АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг баталсан хоригийг дахин нэг жилээр сунгажээ. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард 13660 тоот тогтоолоо баталж, ОХУ-ын хувьд “Онц байдлын дэглэм” зарлахдаа Украины хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь Америкийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлсэн хэмээн дүгнэсэн юм. Америкийн эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээг хэд хэдэн үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. АНУ-аас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд гол төлөв Оросын эрчим хүч, санхүү, зэвсэг үйлдвэрлэлийн салбарт ажилладаг компаниудыг хамарсан байна.Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (March 06, 2015 5:40:13 am )
Ur dungui horig gedeg ene dee,,,
-
Ivan Sergeivich (March 07, 2015 2:08:57 pm )
Gantsaaraa ch amidarch chadax xuchirxeg guren. Bux material tuuxii ed ni øørt baidag tul bux zuilee øørøø uildverlej chaddag tsoriin gants oron. Iimees Orosiin esreg xorig bol baruuniixand ergeed øørsønd ni xundeer tusna.

2 Comments