antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 1 comment

Оюутолгойд гарсан хүн амины хэрэг “амиа хорлосон” гэх тайлбартай

нийтлэсэн Admin

Оюутолгойд учир битүүлгээр амиа алдсан залуугийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдсэнгүй. Хууль цагдаагийн зүгээс ч, Оюутолгойн зүгээс ч албан ёсны тайлбар өгсөнгүй. Харин ч хэргийн талаар хаа хаанаа ам нээхгүй байхыг шат шатандаа үүрэгдсэн гэнэ. Оюутолгойд ажилладаг Монголчуудад амаа хамхиж явахыг анхааруулаад “Тодорхойгүй хэргийн талаар янз бүрийн юм ярьж байж асуудалд орвол бид хариуцахгүй” гэх Сануулгыг дээрээс илгээж.

Товчхондоо амандаа ус балгах даалгаврыг өгсөн гэх. Харин талийгчийн ар гэрт багахан хэмжээний мөнгө өгөөд, эцсийн шийд гартал хэвлэлээр ямар нэг тайлбар хийхгүй байхыг сануулжээ. Талийгч “3” айлын ганц хүү, өндөр настай ээжтэйгээ амьдардаг байсан. Ганц хүүгээ зуурдаар алдсан ээж хэргийн үнэн учир олдоно гэдэгт итгэж хүүгээ амиа хорлосон гэх дүгнэлтэд итгэхгүй байгаагаа хэлжээ.

Харамсалтай нь энэ хэрэг үхсэний хохь, амьдын зол гэгчээр “амиа хорлосон” гэсэн тайлбартайгаар хаагдах нь бараг тодорхой болж байгаа дуулдав.

Ийнхүү Оюутолгойд ажлаа хийж яваад амиа алдсан бас нэгэн хэрэг хөөс болон замхарах нь. Еврей хүн нохой хоёрыг бүү оруул гэдэг шиг Оюутолгойн ордод ажиллаж буй Монголчууд нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах шиг гадуурхагдаж байдаг талаар тэндхийн ажилчид ам уралдан ярьдаг нь хоосонгүй бололтой.

Хэрвээ тиймгүйсэн бол хүний амь сүйдчихээд байхад, тэр тусмаа нэг бус удаагийн тохиолдол биш байхад ийнхүү тоомжиргүй загнахгүй байлтай. Хэдэн жилийн өмнө уурхайн гүнд нэг залуу амиа алдаж тэр тухай тодруулахаар зарим нэг хүнтэй холбогдоход “Бид байнга сэтгэл санааны дарамтанд байгаа. Ингээд шарилаа онгоцоор зөөлгөх гээгүй бол болгоомжтой бай” гэж хүртэл тавласан хэмээж байсан юм.

Энэ удаад ч гэсэн айдаст автан хярж буй элэг нэгтнүүдэд маань ил далд сэтгэл зүйн дарамт учруулсаар байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 27, 2011 5:31:47 pm )

    vnhii haytaduud l alaa biz hytaduudiig bvgdiin buudwal taarna

antalya rent a car