antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2015 44 comments

Төр засагт итгэл үзүүлэх эсэхийг ард түмнээсээ асуухаар боллоо

нийтлэсэн Admin

94486e6ddaf5e5519c58fb81cce450aa“Гал үндэстэн” холбоо, цахим сүлжээний “ДМ”  нэгдэл,  Хамаг Монгол төслийнхөн    хамтран мэдээлэл  хийв. Тэд “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлж, ялаас чөлөөлснийг эсэргүүцлээ.  Юун түрүүд тэд  Ж.Капла нарын гадаадын иргэд ял завшиж байна гэлээ.  35 тэрбум төгрөгийн татвараа нуусан хэргийг  Ерөнхийлөгч уучилсан нь эх орноо, хуулиа, төр засгаа үнэ цэнгүй болгосон  болчимгүй явдал  гэж тэд үзжээ. Гал үндэстэн холбооны Ц.Энхбаяр “Бид  өнгөрсөн жилүүдэд  Сентерра гоулд, Бороо гоулд зэрэг гаднын компаниуд манай орны байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулан алт, бусад үнэт металиудыг татваргүйгээр шахуу аваад гарсныг илчилж, хатуу эсэргүүцэж байлаа. Бүр буу шийдэмдээ тулж байсан. Төр засгийн зүгээс байгаль сүйтгэгчдэд хяналтаа маш муу тавьж байсан. Гадаадын хүмүүсийг ялаас чөлөөлж болдог юм бол эх орныхоо байгаль экологийн төлөө үгээ хэлж тэмцсэнээсээ болоод ял эдэлж байгаа Ц.Мөнхбаярыг ялаас чөлөөлөх  хэрэгтэй.  Ер нь бид төр засагт итгэл үзүүлэх эсэхийг  нийт ард түмнээсээ асуух цаг боллоо. Хэдий болтол ингэж явах билээ” гэв.

Мөн тус холбооныхон Ноён уулыг эртний Хүн гүрний  нэн ховор түүхэн дурсгалт булш бунхан бүхийн онцгой газар, тэнд уурхай  ажиллуулж болохгүй гэж байв.  “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг битүүний өдөр хулгайн замаар баталсанд  бас бухимдаж  буй аж.

Гэхдээ дан ганц Ноён уулаар тэмцэлээ  хязгаарлахгүй гэдгийг  энэ үеэр Хамаг Монгол төслийн удирдагч С.Жавхлан  онцолж байлаа. Тэрбээр, энэ сарын  7-ны өдөр Чингисийн талбайгаас эхлүүлэх ард түмний  санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид идэвхтэй  дэмжиж ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн  С.Жавхлан т гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий  сайд нартай нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлаар халз мэтгэлцээн  хийнэ гэв.

Ж.Капла нарын гадаад иргэдийг ялаас чөлөөлж уучилсан бол монголчуудынхаа  банкны  зээлийн өрийг төлүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг мөн тэд сануулж,   “Өнөөдөр монголчуудын ихэнх нь зээлийн өрөнд баригдаж, татварын  нүсэр ачаалал дор аж төрж байгаа бөгөөд  тэднийг Ж.Капла нар шиг яагаад уучилж болохгүй байхав” хэмээн  харьцуулан тайлбарлаж байлаа.

“ДМ” нэгдэл нь өөртөө 68 гаруй иргэдийг нэгтгэсэн цахим ертөнцийн томоохон сүлжээ болсон байна. Тус нэгдэлийнхэн гадаадад  амьдарч байгаа монголчуудаа энэхүү санал асуулгадаа өргөнөөр оролцуулах ажээ.

Гал үндэстэн холбооны  Ц.Мөнхбаяр одоо Хар хорингийн  шоронд  байгаа. Харин түүнтэй хамт ял соссон Болдбаатар нь Амгалангийн хорих ангид хирогдож байгаа юм байна. Ц.Мөнхбаярын  хувьд үе үе цусны даралт нь исэхдэг болсон гэнэ. Харин  “Болдбаатарын зүрхний үйл ажиллагаа сүүлийн үед эрс муудсан” гэж энэ үеэр Ц.Энхбаяр гуай хэлж байлаа.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Anonymous (March 05, 2015 4:56:36 pm )

    Хоёр танхимтай парламенттай болж дээд тахимд нь та нар сууж байж энэ дарга нарыг дарна Хүүхдүүдээ үүний төлөө тэмц

  • ОК (March 05, 2015 5:25:39 pm )

    зөв

  • зочин (March 05, 2015 5:49:17 pm )

    Дэмжиж байна

  • zochin (March 05, 2015 5:55:40 pm )

    Амжилт Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой

    • v (March 07, 2015 9:32:24 am )

      сэтгэлийн гажигтай хариулт асуулт ойлгох чадваргуй оюуны хомсдолтой юм уудаа,,,,,,,..

  • 1100 (March 05, 2015 6:04:12 pm )

    амжилт дэмжиж байна

  • 110011111 (March 05, 2015 6:04:32 pm )

    тууштай байгаарай

    • 333 (March 05, 2015 7:03:12 pm )

      tiim shuu

  • bataa (March 05, 2015 6:54:34 pm )

    zob

  • зочин (March 05, 2015 8:30:58 pm )

    дэмжиж байна та бүхнийг санал асуулгаа дариу явуулаа

  • khuu (March 05, 2015 9:26:11 pm )

    demjij bna.eronhiilogchiin zasaglaltai baih ni deer yum bish uu

  • Anonymous (March 05, 2015 9:36:01 pm )

    Ta bugdiig demjij bna mongoliin ard tumen odoo duugarah tsag bolson ene tord baigaa tolgoigui humuusiig archij uls ornoo tsever bolgoy dendej bna

  • Suren (March 05, 2015 9:53:39 pm )

    Demjij bna

  • Иргэн (March 05, 2015 10:09:03 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

    • hariu (March 07, 2015 10:47:43 am )

      uul ni tegmeer l yum…

  • Иргэн (March 05, 2015 10:09:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

    • Anonymous (March 06, 2015 5:12:53 am )

      Tegeed yamar niigemd amidrah geed bgaan kommunism uu daranguilagchiin uu

  • Иргэн (March 05, 2015 10:09:46 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (March 05, 2015 10:10:13 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (March 05, 2015 10:10:39 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Anonymous (March 05, 2015 10:31:58 pm )

    buh uul uurhaigaa zogsoogood bugdiig ni ulsiin medeldee avbal deer tegj ashigaa ogohgui baigaa or zeeld oruulaad baigaa tiim uurhai hend ch hereggui alt erdenesee hund zugeer ogj yah yum be zugeerl ur hoichdoo ireeduide uldeegeed uls orniihoo buh uildver ;buteenbaiguulaltaa sergeej gazar tarialan mal aj ahuigaaraa amidaraad yvahad mongol uls bolno 3 han say hund hangalttai tegeed busee changalaad yvahad ymarch baisan ondiih odor irnee ter bol oirhon; Ene olon tolgoigui shunaldaa avtagdsan ymarch ajiliin medleg turshlagagui humuuseer samruulj duusah ni

  • Тоорой баньд (March 05, 2015 10:49:55 pm )

    Мөнхбаярыг суллаа элбэгээ тэгэхгүй бол эрэсдэх вии.

  • mongol hvn (March 06, 2015 2:00:42 am )

    vneheer demjij bn

  • mongol hvn (March 06, 2015 2:27:40 am )

    odoo bol tvr heleed sanuulaad ongoroh bishee bvr monson elbegee 76 giin uchiriig ni oloh tsag boljee javhlaan hicheegerei gehdee uyanga magnai 2 bol elbegeegiin gar holvvd shvv bvv niilerei ted nar bol yund ch hutgaj medeh hvmvvs shvvdee!!!

  • mongol hvn (March 06, 2015 2:30:42 am )

    elbegee bol ter aluurchin avgaid orshool saindaach vzvvlegvi yum bnlee!!! araas ni iim hognuudad orshool vzvvleh gej hudlaa show hiisen bndaa muu hujaa zvgeer!!!

  • Anonymous (March 06, 2015 5:16:36 am )

    MAN IIN UYED GULUG BAISAN BAIJ. AN IINHNIIG IH DEERELHEH YUMAA. TEGVEL BUZAAD TEDNIIG SONGOOD DEERELHUULEED AMAA TAGLUULAAD BJ BAIHGUI YU. TED CHIN HARIN CHIV CHIMEEGUI BJ BGAAD MONGOLIIG YAHAA MEDNE BIZ.

  • зочин (March 06, 2015 9:19:16 am )

    Үхсэний чинь АН .аль нам хэрэггүй.монголчууд 25 жил МАНАН д төөрлөө одоо болно хангалттай.бүх намыг татан буулга.3 хан сая хүнийг хувааж хэрэлдүүлэх хэрэггүй.

  • зочин (March 06, 2015 9:19:55 am )

    Үхсэний чинь АН .аль ч нам хэрэггүй.монголчууд 25 жил МАНАН д төөрлөө одоо болно хангалттай.бүх намыг татан буулга.3 хан сая хүнийг хувааж хэрэлдүүлэх хэрэггүй.

  • Тоорой баньд (March 06, 2015 9:22:17 am )

    Монголын ахан дүүс нараа өглөөны мэнд маргааш чингисын талбай дээр уулзцгаая

  • IRGEN (March 06, 2015 9:34:41 am )

    Bugdeeree butsaad sotsializmdaa orhiimsan

    • aa (March 06, 2015 2:33:48 pm )

      Boldog bol tegmeer l baina.

  • IRGEN (March 06, 2015 9:37:13 am )

    Javhlangaa eronhiilogch bolgoh hodolgoond negdie !

  • зочин (March 06, 2015 11:18:31 am )

    Энэ авилгажсан эрх баригчдаасаа салцгааяа монголчууд аа

  • гийчин (March 06, 2015 1:57:42 pm )

    халз мэтгэлцээнийг дэмжиж байна.Мэтгэлцээндээ сайн бэлдээрэй залуусаа?ТЭХГҮЙ БОЛ цаад төр засгийн уран хошуутнууд чинь үгийн мэх хийж мэднэ шүү

  • zochin (March 06, 2015 1:58:13 pm )

    ZUV JAVHLAN ONTS

  • ЗОЧИН (March 06, 2015 2:01:13 pm )

    ДЭМЖИЖ БНА ,АМЖИЛТ

  • Zochin (March 07, 2015 5:24:49 am )

    Ali ch nam hereggui, 3han say xuniig huvaaj suiruulj bna gej bichsen huniig ih demjij bna!!!
    Odoo bgaa buh hulgaichdiig Elbegeetei ni hamt bugdiig ni zailuulj ulsiinhaa horongiig butsaaj avch ulsaa hogjuuleh tsag ni bolson mongolchuudaa!!! Tegehgui bol bidnii ur udam tamd amidrah bolno!!! Ed nar bol gemt heregtenguud! Hatuu shiitgej ulsiinhaa horongiig erguulj olj avch ard irgediinhee amidraliig deeshluulehgui bol mongol uls sonoloo!!!

  • v (March 07, 2015 9:25:17 am )

    сэтгэгдлээ бичихийн оронд зар сурталчилгаа бичиж буй хумууст торгууль оноох хэрэгтэй

  • ju bb (March 07, 2015 10:11:46 am )

    халз мэтгэлцээнийг дэмжиж байна.Мэтгэлцээндээ сайн бэлдээрэй залуусаа?ТЭХГҮЙ БОЛ цаад төр засгийн уран хошуутнууд чинь үгийн мэх хийж мэднэ шүү

  • zochin (March 07, 2015 11:27:24 am )

    Munhbayariig sulalah ni shudraga esond niitceh bolno Uuruur helbel eh orni mini bayalgiig Ugui hiisen huniig uuchilj boldog hamgaalsaniig ni uuchilj boldoggui geh asuudal baij. Bolohgui baihaa

  • зочин (March 08, 2015 4:37:37 am )

    маш зөв дэмжиж байна амжилт хүсье, дээд доод 2 танхимтай ерөнхийлөгчийн засалал зүгээр юм биш үү, юутай ч “төрөө” цэвэрлэж эх орноо “улс” болгоё түмэн олоон.

  • иргэн (March 08, 2015 9:25:57 am )

    Жавхлан гаа дэмжиж байна .Гол нь ухаантай байгаарай ард түмэн ээ хуурч эх орноо худалдсан хулгайч харцтай баяр Цогт Хүзүүгүй элбэг ээ бусад цагаан захтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой манайхаас бусад улс бол аль хэдийн бариад хорьчихсон байгаа аррр ай дэндүү

  • urgen (March 08, 2015 12:34:16 pm )

    Menhbayr chini tesreh bembeg buu shiidem hereglej teriin ordon ruugaa num sumaar harbasan eereer helvel buruu alham hiisen Uul uurhain kompanuudaas surduulj menge nehdeg gej hevleluudeer garch baisan iimerhuu buduuleg hun emeereh gej dee Eh ornoo gesen ch arga ni buruu shuu

  • ОЮУН (March 09, 2015 8:27:39 am )

    АРДЧИЛСАН нам төр барьж чадахгүй боловсон хүчин муутай гэдгээ 1996-2000,2012-2016 онуудад бахдалтайгаар давтан харууллаа одоо бүгдээрээ зайл монголын ард түмний итгэл сэтгэлээс бүрэн мөсөн арчигдсан,улс орныг шавхаад хутгалаа хамаг хөрөнгөөр тоглоод дууссан одоо энэ их өрийг ард түмний нуруун дээр хаяад явлаадаа

antalya rent a car