсэн амьтан бодвол нөгөө тодорсон олон өнгийн хувцастай хүмүүс дотор та лав сууж байсан байж таараа. Ард нийтийг битгий мунхруулаад өөрсдийгөө худалдахдаа олонд гэмтэй хэрэггүй юм хийгээд бай
-
Зочин (July 03, 2015 11:43:46 am )
Бат-Отгон “Сорхагтун хатан хэрэв буувал над дээр л буух ёстой” гээд л уурлаж байсан түүх байж л байгаа биз дээ. Тэгээд өөрөө хаад хатдыг буугаад байхаар нь бас өөр дээр нь томчуул буугаад ирнэ гэж горьдоод бөө болсон ч тэд өөр дээр нь бууж ирээгүй нь үнэн ш дээ. Тэгмэгц л том хаад хатдууд улаач бөө нар дээр буудаггүй юм гээд л яриад яваад байгаа. Өөр дээр нь буувал хаад хатад буудаг нь үнэн болж, өөр дээр нь буухгүй бол буудаггүй худлаа байх юм гэнээ. Хаад хатдууд бөө улаач нар дээрээ буудаг юм. Гэхдээ өөр шиг чинь хүссэн зоргоор чинь биш. Яс, цусаа дагаж удмын үрсдээ л бууж ирдэг юм даа. Тэгэхдээ тэр үрс нь өөр шиг чинь бусдыг доош нь хийдэггүй, биеэ тоодоггүй, аргын ухаанд хэт туйлширчихсан, өөрийгөө би би гээд хэт дөвийлгөдөг үрс дээрээ биш харин ухаантай, зөв санаа бодолтой, эх орон, элгэн садан ах дүүгээ гэсэн хүмүүс дээр буудаг юм шүү. Хаад хатдууд буугаад хийлгэсэн асар их үйл явдал, баримт, судар ном хангалттай олон байхад та яаж ч эсэргүүцээд мэдэгдэл хүртэл гаргаад хэрэггүй бизээ. Бөө болж мэдээлэл авах, Бөө гэгээн тархиар мэдээлэл авах хоёр өөр ч угтаа бол Мөнх Тэнгэрийн мэдээлэл, хаад хатдын ухааныг л дамжуулж байгаа юм даа.
-
БАР (July 03, 2015 2:51:53 pm )
Овоо гэгээрсэн тархи уудаа.
-
-
Mongol (July 03, 2015 1:05:06 pm )
Ta Mongol hun bish bololtoi. Mongolchuud tsainiihaa deejiig Munkh tengertee orgodog, Mongolchuud Munkh tengertee zalbirdag, Mongolchuud tsag agaaraa Munkh tengereesee meddeg, Munkh tengert yadaj amitai buhnii amisgaldag agaar baidag. Muhar suseg gehiim. Shariin shashin deer ochij baigaagaa yamar syseg gehii, gadnii shashin shytigchdee yamar syseg gehii, boo morgoliig yamar syseg gehii. Namaaraa, ashig sonirhlooroo, alan haydlagaaraa humuus niileed baigaag helj chadahgyi baij, Munkh tenger, Mongol uhaanaaraa evlelden negdej baigaa humuusiig yund ad uznev. Edgeer humuus oorsdoo itgej unemshij, mederch, oorsdoo zardalaa gargaj, oorsdoo evlelden negdej oorsdooolnii omno garch yadarch doroitson uls eh orondoo huvi nemree oruulj yavaa. Ene uilend tor zasag, munutei hen ch tuslaagyi, hamaagyi gedgiig helie. ta ekh orniikhoo toloo yu hiisen um, busdiin gar khol bolj hutgan uimuuleh ajliig l hiij odriin khooloo arai yadan olj baigaa biz. Ooriigoo tanij medeed, hiisen ajiltai heleh ugtei bolchihood alivaa zuiliin har tsagaaniig yalgaj surchihaad busdiig doromjilmoor um. unendee huuli hyanaltiinhan setgegdel bichij bga humuusiig olj ileruulj busdiig gutgen doromjilson hutgan uimuulsen hergeer shalgaj arga hemjee avah heregtei baina. hen ch uzel bodlooroo, shashin shutlegeeree, ashig sonirkhlooroo evlelden negdeh erkhtei. Edgeer humuus oorsdoo munguu gargaj oortoo zoriulj Mongol eh orniihoo toloo, busdiinhaa toloo negdsen um. Hurai, hurai, hurai
-
-
зочин (July 03, 2015 7:52:56 am )
З. Бат-Отгон доктор болон Галаарид нар Мөнхсаруул гэдэг энэ эмэгтэйг үгүйсгэнэ гэдэг нь өөрсдийгөө бас давхар үгүйсгэж байгаа хэрэг шүү дээ. Бат-Отгон доктор хэлэхдээ “Монголчууд 13 дугаар зуунд бүгд бөө тархитай байсан. Тэнгэртэй шууд харьцдаг байсан. Өнөөдрийнх шиг ном зохиол уншаад, ШУ-ны мэдлэгт боловсроод суудаггүй байсан.Тийм зав ч , боломж ч байгаагүй. Монголчууд амьдралааар, байгалиар, тэнгэрээр багшлуулдаг ард түмэн байсан гээд” байсан. Мөн өөрөө надад ирсэн тэнгэрийн мэдээлэлээр, тэнгэрийн өгөгдлөөр гээд яриад байсан нь бас л шоу байсан хэрэг үү. Харин миний онолын түвшинд яриад байгаа зүйлийг практикаар энэ хүн нотлох гэж байгаа юм биш биз гэж судлаач хүний хувьд судлахын оронд ингэж мэдээлэл хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Нотлох баримт, нотолгоо шаардаж буй бол өөрийнх нь эх сурвалж болгодог “Алтан дээд үнэний аялгуу” бас л нотлогдсон эх сурвалж биш шүү дээ. Өөрийнхөө ярьдаг зүйлийг өөрөө ингэж няцааж өөрийгөө хэн гэдгээ харуулж суугаа нь үнэхээр гомдмоор юм. Гэрийн нохой, гэнтүү чоно мэтээр гэтсээр, буцсаар ирж буй нөгөө элч нь биш байгаа гэдэг талаас нь хараач. Эрхэм доктор минь.
-
Зочин (July 03, 2015 11:48:29 am )
Яг зөв хэллээ. Судлаач нэр зүүчихээд энэ цагийн арга барилаараа шинжлэх ухаанаа хэт барин дайраад байвал судлаач гэгдэхийн хэрэг байгаа юм уу. Тэр эрдэмтэд нь хангалттай л олон байна шүү дээ. Удахгүй өөрөөс чинь өөр сэтгэхүйтэй гадна дотны олон эрдэмтэд багаж хэрэгслээ барьж ирээд энэ Мөнхсаруул гэдэг хүнийг аялдан дагагсадтай нь судлаад өгөх байлгүй дээ.
-
-
И.Болдбаатар (July 03, 2015 8:08:49 am )
Маш зөв ухвал ухаарахаар нийтлэл байна. Судлаач, эрдэмтэн хүмүүн бусдыг үгүйсгэнэ гэдэг өөрийгөө бүр баллуурдаж байгаа хэрэг.Галааридыг би ч овоо доо гэж бодож байсан ч даанч санаанд хүрэх цэцэн цэлмэг хүн биш байна. Их хүн бусдыг шүүрэн авч гутаахаасаа өмнө гайхширлаа бичээд хожим шүүмжилээд дараа нь ялалтаа тэмдэглэх ёстой Бат-Отгон ч тэр Давааням ч та нарын яриад байгаа зүйл бүр худлаа болох нь та нарт энэ бүсгүйн дайтай цээж байхгүй шүү дээ. Гутаасан амьтас бол.
-
Зочин (July 03, 2015 11:55:26 am )
Давааням хунтайж өөрийгөө арай ганцаараа Чингисийн алтан ургийн хүн гэж боддог юм биш биз дээ. Ясан хэлхээ /ясан талын ген/ 1500 жил удам дамждаг гэдгийг цаана чинь шинжлэх ухааны эрдэмтэд баталж нотолчихоод байгаа ш дээ. /уг нь 1500-аас ч урт байх боломжтой/. Чингис хаан хэдэн хүүхэдтэй байлаа. Тэдний үр хүүхдүүд бас хэрхэн үржиж олширлоо доо. Алтан ургийн хаадын түүхийн ном судар хангалттай олон байна шүү дээ. Тэндээс уншвал бидний дунд байгаа хэн маань ч алтан ургийн үр сад байх боломжтой. Тиймээс юуг ч битгий өмчил. Эзэн хаан буувал маг их юм хийж өв соёлыг нь хамгаалсан, хунтайж цолоор шагнуулсан над дээр л зөвхөн бууна, төрнө, тодорно гэж бүү ярьж түмний онигоо болоо.
-
-
БАР (July 03, 2015 8:34:56 am )
Энд 13-р зууний буу саадагний тухай ярьсан хүн алга.Харин 13 зууний Монгол хүний сэтгэлгээ өнөөдрийн араатан шинжиндээ орсон нийгэмд хэрэгтэй байгаа тухай л ярьсан байна.Бид сэтгэлгээ,бодлоо өөрчлөхгүйгээр хэдэн тэрбүм доллар байгаад ч хэрэггүй бие биеэнээ барьж иднээ.
-
Ихмонгол заарин (July 03, 2015 10:11:48 am )
Наад хүмүүсийн чинь цаана манж (зүрчид, тунгус) гаралтай хар эрчим өдрөөс өдөрт бохир хүч чадлаа авсаар эргэлдэн буйг ухаараач. Манжийн 12 ханхүүгийн сүнсийг өнөө цагийн Чингис хаанд залж шинэ үеийн боолчлолыг баталгаажуулах гэж байсан юм. Далд ертөнцийн чадалтай оюун санаа бүхэн бидний Монголын төлөө гээд чичрэн дайрах баталгаа үгүйг бас ухаараач, язгуурын монголчууд аа. Багаа хуулуулсан Мөнхсаруул авгайг дагалдагчид та бүхэн минь мэлмийдэн ухаараач
-
Mongol (July 03, 2015 1:08:22 pm )
Ta Mongol hun bish bololtoi. Mongolchuud tsainiihaa deejiig Munkh tengertee orgodog, Mongolchuud Munkh tengertee zalbirdag, Mongolchuud tsag agaaraa Munkh tengereesee meddeg, Munkh tengert yadaj amitai buhnii amisgaldag agaar baidag. Muhar suseg gehiim. Shariin shashin deer ochij baigaagaa yamar syseg gehii, gadnii shashin shytigchdee yamar syseg gehii, boo morgoliig yamar syseg gehii. Namaaraa, ashig sonirhlooroo, alan haydlagaaraa humuus niileed baigaag helj chadahgyi baij, Munkh tenger, Mongol uhaanaaraa evlelden negdej baigaa humuusiig yund ad uznev. Edgeer humuus oorsdoo itgej unemshij, mederch, oorsdoo zardalaa gargaj, oorsdoo evlelden negdej oorsdooolnii omno garch yadarch doroitson uls eh orondoo huvi nemree oruulj yavaa. Ene uilend tor zasag, munutei hen ch tuslaagyi, hamaagyi gedgiig helie. ta ekh orniikhoo toloo yu hiisen um, busdiin gar khol bolj hutgan uimuuleh ajliig l hiij odriin khooloo arai yadan olj baigaa biz. Ooriigoo tanij medeed, hiisen ajiltai heleh ugtei bolchihood alivaa zuiliin har tsagaaniig yalgaj surchihaad busdiig doromjilmoor um. unendee huuli hyanaltiinhan setgegdel bichij bga humuusiig olj ileruulj busdiig gutgen doromjilson hutgan uimuulsen hergeer shalgaj arga hemjee avah heregtei baina. hen ch uzel bodlooroo, shashin shutlegeeree, ashig sonirkhlooroo evlelden negdeh erkhtei. Edgeer humuus oorsdoo munguu gargaj oortoo zoriulj Mongol eh orniihoo toloo, busdiinhaa toloo negdsen um. Hurai, hurai, hurai
-
-
Зочин (July 03, 2015 11:59:10 am )
Хүнийг үг хэлээр нь биш, үйл хөдлөлөөр нь шинждэг юм шүү. Энэ хүний хийж буй тэнгэрийн үйл, үйлдэлд хар сүнсний ямар ч үг хэллэг байтугай, үзэл санаа ч байдаггүй юм шүү. Өөрсдийгөө хичээ.
-
Anonymous (July 03, 2015 12:42:45 pm )
Zuv handlaga turuulsen saihan, bas onovchtoi niitlel bna,
-
Зочин (July 03, 2015 3:10:37 pm )
Миний Монгол түмний мэлмий нь нээгдэж мэргэд нь түшиж гацаа цоож нь тайлагдаж ганган биес сэрж сайн үйл дэлгэрч сайхан бүхэн хурах болтугай.Хэт гуйваагүй үнэнг зөв харж бичжээ.Таньд амжилт хүсье.
-
Зочин (July 03, 2015 7:29:45 pm )
Хүний хийсэн бүтээсэн гэдэг агуу хийж бүтээсэн бүхнийг нь үзэж байж дүгнэж шинжмээр юм. Ягаад монгол хүн тэнгэр газар устайгаа холбогдож болохгүй гэж. Ягаад тэгсэн хүн солиотой, галзуу хүн болно гэж. Бид бүхэн эв эетэй байхтай хүчтэй бишүү
-
Ygaa (July 03, 2015 9:57:24 pm )
Medeel myyxai yum . Coliotoi yu shig l canagdaad shuu
-
Bilegt Janjin (July 04, 2015 9:04:37 pm )
mash saihan medeelel medegdel bnaa ahaa gyalailaa..odoo bol bid negnt hiugeed ehelsen zam mur uchir busad maanich bvv tsuhald..ardaa eruuj alham bvriigni daatgaj bj geemeni ted oilgohiin tsagtaa uursnuusuu ichij uursnuusuu suraltsah bno..B.S
-
Anonymous (July 05, 2015 10:02:49 pm )
hun tolgoit araatnuud ihesne gej nostradamus
-
goool (July 05, 2015 10:03:55 pm )
hoool
-
Anonymous (July 05, 2015 10:04:23 pm )
hun
25 Comments