antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2015 17 comments

7000 аж ахуйн нэгжийг дампууруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна

нийтлэсэн Admin

14278_220Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ  хэлэлцэж байна. Хуулийн төсөлд Архи зарах тусгай зөвшөөрөл авахын тулд аж ахуйн нэгжүүд 5-50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан нь Монголын 7000 аж ахуйн нэгжийг зориудаар дампууруулж, ажилгүйдэл, ядуурлыг нэмнэ гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
Тус хуульд Сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол 20 сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд 5 сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар хуулинд заажээ.
Энэ бол найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зориудаар дампууруулж, олон мянган айл өрхийг орлогогүй болгох төлөвлөгөө юм.
Учир нь 5 сая төгрөгийн бараа эргэлттэй 8 нэрийн дэлгүүрүүд 50 сая төгрөг байтугай 5 саяыг нь ч төлж дийлэхгүй. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулаад 50 сая төгрөгөөр эрх авсан том дэлгүүрүүд л монополь эрх эдэлж үнээ өсгөнө гэсэн үг. Ингээд архины худалдаа хяналтаас гарч, 1990 оных шиг “Шаг”-ийн архи бий болох зэргээр нийгэмд сөрөг үр дагавар ихээр гарах нөхцөл бүрдэхээр дүр зураглал харагдаж эхэллээ.
Өнөөдөр 8 нэрийн худалдаа эрхлэгчид сая төгрөгөөр тусгай зөвшөөрөл авч,  2 жил тутамд 400,000 төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлж байгаа. Стандартын дагуу засч тохижуулсан ажлын байранд худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хууль гарган хүчээр хаах нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж байна. Хэнээс ч хамааралгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явж байгаа олон зуун өрхийг амьжиргаанаас нь салгаж , иргэдийн  хувийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь ажилгүйдэл ядуурлыг улам бүр нэмэхэд түлхэж байгаа юм.
Уг нь Архидалттай тэмцэх эх сурвалж нь аж ахуйн нэгжүүдийг хааж боож боломгүй. Дэлхийн улс орнуудын практикаас харахад архины үнийг нэмж, эдийн засгийн аргаар тэмцэхийг л чухалчилдаг болохоос манайх шиг ах ахуйн нэгж, иргэдийнхээ ажиллах, хөдөлмөрлөх эрхийг нь боомилдоггүй билээ.
Тэгэхээр улсын төсөв бүрдүүлэх нэрийн дор ард түмнээсээ 50 сая, 10 саяыг татах энэ төлөвлөгөө 7000 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг дампууруулж, хэдэн мянган хүнийг амьжиргаанаас нь салган, ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлнэ гэдгийг тооцох хэрэгтэй болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (January 31, 2015 3:00:51 pm )

    Энэ бол Батхуугийн лоби ,Даан ч ийм хууль батлахгуй байлгуй,Хумуусийн толгойд юм хийгээгуй байхад ямар ч хууль гасан адилхан,Эрх баригчид олон тумнийг соён гэгээруулэх уйл ажилгааг огт яуулахгуй харанхуй мунхаг байлгах л уйл ажилгаа явуулж байна,Хамгийн наад зах нь хувьцаа,хоронгийн биржийн талаар олон тумэнд ямар ч ойлголт байхгуйг ашиглан цоохонтооны хун л бирж дээр тоглож байх жишээтэй,Гэтэл энэ талын ойлголт ох сургалт ,семинар огт зохион байгуулахгуйгуй харанхуй байлгаж бн,

  • бүдүүн залуу (January 31, 2015 4:16:09 pm )

    за солиороочээ. 8 нэрийн дэлгүүр архинаас өөр юм зардаггүй юмуу хаашаа юм. заавал архи зарж ашиг олох ёстой юу. харинч хаа сайгүй нүх болгонд байгаа архиний зөвшөөрөлтэй дэлгүүр барнуудийг цэгцэлэх хэрэгтэй. энэ тэнэг юм юун батхүү холбоотой болоод явчихваа ойлогсонгүй. юун тухай бичээд байгаан бэ . архидалтаас болж олон муу юм гарж байна шд. уухгүйгээр болхол байлгүй дээ. архиний асуудал хэтэрлээ нтр гээл хаа сайгүйл хуцна тэгээд яг асуудал болгоод хууль журам болгоод мөрдөе гэхээр 7000 аж ахуй нэгж дампуурлаа ч гэх шиг тэр 7000 аан чинь хэнд хэрэгтэй ажил хийгээд байгаа юм. улс орны ирээдүй болсон залуусыг архиар угжиад байгаа юм бишүү . дарханд орон сууцанд ажилладаг дэлгүүрүүдийг архи согтууруулах ундаа зарахыг нь хориглоод баггүй хугацаа өнгөрлөө тус дэлгүүрүүд дампуураад алга болсон юм л алга байна даг. би болоод бидний олон залуус дэмжиж байгаа архийг цэгцэльеэээээ монголчуудаа. бид ямар орсод дагаар орсон буриадууд биш үндэстнийг үгүй хийхийн тулд орсууд бурийд халимаг гэх мэт газруудад архийг ундааны үнэтэй адил байлгах зарчим баримтлаад одоо буриал халимагууд нь архиндаа живжээ. бид ионголдоо байжээж хэнээр үндэстнээ устгуулах гээд байгаа юм бэ? энэ архины асуудал үндэсний гамшиг болоод байна . хэд нь шоронд орж ,хэд нь хөлдөж үхэж ,хэд нь эрэмдэг болж, хэд нь эхнэр хүүхдээ зовоож байна хэд нь гудамжинд гараад байна . тэд эхээс мэндлэхдээ архичин төрөөгүй л юмдаг. бид бодох хэрэгтэй л байна шүү монголчуудаа. эрчүүдээ охид бүсгүйчүүдээ

    • шихихутаг (February 03, 2015 2:36:33 am )

      үнэн юм бичижээ найзаа. Архидалт гэдэг бол Монголын эмгэнэл шүү

  • үнэнг хэлье (January 31, 2015 4:33:07 pm )

    7000 аж аахуйн нэж бус 7000 архины дамжаа гэдгийг ойлгож байна уу.Аж ахуйн нэрээр түрүү барьж ард түмнийг хордуулах гэсэн явуулга.

  • дорнод (January 31, 2015 4:35:12 pm )

    ажлын байр л гол. Архи бол захиргааддаг зүйл биш соёлтой хэрэглээ, тэгээд оюун санаа зан заншилтай холбоотой асуудал. Ингэлээ гээд архидалд багасахгүйг мэдэж байгаа. Харин тэр архидалттай тэмцдэг ТББ-ддаа л дэмжлэг өг

  • асуу (January 31, 2015 4:36:33 pm )

    Шийдэж чадахгүй сүр болоод байвал ард түмнээс асуулга ав л даа.Архиар бизнес хийгчидийн талд байх нь уу ард түмний талд байх нь уу харьяа

  • ЗОЧИН (January 31, 2015 6:33:55 pm )

    Архийг хорьсноор архидалт багасна гэдэг бол естой гонжийн жоо, голионы баас. харин архичидтай яаж тэмцэх вэ гэдэгт л анхаармаар юм. Архийг хорих тусам шагчид гаардаг гэдгийг дээр доргуй л мэддэгшуудээ. Бух архины уйлдвэрийг бурмесен хаагаад уз л дээ. Тэглээ гээд архидалт багасахна уу? Харцгааялдаа!!! Тэр 8 нэрийн барааны дэлгууруудэд чинь архи байхгуй бол хэн ч орж юу ч авдаггуй байхгуйюу! Зарим хун талх чихэрэн зараад ашигаа ол гэх маягийн юм бичсэн байх юм. Тэгвэл уйлдвэрээс гарсан талхны унийг доод тал нь ашиг олохын тулд 500 тегрег нэмчихвэл хэн авах юм? Тэнэг л хэрэг болно биздээ?!Ажилтай хичнээн хун байгаа билээ? Авдаг цалин ямар билээ?! Бодоцгоолдоо?!!

  • ээж (January 31, 2015 7:27:15 pm )

    Бүдүүн залуу маш үнэн юм бичжээ. Дэлгүүрүүд архичдын итгэлийг олох гэж зээлээр архи өгч, жолооны үнэмлэх , иргэний үнэмлэх зэргийг барьцаалж архи өгөх зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр арга хэмжээ авах хуулийн заалт оруулж өгөх хэрэгтэй. Хотод юм уу дүүрэгт ганц том архины дэлгүүр нээчихээд архи зарахгүй бол амьдарч чадахгүй байгаа хүмүүс тэнд очоод архиа зардаг, архи хэрэгцээтэй хүмүүс тэнд очоод авбал яасан юм бэ.

  • ЗОЧ (January 31, 2015 8:04:23 pm )

    АРХИ ЗАРААД ТИЙМ ИХ АШИГ ОЛДОГ ГЭЖҮҮ ОЛДОГГҮЙ Ш ДЭЭ ЗАВААН ЮМ НУУД ООР БАТЛАХ ХИЙХ ГУМ ОЛДОХГУЙ БГАА ЮМ БХДАА АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 31, 2015 8:11:41 pm )

    Ter 7000 chini hend gai bolood bgaam damnuuruulna ch gh shig uih in arhini biznes hiideg humuusiinhee uildberiig ehleed damnuuruulchih mongolin zaluus bid arhigui amidarmaar bna elbegdorj shig dan suu uugaad bj chadnaA harin ter arhia daldruulaad ek keregtei shuu

  • mongol (January 31, 2015 8:35:22 pm )

    Arkhigui amidarmaar baina

  • zochin (February 01, 2015 9:18:19 am )

    arhi amidraliin daisan gej unen shuu

  • sogtuu mongol (February 01, 2015 9:24:56 am )

    Mongolchuud horih tusam l uuna daa.arhiig unegui shaham bolgoh heregtei.unegui yumand nohoi l durtai.medeelliin heregseler end ch hortoi arhi garsan gene tend hortoi arhi garsan gene geed tduurhal taraa.hun amindaa hairtai sh dee.aziin chono garhad mongolchuud arhinaas garsan sh dee.nargia shu gehdee sain bodoltsoh heregtei.neg ue e nodwol arhidalt ih bagasaj bga.tamhinaas ch ih olon hun garch baiga sh de minii mongolchuud uhaantai daa uhaantai.

  • зочин (February 01, 2015 12:54:44 pm )

    архи зарахгүй л бол үхлээ юу,чиний таны зарж лай болж байгаа тэр хор чинь нийгэмд ямар их гай болж байгааг мэдрээч,цөөлөх нь зөв,шагаа аваад хордоод үхэх нь хүний л ухамсар,архи уугаад өөдөлж явна гэж сонсоогүй л юм байна

  • Mytav (February 01, 2015 1:10:17 pm )

    Hamgiin gol ni uuniig dagaad sorog u dagavar mash ih garna. Tamhin deermash ih garch baigaa.

  • Arhichin (February 01, 2015 6:20:13 pm )

    Ene arhinii huuli batlagdaad hurdan heregjeesei.Ene niitlel bichsen hun uhnamsar doroi arhi uildberlegchdiin gar hol bolson nohor.b.a 7000 aj Ahuin negjees iluu neg ch bolson hun arhi aas holdoj baibal ter mongoliin ireedui.ene gar hol bologsod eh ornoo bod.

  • х (February 02, 2015 12:05:39 pm )

    архины хууль түргэн батлагдаж монголчуудаа аварья

antalya rent a car