antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2015 13 comments

Жастин капла хохирлоо барагдуулахгүй гэнэ

нийтлэсэн Admin

kapЖастин каплад Монгол Улс дөнгүүлчихлээ гэж иргэд олон нийтийн сүлжээгээр маргалдаж эхэллээ.  Ийн маргалдах болсон шалтгаан нь Жастин капла гэх нөхөр Монгол Улсад төлөх ёстой татвараа төлнө хэмээн Ерөнхийлөгчөөс уучлал гуйж гарчихаад дараа нь мурьсан явдал.

 Хэргийг сөхвөл “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла нь өөрийн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс буруутай нь тогтоогдож Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж  байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон билээ.  Тэдний Монгол Улсад учруулсан хохирлын хэмжээ 35 тэрбум төгрөг бөгөөд хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.

Үүний дараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн захидал илгээсэн юм.  Ингэхдээ 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргэн төлнө хэмээн онцолсон байдаг.  Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн.  Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Тэд  уучлалаар суллагдсан ч  Монгол Улсад учруулсан, татвараас зайлсхийсэн хохирлын мөнгөн дүн болох 35 тэрбум төгрөгийг системтэйгээр эргэн төлөх ёстой” гэдгийг онцолсон.  Гэтэл Жастин Капла Монгол улсад  учруулсан  35 тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ханджээ.

Ерөнхийлөгч татвараас зайлсхийсэн нөхдүүдэд уучлал үзүүлсэн явдал нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм.   Гэтэл Жастин капла нарын хүмүүс Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулахгүй хэмээн давж заалдсан нь асуудлыг улам хүндрүүлээд байна.

Д.Анар Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 04, 2015 11:06:24 am )

    kapla bish company baragduulah yostoi blgui de

  • 99999999 (March 04, 2015 11:10:10 am )

    уучлал үзүүлсэн хүнээр нь 35 тэрбумыг нь төлүүл яах гэж ингэж далдагнаж байдаг юм улсыг хохиролгүй болгож Элбэгээ төл манайхан гадаадад хэргэт ороход давраах ерөнхийлөгч л лав бйахгүй баймаар юм ер нь бялдууч манж зангаа больцгооё

  • зочин (March 04, 2015 11:14:33 am )

    Капла хариуцлагаа хүлээсэн Саусгоби сэндс л өмнөх шүүхрүү шилжиж дахин шүүж үнэн зөвийг мэдсэний дараа татвар төлөх үгүй гээ шийднэ гэсэн шүү зөв ойлголт аваарай

  • АХ ЛАМ (March 04, 2015 11:27:15 am )

    энэ өөр шигээ ахархан бодолтой бага ястанаар өөрөөр нь төлүүл

  • Bataa (March 04, 2015 12:56:59 pm )

    Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гээд хуцаад байгаа халтар гөлгөөр заавал татвар төлүүлэх хэрэгтэй

  • ЗОЧИН (March 04, 2015 1:59:55 pm )

    ЭХЛЭЭД 35 ТЭРБУМЫГ НЬ ТӨЛҮҮЛЭЭД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ, СУЛЛАХ БАЙСАН, ОДОО ТЭР СУЛЛАГДААД АМЕРИКТАА ОЧЧИХСОН БАЙГАА, ОДОО ТЭР ТӨЛӨХГҮЙ ГЭСЭН, ТЭГЭХЭЭР 35 ТЭРБУМЫГ ЭЛБЭГДОРЖООР ЗААВАЛ ТӨЛҮҮЛ, ЯАХЫГ ТҮҮГЭЭР ШИЙДҮҮЛ, ЭНЭ ХОРЧИН ИНГЭЖ ГАДНЫХНАНД ЯЛГАВАРТАЙ ХАНДАЖ БОЛОХГҮЙ. ЭЛБЭГДОРЖООР ЗААВАЛ ТӨЛҮҮЛ.

  • vndsen irged maani her bn be??? (March 04, 2015 4:31:18 pm )

    ene nuhur yag tulj haragdaach irged hoorondoo heden sar hervvl bolgood l martana, odoo naadah chin nutag butsaad salaawch gargaj bn shde, hajuud ni mongol hvvhen yu ch be de ehner ni genvv shal ineed hvrch bn, ingeed sul doroigoo haruulaad bwal dan hoguudig urij bgaatai awi adil, ireed mongol hvvhentei gerlene kompany bguulana daraa ni huuli zurchin tegeed sullagdana mongol ehneree daguulaad nutag butsna nasaaraa ideh mungutei tvi short

  • vndsen irged maani her bn be??? (March 04, 2015 4:33:29 pm )

    haltaruud bas mongol ehneree daguulaad nutag butsawuu, surag bnuu???

  • zochin (March 04, 2015 10:37:29 pm )

    Амжилт Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=9545 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм

  • змблдмб (March 05, 2015 3:44:29 am )

    Элбэгдоржийн цэвэр буруу. Хохирлыг нь өөрөө барагдуулбал таарна. Улсыг хохироох шиийдвэр гаргах эрх түүнд байхгүй.Тийм сайхан сэтгэлтэй юм бол түүнийгээ Мөнхбаярт гаргах байсан юм. Тэхлээр сайхан сэтгэлийн үүднээс гэдэг нь юу л бол?!

  • Anonymous (March 05, 2015 10:39:51 am )

    Амжилт Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм

  • zochin (March 05, 2015 3:41:42 pm )

    Zuragtaar shuuh tanhid gulug boljj baisan hulgaichiig yah gej sullasan yum be? Bid huulitai buren erhet uls gedgee yas mahand ni medruulehgui yasiin. Jiriin irgeniig bol tsagdaataigaa niileed zoddog l yum bainalee!

  • хонгордов (March 06, 2015 8:40:56 am )

    Гадныханд хохирлоо төлөөгүй байхад өршөөл үзүүлсэн нь манай өндөрлөгүүд харийхны өмнө бөхөлзөх ямар нэгэн шалтгаан байгааг харуулж байгаа бусуу Газар шорооныхоо төлөө тэмцсэн Мөнхбаяр нарт уучлал үзүүлээгүй хирнээ Монгол улсад хохирол учруулсан хүнд өршөөл үзүүлсэн нь ерөнхийлөгч маань монгол хүн мөнүү Мөнхбаяр нар засгийн эрх авах гээгүй гишүүн болох гээгүй сандал ширээний төлөө тэмцээгүй Бүх нийтийн баялагийг хэдэн олигахууд харийхантай цөлмөж байгааг эцэргүүцэж жагсаал цуглаан өргөх бичиг гээд янз бүрийн аргаар тэмцээд дээдцүүлийн чихэнд хүрэхгүй болохоор анхаарлыг нь татах гэсэн л арга шүүдээ Гэмт хэрэгт зорилт сэдэлт гэж байдаг бол дээрхи хүмүүсийн эцсийн зорилт нь газар нутгаа хамгаалах л гэсэн асуудал гэдэг нь ойлгожтой байхад яагаад засгийн эрхийг авах гэж зандалчилсан гэдэг ял тулгаж хүндээр шийтгэж байгаа юм бэ Эдгээр хүмүүс ард түмний эсрэг босоогүй хүн алж хүрээ талаагүй улсад хохирол учруулаагүй байхад яагаад төр засаг уучлал өршөөлөө хайрлаж болдоггүй гэж Гадаадыхан ганц иргэнийхээ төлөө яаж тэмцдэг билээ Мөнхбаяр нар өөрсдийн бөндгөрийхөө хэмжээгээр газар нутгаа харамлаж арга ядсан арга хэмжээ авсан Цаг тухайд нь төр засаг анхаарч асуудалд нь хурдан шуурхай хариу өгсөн бол эдгээр иргэд шоронд орж зовохгүй л байсан байх Засаг төрийн алдаатай бодлогыг шүүмжилж өөрсдийн мэдлэг ухамсараар авч байгаа ядарсан арга байсан гэдгийг төрийн өндөрлөгүүд буруу талыг нь зөөллөж яагаад иргэдээ хайрлаж болохгүй гэж Ямарваа юманд шалтаг шалтгаан байдгийг дээдцүүл мэдмээр юм Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдгийг ойлгоосой Дээрхи хүмүүс өөрийн биер ялаа эдэлж байгаа хэдий ч түүний ард ял эдлэхээс илүүтэйгээр зовж шалалж байгаа гэр бүл ах дүү илгэн олон түмэн байгаа гэдгийг мэдрэхгүй байна гэжүү Эдгээр иргэдэд уучлал өршөөл үзүүлсэнээр төр юу алдах гээд байгаа юм Ард түмнээ төр өршөөж энэрдэг баймаар байна Тэдэнд хатуу ширүүн шийтгэл оноолоо гээд ард түмний газар шороогоо гэсэн сэтгэлийг бөхөөж чадахгүй биздээ Юуны түрүүнд ард түмэндээ төр төмөр нударгаа үзүүлэхээсээ өмнө өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийгээсэй Гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжилж ард түмнээ түүнд өртүүлэхгүй байх нь төрийн гол үүрэг биш гэжүү Төрийн бодлого зөв байсан бол эдгээр иргэд эцэргүүцэн арчаагүй арга хэрэглэхгүй л байсан байх Монголын бүх ард түмний газар шороо харамлах гэсэн сэтгэл хэзээч унтрахгүй нь ойлгожтой Иймээс Мөнхбаяртангуудад төр уучлалаа үзүүлээсэй

antalya rent a car