antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Төрийн “Үр сад” олон болтугай гэх үү?

нийтлэсэн Admin

Хэдхэн жилийн өмнө Монголд өмч хувьчлал эрчтэй явагдаж байлаа. Эрдэнэт, МИАТ-ийг эс тооцвол төрийн томоохон гэх ихэнх обьектыг хувьчлах ажлыг Төрийн өмчийн хорооноос гардан гүйцэтгэсэн бий. Хамгийн сүүлд буюу 2006-2007 онд Хадгаламжийн банк болон “Говь” компанийг хэл ам, дуулиан шуугиантайхан хувьчилснаас хойш Монголд өмч хувьчлах ажил ерөн­хийдөө зогссон юм. 2007 оноос хойш Төрийн өмчийн хороо төрийн данстай нэг ч обьектыг хувьчлаагүй харин ч төрийн өмчийн гэх цөөнгүй компанийн өлгийг нь бэлтгэж, өр­хийг нь таталцаад байна. Нэг үе төрийн өмчийг хувьчлах ажил эрчимжиж байсан бол өнөөдөр эсрэ­гээ­рээ төрийн компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л.  “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Мон-Атом”, “Дорнод-Уран”, Төрийн банк”, “Хөгжлийн банк” гээд л.  Ийм ойрхон, ийм олон төрийн өмчит компани, банк санхүүгийн байгуул­ла­гыг байгуулах учир шалтгаанаа эдийн засгийн хөгжилтэй эрх бариг­чид холбон тайлбарлаж буй. Эдгээр компаниудыг байгуулж байж гэмээнэ Монголын эдийн засгийн хөгжил эрчимжих юм байх. Дээрх компаниудын дийлэнх нь Монголын газрын хэвлий доорх их баялгийг түшиглэн босч байна. Ийнхүү төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэхийн хэрээр  төсвөөс  цалинжигсадын тоо ч өссөөр л.

Нууцлагдмал “Эрдэнэс МГЛ”

“Эрдэнэс МГЛ” нь төрийн өмчит хазгаарлагдмал, хариуцлагатай ком­па­ни. Нэр нь хүртэл их чухал байгаа биз. Гэхдээ үйл ажиллагаа нь олон нийтэд хаалттай, нууцлагдмал. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь өнөөдөр Б.Энэбиш гэдэг барагтай л бол амнаасаа үг унагах дургүй нөхөр ажилладаг. 2007 онд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ”-ийн анхны гүйэтгэх захирлаар нь өнөөгийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ажиллаж байв.  Компанийн үндсэн үүрэг нь  стратегийн ач холбогдол бүхий орд, мөн улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөө­цийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувь­цааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой. Тэрхүү үүр­гийн­хээ дагуу стратегийн гэх томоо­хон хоёр ордын түшиглэн хоёр охин компанийг төрүүлчихээд байгаа. Эрдэс байлаг, эрчим хүч­ний яам,  Ашигт малтмалын газар, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн яам агентлагуудын хийчих ажлыг заавал энэ компанийг байгуулж хариуцуулах ямар шаардлагатай вэ гэх шүүмжлэл ч тухайн үед гарч байсан юм. Одоогоор тус компани хоёр дэд захиралтай, таван хэлтэс албатайгаар үйл ажиллагаа явуулж буй.

Баян “Эрдэнэс Тавантолгой”

Дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө тэргүүлж буй, газрын хэвлий доороо зургаан тэрбум кокс­жих нүүрсний нөөцтэй Тавантолгой ордыг түшиглэн байгуулагдсан төрийн өмчит компани. Хамгийн баялаг нөөцтэй ордыг түшиглэн босч буй баян компани.  Хувьцаат компани байгуулна, хувьцаанаас нь иргэд аж ахуйн нэгжид тэгш хуваарилана хэмээн яриад байсан хэрнээ  “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны гуравдугаар сар хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байсан гэх шүүмжлэлд өртсөн. Тус компанийг байгуулах болсон шалтгаан нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруу­лах хөрөнгийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс төвлөрүүлэх явдал. Тиймээс УИХ-аас өнгөрсөн онд 39 дүгээр тогтоол гаргаж тус компанийн нийт хувьцааны 10 хувийг ард иргэддээ үнэгүй тараах, 10 хувийг нь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуй нэгжид  зарах, үлдсэн 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болсон. Засгийн газраас өнгөрсөн хавар “Эрдэнэс Тавантолгой” ком­па­­нийн нийт хувьцаанаас 10 хувь буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэгүй өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдөр энэхүү хувьцаа хоёроор үржигдэж 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт үнэгүй өгөх, үнэдсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахаа болихоор улстөрчид шийдээд байна.Удахгүй энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг Германы “Дойче”, Английн “Голдман сакс” банк хариуцаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг  “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх  захирал Б.Энэбиш давхар хариуцаж буй. Харин өнгөрсөн долоо хоногт тус компанийн дөрвөн дэд захирлуудыг томилсон. Тус компанийн ТУЗ хуралдаж, уг томилгооны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уул уурхай хариуцсан дэд захирлаар Грен Хенког, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Энглес, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар Ч.Батбаяр, захиргаа хариуцсан дэд захирлаар н.Мөнхбал нарын хүмүүсийг томилсон байна. Тэдний сарын цалин 10 мянган ам.доллар гэх яриа байгаа юм.

Шинэхэн “Эрдэнэс Оюутолгой”

“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компа­нийн охин компани хэлбэрээр бай­гуу­лахаар Засгийн газрын хурал­даанаас өнгөрсөн мягмар гаригт шийдвэрлэсэн. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюу­тол­гойн ашигт малтмалын ор­дын ашиглалтын тусгай зөвшөө­рөл эзэмшигч “Оюутолгой” компа­нийн төрийн мэдлийн хувьцааг эзэм­­ших эрхийг хэрэгжүүлэх үнд­­­сэн чиг үүрэгтэй  байх гэнэ. “Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гар­гах, компанийн дүрмийг зохих жур­мын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороо хүлээж буй. Цаашид стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах  гэнэ лээ. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.

Ядруухан “Мон-Атом”

Ураны талаарх Монголын төрөөс баримтлах “хар хайрцаг”-ны бодлогын хүрээнд тус төрийн өмчит компанийг 2009 онд байгуулж, даргаар нь Р.Бадамдамдинг томилж байлаа. Тус компанийн үнд­сэн чиг үүрэг “Эрдэнэс МГЛ” компани­тай адилхан.  Өөрөөр хэлбэл ураны ордуудын үйл ажиллагааг зохи­­­цуулах, хянах үүрэгтэй.  Тус ком­па­нийг хууль бусаар лицензийг нь хураасан , үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэх шалтгаанаар  “Хан ресурс” компани зарга үүсгэж 200 сая ам.долларыг нэхэмжлээд буй. Энэ хэрэг өнөөдөр олон улсын арбитрын шүүхэд байгаа. Хоёр жилийн өмнө буюу 2009 онд ОХУ, Монголын дээд төвшинд ярилцан шийдвэрлэсэн “Дорнод Уран” ком­панийг өнөө хүртэлбайгуулж чадаагүйнхээ төлөө ажлаа муу хийсэн гэх шалтгаанаар Засгийн газраас “Мон-Атом”-ын захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ Р.Бадамдамдин ажлаа урьдын адил хийж буй.

Бүтэл муутай “Дорнод Уран”

Сураг нь хэдэн жилийн өмнөөс сонсогдсон, шийдвэр нь аль хэзээ­ний гарсан хэрнээ өнөө хүртэл байгуу­лагдаж чадаагүй байгаа компани бол “Дорнод Уран”. Уг компанийг ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу, хоёр улсын хамтарсан компани нэрээр байгуулж буй. Монголоос, Дорнодын ордоос уран олборлох сонирхолтой оросуудын шахаа, шантаажаар уг компанийг байгуулахаар болсон ч олон улсын шүүхэдгомдол гаргасан “Хан ресурс”-ын заргаас болоод үүдээ нээж, өрхөө татаагүй хэвээр байна. Хэрвээ “Хан ресурс”-ын зарга нэг тийшээ шийдэгдэхийг хүлээнэ гэвэл ойрын хоёр жилийн дотор тус компани байгуулагдахгүй гэсэн үг.

Төгсгөлд нь

Монголын үр сад олон болтугай гэдэг шиг төрийн компаниудын тоо өсөн нэмэгдэх болтугай хэмээн ерөөх л үлдэх шив дээ.

Ж.Нямсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car