antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2015 6 comments

Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдаас дураараа мөнгө хураахгүй байхыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

67r803387876201503210447Хан Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж   мөнгө хураан авч  байна үүнийг шалгаж бодит хэсгийг тодрүүлж өгнө үү гэсэн иргэний  гомдол Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газарт ирснээр энэ бүхэн ил гарсан. Уг цэцэрлэгийн эрхлэгч 12 сая төгрөг хураан авсан нь нотлогдоод байгаа.

Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газраас хийсэн хяналт шалгалтыг танилцууллаа.

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж бид тоглоомын явцад хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэг дээр тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх  сургалттай танилцаж хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно”  гэж үзэж байгаа сургалтын талаараа  танилцуулсан байна.

Эцэг эхийн  зөвлөлийн гишүүд  ангиудаасаа 12 дугаар сарын 10-аас эхлэн нэг эцэг эхээс 10.0-48.0 мянган төгрөгийг хураан авсан нь нийт 12.546.0 мянган төгрөг болсон байна.

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөлийн чиг үүрэг нь хөгжлийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтанд санал өгөх, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй байдаг.

Гэвч өнөөдөр ангиудад  тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэг дээр байхгүй хурааж авсан эцэг эхчүүдийн гар дээр байсаар байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2010 онд хууль бусаар хандив хураамж авч шийтгэврийн арга хэмжээ авагдаж байсан зөрчилтэй нэгэн байжээ.

Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн  эцэг эхийн зөвлөлүүд нь хуулинд заагаагүй чиг үүрэг буюу   хандив хураамжийг хурааж  авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс сэрэмжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (March 21, 2015 8:42:49 pm )

    Сургууль, цэцэрлэгүүдийн мөнгө хураадаг явдал улам ихсээд байна. Нийслэлийн Боловсролын газар уул нь мөнгө хураалгахгүй, буруу гээд байсан, арга хэмжээ авна гээд зарлаад байсан. Одоо улам их авдаг болоод байхад таг дуугай байх юм. Энэ сургуулиуд, бас бүх цэцэрлэгүүд хүүхдүүдийг хүүхэд биш, мөнгө гэж харж байна?…
    ЯЛАНГУЯА 20 ДУГААР СУРГУУЛЬ……….. Эцэг эхчүүд нь бүгд хэлнэ дээ………..

  • ggg (March 21, 2015 9:11:21 pm )

    Bbb

  • zochinзочин (March 22, 2015 7:59:18 pm )

    мөнгө хурааж аваад байна. Энэ асуудлыг хаана шалгуулах вэ

  • mgl (March 22, 2015 8:58:50 pm )

    Awch bno shdee gol ni yund zoriulj awch bgaa yug ni boditoor xurgej xurteej baigaan utga ni shde.Uchnuun mungu awchixaad boditoor yuch xj xaragdaxgui chadaxgui bwal ter chin zalilan luiwar. Yariltsaj xiij bgaa zuil ni bodit zartsuulalt yawagdaj bwal ter angiin l dotood asuudal gj boddog.

  • Эх хүн (March 23, 2015 9:40:43 am )

    Монгени сургууль дандаа мөнгө хурааж авдаг шүү.Сая 1-р ангийн үсэглэлийн баяр гээд 45-50 мянган төгрөг гэсэн.Багшид нь бэлэг авна,хүүхдүүдэд бэлэг авна гэсэн гэнэ.Дүү маань төрийн албан хаагч болохоор одоо хаанаас зээлнээ гээд л гайхаж сууна даа

  • Anonymous (March 23, 2015 3:39:51 pm )

    Ene tsetserlegiinhee togloom, hicheeliin heregsliig ni tsaanaas hangaad ogohgui baigaa yum chin etseg ehees ni avahaas oor argagui bolchood baina l daa. end zoriulaad horongo mongiig ni shiidchihmeer yum

antalya rent a car