Ирэх ням гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ үйл явдалтай холбогдуулан өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд нэгэн зарыг дуулгасан байна. Тэрээр хэлэхдээ “Зар хэлье. Ирэх ням гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад айлчилж буйтай холбогдуулан хүндэтгэлийн чуулган хуралдана. Гишүүд ажлаа төлөвлөөрэй. Бас гоё дээрээ тавиарай” хэмээн үүрэгдэв.
Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди хүндэтгэлийн чуулганд үг хэлэх бөгөөд манай гишүүд ирэх ням гаригт гоё дээрээ тавиад цэмцийгээд байж байх нь ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
IRGEN (May 14, 2015 11:31:33 am )
Darga ooroo alhaa martvaa !!!!
-
Иргэн (May 17, 2015 9:08:41 am )
хаха хаа.
-
ИРГЭН (May 17, 2015 9:09:30 am )
Та нар тогос шиг гоёод хөхөө шиг донгодсон ч Энэтхэгийн тэр дарга та нарын ихэнх нь “хулгарууд” байгааг шууд л хараад мэдчихнэ дээ…..хайран ч улсын минь нэр, яанаа ааа…….
3 Comments