antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 1 comment

Шүүх хурлыг тасалбар аваад ”үзэж” болно

нийтлэсэн Admin

Одоогоос хоёр жилийн өмнө поп хөгжмийн хаан дуучин Майкл Жексон зуур­даар таалал төгсөж олон сая фэнүүдийнхээ сэтгэлийг шархлуулж байсан юм. Цаг­даа нар алдарт дуучны үхэлд түүний эмчээр ажиллаж бай­­сан Конрад Мюррейг бу­­­руутган шалгасан. Уг хэр­гийг өнгөрсөн хоёр жилийн ху­гацаанд шалгасны эцэст өнгөрсөн долоо хоногт шүүх ажиллагаагаа эхэлсэн юм. Конрад Мюррейг шүүх ажил­лагаа нээлттэй болж байгаа бөгөөд уг хуралд оролцож алдарт дуучны үхлийн та­лаар мэдээлэл олж авах со­нирхолтой хүмүүсийг бүрт­гэн авч билет борлуулж бай­гаа аж. Өнгөрсөн долоо хо­ногийн пүрэв гарагт бол­сон эхний хуралд билетээ худалдан ав­сан зургаан хүн оролцсон байна. Энэ бол АНУ-д болсон үйл явдал. Харин Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Дашийг шүүх хурал болов. Уг шүүх хуралд хэрэг болох зарим нэг баримт нь улсын нууцтай холбоотой гэх шалтгаанаар шүүх хурал хаалттай болсон билээ. Урд нь ч “идсэн, уусан” гэх хэргүүдийг шүүх ху­рал хаалттай болдог байсан. Үнэндээ шүүх хурлууд хаалт­тай байснаар бид юу ч хожсонгүй. Харин АНУ-д болж буй Майкл Жексон агсны шүүх хурлаас санаа аваад Монгол Улсад болж буй аливаа нэг шүүх ажиллагааг үзэх хүсэлт гаргасан хүмүүст тасалбар борлуулдаг болбол ямар вэ. Энэ мөнгийг хэргийг тасалсан шүүгчдэд, эсвэл бүр Улсын төсөвт оруулдаг байж болох юм. Сүүлийн үед сүлжээний бизнес эрх­лээд хохирогч болох хүн цөөнгүй гардаг боллоо. Тэдний хэргийг шүүх гэхээр шүүх хурлын танхим дүүрэн хохирогчид багталцахгүй, бөөн асуудал үүсдэг. Тэгвэл хо­хирогч бүр шүүх хуралд суухдаа төлбөр төлдөг бол­чихвол нэлээд хэдэн төгрөг хуримтлах юм даа. Тэр ху­римтлалаар нь дүүрэг бүр шүүх хурлын томоохон тан­хим барьсан ч болно шүү дээ. Ер нь сүлжээнд мөнгө өгөөд байгаа ард түмэн чинь шүүх хуралд суухдаа хэдэн төгрөг төлөөд байж чадах байлгүй дээ.

Б.Энхмөнх

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 04, 2011 1:08:40 pm )

    Teneg yum yaridag erguu gar ve

antalya rent a car