antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 1 comment

ФҮКҮШИМАГИЙН МОНГОЛ ДАХЬ СҮҮДЭР

нийтлэсэн Admin

Японд энэ оны гуравдугаар сард газар хөдөлсний улмаас АЦСаас байгаль орчин, хүний биед

хортой цацраг идэвхт бодис алдагдсан. Тэр даруйд тус улсын Засгийн газар нутгийн иргэдийг АЦС-ын ойр орчимд байлгаж болохгүй хэмээн үзэж, “Фүкүшима”- гийн ойр орчмоос нүүлгэх арга хэмжээ авсан бол хаа байсан Монголд өнөөдөр энэ гамшгийн сүүдэр тусаж, уршиг нь үргэлжилж байна. Учир нь хэдхэн хоногийн өмнөх байдлаар тус улсаас оруулж ирсэн 20 автомашинд цацраг идэвхт бодис байж болох хэмжээнээс хэтэрсэн нь илрээд байв. Тэгвэл хамгийн сүүлд цацрагийн бохирдолтой машиныг ул сын хилээр оруулахгүй байх шийдвэрийг Цөмийн энергийн газар, Гаалийн ерөнхий газрынхан гаргахаас өмнөхөн өнгөрсөн арваннэгдүгэээр сарын 28-нд энэ тоо нэгээр нэмэгдэв. Дээрх машинуудын 18- ыг нь цэвэрлэж ариутгасан бол үлдсэнийх нь цацрагийн бохирдол харьцангуй их хэмжээтэй илэрсэн учраас эздэд нь хүлээлгэж өгөөгүй байгаа аж.

Суудлын тэрэгнийхээ дийлэнхийг Японоос оруулж ирдэг бидний хувьд энэ үйл явдал аюулын харанга дэлдэж байна. Анх манай сонин эл асуудлыг хөндөж, нийтэлсэн цагаас хойш өнөөг хүртэл цацрагийн бохирдол тээсэн машинууд Улаанбаатарын гудамжаар давхисаар, холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй дүлэгнэсээр байна. Нэгэнт ил болсон эл асуудлыг Цөмийн энергийн газар, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар гэх мэт хариуцагч байгуул лагууд өөрсдөөсөө зайлуулж, бие бие рүүгээ чих сээр өнөөг хүргэсэн нь байдлыг улам төвөгтэй болгочихлоо. Эцэст нь шаварт унасан шарын эзэн Цөмийн энергийн газрынхан арга хэмжээ авахаар оролдсон ч үр дүн үндсэндээ алга. Өнгөрсөн есдүгээр сард “Материал импэкс” компанийн гаалийн нэг цэгийн үйлчилгээний талбайд Японоос буулгасан найман машинаас цацрагийн бохирдол илэрсэн ч Цөмийн энергийн газрынхан яаж аюулгүй болгохоо мэдэхгүй, багагүй хугацаа алдсан.

Манай улсын стандартад гадаргад бохирдлын байж болох хэмжээ нь 100 бөөм см.кв/минут хэмээн Цөмийн энергийн газраас тогтоосон байна. Харин байгалийн фон нь 0.2 мкЗв/ц байх ёстой атал дээрх машинуудад үүнээс 4-5 дахин их хор байгаа нь илэрчээ. Хүний биед хортой энэ бодис илэрлээ, арилгалаа гэж иргэдээ хуурсаар байгаа ч аюул хэвээр байсаар байна. Чухам хэдий хугацаанд арилдаг, хэрхэн арилгадаг, ямар сөрөг үр дагавартайг Цө- мийн энергийн газрын холбогдох албаны хүнээс асуухад “Машинд наалдсан тоос, тоосонцрыг хусаж, арилгаж байгаа ч уг үндсээрээ арилахгүй” гэв. Уг цэвэрлэгээг зөвхөн ганц машинд хийхэд зардал нь нэг сая 140 мянган төгрөг болдог аж. Амьдрал ахуйгаа өөд татахаар автомашины бизнес эрхлэгчдэд энэ үнэ таатай биш байх нь мэдээж ч махаа зулгааж оруулж ирсэн хөрөнгөө зүгээр хураалгачихсанаас дээр гэж үзээд шаардсан мөнгийг нь төлөөд машинаа авч байсан. Гэхдээ хор бүрэн арилаагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нотолж байна.

Япончууд ийм машинаа зардал гарган хэдэн мянгаар нь устгаж буй. Гэтэл бид төрийн байгууллагынхаа молигод хууртан авч унасаар байх уу. ДОХ-оо тоолсоор суудаг шигээ цацрагийн бохирдолтой машиныг ариутгасан хэмээн хууртсаар унаад баймааргүй байна. Гадаад орчноос улбаатай ургийн гажиг элбэгшсэн энэ үед ирээдүйд төрөх үрсийнхээ хувь заяагаар дэнчин тавьж, эмнэлгийн орыг өвчтэй нялхсаар дүүргэн, эхийн бүүвэйг энэлэн гаслах цөхрөлийн дуугаар солихгүй байх юмсан. Гамшиг нүүрлэсэн улсад хэрэгцээнээс гарсан хуучин тэргийг оруулж ирэхээ болих цаг болсон. Зөвхөн автомашин гэлтгүй хоол хүнс, бусад бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа ч сайжруулах хэрэгтэйг ярьсаар, бичсээр, анхааруулсаар байна. Торгоод, хаагаад, ариутгаад, цагаатгаад өнгөрдөг тогтолцоо биднийг сүйрлийн ирмэг рүү түлхэж мэдэх нь.

Монгол Улсын стандартаар зөвшөөрснөөс илүү хэмжээний цацрагийн бохирдолтой машин оруулж ирвэл тухайн аж ахуйн нэгж, иргэн өөрийн зардлаар автомашинаа буцаан гаргахыг сануулсан тогтоол гарсан ч дээр хэлсэнчлэн буух эзэн буцах хаяггүйгээр мөнгө төлж ариутгуулсан болоод л “сүх далайтал үхэр амар” гэдэг шиг явмааргүй байна. Цацрагийн бохирдлоос болоод Японоос оруулж ирэх машин цөөрсөн, дээр нь авто машины онцгой албан татвар нэмэх сургаар машины үнэ тэнгэрт хадах нь гэдгийг ченжүүд нуусангүй. “Да Хүрээ” захын ченж Г “Бидний хийдэг ажилд олон дарамт учирдаг. Жижиг машины үнэ 500.000-1.000.000, том тэрэг доод тал нь нэг сая төгрөгөөр нэмэгдсэн. Японы тээвэр зуучлалын байгууллага, хил гааль сүүлийн үед цацрагийн асуудалд онцгой анхаарч, худалдах хуучин машиндаа “цацрагийн бохирдолгүй” гэсэн сертификат олгож эхэлсэн нь сайшаалтай. Хаана хаанаа үүнд анхаараад эхэлбэл бидэнд ч чирэгдэлгүй. Гэхдээ өмнө нь ийм машин зөндөөн л оруулж ирсэн шүү дээ. Тэр нь хэзээ, хэнд ямар хор хөнөөл учруулсныг мэдэж, хянаж байгаа газар одоохондоо лав алга. Бүх юм болоод өнгөрсөн хойно, бүр сүүлд л гэнэт сүржигнэж эхэллээ шүү дээ” гэсэн юм.

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад цөмийн зэвсэг, цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, манай Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хянал тын ерөнхий газар, тоног төхөөрөмж суурилуулагч “Интерсайнс” ХХК хамтран “Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод зохиож, улсын 12 байцаагчийг хамруулсан. Ингэснээр Монгол Улсын хилийн боомтууд дээр суурилуулсан цацрагийн монитортой ажиллах хилийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, тэдгээрийг төв сервер дээр илэрч байгаа дохиоллыг унших, мэдээлэл боловсруулах, цацраг идэвхт бодис, цөмийн материал хайх, илрүүлэх, изотопыг таних, хоёрдогч шатны үзлэг хийх, цацрагийн хамгаалалтын бүс тогтоох, цацрагийн аюулгүй байдлыг хангах арга барилд сургаж чаджээ.

Дандаа л ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд эрсдэл дагуулсан цацрагийн талаар ойлголт төсөөлөлтэй, хамгаалах чадвартай болоход ийн бага ч болов анхаарч эхэлсэн нь яамай. Гэхдээ Японоос авчирч буй бохирдолтой автомашинуудыг илрүүлсэн ч яахаа мэдэхгүй байгаад асуудлын учиг оршиж байгаа юм. Гаалийн ерөнхий газрын Хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Очгэрэл “Цөмийн энергийн газар, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран мэдэгдэл гаргаж, арга хэмжээ авч эхэлж байна. Хамтарсан Аж лын хэсэг байгуулсан. Гадаадаас оруулж ирж буй автомашиныг гаалиар заавал цацрагийн бохирдлыг нь шалгуулж, аюулгүйг нь баталгаажуулсны дараа нэвтр үүлэх шийд гаргалаа.

Цөмийн энергийн газраас хэмжилт хийгээд цацраг идэвхт бодис илэрвэл хилээр оруулахыг хориглох үүрэгтэй. Машины цацраг идэвхт бодисыг угааж ариутгахад хор нь бүрэн арилдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн нэлээдгүй зардал гарч байгаа. Японоос өдөрт дунджаар 250-300 машин оруулж ирдэг байсан бол энэ тоо сүүлийн үед эрс цөөрч байна” гэв. Харин Цөмийн энергийн газрын холбогдох албан тушаалтнуудаас хариуц сан ажлынх нь талаар мэдээлэл авах гэсэн ч болсонгүй. Хэдэн дарга нь асуултаас зугтан бултсаар, муур хулганын үлгэр болох дөхөв. Тус газрын Цөмийн болон цацрагийн хэмжилтийн дарга Х.Дамдинсүрэнтэй сарын өмнө уулзахад “Манай сайтаас мэдээлэл ав” хэмээсэн ганц өгүүлбэр л сонсон юм. Сайтдаа тавьсан хэдэн өгүүлбэрээр асуудлыг илааршуулна гэвэл гонжийн жоо биз ээ. Уг нь тус газрынхан “Иргэдийг хүсвэл энэ оны тавдугаар сараас оруулж ирсэн машинд нь цацрагийн хяналт хэмжилтийг үнэ төлбөргүй хийж өгнө” гэсэн мэдэгдэл гаргасан.

Гэсэн ч энэ бол молиго гэдгийг өнгөрсөн хоногууд харууллаа. Одоо тэгээд яах вэ? Нэгэнт бохирдолтой нь тогтоогдсон машиныг устгах уу? Ариутгал хийлгээд аюул холдсон гэж итгэх арга байна уу? Хэрвээ унаж яваа машинаас нь цацрагийн бохирдол илэрвэл иргэний эрүүл мэндийн хохирлыг хэн барагдуулах вэ? Энэ мэт олон асуулт хариугаа хүлээж байна. Хариуг нь хэлчихэж чадахгүй дүлэгнэж байх зуур Фүкүшимагийн сүүдэр Монголын тал нутагт хүүшлэх нь.

О.НАМЧИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 17, 2011 2:07:41 am )

    odoo genet uhaarch gene manaihan shalgaj chadahuu.tseverlene ariutgana gesen asuudal bhgui shdee malnuudaa uheed uvchluud baihaasdaa

antalya rent a car