antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2015 14 comments

Эмч нартаа ганц мэндчилгээ дэвшүүлчих сэтгэл алга уу, Г.Шийлэгдамба сайд аа

нийтлэсэн Admin

sdamba46682650820150225021503 сарын 30 буюу олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Хүн ардын эрүүл энхийн манаанд зүтгэх тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүдийн баярын өдөр.

1990 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэж байсан учраас өдгөө зарим талаар Америкын эмч нарын байсан баяр мэтээр ойлгодог. Гэвч Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Санхүүчдийн баяр, сувилагчдын баяр, уулчдын өдөр, талархлын өдөр тэр бүү хэл үнсэлтийн өдөр гэж байх. Хүн мэндлэх тэр цагаас авьяас чадьар, мэдлэг боловсрол, цаг заваа бүрэн зориулж явдаг эмч нартаа нэг өдөр ч атугай яагаад талархлаа илэрхийлж болохгүй гэж. Хүн гэдэг байнга л урмаар тэтгэгдэж явдгаас хойш.

Гэвч энэ салбарын сайд буюу Эрүүл мэнд, спортын сайд Ш.Шийлэгдамба “таг дуугүй” өнгөрөх нь. Бүхэл бүтэл эрүүл мэндийн салбарыг ахалж яваа хүний хувьд ядаж яамныхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ ч болов дэвшүүлсэнгүй.

vcdsЭнэ салбарт насаараа зүтгэсэн, цаг наргүй зүтгэж байгаа үе үеийн маш олон эмч нар салбарын сайдынхаа үгийг сонсох, урмын үгтэй мэндчилгээг нь хүлээн авах гэж хүлээсэн нь зүйн хэрэг.

Эцсийн дүндээ энэ өдөр эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал ямар байгаа, төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч буй, эмнэлэг, эмч нарын хүрэлцээ хангамж, ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмж хэр байгаа гээд салбартаа нарийн ширийн асуудлаа ярилцаж, гарц шийдлээ хамтдаа тодорхойлдог уялдаа холбоо дэндүү сул байгаагийн илрэл буй заа.

Г.Эрдэм

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (March 31, 2015 12:53:55 pm )

    эрдэм миний дүү эрдэмгүй хүн байна даа. Мэдэхгүй худлаа юм бичихээ боль.

  • uvs (March 31, 2015 1:04:33 pm )

    Manai ulsiin hamgiin hotsrogdoltoi chadvargui mergejiltnuudtei yavaa salbar eruul mendiin salbar. Eneruge anhaarch hogjuulj emch suvilagch naraa chsdvarjuulmaar yum. Gadniihan afrikiin ornoos 1 huvi iluu yumda gj shooldog gsn

  • 3 (March 31, 2015 1:06:04 pm )

    UNEN SHU. GAR MUNGU GORIDOOL HUDULJ UGUHGUI HEDEN EMCH NAR. MUNGUTEI HUND L UILCHILDEG SALBAR. DENDUU HOTSROGDSON

  • zochin negen emchzozochinchin (March 31, 2015 2:47:13 pm )

    iim saidtaidaa ichdeg.daanch uls turiin zolios bolson ene salbariin tolgoi nar arai l bishee.chadvargui MERGEJILGUI said* chadvargui ded said.ichig ichig . atarmaa siilegdamba 2 yadaj bhad yamar ch chadamjgui gutaj uhmeer yumaa. ajil absnaas hoish huuhdiin emnelgeer shou hiigeed l…urid n yarigdaj bsan zuiliig ed nar sanaachilsan yum shig.

  • Anonymous (March 31, 2015 4:08:42 pm )

    buu med dee

  • зочин (March 31, 2015 6:14:39 pm )

    Булган аймгийн эрүүл мэндийн газар гэж нурсан газар байна дарга Нарантуяа нь хамт олноо маш олон хэсэгт хуваасан сумдын эмч сувилагч нараа хооронд нь талцуулж хэрэлдүүлсэн хэцүү дарга байна ийм даргатай Булганы эрүүл мэндийн салбарын хамт олны ажил дээшлэх үү дээ.Эрүүл мэндийн газар нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бага,цөөхөн хэдхэн ажилчидаа хахаж хавчисаар байдаг, сувилагч аймгийн хэмжээний чанарын асуудал хариуцаж ажилладаг нэгдсэн эмнэлэг ,хувийн хэвшлийн эмнэлэг, сумдын эмч бид нар сувилагчаар ажлаа шалгуулаад амжилт гаргаж ажиллах уу Эрүүл мэндийн сайдаа ажлаа хийж чадахгүй иймэрхүү хов живээр ажилладаг эрүүл мэндийн газрын даргыг ажлаас нь өөрчилж чадвартай хүн тавиасай билээ хажуунаас нь хараад сэтгэл өвдөж явах юмаа

  • irgen (March 31, 2015 8:12:44 pm )

    Saidiin zuvluh , Turiin zahirgaanii gazriin darga ni uuniig zohin baiguulah yostoi biz dee , Dor ni ajillaj bgaa nuhduudiin doroigoos said ni. nudee chichluulj baina ,

  • dolgor (March 31, 2015 11:44:22 pm )

    emch nariin amralttai baimaar baina . ugiig ni sonsoh huleej yylzah bairtai baimaar baina emneleg gegeerliin ordong baar bolgohoo boliod emnelgiihand uguuch

    • dolgor (March 31, 2015 11:46:06 pm )

      emneleg gegeerliin ordong erguulj emch nart uguuch baar baihiig ni boliylae

  • zochin (April 01, 2015 8:20:39 am )

    Harvaas haana yavaagaa sain oilgoogui bna khhh

  • эмч (April 01, 2015 9:13:40 am )

    Булган аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга нар Эрүүл мэндийн газрын даргаа сольж чадахгүй байна гэж үү эрүүл мэндийн салбараа 1 хүнээр тоглуулж дууслаа шдээ

  • Мэндчилгээ 2015 оны 03 сарын 30 (April 01, 2015 10:03:14 am )

    “Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа үе үеийн эмч нар, тэдний найдвартай ар тал болох гэр бүлийн гишүүд та бүхэнд Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
    Өнөөдөр манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан түүхэн үйл явдлын зэрэгцээ хүн амын дундаж наслалт 69 болж, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах Мянганы хөгжлийн зорилтоо бүрэн хангасан ололт, амжилтаар дүүрэн байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний маань нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.

    Цаашид бид ололт амжилтаа бататган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүртээмжтэй хүргэж мянга, мянган хүнд эрүүл, энх амьдралыг бэлэглэх үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
    Орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулж сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгаа эмч нарынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник технологийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлэхэд Төр, засгийн зүгээс анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд, үүнд та бүхний оролцоо, дэмжлэг ихээхэн чухал гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

    Хорвоод мэндэлсэн анхны өдрөөс тань эхлэн өөрийн зүрх сэтгэл, авьяас чадлаа дайчлан цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж ард олондоо эрүүл энхийг бэлэглэж байдаг ЭМЧ нар, тэдэнтэй мөр зэрэгцэн ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралын баяр баясгалан эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн талархлын үгээ харамгүй хэлж байхыг иргэд Та бүхэндээ уриалж байна.
    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
    ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г. ШИЙЛЭГДАМБА

  • зочин (April 01, 2015 10:11:07 am )

    мэндчилгээг 2015 оны 03 сарын 30 нд дэвшүүлсэн байна. танайхаас бусад бүх сайтад мэдээлэл нь байна. Ш биш Г. зөв бичээч Ш.Эрдэм сэтгүүлчээ

  • Монголжин (April 01, 2015 10:28:03 am )

    Сайдын мэндчилгээ бусад сайтуудад гарсан байсан, баярлалаа Сайд Танаа. Энэ өдөр бол “баяр” биш, зөвхөн “өдөр”. Манайд маш олон өдрийг “баяр” болгон “андууран” тэмдэглэж хий баярлаж хөөрч архи, тамхи, шоколадны гүйлгээг ихэсгэж эрүүл мэндээ хордуулж сэтгэл зүйгээ бохирдуулж байгааг нийт хүмүүс анхаарууштай. Дэлхийн эмч нарын өдөрт хөдөлмөрийн ийм өндөр амжилтаар тэр эмнэлэг, тэр эмч бэлэг барилаа гэх ч юм уу?, эсвэл эмч нарын нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, санал дэвшүүлэх зэрэг ажлууд чухал. Энэ бол Сайдын ажил бус, эмч нарын холбоод, нийгэмлэгүүдийн ажил аа.

antalya rent a car