antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2011 1 comment

Дон Женко 7/1

нийтлэсэн Admin

Хэзээнээсээ л мафийнхан ард түмэндээ жигтэйхэн сайхан харагдах гэж хэрэндээ л гүрийж байдаг. Хятад арга Хятад технологи.

Боломж гарвал ард түмнээ жоом шиг л няц дэвсэж орхино. “Дон Женко” хэмээх эхний нийтлэлээ бичингүүтээ л бөөн хардлага дагуулаж орхив. Зарим нэгэн алдар нэр горилсон арчаагүй нэгэн Хадгаламж зээлийн хоршооны экс эзэн “Би үүнийг чинь ШааБаабараар бичүүлээд” гэх маягийн юм ярьж явсан нь ёстой хөх инээд хүргээд хаячихсан билээ.

Дон Женко гэдэг нь зүгээр л доромжлол гэж ойлгох хэрэгтэй. Яг л пацаанууд шиг кино үзэж гарч ирэнгүүтээ л ингэнэ тэгнэ гэж мөрөөдөөд түүнийхээ араас хүн алж хүрээ талж яваа харалган нэгнийг шүүмжилж бичиж байгаа болно.

11 хороололд байдаг ардаа янхны газартай нэгэн ордон бий. 2008 оны 7 сарын 1-ний орой энд ер бусын хөдөлгөөнтэй байлаа. Хашааг нь хааж аваад тэсрэх бөмбөг үйлдвэрлэж байсан юм. Нэг давхарт нь   “ Молотов коктейл” найруулсан хэдэн залуус ам хамраа даран байж шил тачигнуулан байсан бол давхарт том хурлын өрөөнд Монголын хэдэн хулгарууд ялангуяа “Авдрантын” хулгаруудын хурал удаан хугацаанд болсон юм.

Дон Женко тэдэнд газар дээр нь мөнгө тараан архи, виски санал болгосон ч мөнгийг нь аваад архинаас нь татгалзан харин арын “Заан” баарнаас хэдэн хүүхэн орой “чихдэж” өгвөл “яландаа” гархад ямар ч асуудалгүй хэмээн тохирлоо. Доошоо буун “Молотов коктейл” – ээ авцгаан МАХН-ын тийш явлаа. Мэдээж Дон Женкогийн хянагч хамт явж байгаа юм. Улаанбаатар зочид буудлын урдаас нөгөө муусайн “хулгаруудыг” харж байхгүй бол хулгайчууд мурьчиж магадгүй хэмээн хардана.
Тулаан эхэллээ. Зориг орж, зүрх чангарсан гарууд ёстой нэг тэргүүн магнайнд нь явж байлаа. Өргөн ханхар биетэй том том халзан ах нь уухайлаад ирхээр учраа мэдэхгүй залуучууд араас нь “нүүлгэж” гарав. Гэвч нэг муу юм “аав” санаатай юм болхоороо нүүрээ халхалж байгаа юмаа.

Жагсаал цуглааныг анх эхлүүлсэн О.Дух учраа олхоо байв. Ямар сайндаа л “Манай цуглаан өдөр дууссан хаалтын үгийг Гавал Жагаа ах хэлээд конец фильма концерт дуухаа гэж бодсон чинь зохион байгуулалттай хэсэг этгээдүүд ирээд турхираад ийм юм болчихлоо надад хамаагүй ” хэмээн үнэн учраа өчсөн билээ. (бичлэг буй)

Ингээд МАХН-ын байранд “Молотов коктейл парти” эхлэв. Дүрэлзэж өглөө хөөрхий.

Гэтэл коктейл дуусав. Яах вэ? Бүрэн галдаад алаад шулаад өгмөөр байдаг. Гал газар авахгүйд санаа зовсон хулгарууд Дон Женкоруу утас цохив. “Одоохон” гэж хэлээд дуусаагүй шахам байхад Орос бензин канистр барьсан “тогооч” нар Улаанбаатар зочид буудлын урд гарч ирэн явуулын клонк ажиллуулав. “Галын наадам төгс утгаараа” болов.

Гэтэл ахиад л асуудал үүсэв. Улаанбаатар зочид буудлын чулуун гангараануудыг ховхлон авч шидэж байсан авч чулуу дууслаа. Одоо яах вэ? “Татар ажиллагаа” кинон дээр гардаг Дон Женкогийн үгнээс иш татсан хэсгийг та санаж байна уу? “7 сарын 1-ны тэр 3 портер чулууг чинь би талбайруу оруулсан юмшдээ” гэж. Дон Женко хэдэн муусайн охидуудад ингэж дөвчигнөж байгаад “Ардын аман зохиол” болсон юм. Мэдээж энэ үнэн.

Маргааш нь Дон Женко юу хийснээ харан баясавч “дутуу алсан могой” шиг байлаа. Айдас хүйдэст ч автаж байлаа. Энэ муусайн Авдрантын хулгайч нар намайг элчилвэл яанаа? Молотов коктейл найруулсан маань баригдвал би яанаа? Хэмээн толгой нь гашилж байлаа.
Төрийн эсрэг зандалчин болох нигууртай. Тэгхээр энэ муу мангар пацаан 25 тай О.Духаар туг тахинаа хэмээн шийдэж хамгийн түрүүнд “Ахаа намайг бодоорой” гэхэд нь ТҮЙ МАЙ гээд явууллаа.

Ядаж байхад энэ муу Ордонгоос нь бензиний эхүүн үнэр салдаггүй ээ. Ойр хавь битүү үнэр. Энэтхэгийн элчин хүртэл гомдол шидчих гээд, НҮБ-ын салбарынхан нь юм хэлчих гээд ямар азаар дандаа олон улсын байгууллагууд байдаг юм бэ? Эд муусайнууд Монголд юу болж байгааг хараад хамраа ч цухуйлгахгүй байгаа нь аз. Мэдсэн бол тэр муу Шангрилаг шатаачихдаг байсан юм хэмээн уурсана. Өдөр тарсан цуглааныг үргэлжилүүлэн 5 хүний аминд шууд бусаар нөлөөлөн МАХН-ын төв байрыг эс тооцлоо гэхэд Уран Зургийн галлрей, Соёлын төв өргөөг тараан бусниулсанд тэр л буруутай.

Өчнөөн олон хүүхэд эмэгтэйчүүд орлилдон байж “аавын хаалга” татаж байхад тэр сайд болж байлаа. Түүний хийсэн юм гэвэл Баасан авгайг тэдний дунд оруулан, өөрийнх нь тухай хэн юу юу гэж ярив, хэн нэгэн нь хардаж сэрдэж, “хэргээ задлах нь уу?” гэх зэрэг мэдээлэл цуглуул хэмээн явуулсан бөгөөд Баасанавгай тагнуулаа сайн хийж Дон Женкогийн туршуул хийн “Ачлалт эхээр” баг хийн ажлаа амжилттай гүйцэлдүүлэв. Мэдээж олон хүн энэ авгайг чухам энд ямар юмаа хийн явааг нь гайхаж байсан бөгөөд “тагнуул” гэдгийг нь хэн ч анзаараагүй. Хэрэг явдал дууссаны дараа тэрээр 2 өрөө байраар шагнуулан амар жимэр болж ахин “Дон Женко” ярьж даалгавар өгөхийг хүлээн дулаахан хөнжилдөө хэвтэж байгаа бол тэдний шоудсан хүүхдүүд шоронгийн нааран дээр дэглүүлэж байгаа.

7 сарын 1-нд Дон Женко буруутай. Гэвч энэ хэрэг явдалд буруутайгаа тэр үхэх өдөрөө л хүлээж магадгүй.

Архи тамхи үйлдвэрлэгчидийг тэр 2012 онд нэр дэвшүүлэхгүй хэмээн “Таалагдалт” хийхээр зүтгэв. Гэвч тэрээр 17 чинглэг спиртийн хэргээ таг мартчихсан бололтой. Яс юман дээрээ тэр ч бас “найрка” хийж зараад л явж байсан эр. Гэв гэнэтхэн л ухаарч гэнэ.
Тэрээр Монголчуудыг дэлхийн брэнд хэргэлээд явж байвал бас дургүй. Гэтэл Luis Vuitton бол Монголчуудын ааль дээр үеийн хэрэглээ 1905 оноос хойш яваа эд гэдгийг “Эд мэдэхгүй тэнэгхэн зураач” яаж мэдхэв. Мэдье гээд ч мэдлэг нь дутах “Худгийн яст мэлхий якуза” билээ.

(зураг дээр 1905 онд Монголд анх ирсэн Luis Vuitton)

Дон Женко саяхан аймшигтай том авилгал Хятадуудаас авсан. Түүний ард мэдээж Хятадын мафи, PR-чид, олон жил Хятадын бодлогоор Монголд амьдарч буй эрлийз хурлийзууд байдаг.

Яармагийн дэнж дээрхи 100 гаруй мянган айлын орон сууц барих эрхийг ямар ч тендергүйгээр ганцхан компанид өгсөн.

Дараагийн нийтлэлд энэхүү “Яармагийн авилгал”-ыг тоо баримт, нэртэй устай нь нэг бүрчлэн дурдах болно.

ШааБаабараа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 16, 2011 2:31:03 am )

    Tiim shu Don Genco-d reketluulsen humuus olon bdag yum bilee daanch nuguu hed n ene dr bichsen shig heden hulgaruudas sunsee zailtal aigad amaa teg hamhidag yum gesen! Arga ch ugui biz ur huuhduudig n alna talna gd bga yum chin

antalya rent a car