antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2015 46 comments

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

нийтлэсэн Admin

643d7fc1e102111agreat_700x700С.Баярцогтыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд тэнцэхгүй нь  хэмээн Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын таван гишүүн огцруулахыг шаардав.Тэдний мэдэгдлээс харахад С.Баярцогт  дахиад л биднийгээ хулхидаж орхиж. Золигийн эр. Хаширдаггүй ээ. Саяхан л өнөөх оффшор данс, Оюу толгойн гэрээний эдийн засгийн тооцоонд ашигласан гэх 20 мянган хувьсагчийнхаа талаар ард түмнээсээ уучлалт гуйж, маниустаа мөргөх нь холгүй намбиганаж суусансан.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос оффшор буюу эзэн нь ил бус, тухайн улсдаа татвар төлдөггүй компани, тэдгээрийн эздийг илчлэх талаар байнга эрэл хайгуул хийдэг. Татвар төлдөггүй, хэлбэр төрхөө өөрчилсөн ийм компаниудыг улс төрчид  ашиглах нь элбэг тохиолддог тул эрэн сурвалжлагчид энэ ажлаа нэлээд нарийн зохион байгуулдаг юм. Тэдний эрлийн явцад С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй, Швейцарийн банкинд 1 сая долларын орлого буүхий данстай Beijing plus capital limited компани илэрсэнийг уншигчид санаж байгаа байх.

Гарцаагүй баримт олж авсан олон улсын сэтгүүлчид тухайн үед “…Монголын Сангийн сайд асан С.Баярцогтын нууц данс илэрсэн учраас албан тушаалаас огцрох магадлалтай” гэж түүний тоосыг гөвж байлаа. Удалгүй С.Баярцогт УИХ-ын дэд даргын суудлаас огцорсон. Энэ бол хоёрхон жилийн өмнө болсон  үйл явдал.

Иргэний байгууллагууд харин С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас шалгуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байлаа. 2013 оны 5 дугаар сарын 1-нд “Олон нийт-Иргэний хяналт”, “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг төрийн бус байгууллагаас АТГ-т илгээсэн бичигтээ “Гадаад данстай холбогдох гурван найз гэдэг нь аль улсын хэн хэн гэгч иргэд болох”, “Уг дансны гүйлгээг нарийвчлан судалж тогтоох” зэрэг арваад шаардлага тавьж, “Эрүүгийн ноцтой үйлдэл” хэмээн үзэж, шударгаар шалгаж шийдвэрлэхийг хүссэн байлаа. Гэвч энэ асуудлыг нь эрүү үүсгэн шалгаагүй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн У.Даваасүрэн, Л.Цог, С.Ганбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүдийн огцруулах шаардлагад нэлээд ноцтой зүйл хөндөгдсөн байна. 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюу толгой” компанид хуулийн  зөвлөлгөө авах нэрийдлээр гэр бүлийн хоёр гишүүнтэй Америкийн компанид 17.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох бичиг  ил болжээ. Америкийн Painter Law Firm хэмээх уг компанид олгох энэ мөнгийг С.Баярцогт 2015 оны төсөвт  тусгуулсан байв. Ингээд урьдчилгаа төлбөрт нь 455 сая төгрөг шилжүүлжээ. Түүний энэхүү үйлдэл нь төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулсан гэж тэд үзсэн тул С.Баярцогтыг огцоруулахыг шаардаж буй аж.

Лайтай юм. Үнэхээр “Эрдэнэс Оюу толгой”-д хуулийн зөвлөгөө авах  үйлчилгээ  үзүүлэхэд заавал Америкийнийм хоёрхон компанийг урих шаардлагатай гэж үү. За яая гэхэв. Тийм шаардлага гарлаа гэхэд Монголын улсын сайд М.Энхсайхан Оюу толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах мега төслийн удирдагчийн хувьд юу хийж суув. Өмнүүр нь С.Баярцогт ингэж гүйгээд байгаа хэрэг үү. М.Энхсайхан “Мега төслүүд ил тод бус бол урагшаа явахгүй” гэж байсан. “Эрдэнэс Оюу толгой”-д хуулийн зөвлөлгөө үзүүлэх үйлчилгээ нь түүний мега төслийн хүрээний нэг жижигхэн  ажил баймаар юм. Гэтэл М.Энхсайхан энэ талаар юу ч хэлсэнгүй. Харин хэд хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “М.Энхсайхан үгэнд орохгүй бол огцруулна” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Энэ бүгдээс анзаарахад мөнгөний урсгалыг залж, өөрсдийн  бүлэглэлд ашигтай хувилбар сонгож, түүнийгээ амжуулахын төлөө улайрсан хүмүүсийн дүр зураг тодроод байх шиг. Юутай ч С.Баярцогт дахиад ташуурдуулж, тосоо гөвүүлж  эхэллээ. Удахгүй болох цагаан сарын буузных нь хачир болж хүмүүст хүрч байна, энэ сэдэв.   Яаж төгсөхийг одоогоор таашгүй.

Б.Отгонбаяр Эх сурвалж: Түмэн.мн

 

Embedded image permalink


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • иргэн (February 09, 2015 10:22:38 am )

    Дэндүү юмаа огцоруулаачээ дэмжиж байна

  • Anonymous (February 09, 2015 10:47:10 am )

    ogtsruulah heregtei

  • иргэн (February 09, 2015 11:02:19 am )

    дэндэнэ гэхэд арай дэндүү байна. манай хуульчдыг арай басамжилж байна. хуулийнхан ингэж доромжлуулж байхдаа яадаг юм. дугараач. улсыг дампууруулагч гэх мэтийн амьтадыг зайлуулах хэрэгтэй. цалингаа тавьж чадахгүй байж. энэ хүн энэ ажилд оролцох эрх үүрэг байдагч юм уу.

  • зочин (February 09, 2015 11:02:34 am )

    монголчуудын цусыг сорсон хужаа луйвардсан мөнгийг нь хурааж авч хэргийг нь хүлээлгэх хэрэгтэй

  • zochin (February 09, 2015 11:05:41 am )

    итгэж болохгүй хөөрцөгцогтод

  • oyun (February 09, 2015 12:13:26 pm )

    энэ арай л дэндэж байгаа юм бишүү. монголчууд маань бараг сөхөрч байхад энэ гишүүн татвар төлөгчдийн мөнгийг ингэж дураараа завшиж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. огцруулаад эрүү үүсгүүлэх хэрэгтэй ш дээ. эцэг эх нь энэ хүүхэддээ юм хэлээч ээ

  • 1940с (February 09, 2015 12:25:32 pm )

    Огцорооч баярцогтоо хэлэх зүйл алга

  • Zochin (February 09, 2015 12:31:59 pm )

    Manai huuliinhan yaaj ch chadahgui l dee.Uuursduu huvi hurteh yum bodood suuj bgaa

  • Иргэн (February 09, 2015 12:48:19 pm )

    Арай дэндүү юм аа ийм гишүүд байхад тэд хөлжиж ,бид ядуурах нь зөв шүүдээ

  • zochin (February 09, 2015 1:04:16 pm )

    saikhanbilegteigee hamt ogsor.5 gishuund talarhaj baina.ulam zorigtoi ajillaarai

  • irgen (February 09, 2015 1:20:17 pm )

    Ogtsruulahch bagadana eruugiin hereg vvsgej idsen bvh mongiign garguulah heregtei ene bayrtsogt harah tsarainii luiwarchin nohordoo

  • zochin (February 09, 2015 1:48:12 pm )

    ene nuhriin toosiig ni guvuud baihad l toos ulam iheer garch ireed baih yum. ene nnuhur buur toosondoo daragdsan yum baina. Iim hun turiin tushee hiij chadahgui ni todorhoi bolloo. Sain guvuud ugaah heregtei bolj de. Toostoi hun Hereg erhleh gazriin darga hiij baigaa yum chini hirtei buguud toosontsoruud olon baigaa. Solongoo avgai geh met

  • zochin (February 09, 2015 1:49:40 pm )

    yag unen, toos mash ih hortoi. archaad baihad garaad baidag, olon ch hund haldvarlana. erthen toosiig guvuud ugaa

  • зочин (February 09, 2015 1:59:01 pm )

    энэ арай биш хуулийн зөвлөгөө өгчих сайн хуульчид монголоох дүүрэн байгаа шүү дээ тоосыг нь сайн гөв

  • Саранэ (February 09, 2015 2:04:15 pm )

    Ийм хумуусийг огцруулаачээ дэндэж байгаа юм биш уу энэ бухэн унэн бол

  • zochin (February 09, 2015 2:42:01 pm )

    ogtcroh bagadna.gadniihnii ner barin hamtran zalgigch bayrtcogtiin suuri humuujil n tiim ym.

  • zochin (February 09, 2015 3:01:14 pm )

    yostoi ard tumnee …uur yaj ch doromjlokh ve dee. ene heden garuud yu ch hiisen bolokh yumaa, yamarch huuli ene ter bhgui sxan yumaa. ichdeggui har huur ve BAYARTSOGTOO. tsaichikhsan luivarchin gej l ene dee.

  • Батаа (February 09, 2015 4:20:51 pm )

    Монголийн мөнгийг ингэж барж дуусгахгүй бол өөрөөр яаж дуусгах юм, ард түмэнд өгч яах юм , ямар миний ард түмэн ах дүүс биш гэсэн үзлээр хандсан иймэрхүү хужаа нараас төр улсаа яаж салгаж цэвэрлэж авах вэ?????? Наад хятадийн монгол чинь бидний хөрөнгөөр гараа угааж дууслаа. Одоо байтлаа бүхэл бүтэн Монгол улсын хууль , хуульч нарийг доош нь хийсэн юм бишүү

  • BATAA (February 09, 2015 4:35:50 pm )

    20000 ХУВЬСАГЧ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ. 200 ГЭВЭЛ БОЛНО Л ДОО. АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА АА ЭНЭ НӨХӨР.

  • irgen (February 09, 2015 4:47:01 pm )

    bayrtsot gishuun arai dendej baigaa yum bish uu Iimerhuu argaar uuriinhuu hurungiig zuzaaruulj baidag baih ni dee6 davarsan etgeediig ogtsruulax ni zuv

  • Хулигаан (February 09, 2015 5:48:12 pm )

    Хо хо Баярцогтоо хусаад бай хе Чамайг хэн ч дийлэхгуй!

  • зочин (February 09, 2015 8:17:19 pm )

    Энэ пизда хараал идээсэй

  • Иргэн (February 09, 2015 8:20:31 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (February 09, 2015 8:20:54 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (February 09, 2015 8:21:35 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.

  • Иргэн (February 09, 2015 8:22:01 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/

  • Иргэн (February 09, 2015 8:22:49 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

    Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/

    Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (February 09, 2015 8:23:12 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • ene muu hytadiig eh ornoosoo hooj gargaachee (February 09, 2015 8:55:00 pm )

    ene hytad yr ni mongoliin tord yugaa hiigeed bgaa novsh vee! mongoliig hoosruul geed hytadaas tushaal avaa biz! novsh chin

  • chiriin irgen (February 09, 2015 9:17:52 pm )

    ilersen 1 say dollortoi ilreegui hechneench dollortoi uym bilee ene hun tegeed dabhar deeltei alban tushaaltai huniig diilhuu harjil baiya mongoliin huuli mongotoi hunii omno zogdondoo harin mongogui huniig bol shuudl shoron huleej bga

  • mongol (February 10, 2015 5:49:22 am )

    selengiinxen odoo iim balai xogiin xunentser songood ene ni buur uls orond gai bolj samarch bna sh de , eneg umaa erguulen tataachee selengiinxeen !!!!!!!!!!!!!!!!!!

  • bnaa (February 10, 2015 7:27:14 am )

    tsalingaa avaad ajlaa hiij baigaa ene toriin alband ajillaj baigaa humuus ajilaa medehgui ni balgaas bolj zovolgoo avah shaardlaga garval zovhon ooriinhoo huviin mongooroo zovolgoo avah heregtei tatvar tologchiin mongoor togloh erh edgeer shunaltanguudad baihgui ed mongol gesen setgel zurhgui humuusiin nuur tsarai ogtsoruulah sanaliig ard tumen bugd sanal negtei demjine gedegt itgeltei bna
    edgeer luivarchidiig huuliin hariutslaga huleelgej ard tumnii omno neelttei shuuh heregtei

  • bnaa (February 10, 2015 7:42:24 am )

    oorsdiin erdemten ajil amidraliin ;mon uul uurhain meregjilten mongold olon baigaa uchir ter chadvartai humuust zaigaa tavij og gadni orni hunees zovolgoo avah gej baigaa humuus ogt uls orni toloo sanaa zovoogui huviin erh ashig avilgal avah zorilgoo biyluuleh gej baigaa humuusiin sanaa tegeheer namiin toloo bish uls eh orniihoo toloo hoich uyiinhee toloo ajillah chadvartai humuus l mongold heregtei ene ulairsan humuust hariutslaga tootsoj uls orond uchiruulsan hohiroliig buruutai humuuseer toluulj horongiig ni huraaj ulsiin orlogo bolgoh heregtei busad orni jishee yridag humuust ter turshlagiig ni oorsdod ni tulga ulsaa hudaldsan hund ymar shiitgel ogdog ve gedgiig Japon ;hytad ;solongos ulsiin huuliar arga hemjee avah heregtei tegvel shudraga bolno

  • mnbvcxfg (February 10, 2015 7:44:16 am )

    МОНГОЛЫН НЭРИЙГ БАРЬЖ ДЭЛХИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВНА. АВСАН ЗЭЭЛЭЭ НАМЫН (ОФФШОР БАЯРЦОГТЫН) НЭР БАРЬЖ ОЧСОН НЭГ НӨХӨР ТЕНДЕРЭЭР ТЭР ЗЭЭЛНЭЭС МӨНГӨ ХУЛГАЙЛНА. ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД НАЙЗ НАРАА ДАГУУЛАН ГАДААД ОРОНД БАЙН БАЙН ЗУГААЛНА. ХАРИН ТЭР ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ НЬ АРД ТҮМЭН БИД ТӨЛӨХ ГЭЖ ШУДРАГААР ТАТВАР ТӨЛНӨ. ДЭЛХИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ХУЖАА Б. ЭНХБААТАР ШИГ ЯАЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ЗУУ ЗУУН САЯААР НЬ ХУЛГАЙЛЖ СУРАХ ВЭ?

  • irgen (February 10, 2015 10:20:39 am )

    bayrtsogtoo uls turiin karear chin duuscheee

  • hi (February 10, 2015 10:34:20 am )

    bi uls teriig sain oilgodoggui sh ene baidald baigaa asuudlaar ongotsoroh ni zuitei gej bodoj bna

  • Enkhee (February 10, 2015 11:37:22 am )

    Засгийн газар, их хурлыг огцруулж төрд шургалсан хулгайчдыг үтэр түргэн тонилгое. Том дарга том хулгайч, жижиг дарга жижиг хулгайч гэж үнэн юм даа

  • galt (February 10, 2015 1:25:49 pm )

    Наад хулгайчыг чинь буудачвал яаасан юм бээ?

  • XXX (February 10, 2015 1:51:13 pm )

    naaduuliichini ugaasaa Mongoliin huuli shuuh diilehgui n todorhoi tedniig ard tumnii shuuhl tsaazlah baihdaa tern hurdlaasai Mongoliin baylagiig hedhen hun huvaaj ideed duuslaa

  • ZOCHIN (February 10, 2015 3:54:17 pm )

    Энэ Баярцогт гэж яасан хүн гэхээр ийм дархлагдсан байдаг юм бэ Ерөнхийлөгчөө.. Нөгөө Н.Энхбаярыг хоридог шигээ хорьж чадахгүй байгаа юмуу. аргагүй дээ та нарын бүх муу муухай зүйлийг мэддэг юм чинь. Энэ цагт биш юмаа гэхэд хожмын нэг өдөр Монголын ард түмний өлмийд сөгдөнөө гэж ерөөе..

  • 5555 (February 10, 2015 4:06:12 pm )

    жинхэнэ ардчилсан хүчнийхэнийг зохицуулдаг толгой хүн нь цөөхөн байдаг байхгүй юү \лидэрүүд гэдэг хэдэн юмнууд нь\дундаас нь энэ муусайн ашиг хонжоо хайгч,фракц гээд одоо алтан гадасийнхан,гэх мэт.ардлалийн нэр баригчид улс орноо жинхэнэ дампуулаж дууслаа,Батүүл чи баатар нь юм бол зоригтой алхам хийж ардчилалын доторхи ардчилалсан хувьсгал байгуулах цаг нь болжээ. ардчилалын энэ үнэ цэнтэй олсон хөгжилийг дотоодийн дайсанаас цэвэрлэх цаг нь болжээ

  • 5555 (February 10, 2015 4:16:08 pm )

    жинхэнэ монгол баатар Д.Давгадорж шиг \их аврага\хүн чанар байхгүй энэ муу Баяр цогт түүний хамсаатан фрацийнханг дараагийн сонгуульд дахин бүү нэрий нь дэвшүүлээсэй гэж ардчилсан намын гишүүдээсээ уриалж байна.хийвэл бүү ай гэснийх нь төлөөлж Баярцогтыг
    цаазалвал таарна .наадах муугаа нэрийг март,орсоор П гэе

  • Зочин (February 10, 2015 9:52:35 pm )

    Хятадууд шиг идэж уусан зүйлийг хурааж шууд цаазлах хэрэгтэй. Монгол орны хөгжилд хураасан хөрөнгийн оруулах хэрэгтэй. Монгол нь энэ тэндээс зээл гуйгаад байхад эд нарын мөнгө шудрага хөдөлмөрөөрөө олсон нь худлаа шүү дээ. Энэ дээрээ нэг хууль гаргах хэрэгтэй юм шиг ээ Новш

  • bat (February 11, 2015 8:58:59 am )

    Ene sdaag tsaazaar avuul taarna.

  • Zulaa (February 11, 2015 3:00:11 pm )

    Davaasuren ooroo khulgaich sh tee. Uy meddeg gej baatar tsarialaad baigaa umb. Uuuruu yaj bayjsanaa kheleech, toriin sangaas mongo gargaj bayjsan bis dee.

  • Anonymous (February 14, 2015 2:28:23 pm )

    Hujaa min mongoliin gazar shoroonoos zail mongoliin ard tumnii horongiig idcherd chi zail

antalya rent a car