antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2014 Comments are off

Шинэ жил зохион байгуулагчдыг шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin
suld modНийслэлийн Засаг даргын 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын  12 дугаар сарын 2-ны өдрийн баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалт хийгдэхээр болсон юм. Шалгалтаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хамтран  12 дугаар сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжууд, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын агуулах, объектууд тус тус хамрагдах юм байна.
Энэ жил нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car