antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Машины яндангаас ялгарах уснаас халтиргаа үүсч байна

нийтлэсэн Admin

Нийслэлд онцгой байдал зарлаж, түргэн авахаар объектууд хэтэрхий олширлоо. Энэ бүхнийг хараад сэтгэл амар суухийн арга алга.

Утаа, замын ачаалал, амьсгалын замын өвчлөл, архидалт, ажилгүйдэл, инфляци, гудамж, талбайн хальтиргаа…энэ мэт танил сэтгэл чилээсэн сэдвээр өвөл болохоор нийслэл минь баян болох юм. Үүний нэгийг нь ч болов цэгцлээд шийдчих боломж байдаггүй юм байх даа. Бүгд хуурамч.

Саяхны нэгэн өдөр машин хүн хоёр төв зам дээр зэрэг халтирсан инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг үзэгдлийн гэрч болон зогсохдоо шинэ зүйл хараагүй гэдгээ мэдэрсэн юм. Тийм ээ ийм байдал нийслэлд жирийн үзэгдэл болчихож. Жолооч нь явган хүнийг загнаад гарцаар гарч явсан иргэн золтой л дугуйны доор орчихоогүйдээ баярлан уучлалт гуйж харагдсан. Хөөрхий дөө. Тэр эмэгтэйн буруу биш шүү дээ. Тогтож харвал машины жолоочийн ч буруу биш байлаа. Учир нь гэрлэн дохио харсан жолооч зогсох зуурт дугуй нь халтирсан хэрэг. Ингээд техник бүү хэл хүн алхахад хэцүүхэн болчихсон арчсан толь шиг гялгар зам энэ бүх дотор эвгүйцүүлсэн хэсгийн гол баатар болчихлоо.

Нийслэлийн зам ч биш Сүхээ ахын талбай дээр явж байгаад ч халтирч, бэртэх тохиолдол гарч байна. Нийслэлийн минь зам, талбай хүртэл иргэний амь нас, эрүүл мэндэд халтай болоод байна шүү хотын дарга аа. Нэгдүгээрт зун намрыг дамнаж хийсэн хот тохижилтын ажил эхнээсээ тараа таниулж эхэллээ. Явган хүний гудамж, талбайг өнгөлөөд байсан өнөөх гялгар шал хар, цагаан пялтаан дээр цас орсон өдөр бүү хэл өглөө оройны хүйтэнд гишгэхээс халгамаар байна гэдгийг иргэд хэлж байна.

Гишгэж халтираад хөл гар, нуруу ууцаа ч хугалж мэдэх манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалд нийцэхгүй материалаар хотын намрын тохижилтын ажил хийгджээ гэдгийг дуулгая. Мөн хамгийн их халтиргаа, гулгаа үүсгэж байгаа нь цас орохтой зэрэгцэн цацдаг замын бодис.

Энэ жил хотын төсвөөс замын бодис нөөцөлж бэлтгэхэд 150 сая төгрөг төсөвлөжээ. Өнгөрсөн жил бодисгүй байна хэмээн чих халууцуулж байсан нийслэлийнхэн өчигдрийн байдлаар урд хөршөөс оруулж ирсэн 40 гаруй тонн бодисын үлдэгдэл нөөцтэй байна. Харин энэ сарын сүүлээр ОХУ-аас 270 тонн бодис авахаар болжээ. Энэ нь энэ өвлийн цаснаар хэрэглэх бодисын хэмжээ. Нэг удаагийн цаснаар нийслэлийн гудамж талбайд 2-5 тонн бодис цацдагийг мэргэжлийн хүн хэлсэн. Энэ нь мэдээж өвөлдөө их цас унадаг, уулархаг, сэрүүн хангайн бүсийн хувьд ёстой л цацал өргөх л хэмжээ байна.

Ийнхүү чамлахын учир нь дүүргүүдэд 10-20 тоннын бодис хуваарилдаг аж. Хуваарилалт нь ёстой л “шог” байгаа биз дээ. Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн гудамж талбайд энэ бол хэтэрхий бага хэмжээ. Мөн дээр нь айл өрх, гэр хорооллын гудамж талбайг тооцвол цацалын ёсон нүдээр тал бүрт нь “гурилдах” дайны л юм болох юм. Гэтэл өнөөдрийг хүртэл гэр хороололын гудамж, замд бодис цацаж байсан түүхгүй байна. Хүүхэд, томчуулын дийлэнх хэсэг нь энэ л хэсэгт амьдардаг байх юм.

Гэтэл өглөө бүр хүүхдээ тэвэрч, хөтөлсөн эхийн зузаан хувцсандаа түүртсэн царайг харахаас өр өвдөх юм. Мөсөн коток дээгүүр ёстой л хөл, зориг хоёртоо итгэсээр өвсний толгой дээр бөнжигнөх шүүдрийн дусал мэт гүйх, алхах зэрэгцэн явах жил жилийн өвлөөр хардаг өнөөх л танил төрхийг өглөө бүр харах юм би. Дамбадаржаа, Баянхошууны эцэс, Бэлх, Маахуур толгой, Алтан-Өлгий гэх мэт хотын алслагдсан өгсүүр гудам бүхий гэр хорооллынхон ёстой л өвлийг гулгаж, халтирч өнгөрүүлдэг нь яасан их эр зориг вэ. Хүн бүү хэл машин ч хүрч очдоггүй гэр хорооллын дэнжүүддээ бодис хуваарилаач. Үнс, шороо хоёроо асган байж өвлийнхөө нүүрсийг машин, морин тэргээр дөхүүлдэг юм билээ. Өөрөөр гарах ямар ч боломж үгүйг өөрчлөх ажил байгааг хариуцсан газраар нь хийлгэе Хот тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхээн.

Бид дэндүү амин хувиа хичээсэн арчаагүй зангаасаа салвал яасан юм бэ. Халуун ус паарнаасаа авчихаад, цахилгаан зууханд цайгаа чанадаг тансаг амьдралаар иргэн бүхэн амьдарч чадахгүй байна шүү дээ. Түлээ, нүүрс, зөөврийн ус, унаа тэрэггүй, буудлаасаа өчнөөн км холдчихсон айл өрхүүд нийслэлийн гэр хорооллыг бүрдүүлж байна. Бага, дунд насны хүүхдүүд өглөө оройны хүйтэнд өнөөх л халтирч гулссан замаар хичээл сургуульдаа хүрч байна.

Машинтай айл гэртээ хүрэхэд хэцүүхэн болж айл айлын хашаа дамжуулж машинаа тавьж байгаа нь гэр хорооллынхны хачир, гоёлгүй жирийн амьдрал болоод байна шүү дээ. Бодисоо энэ хэсэгт ч мөн хуваарилаж болохгүй юу хотын дарга аа. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Бодис дамнасан ийм нэг яриа чих дэлсэх болоо. Манай орны хүйтний хэмд таарахгүй бодис оруулж ирснээс энэ бүх халтиргаа гулгаа арилахгүй, зам толь боллоо гэж учир мэдэх нэгэн хэлж байна.

Тодруулбал, өглөөдөө зам дээр цацсан бодис өдөртөө цасаа хайлуулаад шөнөдөө хөлдөж мөс болоод байгаа гэнэ. Энэ байдлыг лавлахаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын хэлтсийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

Тэрбээр, “Энэ бодис манай хүйтний хэмд таардаг. Мөсөн давхарга буюу халтиргаа нь машины яндангаас гарч байгаа усны дуслаас үүсдэг. Гадаа хүйтэн байх тусам яндангаас гарах усны хэмжээ ихэсдэг. Нэг машин өдөрт дунджаар 0.5 литр ус асгадаг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бодис цасаа хайлуулж хайлсан ус нь мөстөж халтиргаа үүсгээгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа машины яндангаас ялгарч байгаа ус хөлдөж гулгаа үүсгэж байгаа ажээ.

н.Мөнхтунгалаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car