Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, худалдааны томоохон төв, зах орчмын замд явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, түгжрэл саатал үүсдэг.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А74 тоот захирамж гарч, автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт, сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гаригт 10.00-20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцож болох зохицуулалт хийхээр боллоо.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.