antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 1 comment

Дуулианы эргэн тойронд

нийтлэсэн Admin

ШТС дээрэмдэж, хүний амь хөнөөсөн хэргийн холбогдогчийг олоогүй байна

Төв аймгийн Батсүмбэр суманд өнгөрсөн сарын 21-22-нд шилжих “Гурван цагаан далай” ХХК-ийн хувийн ШТС-ыг дээрэмдэж, 30 настай эхнэрийнх нь толгой руу буудаж амийг нь хөнөөж, түүний нөхөр Г.Лхагвасүрэнг хутгалж, гурван сая орчим төгрөгийг дээрэмдэн авч, зугтаасан хэрэг гарсан юм. Гэтэл энэ хэргийн эзэн холбогдогчоор гурван хүн сэжиглэгдэж байсан бөгөөд эдгээр хүмүүс хэргээ хүлээсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Болдбаатраас тодруулахад “Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэлээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах тасгийн дарга Т.Сайнжаргал “Сонин хэвлэлээр эзэн холбогдогчийг нь тогтоосон, гэм буруугаа хүлээсэн  гэж гарсан. Үнэндээ эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж  байна”  гэлээ. Харин зарим эх сурвалжийн мэдээснээр энэ хэрэгт холбогдогч д 25-35 насны дөрвөн залууг саатуулаад байгаа гэнэ. Тэднийг Увс аймгийн харьяат,  хэдэн жилийн өмнөөс Батсүмбэр суманд суурьшин амьдарч байгаа гэж эх сурвалж хэлж байна. Сэжигтнүүдийн төрх ШТС-ийн ажилтан Г.Лхагвасүрэнгийн дүрсэлсэнтэй таарч байгаа аж. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газар, ЭЦГ, УМБГ, Төв аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамтран шалгаж байна. Хэрэгтэй холбогдуулан нутгийн иргэд болон залгаа сумдын иргэд, Батсүмбэр сумаар дайрч өнгөрсөн 70 гаруй иргэн, нийт 400 гаруй иргэнийг шалгасан байна.

Долдугаар сарын 1-ний хэргийг өнөөдөр нийслэлийн прокурорт шилжүүлнэ

Долдугаар сарын 1-ний цагдаа нартай холбоотой хэргийг хохирогчдын хүсэлтээр дахин шалгахаар болсон. Тиймээс Улсын мөрдөн байцаах газар энэ хэргийг дахин шалгаж дуусаад байгаа гэлээ. Хэргийг шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэх юм байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Одоогоор хэргийн материалыг хохирогдийн ар гэр болон бусад холбогдох албаны хүмүүст танилцуулж байгаа. Өнөөдөр юм уу, маргааш нийслэлийн прокурорт шилжинэ” гэлээ. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нарт буудуулан амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн  аав Ц.Энхбаяраас энэ талаар тодруулахад “Долоо хоногийн өмнө хохирогчдийн ар гэрийхэн хавтаст хэрэгтэй танилцсан юм. Хэрэгтэй танилцаад дуусан. Одоо бусад албаны хүмүүс танилцах байх” гэлээ.  “Энэ хэргийн зүйл ангид шинээр иргэдийг буудсан хэрэгт яллагдчаар татагдсан дөрвөн албан хаагчийн хэргийг цэргийн зүйл анги буюу эрүүгийн хуулийн 294.2.1-т заасан зүйл ангиар шийдэхээр болсон. Харин буудах тушаал өгсөн хавтас хэрэг нэг байсан бол түүнийг хоёр хэсэг болгон буудсан цагдаагийн албан хаагч, тушаал өгсөн албаны хүн гэсэн хоёр хавтаст хэрэг болгон өөрчилсөн байсан” гэж тэрбээр нэмж хэлэв. Хэрэг нийслэлийн Прокурорт шилжиснээр цаашаа шүүхэд шилжүүлэх үү, хэрэгсэхгүй болгох уу эсвэл дахин шалгах уу гэдгийг шийдэх юм байна.

П.Дашийн гомдлыг маргааш хэлэлцэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, комиссар П.Даш болон тус газрын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг улсын хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхээс 3,6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Гэвч П.Даш гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй, Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ цагаатгуулж, нэр төрөө сэргээхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Түүний гаргасан гомдлыг нийслэлийн давж заалдах шатны шүүх маргааш  буюу пүрэв гаригт хэлэлцэхээр болжээ. Тэрээр “Өршөөлийн хуульд хамрагдах үйлдэл хийгээгүй бөгөөд гэм буруугүй” гэж гомдоллосон юм.

Нугараач охиныг зодсон Г.Энхамгаланг удахгүй шүүнэ

“ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна” гэж уран нугараач охиныг авч яваад олон цагаар зодож дарамталдаг, залхаан шийтгэдэг байсан гэх Г.Энхамгаланд   холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа бөгөөд удахгүй гарах аж. Тэрбээр  13 настай нугараач охиныг амралтгүй  арав гаруй цаг хичээллүүлдэг, төмөр саваагаар гуя шилбэ рүү нь цохидог, шийтгэж байна гээд хоолыг нь сойдог байсан байна. Охиныг Монголд ирсэнийх нь дараа эцэг эх нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст  шалгасан юм. хэргийг шалгах явцад багш Г.Энхамгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Нугараач охин Орост байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан учир түүнийг хүн худалдаалах гэмт хэрэг юм уу, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үзэх боломжгүй гэнэ. Харин түүнд Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгож, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар хорих, эсвэл гурван жил хүртэл хорих ялаар шийгэх хууийн заалттай аж.

С.Бат-Отгоныг  шүүх хурлын талаар мэдээлэл ирээгүй гэв

“Эс -Энд -Ай “хамтлагийн гишүүн байсан С.Бат-Отгон хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон, Швед улсад саатуулагдаж байгаа. Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд болохоор товлогдсон. Шүүх хурлын шийдвэрийн  талаар одоогоор Гадаад харилцааны яаманд тодорхой мэдээлэл ирээгүй байгаа аж. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга  Д.Ганхуяг “Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл албан  ёсоор ирээгүй  байна.  Монгол Улсаас Шведэд суугаа  манай Элчин сайдын яамнаас  шүүх хуралд төлөөлөгч оролцсон.   Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос  томилж өгсөн өмгөөлөгч нь С.Бат-Отгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн” гэх  мэдээлэл өглөө. Эх сурвалжийн мэдээллээр шүүх хурал болсноос хойш долоо хоногийн дараа шийдвэр нь Гадаад харилцааны яамны Консулын газарт албан ёсоор ирдэг журамтай аж. С.Бат-Отгон нь өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүргийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан 18 настай Ребар Шариф гэх араб залууг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа юм.

Ш.Наранчимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 15, 2011 9:29:38 pm )

    Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл манай 1000zahia c o m-оос лизингээр авах боломжтой боллоо та ороод vзээрэй (мөн хvссэн бараагаа та лизингээр авах боломжтой ) Vvнээс илvv хямдаар Монголд iPhone 4S (Factory Unlocked) олдохгvй гэдэгт 100% итгэлтэй байна! Манай бvх бараа Америкаас 100% оригналь, цоо шинэ, vйлдвэрийнхээ баглаа, боодол, битvvмжлэлтэйгээ орж ирдэг . Та манайхаар ороод л vз таньд гарцаагvй таалагдна. Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

antalya rent a car