УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч эхлээд байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдрөөс бүх хороодод хуваарийн дагуу уулзалт хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 9-ийг хүртэл нийт 32 хорооны иргэдтэй уулзах бөгөөд 12, 13, 14, 15 дугаар хороо буюу нэгдүгээр хороолол, “Өнөр” бүсийн 1000 гаруй иргэнтэй уулзаж санал хүсэлт, санаа бодлыг нь сонслоо.
Түүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Нямбаатар болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс албадын дарга нар дагалдан иргэдийн асуултад хариулт өгч, ажил хэрэгтээ тусгахаар ажиллалаа.
Тус дүүргийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг, эмээлт, Баруун түрүүн, 361-ийн гарам, Жаргалант тосгон буюу хуучнаар Партизаны сангийн аж ахуй гээд өргөн уудам нутгийг хамардаг тул тэр хэрээр тулгамдсан асуудал их байдаг.
Уулзалтын үеэр 12 хорооны өндөр настан 84 настай Намсрайбаатар “21 Тэмүүжинтэй тооцох тооцоо гэж байна уу энэ төр засагт. Эмнэлгийн зориулалттай барилгыг дураараа аашилж өөрчилчихөөд одоо буцаагаад 21 тэрбум төгрөгөөр засч байна. Энэ мөнгөөр өөр хэрэгтэй олон зүйл хийж болох байсан шүү дээ. УИХ-ын гишүүн гэхээрээ төрийн мөнгийг дураараа сүйтгээд байж болдог юм уу. Энэ мөнгөөр эмнэлэг сургууль барьчихаж болох байлаа. Гэтэл энэ талаар дуугарч байгаа хүн нэг ч алга. Ийм ил цагаан юмны талаар нэг жаахан юм яримаар байх юм” гэлээ. Харин өндөр настан Хандсүрэнгийн зүгээс “Бид нэгдэж эвтэй баймаар байна. Хоёрдож үнэн баймаар байна. Бид улстөрчдийн худал ярианаас залхаж байна. Би таныг хэлж байгаа юм биш. Монгол улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гадаадын иргэнийг гаргаад явуулчихдаг. Энэ хэргээр үлгэр жишээ аваад манай компаниуд өр зөөлөө төлөхгүй, татвар төлдөггүй болж хувирах юм биш үү. Дандаа худлаа ярьдаг, нэгнийгээ барилаа л гэдэг, сулаллаа л гэдэг, бид үнэхээр залхаж байна. Төрийн түшээд нь гадагшаа явахаараа л зээл, гуйлга гуйх юм. Бид чинь удам угсаагаараа хүнээс гуйлга гуйдаг улс байгаагүй юм шүү, бид баян Монголчууд” гэсэн хатуухан үгийг хэлээд авлаа. Түүнчлэн 12 дугаар хорооны өндөр настан Дүгэрсүрэн “Өнгөрсөн жил гурван гишүүнийг хамт уулзалт хийж байхад ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байсан. Үүний үр дүн сайн сонсогдсонгүй. Ноён уулыг ухах асуудал дээр иргэд их дургүйцэж, жагсаал цуглаан хийлээ. Гэтэл энэ талаар тоож байгаа хүн алга байна” гэсэн юм. Уулзалт цаашаа “Санал тоолдог хар машиныг ажиллуулахгүй байх талаар та эртнээс хэлж ярих хэрэгтэй”, “Ард түмнийг төлөөлж буй түшээд эдийн засгийг доройтуулж, дураараа загнасан өмнөх Засгийн газрын хүмүүстэй яагаад хариуцлага ярихгүй байгаа юм бэ”, “Хэдэн тэрбумаар нь идэж уучихсан том компаниудынхаа татварыг чөлөөлөөд байдаг хэрнээ насаараа ажил хийж татвар төлсөн ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулчихаж яагаад чадахгүй байгаа юм бэ” гэсэн ширүүхэн шүүмжлэлүүдээр өрнөв.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс “Бид дотоод эв нэгдэл, ойлголцлыг маш чухалчлах хэрэгтэй байна. УИХ-ын 76 гишүүний дотор эх орноо худалдах бодолтой нэг ч хүн байхгүй гэж би ойлгож байна. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ ойлголцож, нүүр тулж ярихгүй байгаагаас сөрөг ойлгот байгаа гэж хараад байна” гэсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн гадаад иргэний тухайд “Уучлал хүртсэн гадаад иргэнээр бид заавал хохирлоо төлүүлнэ. Тэр хүн өршөөгдөөд яваад өгнө гэж байхгүй” гэсэн юм.
Тэрбээр цааш нь “Ахмадын тэтгэврийн талаар МАН-ын бүлгээс тодорхой санаачилгуудыг гаргаж ажилласан. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх гэх мэт зүйлийг хадгалах ёстой гэсэн байр суурьтай ч байдаг. Манай бүлгийн дарга С.Бямбацог, УИХ-ын Н.Номтойбаяр, О.Содбилэг бид нар ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар бид анх санаачилж, ярьсан. Энэ тал дээр бид бууруулахын төлөө ажиллана. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 2015 оны төсөвт манай нам санаачлаад 103 тэрбум төгрөгийг суулгасан. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 1-ээс нэмж байгаа. Одонгийн мөнгө, нярай хүүхдийн тэтгэмжийг хэвээр үлдээх тал дээр ч бид эерэг байр суурьтай байгаа. Гэтэл төв банкны зүгээс энэ бүх тэтгэмжийг тэглээд бүсээ чангалах бодлогыг оруулж ирсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Манай дүүрэгт 100 цэцэрлэг шаардлагатай байна. Энэ мэт нийгмийн шаарлагатай зүйлсийг бид их хүчтэй шаардаж ажиллаж байгаа. Ахмадуудын ач санах тухай хууль дээр ч бид их анхаарч байгаа” гэсэн хариултыг өглөө.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 04, 2015 11:12:50 am )
Амьдрал хүнд байна шүү танаас илүү их ажиллахыг хүс байна
-
sumiyabazart (March 04, 2015 11:16:46 am )
xedxen tetgeberiin xumuus l bx shib dee songuuli oirtoj bn xun xund ooriigoo magtsanch yaxab
-
Anonymous (March 04, 2015 11:45:49 am )
ПИАР тал дээрээ муу анхаарч байгаа хүн дээ. Аргагүй ттуршлага дутаж байгаа биз. Зал дүүрэн хүн цуглахаар өөрийгөө нэр хүнд сайтай байна. уулзалтад их хүн ирж байна гэж эндүүрээд байх шиг байдаг. юм.Ямар ч их хурлын гишүүн очсон хүмүүс угаасаа шавчихдаг юм.Тэгж байгаад л унагадаг юм даа
-
Anonymous (March 04, 2015 11:58:33 am )
Сонгинохайрхан дүүрэгт бөхөөрөө дуудуулан байж иргэдтэйгээ ганц тулж ажиллаж байгаа гишүүн гэж боддог шүү Танд амжилт хүсэе. нөгөө хоёр Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг бол зүгээр л шоу бас дахин шоу
-
зочин (March 04, 2015 12:11:38 pm )
Эрдэнэчимэг баахан худлаа ярьчаад алга болсон очхоороо Арчилсан намын хэдэн гишүүдтэй уулзаж зурагаа авхуулчаад тойрогоороо орлоо гэж сонин хэвлэл дээр худлаа бичүүлээд л явдаг шүүдээ тэр нөхөрийг СХ дээгүүр үзэгдэх юм бол ёстой буудна
-
sanj (March 04, 2015 1:02:43 pm )
irgedtei uulzaj yavna gedeg sain hereg shuu. bayarlalaa
-
Anonymous (March 04, 2015 1:16:17 pm )
Сонгууль ойртоод эхлэхээр ард түмнээ санадаг гишүүдэд битгий хууртагдаж дахин сонгоорой
-
irgend (March 04, 2015 5:54:07 pm )
songino hairhan duureg ni ihenh ni teever hudaldaa hangamjiin baiguullagad ajillaj baisan humuus odoo ihenh ni undur nasnii tetgevert garsan baigaa ger horoololiin surguuli tcetcerleg surguuli emnelegt ontcgoi anhaaralaa handuulaarai iim egel jiriin amidral dotor l mongoliin ireeduig harsan tom humuus boojij baigaadaa utgusuu urguj ursee deedelj evtei baih shig sain saihan uiliig ulam delgeruuleerei. amjilt husii.
-
зоя (March 04, 2015 7:50:54 pm )
ЭЭДЭЭ САЙН БОДСОН БИЗ ӨӨРИЙН БИЗНЕС БИЛҮҮ ТА НАРИЙГАА ГЭХҮҮ ХОГИЙН НОВШНУУД ШҮҮДЭЭ МОННОС ХАР ЭМИЙН ҮЙЛДВЭР ХУЦДАГ НОВШНУУД
-
зоя (March 04, 2015 8:14:20 pm )
АГУУ БӨХ ӨРИЙГӨӨБОД ААВ ЭЭЖИД ГАЙ БОЛНО ОДОО ТА НАР ҮНЭЭС ӨӨР ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА АЛГА ТА НАР МИНЬ САЙХАН АМЬДАР ИЛҮҮ ИХ ЮМ ГАЙ БОЛНО ТА НАР ШҮҮ
-
zochin (March 04, 2015 9:07:30 pm )
uulzaltiin tsagaa zuv tsohitsuulaldaa zaluuchuud dund nasniihan hun bish yumuu ??? Dandaa tetgeveriin nastai humuust taalagdah gesen humuus bhiin .Uulzaltand chin ochii geheer dandaa udriin tsagaar bdagshdee .Tanitai uulzah gej ulsiin ajliig hayaad yavahuu aan???
-
zochin (March 04, 2015 9:13:46 pm )
Hiij bga ajil n nastai huntei uulzah teriigee reklamdah ene tiim mundag ajiluu aan???Ternii orond duurgiinhee untsug bulan bureer neg yavaad uzeech .Tegvel hiih eostoi ajil chin nudend chin haragdana zaa!!!!!
-
hudalch aa (March 05, 2015 12:35:52 am )
baruun turuund asia ch biluu bus yavuulna gesen yaasan be odoo mikrond shiprod shig 35 hun chiheed yavj bna
-
999999Урт наст (March 05, 2015 1:25:56 am )
За бид нар өөрсдийгөө их хуралд төлөөлөн сонгох хүнээ зөв сонгохгүй бол энэ мэт бөх, дуучин хүмүүсийг сонгочихоод тэд нараас их юм шаардаад суувал хэзээ ч бүтэхгүй ээ. Бидний санаа бодол, хүсэл мөрөөдлийг тээж, их хуралд таниулж, шийдвэрт нь тусгах чадвартай хүн бол бөх биш өндөр боловсролтой, хувийн сонирхолгүй, өөрийн үзэл бодолдоо чанд, бусдын хүслийг өндөр барьж чаддаг хүн байх ёстой. Энэ хүн яав ч биш. Эдний гэр бүлд их хурлаас өөр орон зай бий шүү дээ. Тийшээгээ яваг. Ийм хүнд битгий итгэж саналаа өгөөрэй. Дараагийн сонгуульд улам төгөлдөр, сийрэг, оюун бодлоор хандаасай ард түмэн минь. Маш их сайхан боловсролтой хүмүүс цаана чинь байгаа шүү. Тийм хүмүүсийг иймэх\рхүү мөнгөтэй хүмүүс хаагаад байнаа. Сонголт зөв бол
-
Аварга (March 05, 2015 1:27:27 am )
Бид нар их хуралд үзэхгүй, их наадамд үзнээ. Их хуралд бүү сарвай. Таны толгой гүйцэхгүй
-
Anonymous (March 05, 2015 9:20:03 am )
Яаг үнэндээ СХД-т аварга л жоохон юм хийх гэж зүтгэж байгаа шүү
-
Anonymous (March 05, 2015 12:32:47 pm )
Ийм нөхдөөр төр бариулахаар яаж өөдлөх вэ. Боловсрол байхгүй, төрийн хүний наад захын шалгуур хангахгүй хэдэн жил бөх барилдснаас өөр хэлэх зүйлгүй, нэг сургуулийн зааланд бөхийн дасгалжуулагч хийж байх ёстой хүнийг төрийн сэнтийд залахаар яаж энэ төр өөдлөх вэ. Ёстой гутмаар юм.
17 Comments