Даяаршлын эрин зуун, мэдээллийн давалгаа ч нөлөөлдөг үү охид бүсгүйчүүд маань баруунжсан соёл, бие галбирын төрхийг сохроор дуурайх явдал газар авсан. Энэ л нийгмийн сэтгэл зүйн давалгааг дөрөөлсөн чанартай чанаргүй гоо сайхны газрууд тоогоо алдсан. Тэдний тэргүүн эгнээнд “Гоо хатан” хэмээх салон толгой цохиж байгааг тал талын эх сурвалжууд хэллээ. Тиймээс ганц хоёрхон баримт дэлгэе. Учир нь “Гоо хатан” хэмээх салонаар үйлчлүүлсэн хоёр ч иргэн манай мэдээллийн сайтад хандсан юм. Тэгэхээр сэтгүүлчийн зүгээс ямар нэгэн хачиргүйгээр “Гоо хатан салон”-аар үйлчлүүлж хохирсон хоёр иргэний яриаг тэр чигт нь буулгаж хүргье.
Архангай аймгаас Улаанбаатарт эмчлүүлэхээр ирсэн иргэн С тус салонд очиж нүдэндээ давхраа оёулжээ. Тус салоныхон долоо хоногийн дараа ирээд үзүүлээрэй хэмээсний дагуу иргэн С очиж, “Миний энэ давхраа хавдар нь буухгүй байна. Тэгээд ч нэг нь хэт нүд рүүгээ орчихжээ. Маргааш нутаг буцах болчихлоо. Би одоо яахав ээ” гэжээ. Харин тэд “Наадхи чинь хавдар нь буугаад зүгээр болчихно. Ямар ч асуудалгүй. Одоо хавдар нь сайн буугаагүй болохоор хоёр өөр харагдаж байгаа юм” гээд явуулсан аж. Харин сайх бүсгүй нутагтаа очиж, аажмаар ч нүднийх нь хавдар буужээ. Гэтэл баруун нүднийх нь оёо нүд рүүгээ хэт шигдэж орсон учраас нүд нь сөлийн, аймгийнхаа эмнэлэгт очиж оёог нь авхуулсан тухай бидэнд утсаар мэдээлсэн. Ингэхийн сацуу “Би яагаад үүнийг та бүхэнд дуулгаж байна вэ гэвэл энэ мэт мөнгө олох гэсэн худал дүр эсгэсэн газрууд байна шүү гэдгийг бусад охид бүсгүйчүүддээ хэлэх гэсэн хэрэг. Тэгэхгүй бол тэд ахиад л өөр бусдыг ийнхүү хохирооно. “Гоо хатан” гэсэн салоныг л битгий зориорой. Ёстой сохоръё гэвэл салоныг зориорой” гэсэн юм.
Түүнчлэн тус салонаар оюутан охин А нүдэндээ давхраа оёулжээ. Аанай л долоо хоногийн дараа ирээрэй гэсний дагуу очиход оюутан А-гийн зүүн нүдний оёо хэт дээшээ, баруун нүднийх нь хэт доошоо оёогдсон төдийгүй зүүн нүднийх нь оёоны хагас нь задарч арилсан байна. Тиймээс оюутан охин А “би одоо яахав ээ” гэхэд тэд “Одоо зүслэг хийлгэхээс өөр аргагүй. Оёо найдвар муутай байдаг юм. 200 мянган төгрөг нэмээд өгчих” гэжээ. Оюутан охин “Надад мөнгө алга. Та анхнаасаа ижил түвшинд найдвартай юм хийхгүй яасан юм. Хүний нүдийг ийм болгочихоод одоо болохоор мөнгөө ав гэж болохгүй биз дээ” гэхэд “Давхраа оёхоор задраад байдаг юм аа. Хэрвээ зүслэг хийлгэнэ гэвэл түүнийг чинь мэсийн аргаар хийнэ. Тэгэхээр Төмөр замын эмнэлэгт манай зүсдэг эмч байгаа. Тэнд ажилладаг юм. Одоогийн байдлаар хоёр ч давхараа зүсэх гэж байна. Цагаа авбал ав” хэмээн дайраад байжээ.
Уг нь уншигч та “Гоо хатан”-гийн реклам сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө л харсан байх. Бараг залхатлаа харсан байх. Гэтэл байдал ийм л байна. Нүд гэдэг эмзэг эрхтэн. Гэтэл хүний нүдийг янз бүр болгочихоод болохгүй болохоор нь мөнгөө ав хэмээн дайраад байдаг үйлчилгээний газар гэж байх уу. Сүржин рекламны цаана ийм л зүйл нуугдаж байна. Энэ мэт сүржин рекламнаас үүдэж хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн иргэд мөнгөөрөө ч эд эрхтнээрээ ч хохирч үлдэж байгааг Архангай аймгийн Цахир сумын иргэн С дээр хэлсэн дээ.
Гэтэл бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш өөр олон зүйл байгааг ч иргэд гомдоллож л байсан. Энэ тухай иргэдийн гомдлыг цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: Н.Дөл
Холбоотой мэдээ
-
zocin (March 04, 2015 10:40:28 am )
aimaar bohir muuhai gazar baidag yum bnlaa tegj l taaraa mongonoos oor yum medehgui hunii ed erhteneer toglodog gazardaa humuus mini buu tiishee zugleeree
-
зоч (March 04, 2015 12:33:30 pm )
би хөмсгөө шивүүлсэн. Их бохир газар байхаар нь болих гэсэн чинь эзэн гэсэн авгайтай нь дайралдаад , ёстой би л шивээсийг Монголд хийдэг, бүх шивээсний өөг би л засдаг гээд байхаар нь хийлгэсэн чинь дээр доор шивээд намайг ёстой балласан. Арилгуулах гэж өөр газарт мөнгө төлөөд дахин дахин лазерт орж 300,0 мянган төгрөг төлсөн . Хээв нэг чи дээр доор нүдтэй юм байна гээд зогсож байсан.
-
999999999Уянга (March 05, 2015 1:54:38 am )
Ийм газрыг нөгөө эрүүл ахуй, эмнэлгийн хяналтын албанхан хянах, хаах бүрэн эрхтэй шүү дээ. Тэд нар өөрсөддөө ирсэн өргөдөл гомдлын дагуу л шалгасан болдог. Гэтэл хяналтыг төрөл бүрийн аргаар хийх боломж байгаа болчихжээ. Интернэт гэж олон нийтийн санаа бодлыг сонсох нэг сайхан боломж байна. Эрхэм хяналтын байцаагч та компьютер тоглож суухаар өөрийн хариуцдаг салбарын тухай интернэтээр олон нийтийн санаа бодлыг шалгаж ажлынхаа зорилго, хүрээг тодорхойлох боломжтой болсон юм биш үү. Цалин залгигч аа.
-
Таня (March 09, 2015 10:15:21 am )
Ёстой бүтэхгүй чадваргүй юм байна лээ.. Би хөмсөгөө шивүүлсэн эхлээд Урнаа гэж хүүхэн шивсэн чинь хачин аймаар шал, 2 өөр дээр доор юм болчоод хэл ам болсон чинь эзэн Отгоо нь би янзална.. Асуудалгүй гоё болгоно гэсэн чинь, бүүр хачин юм болгоод хаясан. Тэгээд бас дахиад давтангийн мөнгөө өг гэснийг нь яана.. Ёстой хүн хохироодог балиар газар, буруу олсон мөнгө нь буруу сугаар нь хэд дахин өсөж булт үсэрч гараасай. Хүнд өгөх үйлчилгээгээ баярлатал нь хийж өгөөд авахаа авбал ажил нь өөдөө гэж хүн ерөөнө ш дээ. Наадуул чинь ганц мөнгө л авах, шулах арчаагүй хэдэн авгай нар байдхг газар..
4 Comments