antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2015 26 comments

Харцын хүүхэд сайн барилдаж болдоггүй яачихсан наадам бэ????

нийтлэсэн Admin

ds

2014 онд Жалханз хутагт Дамдинбазарын 140 жилийн ой, Хотгойдын хурд-3 хангайн бүсийн даншиг наадам Хөвсгөл аймагт зохион байгуулагдан явагдсан. Уг наадамд МУ-ын арслан Мөнхбаатар тэргүүтэй 10 улсын цолтой бөх, аймгийн хурц арслан Эрдэнэжаргал тэргүүтэй 42 аймгийн арслан , а/з-30, а/х-10, а/н-67, сумын заан-97, сумын харцага залуу бөхчүүд нийлээд хүчит 512 бөх барилдсан билээ. Гэтэл уг барилдаанд амжилттай барилдан шөвгөрсөн бөхчүүдийг МҮБХ аймаг цэргийн цолтой бөхчүүдийн амжилтаар нь эрэмбэлэх эрэмбэндээ оруулалгүй орхиж, 126500 хүн амтай Хөвсгөл түмний их цэнгэл баярыг уландаа гишгэллээ. Уг нь адуунд алаг гэж байхаас биш аавын хүүд алаг байдаггүй гэдэг. Урьд нь дөрвөн ч аймагт 512 бөх барилдаж амжилт гаргасан бүх бөхчүүд цол чимгээ аван одоо ч барилдсаар явж л байна. Үүнийг та бид бүгд мэдэж байгаа, харсаар сууж байна . Энэ шударга явдал мөн гэж үү? Аргаа баран аль 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өдийг хүртэл шийдэгдээгүй. Учир нь МҮБХ-ны нөхдүүд шүүх хурлыг хойшлуулсаар хамгийн сүүлд III/20-нд болох байсан шүүх хурлыг хууль эрх зүйн мэдлэг хүрэхгүй байна, өмгөөлөгч авах хүсэлтэй байна хэмээн шүүх хурлыг IY/01 хүртэл хойшлууллаа. Анх асуудал үүсэхэд би Нямдорж тэргүүнд учирлаж тайлбарлан хэлэхэд :
-Чи ийм боловролгүй байж болохгүй ээ. Би насаараа их сургуульд багшиллаа, хуулиа унш гэж хэллээ. Чих нь юу ч сонсохоо болисон энэ эрхмийн шадар цэрэг нэвтрүүлэгч, тайлбарлагч Цогтбаатар, Гантөр нар одоо хуулиа мэдэхээ байлаа өмгөөлөгч авъя хэмээн зогсож байна. Даан ч дээ би энэ хүмүүсийн өмнөөс үнэхээр ичсэн. Аль 8 сараас хойш шүүхээр явж байхад чив чимээгүй байсан МҮБХ одоо л өмгөөлөгч авахаа мэдлээ гэж үү? Бөхчүүдийг амжилт гарга тэгвэл амжилтаар чинь эрэмбэлнэ гэж журам гаргачихаад амжилт гаргаад ирэхээр чи арай олон бөх барилдсан наадамд сайн барилдсан байна. Тийм болохоор хүчингүй хэмээн ичмээр, өрөвдмөөр, ядмагхан, арчаагүй, харамсалтай хариулт хэлээд сууж байна. Ер нь бөхчүүд амжилтын эрэмбэнд эрэмбэлэгдлээ гээд юу нь болохгүй гэж. Эрэмбэлэгдлээ гээд бөхчүүд нэг ч төгрөгний цалин, тэтгэвэр, тэтгэмж улсаас авахгүй, хэний ч эрх ашиг хохирохгүй. Бусад шиг цааны годон гутал, Prius-20 авч унах гээгүй юм шүү. Наанадаж 5 жил, цаанадаж 10 гаран жилийнхээ хөлс хүч хөдөлмөрийг маань үнэлээд бусадтай адил тэгш хандаач дээ гэж байгаа. Бөхчүүд бид чинь тийм ч элбэг хангалуун амьдралтай хүмүүс биш юм шүү. Барилдаж л аж амьдралаа зохицуулдаг, ард түмнийхээ хайр хишгээр амьдарч яваа хүмүүс . Ер нь тэгээд олон хүн барилдлаа гээд юу нь болохгүй гэж . Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед, ондоошиж үлдэх та бидний дархлааны нэг бол үндэсний спорт, үндэсний бөх биш гэж үү. Хэдэн жилийн өмнө 6002 бөх барилдаж Геннист бичүүлж байсан бол одоо 10000 бөх барилдахыг үгүйсгэхгүй болсон. Сүүлийн жилүүдэд бөхчүүдийн тоо ямар их болсон, өрсөлдөөн ямар хүчтэй болсоныг харахгүй байгаа гэж үү . Монгол бөх, бөхийн барилдаан олон мянган жилийн үүх түүхтэй, ард түмний өөрсдийн нь зохиож буй болгосон дэлхийд өөр хаа ч байхгүй гайхамшигтай үндэсний агуу спорт. Гэтэл 25-хан жилийн нүүр үзэж хэн нь ямар хүмүүс гэдэг нь ард түмэнд танигдаж байгаа Нямдорж, Данзан тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс монгол бөх , бөхчүүдийнхээ эсрэг өмгөөлөгч авъя гээд хээв нэг цохиж явах юм даа. Үүнийг харахад надад ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдгийн үлгэр болж байх шиг санагдаж байна. Учир нь ард түмний итгэл,сэтгэл, зүтгэл, хандив хөрөнгөөр боссон МБӨ-нд монгол бөхчүүд барилдаж , бөхчүүдийнхээ уран хурц барилдааныг ард түмэн маань мөнгө төлөн үзэж сэтгэлийн цэнгэл баясал эдэлж монголын бүх ард түмэн Нямдорж, Данзан, Цогтбаатар,Гантөр мэтийн хүмүүс болон МҮБХ-ны хүмүүсийг дэндүү элбэг хангалуун амьдруулж байна. Харин хариуд нь цөөхөн бөх барилдах ёстой, олон бөх барилдаж болохгүй хэмээн тэнэглэж явах юм даа. Бөхчүүд гэдэг хүмүүс байсан, бөхчүүд барилддаг, үзэгчид үздэг болохоор энэ ҮБХ оршин тогтнож байгаа биш гэж үү? Тэрнээс биш дээр дурьдсан 4 хүнийг үзэх гэж хэн ч ирэхгүй гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс үүнийг бичлээ. Цаг заваа гарган уншсанд танд баярлалаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/badamsambuu.ganhuyag/posts/424922897685528


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • zochinzochin (March 22, 2015 8:18:41 pm )

    udirdlaga bolon bohchuud ni ylzarsan ta naraar yah ymbe uursdiiguu ih ymand bodchihoj tiv delhiid suraggui nogoon devjee deeree nairaa gegchid hutgaldsan archaagui nuhduud judo cholootiinhen shig eh orniihoo neriig manduulah bish tegsen murtluu dopingond dontogsod ichij bna

  • Anonymous (March 22, 2015 8:19:46 pm )

    odoo vndesnii bohiin holboo bolimoor um barildah bohiin toog ed nar togtoohgvi sh dee er hvn bolgon l barildah gej naadamd vamar vamar jvn tsol awahjy geed l hoorondoo variltsaj hoer3 honog jargadagiim da olon aawiin hvvg hohirooj ba daa gowialtain naadam bas l bydilsan 512boh vaagaad aimagt barildaj bolohgvi gej

  • Irgen (March 22, 2015 9:08:00 pm )

    Unen sh dee tsol erembiig ni ugmuud yum haraal idsen nyamdorj

  • Irgen (March 22, 2015 9:08:53 pm )

    Tsol erembiig ni uguuchee

  • Irgen (March 22, 2015 9:13:39 pm )

    Chcyxy

  • gerel (March 22, 2015 9:28:33 pm )

    alban esni bus medee btal ingej yaran dvgnelt hiih hereggvi shv

  • Zochin (March 22, 2015 9:43:52 pm )

    Энэ хэрүүл уруултай бөхчүүдийг барилдуулахаа больёо Ямар улс оронд хэрэгтэй юм хийдэг биш Худлаа таахалзахаас өөр юу чаддаг юм бэ?Нэг ч сайн сайхан зүйл хийдэггүй,сэтгэдэггүй нөхдүүд

  • Anonymous (March 22, 2015 9:57:54 pm )

    Unen shuu. Govi-Almaid bas 512 buh barildsan. Shuvgursun buhchuudiin tsolyg odoo boltol erembend oruulaagui. 8 davj turuulsen zaluu odoo aimgiin nachin geed l yavj bna

  • zochin (March 22, 2015 10:30:23 pm )

    Ene tegeed bohiin durmeer yvah asuudal ym uu. Huuli shuuheer yvah ystoi ym uu. Yu ni ch medegdehgui hyramtsag bolchihson ym bish uu.

  • zochin (March 22, 2015 10:35:05 pm )

    Ylzarsan bohiin holboo.

  • Went (March 22, 2015 10:42:47 pm )

    ogch yadiin huraa tsoliig 8 davj hurts gj yu bdagiin

  • Нямдорж (March 22, 2015 10:48:15 pm )

    Би хөвслөгийн болон халхын бөхчүүдийг дарна гэсэн захиастай юм

  • Ok (March 23, 2015 1:56:18 am )

    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

  • L (March 23, 2015 7:57:34 am )

    Монгол Монгол Монголд Монголынхоо Монголчууд
    Томоор бич тэгэх үү?

  • Anonymous (March 23, 2015 8:58:29 am )

    Бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй бөхийн холбоо гэж байх хэрэг байна уу Нямдорж гуай та нэг сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй байна Та ингэхэд энэ холбооны зорилго юу гэдгийг нэг тайлбарламаар юмаа бөхийн ордонг хамгаалах үндсэн зорилготой юмуу бөхчүүдийн эрх ашгийн төлөө байгуулагдсан холбоо юмуу 512 бөх барилдсан барилдаанд түрүүлсэн бөхийн буруу гэж юу байна бөхчүүдэд цолыг нь өгчихөөд асуудал байгаа бол аймаг орны удирдлагуудмай нь та тооцооноо хийх хэрэгтэй бусуу та их ухаантай царайлдаг энэ дээр таны ухаан самуураад байна даа та ажлаа өгөх цаг үнэхээр болжээ Данзан та 2 ажлаа өг

  • Anonymous (March 23, 2015 9:43:57 am )

    Монгол бөхийг цэгцэнд оруулж авах хэрэгтэй 512-г бүгдийг нь цуцаллах естой.

  • Зочин (March 23, 2015 10:31:33 am )

    Хуулинд юу гэж заасан байна. Түүгээр л болно. Миний санахаар аймгийн наадамд 512 бөх барилдуулахгүй гэсэн хууль, заа лт байхгүй.

  • Anonymous (March 23, 2015 11:37:41 am )

    buhiin holboony udirdlaga odoo ajlaa uguu. Hulbumbugiin holboony mori Ganbold ashgui yavlaa, Tanhimyn Demberel buulaa, odoo Buhiin holboony ta hed, Olympiin Zagaa toiron hureelegchdiin hamt bas buuj tumen olnoo amraamaar yum daa

  • 2015/03/23 (March 23, 2015 12:10:32 pm )

    одооны бөхчүүд гэж дэвжээн дээрээ барилдах биш зодолдохоос наагуур юм болж байгаа харагдах юм даа тэгээд тэр бие хаа г нь хар бүдүүн гэдэснээс өөр юм байхгүй бараг хөдөлж чадахаа байсан амьтад

  • gomo (March 23, 2015 12:50:48 pm )

    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм

  • Pkxny (March 23, 2015 5:58:09 pm )

    хаа хаанаа л бодох асуудал Нэгэнт бусад аймагт цолыг нь өгсөн бол адилхан өгөаөдл эрэмбэлээд явахад юу нь болохгүй нэж харин бөхчүүд өөрсдөө бас бодрох хэрэгтэй унагачихаад дээр нь биеээрээ дардаг зодогноос нь угзардаг унасан нь доороос нь нудардаг гээд зохисгүй байдал гаргадаг мөн засуул цэцүүд үнэн зөв шүүдэггүй гээд л асуудалыг МҮБХ тухахй бүр шийдэж байх хэрэгтэй бөхчүүд барилддөаггүй шахааны барьц өгдөггүй цэцээд бариулдааггүй гээд л энэ бүхнээ шийдээч Нямдорж гуайтанууд өнгөосөн 25 жил яахав муу сайн хэлүүлж 25 жил идлээ уулаа Урагшаа* харж орчин үетэй хөл нийллүүлээч эсвэл чадагт нь өгөөд зайгаа тавиач

  • zochin (March 23, 2015 10:42:17 pm )

    ene zavaan nymdorj gedeg novshiig zailuulj chadahgui ymaa.huviinhaa ym shig l ene bohiin holboogoor togolchih ym.

  • zaluu boh (March 23, 2015 11:15:34 pm )

    ta nar ter naadamchdiig hundleh estoi shu uzegchdin nuden deer tsolig ni ogson shu de naadam boldgooroo bolson stol avsan manai bohchuudiin buruu yum uu

  • batuuk (March 24, 2015 9:51:40 pm )

    tsoliin ogood barilduulaachee ene sn barilddag zaluu shv de hurts chimgiin ogchihod haral idsen nyamdorjoos yu garahiin yu unahiin beeeeeeeeeeeeeeeeee tsoliin ogoocheeeeeeeeeeeeee

  • Дамбий (March 25, 2015 12:47:56 pm )

    шүүх хурал хойшилно гэдэг нь цаг хугацаа авах ба хахуульд өгөх орчинг хүлээж байна гэсэн үг.Тэр хахуул мөнгийг өгөх хэрэгтэй.Мөнгийг нь өгөхгүй бол дахиад шүүх хурал хойшилно.Бөхийн холбоо болон шүүхэд нь хахуулийг нь өгөх хэрэгтэй.Өнөөгийн манай нийгэм ийм л дүр зурагтай байгаа шүү дээ

  • зочин (March 25, 2015 3:20:43 pm )

    МОНГОЛ бөх,бөхчүүд гэж хэнд ч хэрэггүй зүйл байнаа ,бөхчүүд нь дандаа хэрүүл хийж биенээ дайрсан,хор найруулсан юмнууд нэгл их зантай дээрэлхүү таахалзсан,ёс суртахуунгүй хэнд хаана захирагдах нь мэдэгдэхгүй өөрсдийгөө их л том амьтад ,хэндч юунд ч дийлдэхгүй гээд бодчихсон ,улс орны нэр төр, хөгжилд ямарч нэмэргүй ,харин олон улс, олимпод ордог спортын /бөхийн / тамирчид нь бас ч гэж юм үзэж нүд тайлсан хүмүүс эд нарыг л түлхүү дэмжиж хөгжүүлж хөрөнгө мөнгө зарах нь зөв юмшиг.

antalya rent a car