antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2015 63 comments

Д.Сумъяабазар: Дахин төлөвлөлт бол шоу, энэ бол маргаангүй үнэн

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-03-05 at 5.23.12 PM

-НИЙСЛЭЛ ХОТ ДАХЬ ХАЯГДСАН ИРГЭД-

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн сонгогдсон Сонгино хайрхан дүүрэгтээ 3 дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өчигдөр 31, 18, 28, 1, 22, 2, 20 зэрэг 7 хорооны иргэдтэй уулзалт хийсэн бол өнөөдөр 3, 4, 26, 19, 17, 5, 6 дугаар хороодод ажиллах юм.

С. ОЮУН ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ГОЛ БУРУУТНУУД

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хувьд 19 дүгээр хорооллын арын дэнжээр таран байршдаг 11 мянга гаруй иргэнтэй 6000-аад өрхтэй хэрнээ ганц ч сургуульгүй, 50 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгтэй, зам харгуй хөгжөөгүй, усны хангамж муу, автобус унаа явдагүй, гэрэлтүүлэг байхгүйгээс орой үдэш айдас хүйдэстэй байдаг гээд нэг ёсондоо хаягдсан иргэд болоод байгаагаа хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг дагалдан явж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын зүгээс энэхүү байдалд УИХ-ын гишүүн С.Оюун буруутай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Усан сан, худаг байхгүй, гудамж нарийхан байна гээд түмэн зовлон байгаа. Энэ бүхэн юугаас үүдэж гарсан нь ойлгомжтой байгаа. Үе үеийн улстөрчид сонгуулийн амлалт өгч, газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд ямарч төлөвлөлт хийгээгүй газар суурьшуулсан. Гол хэргийн эзэд нь С.Оюун тэргүүтэй хэсэг хүн байгаа. Санал авахын тулд дүүргийг шахаж байгаад гэрчилгээ гаргуулж хүчээр, суурьшил үүсгэсэн” гэсэн асуудлыг хөндөж байсан юм.

1000 ГАРУЙ ХҮҮХДЭЭС 100 ХҮРЭХГҮЙ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГ

Уулзалт цаашаа нийгмийн маш олон төрлийн асуудлыг хамарсан асуулт хариултуудаар үргэлжилсэн. 31 дүгээр хорооны дунд наран 176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Гэрэлхүү “2012 онд НҮБ хөрөнгө оруулалтаар байгуулагдсан цэцэрлэг. Энэ хороонд байдаг ганцхан цэцэрлэг манайх. 50 хүүхэд явах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн ч өнөөдөр 100 хүүхэд аваад байна. Гэтэл хороонд маань сургуулийн өмнөх насны 881 хүүхэд байдгийн зөвхөн 10-хан хувийг л бид хүлээн авч байна. Бид аргаа бараад цэцэрлэгийнхнээ хашаанд гэр бариад хүүхэд авч байна. Иргэд бидэнд бухимдлаа илэрхийлж цэцэрлэгийн удирдлага багш нарыг загнадаг, цонх хагалж, хаалга эвддэг байдал бий болоод байна. Тиймээс цэцэрлэгээ өргөтгөх, орон тоог нь нэмэгдүүлэх талаар би дүүрэг, Боловсролын газар, яам гээд бүх л шатанд хандаж байна. Хоёр давхар болгох зураг гаргаад Нийслэлийн хот байгуулалт төлөвлөлтийн газар очиход 3 давхар ч болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг” гэсэн юм.

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Тайваны хүүхдэд гэр бүлийг дэмжих төвтэй манай дүүрэг хамтын ажиллагаатай. Өнгөрсөн жилд тус байгууллага “Толгойт” чиглэлийн зарим цэцэрлэгүүдийн өргөтгөлийг өөрсдийн хөрөнгөөр барьж өгсөн. Одоо ирэх 5 дугаар сард Монголд ирнэ. Тэр үеэр танай цэцэрлэгийн өргөтгөлийг хамгийн түрүүн барьж өгөх саналыг оруулъя” гэлээ.

ХАЛУУН ТОГООНД ЦАЙ ЧАНАХАД 4 ЦАГ БОЛДОГ

Иргэн Билэгтийн зүгээс “Стандартын шаардлага хангасан зам тавьж өгөөч ээ. 31 Алтайн хоёрдугаар гудамжинд зам тавигдаад 3 жил болж байна. Анхнаасаа буруу тавигдсанаас зун бороо орохоор дээгүүр нь ус халиад, шороо, чулуун зам болж хувирдаг. Замыг хүлээж авсан албан тушаалтнууд юугаа харж үзэж авдаг юм бэ. Хоёрдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэдэн жил ярьж, чихэн дээр цэцэг ургууллаа, энэ хотын дарга. Гэр хорооллынхон чинь байшинд суумаар байна, шороотой амьдрахаас татгалзаж байна, татгалзах нь ч зөв. Манай Алтайн гудамжны хэсэг иргэд дахин төлөвлөлтөнд орох талаар их хөөцөлдөж байгаа. Түүнээс гадна цахилгааны асуудал маш хүнд байна. Хэдэн жилийн турш халуун тогоонд гурав, дөрвөн цаг цай чанаж ууж байна, энэ иргэд” хэмээн асуудлуудыг тавилаа.

bilegt irgen

ХЭН НЬ ТҮРҮҮЛЖ ХУДЛАА ЯРЬСАН НЬ ИРГЭДЭД ТААЛАГДДАГ БУРУУ ХАНДЛАГА БИЙ БОЛЧИХООД БАЙНА

Түүнчлэн “Ая санах тухай хуульдаа хамтын тэтгэвэрийн тухай асуудлыг тусгах тал дээр анхаарч өгөөч”, “Цахилгааны шөнийн хөнгөлөлтийг хасна гэж байна., энэ үнэн  үү, Энэ үнэн бол агаарын бохирдол чинь улам л нэмэгдэх байхдаа”, “Монгол улсын хүн амын 10 хувь нь сууж байгаа энэ дүүргийг 2 хуваачихаж болдоггүй юмуу” гэх зэрэг олон асуултыг тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүү Д.Сумъяабазарын зүгээс “31 дүгээр хорооны зам харгуйн асуудлыг бид дандаа ярьж яваа. Энд тавигдах 3.1 км замын  ажилд шаардагдах 34.5 тэрбум төгрөгийн асуудлыг ярихаар наадах чинь орон нутагт 50 км зам тавих хэмжээний мөнгө байхад зөвхөн 3.1 км замд ийм мөнгө тавиулах гээд байгаа учир чинь юу юм бэ гэсэн тайлбар нэхээд байдаг. Энэ талаар би Төсвийн байнгын хороонд тайлбар хийсэн. Эдийн засаг хямраад, улсын төсөвийг нэг триллион төгрөгөөр хэмнээд, дээр нь Төсвийн хөрөнгө оруулалтыг нэг триллионоор танана гэсэн хүнд нөхцөл оруулж ирсэн учраас яах ч аргагүй энэ оны төсөвт суулгаж чадаагүй. Гэхдээ зам тээврийн сайдтай ярилцаж байгаад концессын асуудлаар шийдүүлэх боломжийг эрэлхийлээд явж байгаа. Үүнийг бараг болох байх гэж бодож байгаа” гэлээ.

Ахмадуудын цалин тэтгэвэртэй холбоотой асуудал дээр иргэд их бухимдалтай байсан бөгөөд гишүүний зүгээс “Ач санах тухай хуулийг, манай бүлгийн дарга, Н.Номтойбаяр гишүүн бид нийлж өргөн барьсан байгаа. Үүнд тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж байгаа. Одоо тэтгэвэрийн зээлийн хүү 17 хувь байгаа, үүнийг бид ядаж 9 хувь болгох боломжтой эсэхийг банк, санхүүгийнхэн, Сангийн яамтай уулзаж ярилцаад боломжтой гэж үзсэн. Бид тэтгэвэрийг нь нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж зээлийн хүүг нь бууруулъя гэж байгаа юм. Тэтгэвэрийг 20 мянган төгрөгөөр нэмсэнд иргэд нийтээрээ бухимдалтай байгаа. Намынхаа мөрийн хөтөлбөрт тухайн жилийн үнийн өсөлттэй уялдуулж цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гэж заачихаад байгаа. Тэгсэн хэрнээ биелүүлдэггүй. Харин ч бид шаардаж байж энэ оны төсөв дээр 103 тэрбум тавиулсны хүчинд та бүхний тэтгэвэр 20-22 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм шүү. МАН өмнө нь эрх барьж байхдаа дандаа л нэмэгдүүлж байсан, тэр үед ялгаагүй л эдийн засаг хүнд байсан, бид болгож л байсан шүү дээ. Би үүнийг өнөөдөр зориуд хэлчихье. Бид шоудаад, өөрсдийгөө рекламдаад явдаггүйг далимдуулаад зарим нөхөд “би энэ хуулийн төслийг санаачилсан, энэ миний хийж байгаа ажил” гээд ичих ч үгүй худлаа яриад явдаг увиагүй байдал зөндөө байна. Хэн нь түрүүлж худлаа ярьсан, хэн нь түрүүлж хүний хийсэн ажлыг өөртөө наасан нь иргэдэд таалагддаг буруу хандлага бий болчихоод байна. Ний нуугүй хэлэхэд. Тэр одонтой эхчүүдийн мөнгө, нярай болон хөхүүл эхчүүдийн тэтгэмжийг хасч болохгүй гэдгийг бид л ярьж эхэлсэн. Гэтэл хүний урдуур ороод яриад явдаг бүтэхгүй улсууд зөндөө байна шүү энэ хортоо дээр” нэсэн хариултыг өглөө.

“ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БОЛ ШОУ”

Харин дүүргийн хоёр хуваах асуудал дээр “Дүүргийг хоёр хуваах асуудал дээр бид маш сайн судалж үзсэн. Гэтэл яг хуваах болохоор татварын бааз суурь бүрдүүлэх тал дээр маш хүнд эдийн засгийн талаасаа боломжгүй байгаа юм” гэлээ.

Харин дахин төлөвлөлтийн асуудал дээр тэрбээр хатуу байр суурь илэрхийлсэн. “Дахин төлөвлөлт бол шоу. Энэ бол маргаангүй үнэн. Дахин төлөвлөлт бол инженэрийн шугам сүлжээ очсон гэзэр л хийгдэх боломж бий. Гэтэл дэд бүтцээ хийгээгүй байж, дахин төлөвлөлт хийнэ гэж ард түмний санаа сэтгэлийг үймүүлж, бухимдал үүсгээд, горьдлого төрүүлээд хийж чадахгүй болохоороо иргэдээсээ асууж шийдэж байгаа гэсэн жүжигт гаршаад байна, нийслэлийн удирдлагууд. Бүр ажиллах арга барил нь болчихоод байна” хэмээн хатуухан хэллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Screen Shot 2015-03-05 at 5.03.47 PM

sumya1

IMG_7754

Screen Shot 2015-03-05 at 5.03.57 PM

Screen Shot 2015-03-05 at 5.26.11 PM


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

63 Comments

  • agaa (March 05, 2015 9:18:38 pm )

    hudlaa shdee muusain adilhan golgo nar ahid songohdoh argaa olj ydaj bga yum sumyabazar songinhairhandchuudad yu hiij ogson yu be yu hiicheed ymar nuureerei ochson yum be bi law yu hiiseniin medehgui yum bn

    • Anonymous (March 06, 2015 12:51:31 pm )

      чи муу бол зүгээр л хөлсний бичээч АН-ын бууны нохойн баас л байна.

      • Anonymous (March 06, 2015 5:03:36 pm )

        CHI TEGVEL TER BUZAR MONGOLIIG ODOOGIIN IIM AIMAAR BAIDALTAI BOLGOSON MAN-DAA DEERELHUULEED YAVJ BAIHGUI YU. TED CHIN TA NART YU HIISEN YUM. ODOO BUUN JUJEGCHID. TED 12 JIL TASRAKGUI ZASAG BARIHDAA EH ORNOO BODSON BOL UNUUDUR IIM BAIHGUI BSAN YUM MEDEJ AV MODON TOLGOIT MINI. MODON TOLGOITOI YUM OIGOKH CHADVARGUI MUU SURDAG BAISAN YUMNUUD L MAN-G DEMJDEG.

      • зөв зөв (March 06, 2015 6:40:34 pm )

        чи өөрөө жинхэнэ эргүү гөлөг байна

      • ЗоИРГЭНчин (March 07, 2015 12:12:17 pm )

        СОНГИНОЧУУД ЧИНЬ ЯДУУ ГУЙЛГАЧИН ХАЯГДСАН ХҮМҮҮСИЙН ДҮҮРЭГ ЮМ БИЗ ДЭЭ.ТЭГЭЭД ТЭНД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГГҮЙ,БҮТЭХГҮЙ ЮМ БИЗ ДЭЭ.СУМБАЗАР ӨӨРӨӨР ХИЙГЭЭД НААД НАЯГДСАН ХҮМҮҮСЭЭ ОРОН ГЭРТЭЙ БОГОЧИХООЧ.ЭНЭ АСУУДАЛ ЧИНИЙ МЭДДЭГ НАЙРААНЫ НАЧИН БИШ ШҮҮ.

    • ж (March 06, 2015 2:57:20 pm )

      энэ бид хоёрын улс төр хийнэ гэж баасаа байдаг юм дараагийн сонгуулиар арчигдана сая цагаан сараар баахан банш хиам тараасан байна лээ тэрэнд чинь хууртаад саналаа өгдөг тэнэг байхгүй болсон энийг бодвол хотын дарга чинь хэлэх үгтэй хийсэн гавьяатай хүн шүү

      • irgen (March 06, 2015 3:18:56 pm )

        TANAI XOTIIN DARGA XOGNII UUT ZARAXAAS OOR YU XIIDEGIIN.ULSIIG OROND ORUULAN BAIJ XEDEN ZAM BARISAN NI ODOO TEGEED GAVIYAA YU.

      • t (March 06, 2015 6:09:16 pm )

        хотын даргын зам сайжруулсанг хүмүүс хүлээн зөвшөөрч л байгаа юм байна сумьяа бол банш тараахаас өөр юм чадахгүй ээ

    • ЗоИРГЭНчин (March 07, 2015 12:17:05 pm )

      СУМТАЙ СУМБАЗАР ХАЯГДМАЛ ХҮМҮҮСИЙГ ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ ГЭЖ БАЙГААГ ХАРААД БУХИМДААД ШОУ ГЭЖ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ МАН-ЫНХАА АРГААР УГААЖ БАЙНА ДАА. НААД ХҮМҮҮС ЧИНЬ ЧИНИЙ БОДДОГ ШИГ ТЭНЭГ ХАРАНХУЙ ХАЯГДСАН ХҮМҮҮС БИШ ШҮҮ.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МАНАН ДАХИН СОНГОГДОХГҮЙ БИТГИЙ ГОРЬД.НАЧНЫ НАЙРАА БИШ

    • Anonymous (March 08, 2015 1:06:28 pm )

      Сумъяабазарын өөрийнх нь тойрог юм бол өөрөө хийх нь яасы шал худлаа сонгууль дөхөнгүүт бусдын улыг шагайж гэнэ. Иргэд нь дахин төлөвлөлтөнд хамрагдахыг хүсээд, хүлээгээд байнаа гэдэг чинь энэ ажил ард түмэнд хүрч байгаагийн шинж.

  • Иргэн (March 05, 2015 9:50:37 pm )

    Үнэн ярьжээ

  • Zochin (March 05, 2015 9:57:40 pm )

    Ene hun zuv bodoltoi. Ard tumeniigee uls ornoo boddog hun uchraas l bid songoson daraa ch gsn bas songonoo bid.

    • hariu (March 07, 2015 9:39:46 am )

      teg teg

  • Zochin (March 06, 2015 12:05:12 am )

    Sumiya 4-argin too ch mdhgvi snde,populizmdehee bolio

  • Zochin (March 06, 2015 5:44:13 am )

    Odoo ulsaa hugjuulii gevel judo-oos bas gants 1 -iig songood uzii,,,!

  • hurelsux (March 06, 2015 8:07:52 am )

    Sumiya chi end tend bitgii xudlaa unen ym yrij MAH-n ner unagaad baigaarai.chamaig GISHUUNEES chin tataj box barilduulna SHUU.

  • Иргэн (March 06, 2015 9:18:09 am )

    Дахин төлөвлөлт бол тухаЙн үед л АН сонгуульд санал авах гэсэн шоу байсныг одоо л ойлгож байгаа юм биш биз дээ. Яасан хошгирч ханадаггүй ард түмэн бэ дээ хөөрхий амьтад. Хаус хороолол хаана байна даа? Муу хэлүүлж байсан Фортуна л хэдэн замын уулзвар хийж баахан мөнгө цохисон дог. Хот өөр юу ч хийсэнгүй дээ

  • 888888 Урт наст (March 06, 2015 9:49:06 am )

    Сумъяабазар зөв явж байна. Чи ард түмний төлөөлөл болж чадна гэж үзэж байгаа бол өөрийгөө маш сайн боловсруулах хэрэгтэй. Улс эх орны хөгжил гэдэг маш өндөр боловсролтой эр хүний нуруун дээр байх ёстой. Энийг чамд зориулж хэлж байна. Энэ мэт шоу маягийн ажил их урт насгүй шүү. Дахин сонгогодох зорилгоор хийж буй ажил чинь буруугүй ч жаахан болхи байна. Чи өнөөдөр ард түмний саналыг аваад юу ч хийж чадахгүй. Зөвхөн ирэх сонгуульд хийх ажлын судалгаа гэдгийг ард иргэддээ ойлгуулах хэрэгтэй. Юугий нь нуудаг юм. Ирэх сонгуульд сонгогдож байж л юм хийнэ шүү дээ. Харин ёстой хийх хэрэгтэй шүү.

    • Зочин (March 07, 2015 11:06:31 am )

      1 км замыг 10 гаруй тэрбум төгрөгөөр хийх юм ярьжээ. Энэ Сумъяабазар замаас мөнгө идэх гээд яах нь вэ. Дүүгийнхээ мөнгөнөөс идээд цадахгүй байгаан байхдаа… Алтанбулаг-Замын үүдийн хурдны замыг 1 км-ийг нь дунджаар 8 тэрбум төгрөгөөр барих гэж байна шүү дээ.. Түүнээс үнэтэй зам байх юм даа……

    • Boldoo (March 08, 2015 11:05:12 am )

      Битгий хуц .Сумбазар шоудаж байна

  • зочин (March 06, 2015 10:15:14 am )

    өөрөө ч гэсэн шоудаад байгаа биз дээ. хийе гэвэл дахин төлөвлөлтийг ёсоор нь хийнэ ш дээ.

  • Anonymous (March 06, 2015 12:12:39 pm )

    bat-uul dargaa tany khiiji bui ajlyg ene bolowsrolguy durak doosh ni khiiji baina .

  • MDMD (March 06, 2015 12:24:25 pm )

    Дахин төлөвлөлтийг шоу гэж яаж хэлж болох вэ дээ!!!!!! Хотынхоо төвд модон жорлонд ихэнхи нь бие засаж байгаа байдлыг засах гэсэн л оролдлого шүү дээ!!!! Ярих хэлэх юм аа ч мэдэхгүй “ШАЛ ХӨЛДҮҮ”

  • Anonymous (March 06, 2015 12:46:59 pm )

    Сумъяабазар СХД-т муугүй ажиллаж байгаа шүү УИХ-д орж ирээд 2 жил болох гэж байгаа гэхэд боломжийн амжилт хүсье

  • амжил (March 06, 2015 1:18:00 pm )

    Сумъяабазар үнэнийг хэлж байна.наад хүн чинь хөгжилтэй япон улсыг сайн мэднэ.
    гадны улс болон япон улсын судалгаа, төсөл, тусламжгүйгээр улаанбаатар хөгжихгүй.

  • Zochin (March 06, 2015 1:46:58 pm )

    barij bgaa bairaa duusgaachdee teriigee bariulaj chadahgui baij yun olon yum yarih be

    • Тэнэг (March 06, 2015 6:54:01 pm )

      Тэнэгийг нь ёстой сайн мэдлээ жинхэнэ балай нөгөө япон очиж зодуулаад ийм болцон юм байх даа хөөрхий

  • ЗОЧИН (March 06, 2015 2:05:21 pm )

    ҮНЭН ҮНЭН

  • MDMD (March 06, 2015 2:31:28 pm )

    Бөхчүүд, наймаачин хүмүүс УИХ-д сууж байгаа нь МОНГОЛ-ын эмгэнэл. Энэ удахгуй түүх болно

  • аа (March 06, 2015 2:47:59 pm )

    Чи тэгээд дахин төлөвлөлтгүйгээр яаж хийх аргаа заагаад өгөөч? Юу ч мэдэхгүй байж худлаа битгий бурж бай. Бодлогоор явуулж байгаа ажлыг дэмжээд явбал наад хэдэн ядарсан ард түмэнд чинь хэрэгтэй л байх. Нэгнээ муулж энэ тэнд чалчаад, хийсэн ажлыг нь нураагаад хүчгүйдүүлээд явж байгаа өөрт чинь ард түмнээ гэсэн сэтгэл байгаа юмуу?

  • УЛААН ХАМГААЛАГЧ (March 06, 2015 2:51:55 pm )

    Жип унасан толгойгүй хүн

  • irgen (March 06, 2015 3:06:28 pm )

    энэ нэг тэнэг, усан толгой, аминдаа сонгуулийн шоугаа хийж байгаа санаатай юм уу, зайлуул, дахин төлөвлөлт юу гэж шоу байдгийн , харсаар байтал нүдэн дээр нь бүтээн байгуулалт хийгдээд, эхнээсээ баригдаад явж байхад, Бат-үүл жинхэнэ баатар

  • Anonymous (March 06, 2015 4:00:03 pm )

    ataarxuu muusain ymnuud boliochdee naad xun chine ter muulaid bga mulguu ymnuudas chine xed dxain iluu xun za xelex ugtei nertei ailiin zustei mongolchuud bidnii deedldeg awrga bux xunshudee malaa joxn yma medej bgach tegxiin orond demjeed ugee daizgaa meduu ter muluk noxduudeeeeeeeee

  • pkxЗочин (March 06, 2015 4:22:25 pm )

    хотын үүлииг дагсан хэдэн худалч

    • Anonymous (March 06, 2015 8:36:30 pm )

      Дагасан гэж бичдэг юм даа!!!!!!

  • irgen (March 06, 2015 4:35:35 pm )

    энэ хүн юу ч хийж чадахгүй байж жинхэнэ ажил хийгээд явж байгаа хүний ажлыг яаж үгүйсгэж чадаж байнаа,, тэнэг, тэр бөхөөрөө яв за,

  • vv (March 06, 2015 4:56:14 pm )

    tsirkiig toiruulaad mashin zaruulahaa baichihaar ene muu novsh ingej yrij bhgui yu

  • Anonymous (March 06, 2015 5:06:08 pm )

    MAN-S ASUUYA 12 JIL TASRALTGUI BARIHDAA YARIAD BGA SAIHAN YUMNUUDAA HIIJ BAIKHGUI YASAN YUM BE? ZAAVAL SURUG HUCHIN BOLJ BAIJ HIIH YOSTOI BAISAN YUMUU? TA NARIIN HIISEN ZUILUUDIIN CHIN UR DUN NI UNUUDRIIN MONGOLL GEDGIIG YUM UNSHAAD OILGODOG OYUNII CHADALTAI HUMUUS MEDEJ BGA SHUU. CHADALGUI HUMUUSIIG HUURCH GARCH IRDEG ZAG CHIN UNGURSUN.

  • Anonymous (March 06, 2015 5:08:38 pm )

    Tsirkee butsaaj ogchihood olon yum yaria Mongold l iim yamarch bolovsrolgui humuus tor tusheed bhiimdaa

  • Bataa (March 06, 2015 5:15:05 pm )

    Сумъяабазарын уулзалт сайхан болсон. Ухаалаг ярьж байсан. Дахин манай тойрогт нэрээ дэвшүүлээрэй. Бид дэмжинэ

  • balbar (March 06, 2015 5:54:33 pm )

    dahin tulublult gej show gedeg ni yag uneen . ene show uug odoo zogsoo zogsoo.ehelj bolson yum chine duusgaj bolno doo

  • Anonymous (March 06, 2015 5:59:24 pm )

    tenegtdehee bolichiul yasii uuruu yu hiisen yum be inghed

  • зөв зөв (March 06, 2015 6:43:20 pm )

    сумьяабазар юу ярих гээд юу яриж яваа жаал вэ . хотын даргын хөлийн чигчий хуруунд хүрэхгүй тэнэг шүү дээ. хэлэх ч үг алгаа

  • бүдүүн залуу (March 06, 2015 6:51:09 pm )

    энэ нээрэй элий балай юм байхдаа. нүд нь ийм том дахин төлөвлөлт хийгдээд бүтээгээд босгож байгааг харахгүй байна гэдэг чинь танай хороонуудын асуудлыг мөн олж харах байхдаа. хэтэрхий намчирхасан толгойд нь намаас өөр юуч байхгүй нүдэнд нь юуч харагдахаа больсон юм байна дөө. арайл юмаа. ман-с хотын дарга байсан үе үеийн нөхдүүд газрын наймаа хийж байсанаас өөр юу хийж байсан юм бэ. та нар ер нь бодоод үздээ. адаг нь 2-3 жилийн өмнө гэртэй харих гээд хэдэн цаг ядаг байлаа одоо хэдэн минут явж байна адгын энэ л шүү дээ. сумъяабазараа чи үнэхээр тэнэг юм.

    • Hi (March 07, 2015 11:17:19 am )

      Ter nudend haragdah tom buteen baiguulaltiig harah gesen ym nerleed ugooch, bas Bidend yu naaldav ?

  • Anonymous (March 06, 2015 8:17:06 pm )

    estoi l maxan tolgoi ym da iim gishuun olon bi de

  • aavtai hun (March 06, 2015 8:38:31 pm )

    Zaa end ih tcetcen tcarailsan hun haraasan mahgui yasan hohimoi tolgoitoi hun bish yum shig amitad baih shig bnoo. Chinges haan ih mongol ulsaa tuvhnuulehed heden deed surguuliig haana tugssun bol.mongol hun ug ni holch monfol uhaanaaraa buhniig harj shiiddeg bish biluu. Neg l ih hun haraasan zuhsen bichsen baih yum chaddag yum bol uursduu garaad ene ajliig hiigeechdee.uuriiguu ch avch yavj chadahgui baij amaaraa hiigee gargadag ….

  • ЗОЧИН (March 06, 2015 8:40:37 pm )

    Хүмүүсийг байртай болгох, гэр хороололыг багасгах өөр сайн арга байна уу??? ” ШОУ”
    гэж хэлэх шиг амархан юм байхгуй шүү дээ!!!!!!!!

    • ЗОЧИН (March 06, 2015 8:44:46 pm )

      Сумьяабазар : Тийм арга байна аа!!!! Юу ч хийхгүй байх нэг арга байна даа!!!!!

  • ehar uc (March 06, 2015 8:53:32 pm )

    sonin yum

  • zochihzochin (March 06, 2015 10:50:21 pm )

    AN nam hvn shig amidarch uls shig hogjvvlne gesen uritai songuulid yalsan haa baina BAT vvliin nogoo hausnuud haana baina HOToor dvvren NOGOON uut l bainadag isheesh

  • Сонгогч (March 07, 2015 10:19:51 am )

    Сумьяабазар гишүүн бидний л адил гэрийн хороололд ус зөөж түлээ хагалж нүүрсээ түлж /телевиз-д/ өсөж хүн болсон Арай л өөрөөр бодож сэтгэж байгаа байхаа. Харин Үүл дарга маань харин энэ амьдралыг нэг л амархан хөнгөхөн бодоод байшин зам шинэчлээд байх юм.ажилтай орлогтой сэтгэл тэнүүн байхад баишин сав замыг заавал ингэж нүсэр зардал чирэгдэлгүйгээр өөрсдөө хийж чаднаа

  • dandar max (March 07, 2015 2:47:43 pm )

    Ta nart 2040 olimp uzuulne 2050 manai niislel tokio bolno. 16 ond daljignalgui ardchilsan namd sanalaa ug nusan buunuudaa.

  • bat (March 07, 2015 4:30:35 pm )

    sumyabazar bol 1t bolovsrol baihgui 2t hun chanar baihgui l gar mungutei bolson baagii nariig turd oruuldgiig bolih heregtei baih daa

  • zochin (March 07, 2015 7:45:25 pm )

    ha ha ene metiin sarmagjin guud uls turiig udirdna geheer yu bolhovdee.zugeer buhiin urguuguu sahial yavj bna bizdee.hen uls turch heh yum be.ene maliig

  • uvurhangai uyanga sum (March 07, 2015 11:44:35 pm )

    nuguu hen bilee sumya muu hoshnogo chi ger buleerei gyaltana uls turuus erthen zail.chamaar dutahgui n todorhoi bson

  • zochin (March 08, 2015 8:17:21 am )

    sumiyabazar tenegiig songodog songinohairhanchuud huurhiiduu.

  • Anonymous (March 08, 2015 1:16:49 pm )

    Бат-үүл даргын гэр хорооллын дахин төлөвлөлт амжилттай л байгаа юм байна. Ялангуяа Сумъяабзар гишүүний тойргийн иргэд дахин төлөвлөлтөнд хамрагдах гэж маш их хөөцөлдөж байгаа юм байна. Гишүүн үүнд их бухимдаж дээ. Муулах гээд магтчихвуу яав.

  • Anonymous (March 08, 2015 1:49:25 pm )

    Батүүлийн хүүхэд сэтгэгдэл бичээд сүйд.хогний уут цэцэг тендер саус гоби сэндс каплагаас батүүл 250 тэрбумыг унагаад арзайтал инээгээд байж байна.одоо хуримын ордныг л авбал огцроход гомдолгүй.

  • Anonymous (March 08, 2015 4:31:35 pm )

    Циркээ буцаагаад өгчихөө тэгвэл чамайг сонгоё.

  • яаг үнэн (March 08, 2015 6:06:00 pm )

    дахин төлөвлөлт бол маш алдаатай бодлого үүнийг ер нь таслан зогсоох ёстой юм. монголийн хүн ам зүйн бодлого геополитикт асар хортой муу үр дагавар авчрах зүйл. учир нь хүн амын маанаас талаас илүү хувь нь энэ хотод байна. Гэр хорооллоо барилгачуулаад одоо байгаа газруудаа учрын олоод шийдчихвэл 1.600.000 хүн байтугай 3 сая хүн энэ хотод өлхөн шингэчихнэ. гэтэл нэмээд шинэ газрууд иргэдэд олгохоор төлөвлөж байгаа нь монгол улс хот улс болохоор зэхэж байгаатай утга нэг болж байгаа юм. зүгээр л хүний ам хааж сонгуулийн урьдчилсан шоуг хийж байна. эсрэгээрээ хөдөө орон нутгаа эзэнтэй болгож хотын бөөгнөрлөө хөдөөрүү чиглүүлж монгол улсын хэмжээний бодлого баримаар байна гэтэл улсыг зөвхөн хотоор төсөөлөх нь улсаа үгүй хийж байгаатай адил

  • suren (March 08, 2015 9:28:46 pm )

    ene nuhur eruuluu estel uvchtei yumuu

  • bazar (March 09, 2015 3:32:42 am )

    erguu balai min teneg hun ichihiig yaj medeh ve man iin eeljit zali buhchuudiig ard tumen hundeldeg tuuniig ashiglaj gargaj irsen 2dahi buh uls turch ard tumend hereggui man iin suudal buglusun 2hooson hohimoo tolgoi

antalya rent a car