antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2015 1 comment

Цахилгааны тарифт тоолуурыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ

нийтлэсэн Admin

tsahilgaanМонгол улсын нутаг дэвсгэрт жил бүр цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл цахилгааны үнийн тарифыг зуны хуваарьт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 01, 2015 12:00:44 am )

    Tooluuriin tsagiig ni tegeed uursduu irj uurchlluj uguh yumu?

antalya rent a car