antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 Comments are off

Цаазын ялаас татгалзахад бэлэн үү?

нийтлэсэн Admin

Эхнэр охин хоёроо барьцаалж, хадам эхийнхээ амийг хөнөөсөн Б.Эрдэнэбилэг гэгчид Баянзүрх дүүргийн шүүхээс ялын дээд хэмжээ оногдуулсан. Энэ бол одоогийн байдлаар Монгол улсад цаазын ял оноосон хамгийн сүүлийн тохиолдол. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны нэгдүгээр сарын 14-нд цаазын ялын тогтоолд гарын үсэг зурахгүй хэмээн мэдэгдэж, цаазын ялгүй орон болохыг уриалсан.

Төрийн тэргүүний энэхүү мэдэгдпээс хойш Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэлээд хэдэн хүнд ялын дээд хэмжээ оноогоод байгаа. Тэдний ялын тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зураагүй учир хоригдсон хэвээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Хийсэн хэргийнх нь шийтгэл болгож амийг амиар солин цаазаар авах нь зөв гэх хүмүүс байхад хүний амьд явах эрхийг дур мэдэн боогдуулж үхэх ял оноох нь буруу гэх хүн ч бий.

Цаазаар авах ялын тухай мэдээлэл төрийн нууцад хамаардаг учир хэдэн хүнд ял оноож, хэдийг гүйцэтгэсэн нь тодорхой бус байдаг. Тэр ч бүү хэл цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд гүйцэтгэх цаг өдрийг урьдчилан мэдэгддэггүй, цогцсыг нь буцаан өгч оршуулах боломж ч олгодоггүй.

Нэгэнт хуульд ингээд заачихсан хойно яалтай. Гэвч хуульд баригдалгүй хүн гэдэг үүднээс нь аваад үзвэл тухайн шийтгүүлсэн хүний үйлдсэн хэргийнх нь төлөөсөнд амийг нь аваад зогсохгүй ар гэрийнхэнийг нь давхар шийтгэж байгаа хэрэг гэлтэй.

Ойр дотны хэн нэгнээ алдаж, уй гашуу болсон хохирогч тал гэмтэнг амьд үлдээхийг эсэргүүцэж, амийг амиар солино гэсэн хатуу шаардлага тавьдаг. Ингэх нь ч гарцаагүй. Харин цаазын ялыг нь өөрчилж хорих ял болговол хохирогч талынханд ямар байх бол. Ийм жишээ ч бий. Тухайлбал, “Даяар монгол” хөдөлгөөний тэргүүн асан Хонхэрээдийн Б.Энхбатын хэрэг. Тэрбээр охиныхоо найз залуугийн амийг хороосон.

Түүнд шат шатны шүүхээс цаазаар явах ял оногдуулсан ч эцэстээ 25 жилийн хорих ял болон өөрчилсөн. Тэрбээр гянданд ял эдэлж байгаад дэглэм бууран өдгөө онцгой дэглэмтэй хорих ангид хоригдож байна. Хоригдох хугацаандаа ном бичиж, түүнийг нь “Даяар монгол” хөдөлгөөнийнхөн нь кино болгох гэж байгаа гэх сурагч бий.

Ганцхүүг нь хөнөөсөн этгээд амьд үлдсэнээр барахгүй ном бичсэн шигээ сууж байгаа нь хөөрхий эцэг эхэд таатай санагдахгүй нь гарцаагүй. Бас нэгэн жишээ дурьдахад, Баян-Өлгий аймагт гарсан хүн амины хэргийн буруутанд 25 жил хорих ял оноосон байдаг.

Шүүхийн шийдвэрт дургүйцсэн хохирогчийн талынхан шүүхийн гадна цугларч “Хэрэгтнийг бидэнд өг. Бид өөрсдийнхөөрөө шийтгэнэ” хэмээн нэхэж байсан гэдэг. Нэгэнт хуулийн дагуу шийдсэн ч амийг амиар солиогүйгээс хойш мусульманы заншлаар цусан өшөө зангидаж, алуурчинг биш юм гэхэд ойр дотны хэн нэгнийг нь хөнөөж хариугаа авахыг үгүйсгэх аргагүй.

Энэ бүхнээс харахад монголын өнөөгийн нийгэмд цаазын ялаас татгалзах сэтгэхүй төлөвшөөгүй байгаа мэт. Зөвхөн Баян-Өлгий аймаг гэлтгүй ойр дотнынхныг нь хөнөөсөн этгээдийг цаазлах бус хорих ялаар шийтгэсэн тохиолдолд үр хүүхэд, хань ижлээс нь “хариу”-гаа авахыг үгүйсгэх аргагүй.

Мөн “Нэгэнт цаазын ялгүй болчихсон юм чинь хүн алвал 25 жилийн ялаар л шийтгүүлнэ. Шоронд аятайхан байж байгаад их л удлаа гэхэд 15 жилийн дараа гараад ирнэ. Өршөөл энэ тэрээр нь далимдуулаад тэрнээс ч өмнө гарах боломжтой” хэмээн цээжээ дэлдэх танхай балмад этгээдүүд ч бий. Үнэхээр нийгмийн сэтгэхгүй харгис болсон өнөө үед хүн араатнуудыг айлгах ганц зүйл цаазын ялыг халах нь арай эртэдсэн гэлтэй.

Хууль цаазын зарим мэргэжилтнүүд цаазын ялаас илүү хорих ял нь хүнд тусдаг, олон жилийг гянданд эсвэл онцгой дэглэмтэй шоронд өнгөрүүлэх нь хүнийг амьдаар нь булшилж буйгаас ялгаагүй гэдэг. Үнэхээр ч багаар бодоход 15 жилийн турш хараа хяналтанд дор, нарны гэрэл харагдахтай үгүйтэй өрөөнд ганцаараа байна гэдэг хамгийн харгис шийтгэл. Гэсэн ч чулуун зурхтэй араатан хүртэл хорвоогийн нарыг харах эрх гуйж нулимс дуслуулдаг гэж бодохоор амьд үлдэнэ гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл болох нь ойлгомжтой.

Хүний эрхийн байгууллагууд болон цаазын ялыг эсэргүүцэгчид олон үндэслэлээр цаазаас татгалзах шаардлагатайг уриалсаар байгаа. Хамгийн түрүүнд цаазаар авах ялыг хэрэгжүүлснээр тухайн улс орон, бүс нутагт гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүйг онцолдог.

Мөн шүүхээс алдаатай шийдвэр гаргаснаар гэм буруугүй иргэнийг хэлмэгдүүлэх эрсдэлтэй байдаг аж. Учир нь хууль, шүүхийн алдаатай ажиллагаанаас болж гэмгүй иргэний амийг төр егүүтгэсэн байх, егүүтгэх шахаж байсан ноцтой алдаанууд бий. Хамгийн гол нь цаазаар авах ял оноосноор хүний амийг санаатайгаар, онц хэрцгийгээр бүрэлгэж байгаагаас ялгаагүй хэрэг хэмээн хүний эрхийн байгууллагууд үздэг ажээ.

А.Ням-Өлзий

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car