antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Дуудлагад явж байсан галын машин онхолдов

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр Монел уулын IV гудамжинд байрлах “Мандалай” хүнсний дэлгүүрийн зүүн талын хашаанд өчигдөр 14.30 цагийн орчимд гал гарч байшин шатлаа. Оршин суугчид гал гарсан даруйд онцгой байдлынханд дуудлага өгчээ. Ингээд төд удалгүй Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг тухайн газарт очсон байна. Гэтэл өгсүүр газарт машин нь хүч алдаж улмаар онхолджээ.

Манай сурвалжлах хэсгийг ослын газарт очиход онхолдсон галын машиныг татаж босгох ажил явагдаж байсан юм. Иргэдийн өгч буй мэдээллээр тухайн газар өгсүүр бөгөөд хальтиргаа ихтэй байсан нь машин хүч алдахад хүргэсэн хэмээж байв. Тэдний ярьж буйгаар галын машин өгсүүр хэсэгт явж байхад урдаас нь нэг хурдтай машин гарч иржээ. Энэ үед хажуу тийшээ дартал ийн онхолдсон гэнэ.

Энэ мэдээллийн дагуу албаны эх сурвалжаас тодруулахад “Манайд 14.50 цагийн орчимд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Аврах гал унтраах 63 дугаар ангийнхан ажиллахаар явсан. Гэтэл өндөрлөг гулгаатай газарт машин нь хүч алдаж унасан байгаа. Одоогийн байдлаар машиныг нь татаж босгосон. Харин галыг нь нэмэлтээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасаг галыг унтраасан. Энэ үеэр хүний амь нас эрсдээгүй. Галынхан дуудлага авсан даруйдаа найман минутын дараа гал гарсан газарт очсон” гэлээ.

Оршин суугчдын хэлснээр онхолдсон машиныг туршлагатай нэгэн жолоодож явжээ. Уг машины жолооч 15 хоногийн дараа тэтгэвэртээ гарах байсан гэнэ. Ослын газарт онцгой байдлын газрын удирдлагууд болон цагдаагийнхан ажиллаж байгаа аж. Галын нөхцөл байдлыг тогтоохоор шинжээчид ажиллах байна. Ийнхүү галын дуудлагад явж байсан автомашин нь онхолдож онцгойнхныг сандаргав.

Бид энэ нийтлэлээрээ онцгой байдлын албан хаагчдыг буруутгах гэсэнгүй. Харин ажил үүргээ гүйцэтгэж мэдэхгүй ангайж суудаг хороон засаг дарга нарыг өөлмөөр санагдсан юм. Учир нь нийслэлд амьдарч буй айл өрх, албан байгууллагууд ойр хавийнхаа цас мөсийг цэвэрлэх ёстой. Үүнийг нэгдсэн журмаар үүрэг даалгавар өгч хийлгүүлж буй. Гэтэл өнөө маргаашийн бичиг цаастай зууралдаж байх хойгуур чинь ийн осол гарлаа.

Хэрэв хороон дарга санаачилга гарган иргэдээр цас, мөсөө цэвэрлүүлсэн бол наандаж хальтиргаа гулгаа үүсэхгүй цаанадаж нэг айл орон гэртэйгээ үлдэж, галын машин осолдохгүй байсан. Тус хорооны оршин суугчдын хэлж буйгаар гудамж талбай нь мөстөж машин байтугай, хүн явахад ч хүндрэлтэй байгаа аж.

А.Лхагважав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car