antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 14, 2015 1 comment

МИАТ-ынхан гадаад паспортыг гацаав

нийтлэсэн Admin

МИАТ компанитай холбоотой муу мэдээ ер тасрахгүй бололтой. Энэ удаа тус компанийн тээвэрлэлттэй холбоотойгоор иргэдийн гадаад паспорт хэвлэх ажил зогсоод байгаа ажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд сүүлийн хоёр гурав хоногийн турш гадаад руу зорчих иргэд паспорт хэвлэлтээс хэзээ гарахыг хүлээж зогсов. Гадаад паспорт хэвлэгдэхгүй саатсан нь тус газрын үнэт цаасны нөөц дууссанаас болсон гэж буй хэдий ч үүнийг нь Герман улсаас тээвэрлэх үүрэг хүлээсэн МИАТ компанийнхан  бүтэлгүйтсэн байжээ. МИАТ-ын хариуцлагагүйгээс үнэт цаас  хугацаандаа ирээгүй юм байна. Уг нь энэ сарын 9-ны өдөр МИАТ-ын онгоцонд ачуулах гэрээ хийгдсэн байв. Гэвч МИАТ гэрээний энэ үүргээ биелүүсэнгүй. Шүүмж, бухимдал дэврээд ирмэгц харин энэ сарын 17-нд   үнэт цаасыг нь тээвэрлэхээр болсон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (May 14, 2015 3:25:58 pm )

    Тэр цаасны нөөцөө эртхэн бэлтгэх нь яасан юм? Үүнд МИАТ ямар хамаатай юм. Юм л бол өөрсдийн муугаа бусад руу нялзаадаг, арчаагүй дорой новшнууд.

antalya rent a car