antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2015 8 comments

Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

нийтлэсэн Admin

amerikАНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Жастин Каплад холбогдох хэргийг шүүж, шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О. Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гаднын шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Саранэ (January 31, 2015 3:44:14 pm )

    Шуухийн емне бугд тэгш эрхтэй татвар телж Улс хегжине усыг нь уу вал есыг нь дагана Чулуунбат хуний емнес юу ч билээ

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 31, 2015 8:25:13 pm )

    Herenge oruulj bui hen ch bai huuliin daguu ajillah estoi gadnihan ter dundaa amerikuud dur zorgooroo abirlaj bolohgui tom huulitai jijig oron gej baidag ym gedgiig oilguulah estoi bus uu chuluunbat guai

  • Уурт (January 31, 2015 9:21:45 pm )

    Хуулийн емне хулгайч Чулуунбат хийгээд хувхай америкууд бугд толгой мэхийх учиртай

  • Аав нь хэлье (January 31, 2015 10:45:34 pm )

    Америкчууд Монгол улсын хууль тогтоомжуудыг өөрийн иргэддээ сайн танилцуулж ойлгуулах ёстой байсан.Хууль цаазат Монгол улсыг хэрхэн хүндэтгэдэг нь одоо л харагдана. Харин ч бага ял өгчээ, иймэрхүү үйл явдалын дараа дандаа л манай ард түмэн хохирох ёстой гэж үү?..

  • Mytav (February 01, 2015 1:18:45 pm )

    Shuuuh shuurhai ajiillah heregetei. Odoo ingeed oor busad gazruud oroltsood ehellee.

  • СҮХ (February 01, 2015 3:21:53 pm )

    ЧУЛУУНБАТ УГ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮ ДЭЭ, УРТ НЭРТЭЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ АЛТАН ДОРНОДЫН ПАУШОКТ АСАР ИХ АЛТ МОНГОЛЫН ХИЛЭЭР ГАРГАХАД НЬ ТУСАЛСАН ЮМ

  • Дорж (February 01, 2015 10:53:19 pm )

    Гадныхан Монгол улсын хууль тогтоомжуудыг сайн мэддэг байх ёстой. Чулуунбат мэтийн гадныхныг шүтэж Монголчууд, Монгол улсын хуулийг уландаа гишгэж хэдэн халтар төгрөгний төлөө юугаа ч өгч мэдэх хүмүүс олон болж байгаа нь харамсалтай. Гадныхан биднээс хөрөнгө оруулалтаа татна, болино гээд тэднийг долдойдох ёстой гэж үү, Үгүй шүү. Ард түмэн хохирох ёстой гэж үү?..

  • өвөө (February 02, 2015 9:14:39 pm )

    АНУ тай болгоомжтой харьцах нь өлзиитэй.Арабын орнууд одоо яаж байна?

antalya rent a car