antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2015 33 comments

П.Шинжээравдан: Талбайд 50 бөө бөөлөхөд тэнгэрт цагираг хүрээ татаж, төрийн ордны дээгүүр өдөржин хэрээ эргэлдсэн

нийтлэсэн Admin

Untitled-3П.Шинжээравдан: Болохгүй бол бид өлсгөлөн зарлана

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сентерра гоулд компанийн лицензтэй талбайд алт олборлолт явуулах, эсэх маргаан үргэлжилсээр байна. “Урт” нэртэй хуулийн хязгаарлалтын бүсэд тус компанийн талбайн зарим хэсэг орсон байлаа. Мөн эртний Хүннүгийн үеийн булш бунхан бүхий Ноён уул алт олборлолтын талбайтай хаяа залган оршдог. Иймээс Ноён уул эрсдэлд орох магадлал өндөртэй. Нутгийн иргэд болоод зарим ул төрчид, иргэний байгууллагууд Ноён уулаа авар үлдэхийг хичээж буй. Чингисийн талбайд болсон цуглааны үеэр 50 бөө бөөлж, Ноён уулын савдагийг дуудсан. Тэгэхэд тэнгэр солонго мэт өнгөлөг хүрээ татаж, удалгүй бөөн хэрээ нисэн ирж төрийн ордны дээгүүр эргэлдсэн сонин юм боллоо. Энэ үеэр “Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ноён уулыг ухуулахгүй байх талаар төр засгаас ямар шийдвэрт хүрэх бол. Та нар юу гэж бодож байна?

– Анх 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Сэлэнгэ аймагт очиж сонгогчидтой уулзсан. Тэдэнд иргэдийн зүгээс хүсэлт тавьсан, Ноён уулаа авраач гэж. Тэгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүннүгийн үеэс энд хадгалагдаж булш бунханаа ухуулна гэж байхгүй шүү дээ. Би дээрээс нь дэмжээд өгнө. УИХ, Засгийн газарт танилцуулъя. Та нар ч бас доороос нь сайн дэмжээд өгөөрэй” гэж байсан юм. Мөн З.Энхболд дарга түүний энэ үгийг залгуулаад “Өвөрхангайн Уянга суманд хүртэл газар ухаж байгаль сүйтгэж байсан компани…” гээд л ярьж байлаа. Энэ тухай бүх бичлэг нь ч бидэнд байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэг арга хэмжээ авах байх гэж найдаж байна.

-Та нарыг улс төрчдөөс аль зэрэг дэмжиж байгаа вэ?

-За даа, дэмжээд сүйд болоод байгаа юм бараг алга. Өнгөрсөн долоо хоногт биднийг төв талбай дээр цуглаан хийхэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гарч ирж үгээ хэлсэн шүү. Бид их баярласан. Тэр хэлэхдээ, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө тууштай ажиллана” гэж байна лээ. Ер нь “Урт” нэртэй хуулийг өөрчлүүлэхгүй байх, Ноён уулаа аврах тал дээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, гурван бие даагч, Л.Цог зэрэг хүмүүс нэлээд идэвхтэй байр суурьтай байгаа.

-Та нартай хамт өөр ямар ямар төрийн бус байгууллага тэмцэл хийж байна?

-Өнөөдрийн /Өчигдөр/ байдлаар манайхан л голцуу байх шив дээ. Бидэнтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл байгаа. Тэд “Ноён уулаа аваръя” гэдэг хөдөлгөөн байгуулаад явж байгаа юм. Цаашдаа тэмцэлийн хүрээгээ тэлэх байх.

-Байгаль орчны иргэний зөвлөл та нарыг дэмжихгүй байгаа юм уу?

-Уг нь байгаль орчны чиглэлээр иргэдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэдэг гол байгууллага нь Байгаль орчны иргэний зөвлөл гэж бид боддог ш дээ. Мэдэхгүй юмаа, ямартай ч тэд алга л байна.

-Та нарыг бөө удганууд дэмжиж бөөлөөд байгаа харагдсан. Юу мэдрэгдэв?

-Тийм ээ, 50 орим бөө удган цуглаж бөөлсөн. Ноён уулынхаа савдагийг дуудаж сэрээх зан үйл хийж байгаа нь тэр л дээ. Ноён уулын савдаг хэрээ гэдэг шувуугаар харагддаг юм байна. Бөөлж байх үед нь тэнгэрт солонго шиг дүрс үзэгдсэн. Талбайд байгаа гэрэл зурагчид зургийг нь авсан.

-Та нарын шаардлагыг төр засгаас хүлээж авахгүй бол яах вэ?

-Юутай ч тэмцлээ зогсоохгүй. Сентерра гоулд компаниас урьдчилаад хахуулиа авчихсан юм шиг байна, энэ дарга нар. Тиймээс Гацууртын ордыг хүчээр зүтгүүлж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн ш дээ, “Үнэхээр хүч хүрэхгүй юм. Лобби маш хүчтэй явж байна. Цагаан сарын өмнө урт нэртэй хуулийг өөрчилж батлаад яг л Оюу толгой шиг болгож хаях нь дээ” гэж. Ноён уулыг стратегийн ордын жагсаалтанд оруулж, араас нь залгуулаад урт нэртэй хуулийг өөрчлөх гэж байна. Угаасаа “урт” нэртэй хуулийг ард түмэн өөрсдийн санаачлагаар боловсруулж батлуулсан юм шүү дээ. Төрт ёсны арвин түүхтэй энэ сайхан уулаа сүйтгүүлчихээд бидний хойч үеийнхэн юу бодож суух билээ. Тиймээс бид 24 цагаар энд суултаа үргэлжүүлэхээр болж байна. Шөнө ч, өдөр ч ээлжлээд л сууна. Болохгүй бол энэ тэмцлээ өлсгөлөн болгож үргэлжлүүлнэ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Untitled-2 Untitled-1

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • зочин (February 10, 2015 10:27:16 am )

    нээрээ бөөн хэрээ

    • хэхэ (February 10, 2015 7:16:47 pm )

      tor zasagaa haraatsiin bishyy muusain navsaisan har hereenyyd chini

  • Anonymous (February 10, 2015 10:28:53 am )

    olsgolon hereenyyd…

    • Anonymous (February 10, 2015 12:19:56 pm )

      bitgii yumiig uguisgej bai turiin ordnii deever deer ulai hiitsen bish yu bolloo gej hool haij yavdag yum. ter heden luivarchid aij baigaa baihdaaa

      • zochin (February 10, 2015 2:05:18 pm )

        demjij bnaaa.uul usaa hamgaalj bgaa saihan setgelt humuust amjilt husie

  • aagii (February 10, 2015 11:15:02 am )

    bid bugd demjine.elbegdopjiig haraad baina

  • зочин (February 10, 2015 11:42:05 am )

    Зөв ард түмэн хэлсэндээ хүрдэгийг,ерөнхийлөгч ард түмэнд амласнаа хүрдэггүйг харсан дээд тэнгэрт байгаа өвөг дээдс минь харж байна.Эх орноо худалдсан тэднийг удам судраар нь авч зарц барлагаа хийлгэг

  • demjij bna (February 10, 2015 12:13:34 pm )

    дэмжиж байна. Монгол эрчүүдээ бүр олуулаа очоочээ… энэ хэдэн сайхан залуустаа их баярлаж байна…

  • ZEV. (February 10, 2015 12:18:36 pm )

    За битгий сүржигнээд бай, наад хэрээнүүд чинь хотын модтой хэсэг бүрт л ингэж бөөгнөрч хоног төөрүүлж байгаа ш дээ өглөө нар мандангуут тараад нисдэг худлаа гэвэл 3-р хороололын 77-р цэцэрлэгийн модод, ордоны арын цэцэрлэг, 13-н улиаснууд гээд арай шигүү өндөр мододтой бүх газрыг очиж үз, орой нар жаргахын үед цуглаад өглөө нар мандахаар нисэн оддог.

  • Amar (February 10, 2015 12:56:44 pm )

    Одоо эх орноо худалдахаа болъё оо. хэдэн гишүүн дэмжээд бусад нь яасан байх уу. дэмжихгүй байна уу .

  • зочин (February 10, 2015 12:59:03 pm )

    бөө олширвол төр доройтохийн муу ёр.их эзэн чингис хаан хичнээн бөөг цаазаар авч эзэнт төрөө мандуулсаныг бүү март.

    • Zochin (February 10, 2015 2:59:51 pm )

      Oyunii hoosroltoi chi sons uvug deedsee buu ulaachaar damjuulj ugiig n sonsohgui bol yaj sonsoh yum erguu mini. Uvug deedes haluun amiar hamgaalj irsen gazar nutgiig hedhen shunaltan ugui hiih gej baigaag haraad zugeer suuh uu.

  • mm (February 10, 2015 1:16:02 pm )

    noyon uulaa awray gej bahd t1 teed boo yariad yawchhiimaa uul usaa hamgalmar bna elbgee unher tegj helsen y mbol helsnde hureh hergtei shde hudla sh a g ad yawd bdiim uahsha nwe ulsiin uderdagch bj

  • зочин (February 10, 2015 2:00:00 pm )

    demjij bna,muu avilgachdiig tenger nirgeg,gar ni tatag,melmii ni sohrog,ur ach tumen ue-eeree zovlon tuulj zovson suugee hohno oo

  • irgen (February 10, 2015 2:27:09 pm )

    heree modtoi gazar l baidag sh tee ugaasaa teneg teneg

  • Зочин (February 10, 2015 3:58:12 pm )

    Ноён уулаа хамгаалал хэрэгтэй. Хүн бүр арга ядаад л ийм арга хийлгэж байгаа байх. Гэхдээ бөөгийн дуудлагаар уулын савдаг сэрэхийг үгүйсгэхгүй Энэ хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй

  • irgen (February 10, 2015 4:05:41 pm )

    Gaihamshig chuhal bolohoor medee bish bnaa ugaasaa baiguulamj barilgiin deever deer tagtaa hereenuud zunduu l uurelsen baidag sh dee myy sunsnuudiig huurugduuleed baih ym

  • mmm (February 10, 2015 4:32:12 pm )

    eh nutag uul usniiha tuluu buuluud bj dee amjilt.

    • Anonymous (February 10, 2015 4:42:10 pm )

      бөөлөх биш буудах хэрэгтэй шүү дээ. нүүрээ барсан хэдэн бөө юу хийх юм бэ? тэдний балайралыг харж уул усаа сүйтгүүлчээд дараа нь юу гэж донгосох бол доо. Лалын хядагчидтай хэлэлцэж тохирвол яасан юм бэ. АМерик Канадын эсрэг ХРистийн эсрэг гэвэл дуртай хүрч ирнэ дээ. Араб хэлтэй хүн байвал эл.гуудан бичээч.

  • Anonymous (February 10, 2015 4:38:34 pm )

    elbeg gedeg hagas huur haa yu hj yavnaa.

  • munhdalai (February 10, 2015 6:21:42 pm )

    HALTAR HEDEN TUGRUG OLIH GEED YUJ HIIJ MAGDAGYI YUMNUUDIIG BUUDAJ HAYWAL TAARNA EH ORONO GECEN CETGEL ALAGDA

  • zochin (February 10, 2015 7:11:23 pm )

    hogchin mongolchuudaa zayachin ter ger bvld hvrtel hogo shvirdehdee baritsdag bizde odo sain hvn gargadch nemer bhgvi dagal idhee bodon hagas eronhiilegchiin zasagllaltai boli

  • zochin (February 10, 2015 10:06:08 pm )

    noen uulig uxaxgvigeer mongolchuud saixan amidrax bvren bolmjtoi ulsin ix xurlaas garsan togtool shiidverig zasgiin gazar bolon saiduud ni zaaval biellvvldeg baix biellvvleegvi bol tuxain saidad xatuu xaruitsjaga tootsdog baix xeregtei

  • зочин (February 10, 2015 10:11:48 pm )

    уул ус байгал дэлхийгээ сүйтгэхийг эсэргүүцэж байна, зогсоох хэрэгтэй

  • Зочин (February 10, 2015 10:12:48 pm )

    Эх орныхоо баялагийг зүй зохистой ашиглаж чадахгүй,оюутолгой гэрээг маш муу хийчхээд дахиад ноён уулыг ухна гэх шиг.юмандаа эзэн хүний ёсоор ашиглаж чаддаггүй юм бол үр хойчдоо үлдээ.дээр сууж байгаа хүмүүс буруу ажиллах эрх байхгүй.энэ үед лам хар бөө ер нь хэн ч байсан эх нутгаа хамгаалах нь зөв.дэмжиж байна.

  • noyon uul (February 10, 2015 10:24:19 pm )

    mongold ene luivarchin kompaniig umuuruh hun bhgui.hulsnii hoshnogo ruu gaa haltar tsaas chihuulsen gants hoyor novsh bii.temtsel dunguj ehelj bn.luivarchdiig zusaruud doldoinuudtai n ahmt avsand n oruulaya.

  • Anonymous (February 10, 2015 10:26:48 pm )

    Yag unen deerh zochintei sanal 1 bna

  • alaad ug (February 10, 2015 10:58:36 pm )

    buuduu bish yylandaa bgaa gedgiig ene hvmvvs oilgohgvi bnaa

  • zochin (February 10, 2015 11:00:34 pm )

    zuv uilsiin tuluu yavj baigaa udgan zairanguudiig tenger iveeg!

  • зочин (February 11, 2015 7:51:07 am )

    Дэмжиж байна. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр та нартайгаа хамт шүү. Одоо бөө удганы үйл ямар бодитой хүчтэй байдгыг бүх хүмүүс харах болно.

  • mongol hvn (February 11, 2015 8:28:50 am )

    mongoliin bvh boi nar niilj bgaad elbegdorj 76 vvgdiig ni mongoliig vgvi hiij bgaa hvmvvstei ni tengert daatgaad hayachee deereesee harsan deedestei monh tengeriin door amisardag mongolchuud shvvdee bid chin heree yamar uchirtaig medehgvi tebegvvd ih bna heree bol tenegvvd ih bna! heree bol tebgeriin ikch shvvde gazart irdeg ikch nariin ubaa shvvde yum medehgvi bj ih tenegtehiin boo bol ugiin hvchirheg yagad gevel boolj bga hvndee bish biend ni orj irj bga ongodiin hvch shvvdee 76 elbegeeg bvr nuhchin daraaraidaa boo nar mini uul us gazar delhiigen deedeldeg bvh mongolchuuddaan bayrallaa

  • mongol hvn (February 11, 2015 8:32:11 am )

    heterhii medregchtei utas vnen teneg yumaa bvh vseg ni hajuudahaar ni soligdoj daragdaad bhiim oilgood unshaarai hvmvvsee sorry

  • oogii (February 12, 2015 8:50:59 am )

    bidnii demjihgvi bga hvsehgvi bga zviliig bitgii hiigeech odoo mongol ornoo samarhch bolno shdee zvvnharaa bol minii osoj torson nutag bi nutgaa ongichuulj gazartai tegshlvvlmeergvi bna

antalya rent a car