Өнөөдөр аавын минь төрсөн өдөр бид бүхний баярын өдөр. Аав минь байхгүй хоёрдугаар сарыг үзээд 16 жил болжээ.
Нас ахих тусам ээж минь улам бодогдоно гэдэг аавынхаа нийтлэлийг одоо унших бүртээ аавынхаа сэтгэлийг улам ихээр ойлгож сэтгэл гэдэг танихын нэр бус даван туулж гэтлэхийн нэр гэдгийг улам бүр ухаарсаар.
Миний аав олон хүмүүсийн сэтгэлд авьяастай найрагч, эх оронч хүүгээрээ үлдсэн бол охиныхоо зүрх сэтгэлд эр хүн гэдэг ямар уярмаар, хайрламаар, зөөлөн оршихуй байдгийг мэдрүүлсэн жинхэнэ баатар байв. Олон зун би аавыгаа дагаж хөдөө нутгаар аяласан.
Аавынхаа энгэрт эрхлэн наадаж хорвоо ертөнцтэй танилцана гэдэг хүн болохын эхлэл бөгөөд тэр л зөөлөн дуу хоолойгоор эх орны гоо сайхан хийгээд юмсын мөн чанар, өнгийг танин мэдэж хорвоо ертөнцийн үйлийг даван туулах, орчлонгийн хуурамч бүхний өөдөөс сөрөн зогсох сэтгэлийн хүчийг өгсөн билээ. Аав минь амьд ахуй үедээ бусдын атаа хорсол, гүтгэлгийн суманд сэтгэл зүрхээ нэг бус удаа шархлуусан ч түүний бусдыг энэрэн хайрлах, уучлан өршөөх сэтгэл нь улам тод гэрэлтэж үлдсэн юм. Аав минь
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх гэж хорь хүрээгүй насандаа найрагчийн бус бурханы сэтгэлээр үр хүүхэд ард түмнээ ухааруулан бичиж
Аяа, бурхан минь
Хүнд туслах ганц агшин ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би
Ганц өдөр, ганц өдөр
Ганц агшин, ганц агшин, ганц агшин
Газар дээр хүнд туслах он жил хайрла хэмээх гэрэлт мөрүүдээ зөвхөн бусдын сайн сайхны төлөө зориулан бичсэн юм.
Аавын минь мөнхийн хүслэн эх орон аюулгүй байж, ард түмэн нь аз жаргалтай амьдрахыг харах байсан бөгөөд түүний эх орны тухай шүлгүүд ард түмнийхээ дуу хоолой болж хүчтэй хэлсэн үгнүүдийг эргэн санахад аав минь өөрөө эх орныхоо уул толгод бүрт шингэж ус мөрний нэгээхэн хэсэг болон үлджээ.
Аав минь хэзээ ч ан гөрөө хийж байгаагүй бөгөөд үргэлж амьтан хооллож нялх балчир амьд бүхнийг энэрэн хайрладагсан… Тал нутгаар аялж явахдаа үргэлж эрх эргүүлэн маань тоолж эсвэл зөөлөн намуун хоолойгоор “Үлгэр домгийн буурал талдаа үүлэн хэвнэг нөмөрч өслөө би” хэмээн алсыг гунигтайгаар харан дуулдагсан.
Гунигтайгаар харсан харцанд нь аавынхаа морийг хөтлөөд алхсан хээр тал, ижийдээ түүж өгч дуусаагүй аргал нь харагддаг байсан бизээ. Аавыгаа алсын одонд алдчихсан тэр гунигт харцыг ааваа алдсан сэтгэл л ойлгох байсанг муу охин нь одоо л ухаарч байна.
Аавтайгаа хамт Алтан-Овооны бэлд хонож үүрээр, манан дунд хөл нүцгэн алхдаг байсан тэр үеүд одоо охиных нь сэтгэлд яруу найраг мэт гэгээн тунгалаг зураглал болон үлджээ. Амьдралд хэзээ ч хуучирдаггүй хүний үнэт зүйл бол бусдыг хайрлах энэрэх сэтгэл гэдгийг та үр хүүхэд бидэндээ сургаж амьдарч буй хором мөч бүхэндээ талархан бахархах үзлийг аав минь та л бидэнд ойлгуулсан билээ.
Дүүрэн аз жаргал гэж хэрвээ байдаг бол тэр нь эцэг эхийн хайр буюу дундуур дүүрэн хорвоод ааваа гэж дуудах, аавдаа үнсүүлэх тэр л аз жаргалыг ахин би хаанаас авах билээ… Эгэл жирийн ард түмний хайртай хүү, үр хүүхэд биднийхээ бахархал болсон хайрт эцгийнхээ мэндэлсэн өдөр хайр энэрлээр дүүрэн шүлгүүдийг тань давтан хэлж, гэрэлт мөрүүдийг нь сэтгэл зүрхнээсээ даган мөрдөж бусдын сайн сайхны төлөө үргэлж зүтгэж явахаа амлая! Та минь эх орон, ард түмэн, энэрэн хайрлахуйн шүлэг, бадаг, мөр бүхэндээ амьд сэрүүн байх болно.
АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ!
Холбоотой мэдээ
-
Borhuuhen (February 10, 2015 11:06:51 am )
hairan etsgiin neriig baastai hutgaj gemt hereg uildsen huuhen shuu dee. ene ih uyaral hair mair gesen buhen n hudlaa. chi gantsaaraa tus yaruu nairagchiin ohin bish. chinii eej nuuts amrag n tudii shuu dee Indra ohin min. daruu baij chadahgui bol yadaj duugui baij sur. Odoo bolij uz. Mongold etsgtei hun baidaggui yum shig l ene l ohiniig aaviinh n nereer bichih yum. Ard tumen nudtei shuu dee. nuuts amragiin budilaant huuhed etsgiinhee neriig zarj ideh yosgui.
-
Anonymous (February 10, 2015 11:08:25 am )
like
-
8787 (February 10, 2015 11:41:06 am )
deerh Bkrhuuhen yu bicheed bgaa we buu atarhaa meddeg yum unen zuil bwal barimttai uuruu il garaad yum yariach chi yu ni bsan yum sain humuust buu ataarhaj yasiig ni undulzuulee
-
зочин (February 10, 2015 11:46:54 am )
Борхүүхэн гээд байгаа хүнд: Талийгчийн ясыг өндөлзүүлсэн хүн арвар хар тамын ёроллд унадаг гэж зурхайд байдгийг санаарай
-
muugi (February 10, 2015 11:53:05 am )
borhuuhen gedegtei 100 huvi sanal neg bn.gashuun bolovch unen gedeg chn l ene bhgui yu.odoo mongold nuudgaigaas garsan huuhduudiig ard tumen shoolj bas uruvduj bn shu de.
-
Зочин (February 10, 2015 11:53:21 am )
Тийм ээ АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ…
-
zaya (February 10, 2015 11:59:46 am )
teneg huuhen aavaaraa. shou hiisen
-
226 (February 10, 2015 12:22:24 pm )
ээж нь хэн ч байсан тэр л хүний хүүхэд ээж аавын хайраар л хүүхэд төрдөг Борхүүхэн гэгч минь тиймээс та тэр охинд бүү атаарх…
-
Шинэ үе-шинэ хүчний холбоо (February 10, 2015 12:43:52 pm )
Дашбалбар бол монголын гэрэлт хөвүүдийн нэг. Үеийн үед дуурсагдах яруу найрагч эх оронч. Том уран бүтээлч жинхэнэ эх оронч байдгыг түүний амьдрал нотолно. Энэ Индраг жаахан охин байхад нь дагуулаад одоо энэ Батхуяг,Наям-Очир нарын сургуульд очиж лекц уншиж байхад нь хамт явдаг байлаа.Их цагаан царайтай хөөрхөн охин байсан.5,6 настай л байсан. Зураг их зурдаг байсан даа.Аавыгаа хичээл зааж байхад ширээн дээр нь сууж зурж байгаад нэг их санаа алдаж оюутнуудыг инээлгэж байсан нь санагдаж байна. Ээжийг нь аавтай нь төмөр замын эмнэлгээс аваад гэрт нь очиход ч зураг зураад сууж байсан.Хамаатных нь хүү юм ууу нэг жаахан хөвүүн байсан санагдана.УБ хотын ахмадын байран дээрх ажлын байран дээр ч байж л байдаг байсан.Нэг хүн чихэр өглөө гээд аав нь хамаагүй ийш тийшээ гүйгээд гээд бяцхан зэмлэж байсан. О.Дашбалбарын үр хүүхдийг оролдох гэсэн хүмүүс дэмий дээ.Хамгаалах өмөөрөх хүмүүс өчнөөнөөрөө байна.Санаж авахад илүүдэхгүй
-
Иргэн (February 10, 2015 12:44:07 pm )
Аав нь хайрлаж байсан бол ааваараа бахархахаас яахав дээ. Дашбалбар агсан миний хайр бол тэнгэрлэг хайр гэж их бичдэг байсан хүн. Тэр хайрын дундаас төрсөн охиныг буруутгаад яахав дээ. Хүний хувь тавилан гэж…. Аавыгаа ингэж дурсаж бичдэг сайн охин байна. Амжилт хүсье.
-
Ganaa (February 10, 2015 12:58:05 pm )
Sain aavin sain ohin bna.Hundet eh oronch huudee ard tumen ni hairtai shuu.Borhuuhen guai ta uujun uhaalag baival yasiim.Nairagchiin ohinig gomdoovol ard tumen taalahgui l bh.Evtei baij bie bienee hairla Mongolchuud mini.
-
Dash (February 10, 2015 1:45:17 pm )
xuuxed etseg exee songoj tordoggui yum aaa
-
Anonymous (February 10, 2015 1:51:43 pm )
Chamd iim saihan etseg zayagaaguid ataarhaj uhlee yu Bor huuhen gej ….. mini zayagui amitan
-
Anonymous (February 10, 2015 1:52:58 pm )
Борхүүхэн гэдэг чинь авааль гэргийг 3 хүүхдийх нь ээж шүү дээ Хатанбаатарын элэгний эмнэлэгт сувилагч хийдэг байсан юм. Энэ Индра гээд байгаа хүүхэн чинь нууц амрагаас нь гарсан, аз болж сайн аавын охин болж төрж дээ. Ёстой төртэй гэрлэсэн гэргийгээс нь гарсан 3 хүүхэд нь ч ингэж шоудахгүй байгаа даа
-
EH ORONCH (February 10, 2015 2:02:28 pm )
ZUGEER EE INDRA DOROMJLUULAH TUSAM ULAM UNGU ORJ ULAM GYLALZAH BOLNO HORBOOGIIN JAM TIIM BULGUU
-
ZOCHN (February 10, 2015 2:27:28 pm )
ene saihan khunii uheld hor, hov zoodog setguulch nertei setguul zuin yanhan gegeg MONKHBAYASAGALAN gej neg mongonii khuuhen mash ikh holbootoi gej yaridag yum bilee unen uu. ene khuuhen ene horlontoi ajilaa odoo ch khiij baigaa. mongol saihan er khun biznesmen , uls torch gej ooriigoo boddog H.BATTULGA GEJ hovond durtai em durtei erees mongo avch zasag unagaahad khurtel mon ch ikh uureg guitsetgesen dee. haaya H.BATTULGA shig nuurendee duuren ineemsegleltei hamgiin az jargaltai khun haragdahgui yum.ene balai khuuhneer damjuulj baahan hov hutgasan urvasan ene buhen ni 100 % ur duntei bolsond bayartai baigaa yum shig baigaa ym . ene 2 balai novshid oorsdiinhoo horon sanaag guitselduuhed ard tumenii amidaral tor zasgiin togtvortoi baidal hamaagui gedgiig oilgoloo. UR DUN NI YADARSAN ARD TUMEND HUNDEER TUSAH YUM DAA HARAMSALTAI???????????
-
Tenger (February 10, 2015 2:53:24 pm )
Indraa mini dvv bainga ard tvmendee aabiigaa bolon uuriiguu sanuulj bai.tenger shig baigaarai.chamaas xvmvvs ix yum xvleej baigaa.
-
Anonymous (February 10, 2015 3:30:03 pm )
Aaв охин 2ын хөөрхөн зураг байна.Шилийн Богдын орой дээрх овооны дэргэд авхуулсан зураг байхаа.
-
delgerma (February 10, 2015 3:40:33 pm )
Indradaa bayar hurgie
-
teneguud (February 10, 2015 3:41:15 pm )
xonotsin ch bna u,,xairin ch bna u exnerin ch bna u,,ter augaa nairagchiin oxin shuudee,,,xamt bsan saixan bsan uyee dursaad l bichsen bna dag,,xun eej aaviga dursaj magtaj bichix ta nart yamar gai tovog bolood bgaan,,ta nart ch gesen saixan dursamj bdag l bizde,,,nuuts amragin xuuxed ged l uzen yadaj genedee,,ter olon xuuxddes ni aaviga inged dursaad yariad bgaa ni ene indra l bdag bx shuu er ni.uxsen xunii yasiig bitgii ondolzuuleed bai,,chamaig ta narig ongorson xoino chin xumuus inged l eldver xeled yariad bdag bol amid uldsend ni yamar bxuu,yaag adilxan shuu ta nar adilxan tsus maxtai uildag gomddog bayarladag maxboditoi xumuus shuu.
-
соном өвөө (February 10, 2015 3:45:26 pm )
боршуламаа чи амьдадаа хүн хайрлаж чадахгүй биз дээ.авсандаа магадгүй юм.хөөрхий охиныг зүгээр орхи.чиний хүүхэдтэй ялгаа юун
-
Anonymous (February 10, 2015 4:02:42 pm )
Хайрла хайрла гэх юм хайрлана гэж яахыг хэлэхийг хэлээд өгөөч хүмүүсээ
-
Anonymous (February 10, 2015 4:29:26 pm )
Borhuuhen arai dendchihjee. Boloh yumgui amidraltai humuus buhimdahaaraa ingej suudag baih daa? Nertei hunii zustei ohin chamatai yu ch yarihav dee? chi tiim surhii yumbol il garaad ireech shulam aa. Ichih ch ugui chi ali esvel eregtei hun baigaa daa? Bor huuhen ch geh shig…
-
zochin (February 10, 2015 5:05:40 pm )
Aaviinhaa tuhai setgegdel bichih ni yu ni buruu bainaa…
-
zochin (February 10, 2015 5:06:46 pm )
Tsarailag huuhen ymaa.
-
tentger huuuhen (February 10, 2015 5:08:14 pm )
indragiin eej TZE emlegiiin tsarialag emch bailaa
-
huygaa (February 11, 2015 12:16:50 am )
estoi chotgor buu med buur tolgoi eregchle
-
zochin (February 11, 2015 11:59:54 am )
ene okhin shoudaad bgaa yum shig ee.
28 Comments