antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 3 comments

Хоногт гуравхан цаг л унтдаг жүжигчин бүсгүй

нийтлэсэн Admin

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа нэгэн авьяаслаг бүсгүйг урилаа.

Жүжигчин, загвар өмсөгч, мисс Баатарчулууны Гэрэлчулуун хэмээх энэ бүсгүй 1990 оны хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Морь жилтэй, загасны ордынх.Тэрбээр Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч, ХУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан төдийгүй өнөөдрийн хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчний нэгд зүй ёсоор багтаад байгаа билээ.

2007-2011 он «Шинэ үе» продакшны жүжигчин, 2005 оноос Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байна.2010 онд МҮОНРТ-ийн телевизийн олон ангит «Тусгай салаа» кинонд Номингийн дүр 2011 онд «Амьдрал төсөл» УСК, «Цэлмэг тэнгэр» УСК-ны гол дүрүүдийг амжилттай бүтээсэн.Тэрбээр «Гоёл-2006» наадмын «Тусгай байрын шагналт загвар өмсөгч», «Хаврын гоёл-2009» наадмын «Шилдэг загвар өмсөгч», «Гоёл-2010» наадмын «Дэд байрын шагналт загвар өмсөгч»-өөр шалгарч байжээ. Үүгээр ч зогсохгүй «Miss Mongolia-2007» тэмцээний Гран при шагналыг хүртэж, Малайзад зохиогдсон «Miss International- 2007» тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод «Best national costumes» өргөмжлөл авсан удаатай. 2007 оны «Монголын сайхан бүсгүй», Малайз улсад зохиогдсон «Miss International-2007» тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд 2010 онд Буриад улсын миссээр шалгарсан байна.Авьяаслаг, хөдөлмөрч, дайчин энэ бүсгүй өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг бүтээлч нэгэн юм. Түүний хувьд 2011 он амжилт бүтээлийн олз омогтой төдийгүй хамгийн ачаалалтай жил байлаа.Учир нь СУИС-ийг төгсөх, ХУИС-иин хоёрдугаар курсээ амжилттай  суралцах, «Шинэ үе» продакшнд жүжигчнээр ажиллах, бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийг загварын томоохон хэмжээний шоу зар сурталчилгааны бүтээлд оролцох зэрэг дуусашгүй ажлуудыг амжуулдаг.Хамгийн гайхмаар нь айлын эрх танхил охин тэрбээр «Би өдөрт цаг л унтаж амардаг» гэж ойр дотныхондоо  хааяа л нэг эрхлэнгүй гомдоллохыг эс  тооцвол энэ бүх ажилдаа огт түүртэлгүйгээр найз нөхөд, гэр бүлийнхнээ хөгжөөдөг цоглог зангаа алддаггүй нэгэн юм.Мисс, загварын тэмцээний шагналаас гадна Батлан хамгаалах «Эх орны төлөө III» тэмдэг хүртсэн «дэд ахлагч» цолтой “цэргийн албан хаагч” билээ. Б.Гэрэлчулуундаа урлагийн гялалзсан амжилт гаргаж, Гэгээ хэмээх нэр шигээ гэрэлтэж явахыг хүсэн ерөөе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 09, 2011 1:06:50 am )

    yanaa iim zaluuhan ohin bsan um uu, amjilt husey

  • Anonymous (December 09, 2011 1:43:01 am )

    3tsag untdag blhoor iim hugshin yum blgui de. durwuljin tsaraitai hachin huuhen,ug ni joohon yum bn sh de daanch owortoi yum bn

  • Anonymous (December 06, 2012 6:11:46 pm )

    blioceeee. orsdigo bdoooooo. matar cn hahahahaha.

antalya rent a car