Урлагийн алтан тайзнаа уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ тэвэр тэврээр нь инээд бэлэглэж явсан нэгэн сайхан жүжигчин залуугаа холын замд үдсэнээс хойш бараг хоёр сар болжээ. Зуурдын тэр явдлаас хойш хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан хэсэгтээ чимээ сураг алдарсан. Энэ хугацаанд олон нийтийн цахим сүлжээгээр хамтлаг тарсан, хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ хийж байна гэх үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хөвөрлөө.
Дээрх мэдээллүүдийг тодруулахаар “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболдтой утсаар холбогдсон юм. Тэрээр “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин өнөөдрөөс (III/20) бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна. Үдээс хойш хамтлагийн “Facebook” хуудастаа ямар кино, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл оруулна. Мөн удахгүй болох инээдмийн баярыг угтан хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх гэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна” гэсэн хариу өгсөн юм.
Тус хамтлагийн ойрын эх сурвалжийн хэлснээр, тус хамтлагийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл “Хөгжилтэй өдөр” киноныхоо зураг авалтыг хийжээ. Тус киноны гол дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа болон талийгаач Т.Билгүүн нар тоглосон байна. Инээдмийн төрөл жанраар хийгдсэн уг киноны нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 8-нд бүх кинотеатраар хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ кино нь тус продакшны дэлгэцийн тавь дахь уран бүтээл юм байна.
Д.ТҮВШИН
Холбоотой мэдээ
-
otgoo (March 21, 2015 10:52:27 pm )
duptai hamtlag mini.amjilt hucie
-
Zochin (March 23, 2015 10:01:54 am )
Amjilt khuse.
-
cbhh (March 23, 2015 10:22:41 am )
Ashgui dee amjilt husie
-
Anonymous (March 23, 2015 11:17:24 am )
шинэ үеийнхэнд амжилт хүсье сэтгэлийн хаттай байх хэрэгтэй шүү та бүхэн чадна
-
jagaa (March 24, 2015 10:31:40 am )
amjilt husei
-
цагаанаа (March 25, 2015 11:37:50 am )
амжилт хүсье та нартаа хайртай шүү та нарыг дэмждэг уран бүтээлүүдийг чинь байнга үздэг
-
зочин (March 25, 2015 2:29:47 pm )
сайн байна амжилт хүсье хэцүү бүхнийг даван туул амжилт амжилт амжилт
-
zochin (March 26, 2015 12:14:21 am )
uran buteeld ni amjilt husie.
-
зочин (March 26, 2015 1:43:03 pm )
амжилт хүсэе
-
Н.Отгонхишиг (March 30, 2015 9:56:10 am )
шинэ үеийнхэндээ амжилт хүсье цаашдаа олон олон шинэ бүтээл хийж үзэгч түмнээ баясгаж яваарай гэж хүсье
10 Comments