antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

АН-ынхан номхон бурхныг нохой долооно гэгчээр аашилж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай Сонгуулийн хуулийн зарим асуудлаар ярилцлаа.

 

-Сонгуулийн хууль хуга­цаандаа батлагдах уу. Хоёр намын бүлгийн дарга нар Сонгуулийн хуулийг хугацаанд нь батална гэж яриад байна. Гэвч тодорхой ахиц дэвшил харагдахгүй зөв­шилцөл нэрийн дор сунж­рах төлөвтэй?

-Номхон тэмээг ноолоход амар­хан гэдэг үг бий. АН-ынхан даварсаар байгаад сүүлдээ зөвшилцөл гэдэг юм руу хөтөлж, Сонгуулийн хууль жонхуу л болж байна. Ерөөсөө л тэгье гээд зүтгэдэг айлын эрх хүүхэд байдаг шүү дээ. АН-ынхан яг л тэгж байна. Тэр бүхнийг нь за гээд болгоод л байдаг. Өөрсдийн дураар зүтгэж давруулсаар байгаад  сүүлдээ гулсдаг, шилжинэ гэдэг нэрээр дахиж өөрсдийгөө сонгох боломжоор хангах гээд байна. Өөрөөр хэлбэл ма­жо­ритари тойрогт ялагдсан нэр дэвшигч гулсаад 28-ынхаа жагсаалтад ороод ирэх нь л дээ. Тэрийг нь хүлээж авахгүй гэхээр зөв­шилц­сөнгүй гээд баахан явлаа.

МАН асуудлыг шийдэхийн тулд бууж өгсөн. Гэхдээ зөв­шил­цөлдөө гулсахдаа хэмжээ хязгаартай байя. Ядаж 30-аас дээш хувийн санал авч байж шил­жиж болох юм байна г­э­дэг зарчим яригдсан. Гэтэл цэ­цэрлэгтээ явахдаа баавгайтай чи­хэр өгөхгүй бол явахгүй гэж эрхэлдэг хүүхэд шиг байдал гаргаж байна. Түүн шиг 30 хувийн босго өндөрдөнө. 30 ху­вийг буулга гэж байна. Эцэстээ энэ хуулийн төсөл яаж явагдах юм бэ, бүү мэд.

-МАН ийм хүлцэнгүй байж бо­лохгүй биз дээ. Нэг хэсэг та­най намынхан Сонгуулийн хууль батлагдахгүй гацаад байх юм бол олонхын системээр асууд­­л­ыг шийдэх боломж бий гэж бай­сан. Тэр ер нь юу болсон бэ?

-Уг нь хуулийг олонхоороо батлаад явдаг зарчим ардчилсан нийгэмд байдаг. Манайд боло­хоор номхон бурхныг нохой до­лоо­но гэгчээр ингэнэ, тэгнэ гээд ардчиллын зарчим гэж яриад эхэлдэг. Бид ч за гэсээр бай­гаад сурчихлаа л даа. Одоо ин­гэ­сээр байгаад Сонгуулийн хууль юу болох юм бэ, бүү мэд. Сонгуулийн хуулийг сайж­руул­бал сайн л байсан юм. Одоо ч хүн ойлгоход хэцүүхэн л болж.

-Яагаад ойлгоход төвөгтэй бол­сон гэж. Харин ч пропор­цио­наль хувилбар бага ч атугай ор­чихлоо. Энэ нь бас дэвшил биш гэж үү?

-Ерөнхий сайд асан С.Баяр “Таван төгөлдөршил” гэдэг  илт­гэл тавихдаа  пропорциональ  сис­темээр сонгууль явуулъя гэсэн шүү дээ.  С.Баяр даргыг тэр үед пропорционалиар сонгууль явуулъя гэхээр нөгөө намын дар­га нь үгүй мажоритариар сон­гууль явуулна гэж мэдэгдэл хийсэн. Тэгээд 2008 оны сонгууль мажоритари системээр  явуулсан шүү дээ. Тухайн үед АН-ын дарга Ц.Элбэгдорж байсан. Ингээд мажоритариар сонгууль явуулаад бөөн хэл ам дагуулсан биз дээ. Одоо С.Баярын дэвшүүлсэн про­пор­циональ, Ц.Эл­бэгдорж Ерөн­хийлөгчийн мажоритари хоёрыг нийлүүлээд холимог систем болгож байгаа юм биш үү. Тэг­тэл АН-ын тас гэдэргээ са­ваад үгүй гээд зүтгээд байгааг ойл­гохгүй байна.

-Хамтарсан Засгийн газрыг байгуулахад харилцан санал солилцож байж л Сонгуулийн хуу­лийг шинэчилье гээд ажлын хэ­сэг хүртэл гаргасан. Гэвч ажил нь явахгүй ажлын хэсэг ху­га­цааг нь тулгачихаар янз бү­рийн шалтаг тоочиж бие бие рүүгээ буруугаа чихээд л. Энэ нь ард түмэнд ойлгомжгүй са­наг­даж байна шүү дээ?

-Зургаадугаар сард хаалтаа хийх ёстой байсан чуулган нэг намын бүлэг нь завсарлага ав­на гээд хэмжээ хязгааргүй асуу­дал тавиад сунжирсныг санаж байгаа. Тэгэхээр УИХ-ын Дэ­гийн тухай хуулийг жаахан жу­дагтай болгохгүй бол олон ойл­гомжгүй асуудал цаашдаа гарах л болно. Ирэх сонгуулиар наймуулаа орж ирсэн нэг нөхөр бүлэг байгуулаад чуулганы бү­рэн эрхийн хугацаа эхлэнгүүт нь завсарлага аваад дөрвөн жил Их хур­лыг хуралдуулахгүй байж бо­лох заалт ч хүртэл байна. Ийм зад­гай заалт УИХ-ын дэгийн тухай хуульд байдаг. Тэгээд буулт хийгээд наадмын өмнөх өдөр, даага шүдлэн уралдаж бай­хад шахуу хаврын чуулганаа хааж, ёсолсон. Гэтэл өнөөдөр яг энэ байдал давтагдаж, гурван есийн хүйтэн эхлэх гэж байхад үр­гэлж­лээд явж байх жишээтэй. Халуун зун зөвшилцөж чадалгүй ингээд яваад байгаагийн гол эзнийг ард түмэн сохор биш харж л байгаа. Бөхөөр бол хоёр бөх барилдаж байгаад  нэг нь буулт хийгээд байгаа хэрэг шүү дээ.

-Яг ямар буулт гэж?

-Бөхөөр бол буулт гэдэг чинь барилдаж байгаад нэгийгээ унаад өг гэхээр ойччихдог. Тэ­гэ­хээр тас гэдэргээ савж унах хүрт­лээ найраа ч юм уу, зөв­шил­цөл гэдэг байдлаар буулт хий­сээр байгаад өвлийн хүйтэн бол­тол явлаа. Одоо МАН, АН хоёр зөвшилцөл нэрийн дор барил­даад, зөвлөлдөөд байх хугацаа байхгүй боллоо шүү дээ.

-Үнэхээр АН-ынхан сон­гуульд унасан нэр дэвшигчээ гул­суулж, нэрсийн жагсаалтаар оруу­лах сонирхол давамгайлж бай­сан юм бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хуулийн төслийг дэмжиж болох байсан юм биш үү?

-УИХ-ын гишүүн С.Бат-Үүл, Д.Лүн­дээжанцан, Ж.Сүхбаатар нар Монгол Улсыг нэг тойрог бол­гоод пропорциональ систем до­тор олон хувилбарын нэг хү­нийг нь дугуйлъя гэсэн боломжийн хуу­лийн төсөл байсан. Хамгийн гол нь Сонгуулийн хуулийг өөр­чилнө гэсэндээ боогдоод ингэж гүрийгээд байна. Түүнээс дээрх хуу­лийн төсөл маш боломжийн бай­сан.

-Дэмжлэг яагаад аваагүй юм бол?

-Хамгийн сайн хувилбар бо­лохоор АН-ынхан санал бол­гож чадахгүй. Хамгийн сайн ху­вил­барыг уг нь болгочихмоор байгаа юм. Хамгийн шударга хувил­бар. Ард түмний эрэмбэл­сэн дарааллаар янз янзын бүлэг­лэ­лүүдийн шахааны томилгоо ч хийгдэж чадахгүйд хүрэх ийм заалтууд дотор нь орчихсон. Тийм учраас дээрх сайн хувилбар дэмжигдэж чадаагүй.

-АН-ынхан ард түмний сон­гол­тоос айсан гэж хэлэх гээд бай­на уу?

-Мэдэхгүй. Наад асуултаа тэднээс очоод асуу.

-АН-ынханд ч гэсэн ашигтай ху­вилбар юм биш үү?

-АН-ын тавьсан шаардлага өөрс­дөдөө ашигтай байлгах ху­вилбарыг эрэлхийлж байна шүү дээ. Мэдээж барилдаж бай­гаа хоёр бөх би баруун хөлийг чинь авъя. Ар талаас чинь сайн барьж авъя. Нөгөө бөх нь за л гээд хөлөө бариулаад л байгаа юм. Хөлөө өгчихлөө. Бөхөөр бол ар талаасаа бариулчихлаа. Давах хамаг шансыг нь АН-д  өгчихөөд байна. Тэгсэн мөрт­лөө л энэ хууль чинь гарч өгөх­гүй байна. Ард түмэн эрх биш нэгийг эргэцүүлж байгаа л байх.

-Нэгэнт л ард түмэнд амлас­наа­раа Сонгуулийн хуулиа өөр­чилж таарах байх. Тиймээс АН-ын саналыг тас гүрийгээд зөв­шөөрөхгүй байж болохгүй юм уу?

-Харин ч манай нам номхон хүлцэнгүй байгаа. Гэтэл энэ байдлыг маань ашиглаад одоо бүр гулсуулна гэж зүтгээд. Түү­нийг нь хүлээн зөвшөөрөхөөр 30 хувийг нь босгыг өндөр байна. Нам­хан болгож өг гэж байгаа юм даа. Энэ ч арай дэндэнэ.

-30 хувийн босго гэдэг нь бо­лом­жийн санал шүү дээ?

-Тийм. 30 хувиас дээш санал авсан хүн гулсаж болно гэж бай­гаа. АН-ыхан болохоор 29 ху­вийн санал авчихаад гулсах гээд байна л даа.

-Магадгүй АН-д нэрсийн жаг­саалтад багтаах лидер цөө­хөн учраас танай санал ха­туудаад бай­гаа юм биш үү?

-Тэрийг АН-ын өмнөөс тө­лөөлж хариулах нь зохимж­гүй.

-Үүнээс гадна Cонгуу­лийн шинэ хуу­лиар мандатын тоог цөөлж бай­гаа. Жишээ нь Хэнтий ай­маг нэг мандаттай болоход та гур­­вын дунд ч асуудал үүсэх байх даа?

-Ирэх сонгуулиар хэдэн ч мандаттай болсон гурав биш 30 хүн өрсөлдөнө. Хэнтийгээс сон­гогдсон гурван гишүүний хоо­ронд үл ойлголцох асуудал байх­гүй. Нэг ч мандат байсан өр­сөл­дөөн явагддаг зарчмаараа л явна.

-Өрсөлдөөн явагддаг зарч­маа­раа явна гэж байгаа ч та­най намын бүлгийн дарга хүр­тэл намын гишүүдийн дунд ман­да­тын тоог цөөлөхөд үл ойл­гол­цол гарна гэж хэлж бай­сан шүү дээ?

-Энэ  бол аль ч намд тохиолд­дог зүйл. Одоогоор Сонгуулийн хууль батлагдаг. Цөөн хүн амтай сон­гогч багатай хэдэн аймгийг нэг мандаттай болгох асуудлыг ярьж байна.

-Жишээ нь танай аймагт хоёр мандаттай болж, намын зү­гээс таныг дэвшүүлэхгүй гэвэл бие даах уу?

-Нэр дэвшигчдийн дунд өр­сөл­дөөн зарчмаараа л явах бол­но. Харин ч чи сонин зүйл асуух юм. Хоёр мандат байтугай нэг ман­дат дээр хичнээн ч хүн өр­сөлд­дөг л асуудал.

-Мандатын асуудлаас гадна на­мын зүгээс хийх сонголтыг өөрөөр гаргавал гэж асууж байна л даа?

-Тэр чинь намын дотооод асуудал учраас чи бид хоёрын ярилц­лагаар шийдэгддэхгүй. Өрсөлд­дөг зарчмаараа л өрсөл­дөнө. Тэнд асуудал алга. Ёстой No problem байна.  Өөрөөр хэлбэл тойрог дээр өрсөлдөхөд хоёр, гурван мандатад чанарын ял­гаа байхгүй. Нэг мандаттай бай­сан ч Хэнтий аймагт 50 хүн өрсөл­дөнө. Тэр  чухал биш. Хэн ялах нь чухал.

-Гэхдээ намаас дэмжлэг авах­­гүй бол та нэр дэвшиж ча­­дах­гүй. Тэгвэл бие даах уу?

-Өрсөлдөх зарчмаараа өрсөл­дөнө. Бие даана ингэнэ тэг­нэ гэж урьдчилж ярих сонир­хол алга.

-Удирдах зөвлөл, Бага хур­лаар орно гээд танай намын шат дамжлага урт. Намд ард түм­ний сана­лыг баараггүй авах нэр дэвшигч л чухал шүү дээ?

-Нам намын дүрмэнд янз янзын заалт байдаг. Тэр утгаараа өрсөлдөх зарчмаараа өрсөлдөх болно. Нэг их асуудал гарч, дэв­шүүл­сэнгүй, ингэчихлээ гэж гон­шигнох шаардлага алга.

-Гэхдээ л унасан бөхөд шал­таг мундахгүй гэгчээр асуудал үү­сэхийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Хэнтийн гурван гишүүнийг хоо­ронд нь мөргөлдүүлэх гэж орол­дох хэрэггүй. Тийм зүйл болох ч үгүй.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car