Баянзүрх дүүргийн IV хорооны гуравдугаар байранд гарсан гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Д.Эрдэнэбилэг амиа хорлох оролдлого хийсэн талаар эх сурвалжийн мэдээлж байна.
Уг мэдээллийг нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаас асуухад “ШШГЕГ-аас мэдээлэл ав” гэв. Сэжигтнээр татагдсан Б.Эрдэнэбилэг нь 2009 оны зургадугаар сард архи уун согтуурч, Баянгол дүүргийн нутагт хүний амь нас хөнөөж улмаар дээрэм, хүчин, танхайн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр дөрвөн зүйл ангиар яллагдагчаар татагдаад байхдаа дахин гурван хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт татагдсан юм.
Түүний 2009 онд үйлдсэн хэрэгт Нийслэлийн шүүхэд давж заалдахад 91.2 танхайн сэдэлтээр хүний амь насыг хөнөөсөн бол 15-25 жилийн хорих ял онооно гэснийг мөн хуулийн 94.1-д зааснаар бусдыг болгоомжгүй байдлаар хөнөөсөн гэсэн зүйл ангиар хөнгөрүүлжээ. Дээд шүүх түүний хэргийг хянаад мөрдөн байцаалтад буцаасан байна.
Гурван шатны шүүх дамжин хэрэг нь 2.8 жил болсон Б.Эрдэнэбилэг өнгөрөгч зургаадугаар сард хоригдох хуулийн хугацаа нь дуусч суллагдсан аж. Тэрбээр батлан даалтад гараад удаагүй байхдаа дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 04, 2011 1:38:19 pm )
zaza hun alaas deerem tonuul hichin hiigeed 2.8 jil avdag bolson yumu teee
-
Anonymous (October 04, 2011 2:10:08 pm )
naad nohoigoo buudaj alaach dee tegeed elbegdorjoo yls orong yu bolgoj bn daa
-
Anonymous (October 05, 2011 8:58:53 am )
daaltand bx xugatsaandaa xeden xujaa alchixgui tegsen bol orshoogdox bsiin
-
Anonymous (October 05, 2011 1:49:15 pm )
kkkk hujaag alwal shuud tsaazlagdii shd kkkk yu yrina we chi ma mongol chntiim l boloo bizdee teel hvn alaal hvchindeel deerem tonuul hiigeel shorond oronguut ni teneg elbegdorj shuud urshuuliin huuli gargaal bvgd erh chuluu mandtugai ingeel ahial heregee hiideg shd
-
Anonymous (October 06, 2011 10:02:12 pm )
uurd tamd shataasai
5 Comments