Бидэнд нэг сайн, нэг муу мэдээ байна. Эхлээд муу мэдээг нь дуулгая. Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Гэхдээ хамгийн доод ёроолдоо хүртэл унчихаагүй байгаа. Харин сайн мэдээ нь гэвэл чухам юунаас болж ийм байдалд оров, үүнийг хэрхэн засаж, сайжруулах боломжтой болохыг мэдэж байгаа. Мөн энэ ажлыг одооноос эхлэх гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын танхимын индэр дээрээс мэдэгдлээ. Муу мэдээг үгүй болгож, сайн мэдээгээ бүр сайн мэдээ болгохын тулд ард түмний дэмжлэг хэрэгтэй болохыг ч тэрээр хэлж байна. Учир нь түүний мэдэгдснээр эдийн засгийн хямралыг даван туулж, тодорхой бодлогыг гаргахдаа бүсээ чангалах болно гэдгийг анхаарууллаа. Энэ байдлыг Монгол хүн бүр тэвчиж, бүсээ чангалж, төр засгийн бодлогод хүлээцтэй хандаж хүнд хэцүү цаг хугацааг өнгөрүүлж чадвал сайхан цаг ирнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Засгийн газраас явуулах хатуу бодлогуудыг зөвөөр ойлгож хандвал сүүлийн 20 гаруй жилийн алдаагаа одооноос засаж, зөв замд нь оруулах боломж бий. Шийдлийн Засгийн газар бизнес эрхэлж яваа захирлын хүүхэд, хоногийн хоолоо залгуулах гэж зүтгэж яваа аавын хүүхдийн аль алинд нь 20 мянган төгрөгийг бэлнээр өгдөгийг болиулж байна. Тэд сарын саяас давсан орлоготой өрхийн хүүхдийн 20 мянгыг түр зогсоож, мөнгө шаардлагатай өрхийн хүүхдэд энэ мөнгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Мөн үнэхээрийн онц сайн сурч байгаа оюутнууд л 70 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авах ёстойг хэлсэн. Энэ бол шударга зарчим. Ижил тэнцүү биш өрхийн хүүхдүүд, нэг нь сурахын төлөө байхад нөгөө нь хичээл хийдэггүй энэ хоёр оюутан адилхан улсаас мөнгө авна гэдэг шударга бус. Үүнээс хэмнэлт гаргахаар Шийдлийн Засгийн газар шийдвэрлэжээ. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг цэгцэлж, салбар харгалзахгүй 12 сараар тогтоох шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо. Түүнчлэн малчдад хандсан олон татаасыг цэгцэлж малын хөлийн татварыг орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох шаардлага бий болсон байна. Шийдлийн Засгийн газрын дээрх хүндхэн шийдвэрүүд бол эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулсан, орлогоо үнэнээр нь гаргаж, зарлагаа зөв тооцох эхний алхам руу орж байгаа явдал юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд хүнд үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа. Түүний хувьд хуучин шиг, орлогоо буруу тооцоолж, ард түмэнд таалагдахын тулд л шийдвэр гаргахыг хүссэнгүй. Гагцхүү бодит байдалд тулгуурлан эдийн засгийн хүндрэлээс хамтдаа даван туулах ёстой гэдэг үүднээс хүндхэн ч гэсэн бүсээ чангалах шийдвэрийг гаргалаа. Харин ард түмэн бидний хувьд цалингаа нэмэгдүүлж чадахгүй, гэр оронд нь хоол хүнс хүрэлцэхгүй, хүүхдийн сургалтын төлбөр, байрныхаа зээлийг төлж чадахгүй байгаа энэ олон асуудал байгаа хэдий ч нийтээрээ бүсээ чангалж, тэвчиж болох зардлаа богино хугацаанд тэсэж чадвал удахгүй гэрэл гарна гэдэгт итгэж байна.
Засгийн газар бас нэг зөв шийдвэр гаргасан. Үүнийг өмнөх төр засгийн удирдлагууд хийж болохоор л ажил байсан. Энэ бол Засгийн газар гурван ч хүүхдийн эмнэлгийг байгуулахаар шийдвэрлэсэн явдал. Хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй, хүүхэд болон ээжүүд эмнэлгийн газар хэвтэж эмчлүүлэх энэ дүр зураг олон жил үргэлжилсэн. Үүний хариуд шинээр эмнэлэг байгуулна гэсээр олон жилийг ардаа үдлээ. Харин өнөөдөр бодит байдал боломжиндоо тулгуурлан ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, хуучин ЗТЯ байсан байранд хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон. Мөн оффисын зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Төрийн ордны ар дахь шинэ барилгын зориулалтыг өөрчилж шинэ эмнэлэг байгуулахаар судалж байгаа. Үүнээс гадна Яармагийн дэнжид сүүлийн хэдэн жил дараалан эзэнгүй байсан барилгыг дуусган эх нялхсын болон нэгдсэн шинэ эмнэлгийг байгуулахаар болж байна. Хүсвэл зөв менежентийг явуулж ажиллаж, хэрхэн эмнэлэг байгуулахаар болж байгааг Шийдлийн Засгийн газрын шийдвэрээс харлаа. Монгол төрийн бодлого алдагдаж, төрийн дархлаа сульдсан гэдгийг хүлээн зөвшөөрч, нийгэмд байгаа хүлээлтүүдийг болиулах ёстойг энэ гүйцэтгэх засаглалынхан хэлж байна. Өмнө нь ард түмэнд бодит байдлаа хэлэхгүй, бүх зүйл сайхан болж бүтэж байгаа юм шигээр хандаж ирсэн улстөрчдийн үйлдлээс болж өнөөдөр ийм байдалд хүрлээ. Иймд энэ бүгдийг засахын тулд бид хамтдаа бүсээ чангалж, хамгийн гол нь төр засгийн бодлогыг ойлгох ажил бидэнд үлдэж байна.
Ц.Гэрэл
Холбоотой мэдээ
-
Болд (December 21, 2014 5:59:11 pm )
Хаха
-
fg (December 23, 2014 9:10:19 am )
зам тээврийн яамны байрыг эмнэлэгийн болгон өөрчлөхөд 6,2 тэрбум төгрөг зарцуулах гэнээ. эмнэлгийн бус байранд хүүхдүүдийг оруулна гэхээр агаар зай талбай ариун цэврээс авхуулаад өчнөөн сөрөг тал гарна.
6,2 тэрбум төгрөгөөр бараг цоо шинэ эмнэлэг барьчихаж болох мөнгө шүү дээ.
одоо зам тээврийн яамныхныг зарим хүмүүсийг нь барилга хотбайгуулалтын яамны хажуугийн шар байшинд, заримыг нь цөмийн энергийн газарт шилжүүлнэ гэнээ. яам нь 2 хуваагдаад ажиллана гэхээр хүмүүсийг нааш цааш явуулж чирэгдэл учруулна гэсэн үг. тэгээд 1 жилийн дараа яам 2 хуваагдаад хэцүү байна гээд шинэ байр барих хэрэг гарна даа. ингэж олон дахин ажил гаргаснаас ЗТЯ-г хэвээр үлдээгээд цөмийн энергийн газарт түр зуур хүүхдүүдийг хүлээж аваад, харин 6,2 тэрбум төгрөгөөр шинээр хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй шүү дээ.
-
-
Зочин (December 21, 2014 7:38:48 pm )
Сайханбилэгээ?! Хэлсэн ярьснаа ходолборгуй биелуулж, бие даагч мэтийн хог шаарнуудад огош оглгуй сайн ажиллаачээ?! Наад хэдэн томилгоо чтнь юуч бишээ?! Хурдан зов томилгоо хийж муусайн хумуусийн амны зугаа бололгуй ажиллах хэрэгтэй?! Унэхээр амалснаа бмелуулэхгуй бол МАЯн засгаас гарна шуудээ?! Энэ чинь харин таатай асуудал биш шуудээ?!
-
Заяийн шавийн мөнгөн цоолтуур (December 21, 2014 7:54:32 pm )
МАЛАА “ЛАНД”-ААР ХАРИУЛЧИХНА,
МАХНЫХАА ҮНИЙГ ХЭД ДАХИН НЭМЧИХНЭ,
ЯДАРСАН ГЭР ХОРООЛОЛЫНХНООС УРЬТААД ХЭДЭН БАЙР ХУДАЛДААД АВЧИХНА,
ЯМААНДАА ӨМД ГУТЛЫН МӨНГӨ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС НЭХЭЭД АВЧИХНА,
ЗУД БОЛОХООР УЛСААР ДААТГУУЛНА,
УРЬ ОРОХООР УУЦНЫХАА ҮНИЙГ БЯРУУНЫ ҮНЭЭР ЗАРНА,ЭНЭ МУУСАЙН ХӨДӨӨНИЙ МАНГАРУУДЫГ
ЭРЭГ ЖАЛГЫНХ НЬ ЭНГЭР ЛҮҮ БУЦААХ НЬ ЗӨВ.АВТЫН ОСОЛ ХААНА ГАРНА ТЭНД ХӨДӨӨНИЙ МААНАГУУД
АДУУ МАЛЫН ХУЛГАЙ ХААНА ГАРНА ТЭНД ХӨДӨӨНИЙ МАНГАРУУД
АВГАЙ ХҮҮХНИЙ ХҮЧИНГИЙН ҮЗҮҮРТ НӨГӨӨ Л ХӨДӨӨНИЙ МУНАГУУД
АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ҮЗҮҮРТ МӨН Л ХӨДӨӨНИЙ МАНГУУНУУДАДГУУСНЫ ХӨЛД ХҮҮХДЭЭ БОХИР МӨНГӨӨР ХУДАЛДАНА ХӨДӨӨНИЙ ТЭНЭГҮҮД
АЙРАГ СҮҮ ЦАГААНЫ ШАВХРУУГААР АНГИЙН БАГШ НАРЫГ ХУЛХИДАНА ХӨДӨӨНИЙ МЭЭНЭГҮҮД
СҮҮ ТАРАГАА УСТАЙ ХОЛЬЖ АРИВЖУУЛЖ ЗАРНА ХӨДӨӨНИЙ ШУЛААЧИД
СҮҮЛИЙН ҮЕД БУЯНАА БУЗАРТАЙГАА ХОЛЬЖ БАЙГАА ХӨДӨӨНИЙХӨНЭНЭ МУУСАЙН ХӨДӨӨНИЙ МАНГАРУУДЫГ
ЭРЭГ ЖАЛГЫНХ НЬ ЭНГЭР ЛҮҮ БУЦААХ НЬ ЗӨВ.-
Anonymous (December 22, 2014 11:33:04 am )
тэнэгт малаа чи монгол хүн биш хужаа байна,оороо монголоос зайл
-
Anonymous (December 22, 2014 5:08:07 pm )
МАЛЧИДАА ИНГЭЖ ХЭЛЖ БАЙХДАА ИЧЭЭЧ,ГЭР ХОРООЛОЛД ЯДУУРЧ БАЙХААР ХӨДӨӨ ГАРААД ХӨДӨЛМӨРЛӨӨЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХАЛУУНД ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨРЖ ГЭГЭЭН ЦАГААН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙГАА МАЛЧИДДАА БИТГИЙ АТААРХ,ХИЙЖ ЧАДДАГ НЬ АМЬДАРДАГ ЮМ.
-
zochin (December 22, 2014 10:20:19 pm )
araich dee
-
fg (December 23, 2014 9:04:28 am )
яг үнэн. малчид гэж нэг л их өөхөнд боосон бөөр шиг эрхэлсэн хэдэн нөхдүүд. бүдүүлэг тэнэг залхуу заваан. мал нь өөрөө бэлччихнэ, малын ноосны ноолуурын баахан хөнгөлөлт эдлэнэ, хүүхдээ үнэгүй их сургуульд сургана, цас орвуу үгүй юу зуд боллоо гэж орилоод өдрийн цалин суутгаж авна, мах сүүгээ дэлхийн баргийн өндөр цалинтай орноос илүү үнээр зарна. 50 сая малтай гэчихээд епропын орнуудынхаас илүү өндөр үнээр мах сүү, тарагаа худалдан авч байгаа нийслэлийнхэнд малчид устсан ч хамаагүй санагдаж байна. хотод хамгийн их замын хөдөлгөөний дүрэм зөрчигчид нь хөдөөнийхөн байна, гэр хороололд утаа гаргаж байгаа хүмүүс хөдөөнийхөн л байна, хүн алж хулгай хийж байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөөнөөс орж ирсэн хаяг тодорхойгүй малнууд л байна, биеэ үнэлэгч нарын ихэнх нь хөдөөнөөс орж ирсэн оюутан нэртэй охид байна. мал дагаад мал болчихсон нөхдүүд хөдөөнөө л байвал таарна.
-
-
haymaa (December 21, 2014 8:08:15 pm )
halamjii mongiig bolih heregtei svvlii heden jil ajil hiih zaluuchuud oldohoo baisan dandaa belenchilsen amidralaar amidrah bolson . amjirgaanii tvwshin dooguur ailuudad 1sard ogdog halamjaa bolih ni zvitei .dandaa zaluuchuudad ogch b na tor zaluuchuudiig dendvv belenchilsen amidrald surgaad bna ter dundaa hodoo oron nutagt
-
Халиун (December 22, 2014 2:44:26 pm )
үнэн зүгээр л суугаад бусдаар тэжээлгээд байх санаатай. Хөлс хүчээ шавхаж ажиллаж ажилчихаад зүгээр суугаад гэртээ хэвтэж байдаг, аль эсвэл олдогоо олоод зардагаа зараад хот хөдөөгүй хөлжчихсөн бусдын тэтгэмжинд татварын 5 төгрөгөө өгмөөргүй л байна.
-
-
i (December 21, 2014 10:20:46 pm )
ene hymraliin ved ochnoon hvn ajilgvi bolj bn hvvhdiin 20000 gehiin orond tord ajilladag hulgaich luivarchdiinhaa tsaling tanaachee jisheen shvvgchdiin tsalin 6say gee biz dee 4-6 hvvhedtei orh tolgoilson eejvvd ene 20000 rl amidarch bgaashde toroos torson luiwarchid ta naraas bolj mongol ulsiin ediin zasag hvnd baidald orson hymraliig 20000-s bish oorsdiinhoo ehnervvdiin gutal tsvnhnees eheltsgee vr hvvhdiin mini talhnii mongiig nohorn hulgailj enhern vrdeg ta nar hymralig oorsdiin ger bvlese eheltsgee
-
zoczochinhin (December 22, 2014 11:31:36 am )
Mini bodloor hamgin turuund SAR bur tamirchdad olgodog ter ih SAY tugrugig tanaj JILD 1 udaa bolgoh heregtei gej uzej bna.Sar bur 3-7 say tugrug hund ugnu gej yu baidag ym be.
Jild EHCHUUDED olgodog 100-200 mungig tanaad yu oloh ym be.Jild yadaj SAY tugrug ugch bga bol bas uur hereg. -
zoczochinhin (December 22, 2014 11:32:36 am )
Tamirchdin mungig l hamgin yutuund tanah heregtei.Jild 1 udaa eswel 6 saraar 2 udaa baij bolno shde
-
zoczochinhin (December 22, 2014 11:34:35 am )
Er n Ardchilsan naminhan uursduu Ardchlalin bayraar humuustee shagnal bair …. gej soliorch huurtsugluj bgaad ULSIG dampuuruullchihsaad odoo soliorohoo bolitsgoo.Baahan UR tawichihaad.Uursduu tuluuchee.
-
Anonymous (December 22, 2014 11:36:11 am )
сайханбилэг үнэн тэнэг дандаа хамгийн ядарсан ард түмэн лүү дайрч тэднийг элгээр нь хэвтүүлэх гэж байна.тэр төрийн өндөрлөг олон яам гишүүд орлогч, дэд, төрийн нарийн гээд дагалдасн олон сул сууж их иддэг баян цатгалан малнуудаа цөөлөөч,ядарсан цалингаас цалингийн хооронд явдаг төрийн албан хаагчид, алдарт эх, хүүхдийн мөнгө цалин луу орж байхаар, зайлаач хичнээн хүний амьдралаар тоглох гээд байгаа мал вэ
-
зочин (December 22, 2014 11:36:50 am )
Баярцогт та 2 ард түмэнд гоё харагдахгүй л байгаа шүү
-
А.Янжинлхам (December 22, 2014 11:41:29 am )
төрийн албан хаагчдын 12-36 сарын тэтгэлэгийг хэвээр нь үлдээгээчээ. насаараа төрдөө зүтгэчихээд гар хоосон тэтгэвэрт гарч байгаа тэр хөөрхий хүмүүсийн ганц үлдэж амьдарлаа залгуулдаг зүйлрүү нь яагаад өнгөлзөөд байгаа юм вэ.
-
Anonymous (December 22, 2014 11:42:39 am )
одоо хийх болоо юу, өөрсдийнхөө хийсэн зүйлээ өөрсдөө үүрэхгүй ард түмнийг тартагт нь тулгах нь ээ
-
Anonymous (December 22, 2014 11:50:27 am )
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ ХАСААД БАЙХДАА ЯАХАВДЭ, ӨӨРӨӨ ЭХТЭЙ БИЗДЭЭ,ҮР ХҮҮХДЭЭ ТЭЭЖ ТӨРҮҮЛЭЭД ӨСГӨСӨН ЭХ ХМҮҮС ШТЭЭ.ХҮНИЙ ҮНЭРТЭЙ БАЙГААЧ. ХАРИН Ч 100,0 200,0ХАН МЯНГА ШТЭЭ. ТА НАР ӨӨРСДӨӨ ЯМАР ХӨРӨНГӨТЭЙ БИЛЭЭ
-
haraa (December 22, 2014 11:51:10 am )
сайханбилэг даргаа цэргийн тэгэвэр тэтгэмжийн 36 хэвээр үлдээгээрэй тэр хэцүү хүнд ажил хийчихээд авах ёстой зүйлээ авч байгааш дээ халуунд нь халж хүйтэндэн хөрч амрах амралтгүй 24 цаг ажилд гардаг албан хаагчид та нар шиг халуун байранд ажиллахгүй бгааш дээ зовлонгийн та мэдэхгүй болоод хасаж бгаал даа хэвээр үлдээх хэрэгтэй нэг л өдөр амь эрсдсэн ажил хийдэг хүмүүс шүү та ухаан муутай бна даа яаж 25 жил хоол нойргүй ажилчаад 12 тэнцэх мөнгө авах юм тэнэг юм аа
-
Chuluun (December 22, 2014 12:03:58 pm )
Төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг ядаж 18 сар болгоочээ. Би 34 жил ажиллад 2015 онд тэтгэвэрт гарах гэж байна. Өмнөх авсан хүмүүс нь 36-гаар авчихлаа. Яагаад огцом 12 сар болгож байгаа юм бэ? Тэтгэвэрт гарах хүмүүс тийм ч олон биш байх гэж бодож байна. Шудрага биш байна, харамсалтай байна
-
Anonymous (December 22, 2014 12:10:06 pm )
эмч багш нараас өөр албан хаагчдын цалинг нэмээч,хичнээн ялгаж үздэг юм. тэдэндээ хариуцлага тооцож байсан нь хаана байна.ар өврийн хүүхэд шиг ханддаг төрийн түшээд бүгдээрээ ухаараач.муу сайн хэлүүлэн та нарын хий гэснийг хийж байгаа балбан хаагчдыг харж үзсэн зүйл хаана байна.
-
Zochin (December 22, 2014 12:13:37 pm )
Olon hun ajilaas halwal bvr hymral vvsne. Hymral dawah gol arga ni tsomhotgol hiihgui tsalin tetgewer nemehgui eldew hawtgairsan halamjuudaa shudraga zarchmaar taraah undesnii uildwerlegch kompaniudaa demjih zamaar l dawan garna shv ERUNHII SAID GUAI
-
Zochin (December 22, 2014 12:14:34 pm )
NOYN DOLLARIIN HANSHIIG BUULGAH HEREGTEI ER NI BOL BID UURSDUU L HII HUURUGDVVLSEN SHV DEE
-
зочин (December 22, 2014 1:14:11 pm )
Үнэхээр хэмнэе гэвэл дарга нарын том машиныг унуулахгүй байх ,хот дотор жижиг машин унах, утасны төлбөр, гадаад зардлыг хасалдаа, УИХ-ын гишүүдийн туслахын тоог цөөрүүл, ингээд л тэр эх хүүхдийн мөнгөнөөс чинь хамаагүй их тэрбумууд хэмнэгдэнэ, ядарсан хүмүүсийн таван төгрөг л хэмнэлт болж харагдаад байхийн,
-
зочин (December 22, 2014 1:30:27 pm )
Сарын орлого нь сая төгрөг хүрэхгүй өрх толгойлсон ядарсан эмэгтэйчүүд зөндөө байна. Хүүхдийн сарын 20000 төгрөгөөр өл залгуулдаг ядуу иргэд ч байна.Шийдвэрээ зөв гаргаач сайдаа. Хямралаас гарах арга чинь лав биш шүү
-
nergui (December 22, 2014 1:58:00 pm )
ulsiin tuswuus idej uudgaa l zogsoochih tegwel chamaig erunhii said ym bna geg bodoe
-
ok (December 22, 2014 2:29:14 pm )
хүүхдийн мөнгө, алдарт эхийн мөнгө мэтээр оролдоод хэрэггүй л баймаар. харин баян тамирчдад өгдөг сарын хэдэн сая төгрөгийг, дээдсийн цалингаасаа давуулж авдаг тансаг хэрэглээнийх нь мөнгийг болиулва л арай ахиухан төгрөг хэмнэх байхдаа
-
Халиун (December 22, 2014 2:35:45 pm )
Гаргаж байга зарим санааг нь 100 % дэмжиж байна. Малчидаас авах малын хөлийн татварыг авах нь, ноос ноолууранд өгдөг мөнгийг хасах нь, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг талыг нь эцэг эх нь гаргадаг болох, оюутны тэтгэлэгийг шалгууртай болгох гэх мэт зүйлийг дэмжиж байна. Малчидаас гарах зардал бага байтал олгодог тэтгэмж нь асар их байдаг. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ гээд л байдаг. Яг ямар орлоготой. хэр хэмжээний бизнес хийдэг хүмүүсийг хэлээд байгаа нь тодорхой бус жижиг бизнес эрхлэгчид бид чинь босож чадахгүй л байна шүү дээ.
-
Баяраа (December 22, 2014 2:48:30 pm )
Эрх мэдэлтэнүүд өөрсдийнхөө хангамжийг хамгийн түрүүнд танаарай. Тэгвэл бид хүүхдийнхээ цэцэрлэгийн хоолны мөнгийг 100 хувь өөрсдөө даачихаж чадна. толгой дээр суугаад хулгай хийгээд хувалз шиг бүдүүрээд байгаа та нараас эхлэе. Унаа утасны зардалаа өөрсдөө төлөөд эхэл.
-
Батаа (December 22, 2014 3:00:12 pm )
Төрийн албан хаагчдын 36 сарыг 2014 онд 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч байснаа гэнэт 12 сар болгох нь буруу шийдвэр шүү. Насаараа төрд ажиллаад ядаж 24 сар авах эсвэл төрд ажилласан жилээр нь хувь тэнцүүлж олгох хэрэгтэй. ж-нь төрийн албанд 36 жил ажилласан бол 36 сар, 5 жил ажилласан бол 5 сарын, 3 жил ажилласан бол 3 сар г м тэтгэмж олгох хэрэгтэй. Цаана нь насаараа цалингаасаа төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлээс Өндөр насны тэтгэвэрт гарч буй хүмүүсийн нэрийн дансны мөнгөний тооцоог ил тод болгож тавьмаар байна. 1960 оноос хойш төрсөн хүмүүс хууль шүүхийн байгууллагад асуудлаа тавьж шийдвэрлүүлээчээ?
-
Монгол түмэн (December 22, 2014 3:54:20 pm )
Сайханбилэг сайдаа энэ ярьж байгаа ярианаасаа бүү буцаарай ард түмэн арай өөрөөр сэтгэж ярьж байна гэж итгэж баярлаж байна. Хямарлаас гарах арга зам нь зардалаа багасгах нь зөвөө харин дахин өр зээл тавих нь туйлын буруу арга шүү, гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга замыг нэмэгдүүлэх, төсөвөөс аль л танаж хасаж болох зардалуудаа хасах , төрийн албан хаагчдын давхардсан шаардлагагүй орон тоог цөөрүүлэх, гадаад томилолтын зардалаа багасгах, машин унаа, тансаг гар утаснуудынхаа хэдэн зуугаар урсдаг зардлыг багасгах, хүүхдийн 20000 төгрөгийг амжиргааны доод түвшины хүүхдүүдэд олгодог болох, доод түвшины амьдралтай хүмүүсийг хямаралаас хайцайлж байгаа нэрээр өгч байгаа толан чинь задарсан хүмүүсийг л тэжээж байгааг хүмүүс их ярих юм, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нэртэй мөнгийг орон нутагт яаж тарааж байгааг хянадаг хүн байдаг юм уу тэнд бөөн гажуудал ах дүү садандаа өгдөг тогтолцоо аль хэдийй бий болсон ер нь анхан шатны нэгжүүдээс эхлээд энэ засаг төрийн ажлын гажуудал мөн ч их байна даа дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг зүйрлэл үнэн биелэж байна шүү, оюутаны тэтгэлгийг сурлага харгалзаж олгох, бүх оюутанд өгсөнөөр чанаргүй мэргэжилтэн бэлтгэсэн олон сургууль,төгссөн мэргэжлийнхээ хэрэг тусыг мэдэхгүй ажилд авах албан байгууллага ч олдохгүй дэмий хайран цаг хугацаа өнгөрөөж байгаа залуучууд олширч байгаа нь бидний нийгмийн эмгэнэл болж байна,тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад олгодог тэтгэлэг арай л олон сар байнаа хувийн хэвшилд ажиллаж байсан бид 1,5 сарын цалингаа аваад л гарч байсан одоо тэтгэвэрээрээ амьдараад болж л байна, бусдын гар харахгүйгээр ажил амьдралаа хэвийн явуулж чадаад байгаа хүмүүс груп гэдэгт орж сар бүр улсаас хэдэн төгрөг авчихаад амьдараад байгаа хүмүүстээ хяналт тогтоогоочээ, яамдын орлогч сайдыг хасах байх гэж харж байлаа хассангүй ,төрийн нарийн бичгийн дарга гэдэг орон тоо заавал байх шаардлага байгаа ч юм уу ер нь цомхон маш үнэнч шудрага, ухаалаг чадвартай хүмүүстэйгээр төрийн ажлыг явуулдаг болж төр нь төр шиг ,ард түмэн нь төрдөө итгэл үнэмшилтэй ханддаг болсон цагт л улс орон хөгжинө, нийгмийн нилээд хэсэг нь дарга болчих хүсэлээр өвчилсэн улс болжээ гэж харагдахаар болсон байна. энэ замбараагүй дарга нэртэнгүүдийн томилгоондоо анхаарах цаг нь болжээ, УБ хотын захиргаанаас зохион байгуулж тараасан ногоон уутны хэрүүл хэзээч тасрахгүй хэзээ болих юм болдоо, эдийн засгийн хямралтай байгаагаа мэдсээр байж талбай дээрээ 130,0 сая сүлд мод засаад ч яах юм билээ, хэмнгэлт гэдэг өчүүхэн гэхгүйгээр л хямагдаж байж их далай тусалаар аривждаг учиртай даа, сайхан монгол эх орноо хайрлан шүтэж хүн бүр өөрсдийнхөө юу чаддагаа хийж хамтдаа сайхан цаг руу итгэлтэйгээр алхацгаая.
-
оюунаа (December 22, 2014 8:23:29 pm )
Сайханбилэг сайдаа та ард түмнийхээ яг дунд нь ороод амьдраач. Нийт хүн амын чинь дийлэнх нь маш үгээгүй ядруу амьдарч байна. таны гаргаж байгаа зарим зүйл чинь зөвөө. яаж чиг байсан алдарт эхэд олгодог одонгийн мөнгөийг харин нэмэх хэрэгтэй . та хүнийг хүн болгож өсгөж хүмүүжүүлэх ямар байдгийг мэдэхгүйл дээ.. Сүүлийн хэдэн жил төрд шургалж хувийн ашиг сонирхолынхоо үүднээс зөвхөн өөрийн болоод ах дүүсийнхээ төлөө ажиллаж хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгө хөрөнгө цуглуулсан эрхэм луйварчдын хөрөнгө мөнгийг хураах хэрэгтэй .Энэ нийгэмд хөдөлмөрлөсөөр мөн ядуурсаар байгаа эмч багш нараа яасан их гадуурхаж байхийн .ялангуяа эмч багш нарт тэтгэвэрт гаргахад нь олгодог мөнгөө 24, 36 сараар нь олгох хэрэгтэй . Одоо цалингийн зээлгүй нэг ч багш ховор байгаа шүүдээ
-
zochin (December 22, 2014 10:16:47 pm )
36 sariin tetgeleg heveer uldeegeechee nasaaraa haluund halj huitend hurj ami nasaaraa denchin tavsan humuus turiin alband haa saigui gazar zaagdan ajillaad daraa ni tetgevert garhad ene 36 sar chini l amidarliin eh uusgever ni boldog shuu erhem saidaa
-
зочин (December 23, 2014 6:57:15 pm )
ЕС тай санал нэг бна. Зөв.
-
zochin (December 23, 2014 10:06:37 pm )
Bond nereer baahan mungu idej ur tawij uls ornig dampuuruulchihaad .Hariutslagaa huleeh heregtei.Ene olon 76 huni hereg baihgui.9hun hun uls ornoo awaad bolood baisan ym shu MALNUUDAA.Ed narig tsuulj hemnelt garga.
-
oyun (December 24, 2014 1:22:59 pm )
Bayartsogt zaila ard tvmen gedeg halhavch hiiheese ichih tsag bolson. ard tvmen teneg bish dendvv hvleetstei yum da
-
Зочин (December 24, 2014 2:15:21 pm )
Малчдаас малын хөлийн татвар авах нь зүйтэй.
-
zochin (December 24, 2014 2:16:44 pm )
ehleed toroos torson terbumtanguudiin horongiig huraaj ard irgegedee huvaaj og. ene jil mal mah une hureui bgaa shuu dee. malchdaas mah suug ni mash dooguur uneer naad chenjuud hin avdad shu de. tegeed heden shat damjaad nemeed bdag. mahaa 2000 garan togrogoo l gubj chenjuudud ogch bgaa shuu de.
-
зочинззочин (December 24, 2014 7:05:43 pm )
автобус, их дээд сургууль, олон нийтийн газар бүхэнд халаасны хулгайчаас болгоомжил гэж бичсэн байх юм. төрийн түшээд нь байгалын баялагаа баялагын эзэн иргэдээсээ хулгайлаад монгол хулгайчдийн орон болж хувирлаа. ядарсан иргэдээ бүсээ чангал гэх юм. үнийн хөөрөгдөл, төгрөгийн худалдан авах чадвар унах бүрд ядарсан иргэд бүсээ чангалсаар чиний бүсийг нь чангалуулах гээд байгаа иргэд чинь цээж бөгс болж тасархад ойрхон болсныг мэддэггүй юм уу? жилд зуу гаруй хүн бүхнээс хайртай амиа егүүтгэж байгааг статистик мэдээлэх юм амиа хорлоно гэдэг ирээдүйдээ итгэх итгэл алдарсны гэрч шүү. засаглаж чаддаггүй АН, иргэдийнхээ төлөө жагсаж тэмцэж чаддаггүй МАН хоёр л улс орныг энэ байдалд оруулсан шүү.
-
Зочин (December 26, 2014 7:45:58 am )
Өмнө нь ард түмэнд бодит байдлаа хэлэхгүй, бүх зүйл сайхан болж бүтэж байгаа юм шигээр хандаж ирсэн улстөрчдийн үйлдлээс болж өнөөдөр ийм байдалд хүрлээ. Иймд энэ бүгдийг засахын тулд бид хамтдаа бүсээ чангалж, хамгийн гол нь төр засгийн бодлогыг ойлгох ажил бидэнд үлдэж байна гэж бүлтэрчээ болиочээ АН-ын намын их хурал дахь бүлэг хамсаатныхаа хамтаар ийм байдалд орууллаа одоо лай ланчигийг нь биднийг сонгосноороо ард түмэн хүлээ гээ юу? хохироосон хүмүүс хариуцах ёстой юу? сонголт хийсэн ард түмэн хариуцах ёстой юу? ард түмэн минь эрэгцүүлж нэг бодооч алин болгон хууртагдаж хошгорох юм бэ?
41 Comments