antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 1 comment

“Гоёл 2012”-д Г.Оюунгэрэл гологджээ

нийтлэсэн Admin

Манай урдаа барьдаг цөөн чадварлаг моделиудын нэг загвар өмсөгч мисс Г.Оюунгэрэл “Тахь Го” компанийн өв залгамж гэгддэг. Түүнчлэн Эко Нямдаваагийн сүйт бүсгүй байсан, экс ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдсон гээд түүний талаарх янз бүрийн дуулиант мэдээлэлүүд хаа сайгүй л үзэгдэнэ. Хэсэгтээ Солонгост суралцахаар шийдсэн загвар өмсөгч бүсгүй маань холыг зорьсон ч дуулиан шуугианы “бай” болсон хэвээрээ л байна.

 

Цаг үеэсээ хоцорно гэж байхгүй загвар өмсөгч Г.Оюунгэрэл Солонгост Андрей Кимийн загварын агентлагт суралцахын зэрэгцээгээр тус улсад гэрээгээр ажиллаж байгаа. “Гоёл” наадам хаяанд тулсан энэ үед түүний талаарх “бас бус” мэдээлэл мэр сэр ирсээр л байна.

 

Ямарч байсан энэ жилийн “Гоёл” наадмыг тэрээр өнгөлөхгүй. “Гоёл -2012” наадам түүнгүйгээр өнгөрөх нь бололтой байна. Жилийн жилд л “Гоёл” наадам хэл амтай, өрсөлдөөн ихтэй болдог. Энэ удаад ч урьдын адил багагүй шуугиан татуулаад байх болсон.

 

Топ–оор өргөмжлөгдөх магадлалтай загварын бүсгүйчүүдээс эхлээд жирийн нэг моделиуд хүртэл дээрх дуулианаас хоцрохгүй л байна. Түүнчлэн энэ жилийн “Гоёл” наадамд загвар өмсөгч Г.Оюунгэрэл оролцохгүй байх нэлээд нууцлаг шалтгаантай гэнэ.

 

Зарим нэгний өгүүлснээр бол “Гоёл” наадмыг зохион байгууллагч нартай үл ойлголцох болсон тул ийн жилдээ ганц болдог тус наадамдаа загвар өмсөгч бүсгүй оролцохгүйгээ мэдэгдсэн байна. Хаа очиж загвар өмсөгч Г.Оюунгэрэл ч “топ”-той “топ”-гүй бусад чанар муутайхан топуудаас илт илүүрхэж, аль хэдийнээ топ загвар өмсөгчийн зэрэгт үнэлэгддэг болжээ.

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 13, 2011 10:59:09 am )

    shan busgui

antalya rent a car