Монголд үйл ажиллагаа явуулж буй Саусгоби сэндс компанийн хуучин удирдлагуудыг татвараас их хэмжээний мөнгө бултуулсан гэх үндэслэлээр саяхан шүүн тасалж ял оноосон билээ. Энэ талаар АНУ-аас манай шүүхийг үндэслэлгүй шийдвэр гаргалаа хэмээн буруутгасан өнгө аястай бичиг илгээсэн нь олны гайхлыг төрүүлж буй. Урьд нь “Саусгоби сэндс”-ийнхэн мөн НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол мэдүүлж байсан юм. Хариуд нь прокурорын байгууллагаас “Бид хууль ёсоор мөрдөн шалгаж байна” гэсэн байлаа. Тэгвэл одоо “Саусгоби сэндс”-ийн хуучин удирдлага буюу Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг шүүн тасалсан нь олон улсын хэмжээнд хүрч яригдах болж байна. Тэдэнд шүүх чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэл хугацаагаар хорих ял оноосон юм. Харин “Саусгоби сэндс”-ийн зүгээс үүнийг нь “Монголын шүүхийн харгис шийдвэр” гэсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл мөн гайхаж буйгаа илэрийлсэн юм. Тэгвэл хотын захирагч Э.Бат-Үүл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байгаа “Саусгоби сэндс”-ийн дээрх хоригдлуудыг өөрийн биеэр эргэж очжээ. Тэрбээр энэ тухай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ шүүх хурал хүний эрхийг дээдэлж, хуулиа баримтлалгүйгээр гэнэдүүлэн ял оноож хилсдүүлсэн бол Америкийн талаас гаргаж байгаа эсэргүүцэл зүй ёсных байж таарна” гэжээ. Түүнийг хорих 461 дүгээр ангид очиход тэдгээр гадаадын иргэд сэтгэл санааны нэлээд хямралд орсон байдалтай байсан гэж байна. Зарим эх сурвалжууд тэдний хэргийг иргэний шүүхээр шийдэх боломжтой байсан гэж буй ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 10, 2015 10:24:42 am )
хууль зерччихеед, шоронд орохоор нь АНУ их гурний узэл гаргаж, Монгол улсын дотоод уйл хэрэгт оролцохоор енделзеж эхлэвуу? Иймэрхуу маягаар л иргэнээ емгеелех, эрх дархыг нь хамгаалах нэрээр эзлэн турэмгийлэх бодлого явагдаж эхэлдэг жамтай юм шиг байгаамдаа. УИХ, З асгийн газар аливаа херенге оруулагч гээд байгаа этгээдуудтэй гэрээ байгуулахдаа энэ байдлыг маш сайн тооцоолмоор юм бишуу??!!!!!!!
-
kashei (February 10, 2015 11:40:38 am )
bat uul ichmeer yum aa Mongol olssondoo talh hulgailaad amerikiin shorond orohod ogt sanaa zovdoggui baij ulsiig dorimjlood baigaa amerik irgediig omooroh gej shuuh shudraga bol shiitgelee onooson herev amerikd mgl company ingesen ezed ni buh nasaaraa suugaad buh horongiig ni huraasan baigaa
-
зочин (February 10, 2015 1:11:35 pm )
wЭНЭ ОДОО ЯАХААРАА ГАДААД ХОРИГДЛ ЭРГЭЖ ЯВДГИЙН УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ХОРДОЖ СТРЕССДЭЖ ӨВЧИЛЖ ЯДУУРЧ ҮХЭЖ БАЙХАД
-
зочин (February 10, 2015 2:17:56 pm )
Батүүл тэр татвараас хулгай хийсэн их мөнгөтэй нь холбоотой юм байх дааа,шоронд эргэж очоод л, АН-ын удирлагууд шоронд очиж хүн эргэх мөн ч дуртай юм даа, Алтанхуяг бас нэг хууль зөрчөөд л шоронд очиж Гансүхийг эргэж байсан
-
сонгино хайрхан (February 10, 2015 2:20:16 pm )
өөрд н хамаагүй байхад далдагнаад бай обоо эр байх гэсэн хог бна ууттайгаа адилхан
-
zochin (February 10, 2015 3:07:48 pm )
gadnii hurungu oruulagchdiig oruulj irehdee neleed undur shalguurtai baimaar yum da, Er ni gadnii hurungu oruulalt her onovchtoi ve,
-
Anonymous (February 10, 2015 3:31:47 pm )
Chalchiz l chaddag
-
ZOCHIN (February 10, 2015 4:17:26 pm )
Хотын дарга нь бас авилганаас нь хуваалцаа биздээ эргэлзэх юм алга.
-
Иргэн (February 10, 2015 7:12:36 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (February 10, 2015 7:13:03 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 10, 2015 7:13:25 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (February 10, 2015 7:13:49 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 10, 2015 7:14:09 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (February 10, 2015 7:14:33 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Саранэ (February 10, 2015 9:02:02 pm )
Еерийнхее улсын хуулийн байгууллагыг доош нь хийж болохгуй л дээ
-
ӨВӨӨ (February 11, 2015 8:59:28 am )
ардчилалын анхны цуглаанаас зугаидаг баатар байдаг юм уу цолоо буцааж өг чи нэргүй докторыг матаж ардчилалын анхдагч болоо биз дээ тэдний гэрт мөн ч их хоол идсэн дээ одоо америкт долигноод угаасаа боловсрол хүмүүжил байхгүй өөдтэйхэн зодолдож чаддаггүй байж хулигаан нэр аваад тэнгэр чамайг иэигэсэн шигээ хариугаа амах л болно
-
teneg (February 11, 2015 7:04:18 pm )
envvnd yamar hamaa bn
-
xurtshuu (February 12, 2015 9:23:03 am )
mongol ulsiin baatar baij bitgii daldagna,tatbaraa toloogui bol zohih huuliin daguu bo;j
-
Anonymous (February 16, 2015 9:44:49 am )
Хогийн новш
19 Comments