antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2015 2 comments

Амиа хорлосон оюутнуудын хэрэгт нэг эмэгтэйг сэжигтнээр татаж болзошгүй

нийтлэсэн Admin

hotelИЗИС-ийн төгсөх курсийн оюутнууд амиа хорлосон хэрэг одоо ч тодорхойгүй хэвээр. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа учраас цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач залуусын тухай мэдээлэл хөвөрсөөр байна. Талийгаач залуусыг хүчингийн хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү амиа хорлосон тухай хэвлэлүүдээр цацагдсан. Харин албаны эх сурвалж энэхүү мэдээллийг худал болохыг баталсан юм. Гэхдээ талийгаач залуус эмэгтэй хүнтэй холбоотой хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нь үнэн аж. Тодруулбал, талийгаач А, Б нар тухайн эмэгтэйг хүчиндэж, элдэв асуудал үүсгээгүй ч нэгэн танил эмэгтэйн нууцыг мэдсэн байна. Улмаар нөгөө эмэгтэй гэр бүл, найз залуутайгаа нийлэн тэднийг дарамталсанаас амиа хорлосон гэж үзэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэсэн бол тухайн амиа хорлоход хүргэсэн этгээдийг 2-5 хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг. Гэхдээ хувийн таагүй харилцааны улмаас харилцан нэгнээ дооглон, тохуурхаж, доромжилж байсан бол энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Юутай ч амиа хорлосон оюутнуудын хэрэгт тухайн эмэгтэйг бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэгт татаж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад талийгаач залуус өөрсдөө эмэгтэйн нууцыг задлана хэмээн доог тохуу хийж байсан үйлдэл тогтоогдвол хуулийн дагуу эмэгтэйг хэрэгт татах үндэслэлгүй аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Удахгүй залуус чухам ямар учраас ийнхүү амиа хорлосныг шалгаж тогтооно.

Талийгаач залуусыг өнгөрсөн баасан гаригт сүүлчийн замд нь үджээ.

эх сурвалж: zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • яг л солонгос савангийн хөөс сериал (March 31, 2015 5:31:34 pm )

    юутай хямдхан амь нас вэ?юун айхтар заналхийлдэг бүсгүй вэ?яасан аймхай хөвгүүд бэ?

  • Sanaa (April 01, 2015 12:05:22 am )

    Yamar hetsuu baidald orood amia horlohoos oor garts oloogui bna geheer aimshigtai ??????.gantsaaraa bish hoyoulaa

antalya rent a car