antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2014 27 comments

Барилгын Ассоциацийг хэн дампууруулав !

нийтлэсэн Admin

1415786184_vvsssasУдирдах зөвлөлийн гишүүддээ өргөх бичиг хүргүүлсэн боловч том барилгын компанийн захиралууд тэднийг тоосонгүй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл сүржин нэртэй баян барилгын компаниудын ассоциаци дампуурахад хүрчээ. Өндөр үнэтэй орон сууц зарж түнтийтэл баяжсан захирлууд ассоциациа дампууруулчихгүй олон сар төлж чадаагүй цалин, түрээс, өрийг дарчихна гэж  найдаж байна. Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүддээ хүргүүлсэн ажилчдын өргөх бичгээс: 1 2 3 МБҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД МБҮА-ийн ажлын албаны ажилтнуудад бид нар зөвлөлдөн хэлэлцсэний үндсэн дээр Удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд ассоциацийн цаашдын үйл ажиллагааг сайжруулах, дампуурлаас сэргийлэх, их хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэвчээрийн дээд хязгаарт хүрсэний улмаас ассоциацийн үйл ажиллагаа, гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын тухай бодит мэдээллийг хүргэж байна.Үүнд:

  1. МБҮА-д хөдөлмөрийн хууль,  ассоциацийн хөдөлмөрийн дотоод журам зөрчигдөж байна. Үүнд:

 

  • МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь 2013 оны 5-р сард томилогдон ажилласнаас хойш одоог хүртэлх хугацааанд 50 орчим хүнийг ажилд авч мөн          халсан байна. Ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн шалтгаан нь хувь хүний ажил хийх ур чадвараас бус гүйцэтгэх захирлын харилцааны ур чадвар, хүнийг голох, өнгө үзэмж харах, өөрийн үүрэг болгосон хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэх, хийхээс татгалзсан тохиолдолд үг хэлээр доромжлох, хавчих зэргээр ёс суртахуунгүй харьцаж,  хүмүүсийг  ажлаас  сайн  дураар  өөрөө  өргөдөл  өгч гарахад хүргэдэг.Ажилд авсан хүмүүсийг туршилтаар түр авч хөлсөөр ажиллах гэрэээ хийх нэрийдлээр ажилд авч нийгмийн даатгал,  хувь хүний орлогын татвараас зайлс хийж ажилтануудыг хохироодог.
  • Ажилтануудыг өдөр бүр оройн  илүү цагаар, амралтын өдөр илүү цагаар ажиллуулдаг боловч илүү цагийн ажлын хөлс олгодоггүй.
  • Ажилтануудын цалинг цаг хугацаанд нь олгодоггүйгээс гадна зөвхөн өөрийн үзэл бодлоороо цалинг шалтгаангүйгээр хасч,  та нарыг өрөвдсөндөө цалин өгч байна гэж хэл амаар доромжилдог.

 

  1. МБҮА нь гэр бүлийн Төрийн бус байгууллага болж байна.
  • МБҮА-д найз залуу Р.Отгонбатыг 1,000,000 сая төгрөгөөр цалинжуулдаг бөгөөд дүү  Г.Хишигжаргал, эгч Г.Дашжаргал нарыг орон тооны бус зөвлөхөөр авч ажиллуулдаг.

 

  1. Санхүүгийн үйл ажиллагааны хувьд:
  • МБҮА-ийн сургалт, судалгаа, татвараас орж ирсэн орлогыг  хувьдаа авч зарцуулдаг бөгөөд гүйцэтгэх захиралд  томилогдсоноос хойш 60 гаруй сая төгрөгийг авч завшсан гэж үзэж байна. Жишээлбэл судалгаанаас орж ирсэн мөнгийг хувьдаа авсаныхаа дараа гэр бүлийн “Координат-Инфо” ХХК-тай хуурамч гэрээ байгуулан халхлахыг оролдсон. Мөн “Алаг Ган” Уул ХХК-аас авсан хувийн зээлээ ассоциацийн мөнгөнөөс одоог хүртэд  төлүүлдэг бөгөөд нягтлан бодогч  Д.Баярцэцэгийг үүнийг нь халхлах гэрээ хий гэж удаа дараа шаардсаар байна.

 

  • МБҮА-ийн түрээсийн өр төлбөрийг цаг хугацаанд нь төлөх  боломж байхад санаачлага гаргадаггүй.  Тухайлбал  “Гандирс”  ХХК-ний оффисын түрээсийн төлбөртэй холбогдуулан талбайг багасгаж, алданг тооцохгүй байх, талбайн үнийг буулгах зэрэг хөнгөлөлт үзүүлсээр байтал улам даварч, төлбөрөө төлөх бодлого баримталдаггүй. Дээр дурьдсанчилан МБҮА-иас мөнгө авч шамшигдуулаагүй бол түрээсийн болон бусад өр төлбөр хуримтлагдахгй байсан. Үүнээс болж харилцагч байгууллагуудын итгэлийг алдагдуулж ассиоциацийн нэр хүндийг унагасан.
  • МБҮА-ийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг.  Тухайлбал  Сonstruction  Today Mongolia сэтгүүлийн гэрчилгээ болон бар кодыг аваагүй мөртлөө 10 гаруй сая төгрөгийг зарцуулж хэвлэн гаргачихаад одоо хүртэл өрөөнд нь хог болоод хэвтэж байна.
  • Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлыг 2 сая төгрөгөөр цалинжуулах шийдвэр гарсан байхад өөрийгөө 3 сая төгрөгөөр цалинжуулдаг .
  1. Барилгын салбарын холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх бодлого байримталдаггүй, зөвхөн өөрийн хувийн үзэл бодолоор БХҮНТөвийн гүйцэтгэх захирал Г.Батсүхтэй хувийн өш хонзонгоор харьцдаг. БХҮНТөвийн гишүүн байгууллага мөртлөө үйл ажиллагааг нь дэмждэггүй
  2. МБҮА –ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын ёс суртахууны тухайд:
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь байгууллагыг удирдан зохион байгуулах чадваргүй, хүнтэй ажиллах арга барил хангалтгүй, ёс суртахууны өндөр доголдолтой. Ажлын албаны ажилтануудтай дарамлагчийн байр суурьнаас байнга хандаж, хэл амаар доромжилдог.
  • Ажлын албаны  хамтач байдлыг  алдагдуулж,  ажилтануудын нэгийг нөгөөд нь байнга муулдаг. Ажлын албаны ажилтануудын үйл ажиллагаа, нэр хүндийг гадны төлөөлөгчидөд тэнэг мангар, халтарууд, толгой муутай гэж үргэлж муулдаг.
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь ажлын цаг баримталдаггүй, өөрөө өдөр болж байхад ажилдаа ирж орой ажилтнуудаа тараадаггүй  ажиллуулдаг.
  • Захиргаа удирдлагын газрын дарга Ц.Доржхүүг хамт олны хуралд дээр шагнал урамшуулалын тухай асуудлаар хууль дүрэм зөрчсөнгүй, дандаа хууль, дүрэм ярьдаг. Төрийн байгууллагын хууль дүрэм ярьдаг үйл ажиллагааг МБҮА-д хэрэгжүүлэхийг оролдож байна гэж зэмлэсэн.
  • Ассоциацийн үйл ажиллагаа, нэр хүндийг хувьдаа ашигладаг.
  • Ажлын албанд ажил хийх нөхцөл боломж олгодоггүй.
  • Шөнө оройн цагаар ажилтнууд руу утасдаж  үргэлж дарамталдаг.
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал 2014 оны 08 сарын 28-ний өдрийн 17 цаг 30 минутын үед ЗУГ-ын дарга Ц.Доржхүүд утасдан намайг очтол ажилтнуудыг ажиллуулж бай, явсан хүмүүсийг бүгдийг ажлаас хална гаж дарамталсан.

 

  1. МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын удирдан зохион байгуулах ур чадварын тухайд
  • Биелэхгүй ажил, төлөвлөгөөг боловсруулж төлөвлөн хоосон амлаж, үл биелэгдэх ажлаар ажилтануудыг дарамталдаг.
  • Аливаа шийдвэрийг тунгаан бодохгүйгээр шууд гаргадаг, ажилтануудын санал, дүгнэлтийг хүлээн авдаггүй,  тогтвортой байр суурьгүй.

 

  1. Гүйцэтгэх захирал  Г.Түмэнжаргал дээрх буруу үйл ажиллагаа,  үйлдлээс болж ажилтнуудад сэтгэл санаа болон эрүүл мэндэд муугааар нөлөөлж, зарим ажилчидын  эрүүл мэнд муудаж ажлаасаа гарсан

Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал 2014оны 08 сарын 28ны өдрийн ажлын албаны ажилтануудтай хийсэн хуралд дээр “ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу эсвэл би  огцрох уу асуултанд саналаа хэлэх” хэрэгтэй гэсэн саналын дагуу ажлын албаны бүрэлдэхүүн энэхүү бичгийг хүргүүлж байна.   МБҮА-ийн Удирдах зөвлөлий гишүүд та бүхэн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын үйл ажиллагааны дутагдалтай холбоотой асуудлыг УЗ-ийн гишүүдийн 50 хувиас доошгүй хувийн бүрэлдэхүүнийг оролцуулан ажлын хэсэг байгуулан шалган, бодит байдлыг тогтоож яаралтай шийдвэрлэж өгнө үү. Хэрэв цаашид энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход бэлэн байна. Бид энэ албан бичгийг хүргүүлсэн өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлын албаны бүрэлдэхүүн ажил хаялт зарлаж ажиллахгүй гэдгийг мэдэгдэж байна.   Ажлын албаны бүрэлдэхүүнээс тавих шаардлага.

  1. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалыг шалгаж, албан бичигт дурдсан асуудлууд үнэн бодитой эсэхийг тогтоох
  2. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хувьдаа завшсан 60 сая төгрөгийг нэхэмжлэж МБҮА-ийн өр төлбөрийг барагдуулах
  3. МБҮА-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд хариуцлагатай, шударга шинэ хүн томилох

МБҮА-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг харгалзан бид гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйлдэлүүдийн тухай дараах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлэх болно. Үүнд:

  1. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай цахим ертөнц, веб сайтуудад тавих
  2. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах
  3. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт мэдэгдэх.
  4. Гүйцэтгэх захмрал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай хууль хяналтын байгуулагад хандана.

Удирдах зөвлөлийн гишүүд МБҮА-ийн үйл ажиллагааны тухай асуудлыг бодитойгоор шалган дүгнэж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Өргөх бичигт гарын үсэг зурсан ажилтанууд бид нар удирдах зөвлөлийн гишүүд та бүхнийг шалгалт хийх өдөр ирж тайлбар, тодотгол хийхэд бэлэн байна. Ажлын албаны ажилтануудын гаргасан энэхүү шийдвэр нь Ассоциацийн цаашдын үйл ажиллагааны  тогтвортой  байдлыг  хангах,  нэр  хүндийг  өргөх,  ассоциацийг  дампуурахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (December 21, 2014 7:00:29 pm )

    Nobsh

    • Anonymous (December 23, 2014 1:08:08 am )

      Ene nuguu gutal zardag huuhen mun uu?

  • зочин (December 21, 2014 7:48:53 pm )

    энэ илжиг яасан мундаг илжиг вэ нам цохиж унагаа

  • Anonymous (December 21, 2014 8:45:07 pm )

    Ene huuhen jungaa bh shu

  • zochin (December 21, 2014 9:15:30 pm )

    shorond xii

  • Anonymous (December 21, 2014 9:23:10 pm )

    Hujaaaa avgaigaar mgl dutaad bgamuu ugiin luivarchin avgai

  • Anonymous (December 21, 2014 11:56:30 pm )

    Yostoi yoyotoi avgai bna le.

  • Haitan Tumee (December 22, 2014 9:28:51 am )

    Ugaasaa tiim huuhen bsan shuu dee, 1996 oni ueuded olon hunees mungu zeeleed uguhgui zugtaasan da. Tegeed odoo ch tuluhgui unjsaar yavaa Haitan Tumee shuu de. Zalitai humuus tegeed uursduu ilreh yum doo. Manai tur zasgiin bolovson huchnii bodlogo iim l bna.

    • zochin (December 22, 2014 11:09:57 am )

      arhichin bayasgalangiin nuuts n . kkk .

  • ардчилсан хүн хогнууд (December 22, 2014 10:06:07 am )

    энэ жунгаа авгай хайтан гэдэг компанитай байхдаа банкнаас зээл аваад төлөлгүй бултсан. АН-д элсэж өрөө цайруулсан гээд их нотой доо.

  • ZoChin (December 22, 2014 10:46:16 am )

    yagd setGegdel bichulehgvi bna yu gej ustgad bna

  • Zochin (December 22, 2014 11:03:39 am )

    setgegdle bichih geher bichulehgvi ballad baihin im baij boloh uu arai hij ung bichij bna

  • Zochin (December 22, 2014 11:11:21 am )

    ene emegteig medj bna egch duu narara luivarchin hunus hung zohih alban tushald ajilulahda ar tal ahui amdaral huvin hartsa bvgdg harj sudalj vzdegvi ym baihda yaj im bue zuv avch yavj chadadgvi hun olon hvhi amdral hariutsaj ajillaj chadah ym be arai Ch de

  • Zocjin (December 22, 2014 11:30:54 am )

    Ene emegteig haitan delgvrin yes l medj bna luivardsn mungu uguhgvi ym baihda egch dvsere ner ni garch bna bvgd neg tergni dugui manai tur zasg im hvner dutna gej uu tsana chin uchnun saihn bolvsn hvchnud bna oln heltei ene hujagar dutah esgvi ajlas ni chululj ard tumnig taivan bailgalda ene arhichin hvhner im ajil yaj hilgeh ym be ene heni hyts amrag ym bol do yagad ch oilgohgvi bna

  • Tsalingaa avyaa (December 22, 2014 12:03:10 pm )

    Одоо хүртэл цалингаа аваагүй 1 жил гаран болж байгаа хүн байна. Шүүхдээд аваарай гээд хаядаг жинхэнэ н.о.в.ш байналээ дээ. Явдаг газарлуугаа явах ёстой хүмүүсийн нэг яах аргагүй мөн.

  • Зочин (December 22, 2014 12:51:48 pm )

    Энэ балайг энэ албан тушаалд дэвшуулж байдаг хумуус бур балай хурдан шалгаж байх естой газарт нь байлга хайран барилгын салбарын нэр хунд

  • zochin (December 22, 2014 4:23:00 pm )

    huvtsas zardag huuhen baisan

  • Зочин (December 22, 2014 7:07:23 pm )

    90ээд онд бээжинд хүнд гаруудтай нийлчихсэн ганзаганд гахай үүрээд явж байсан хүүхэн мөн л байна

  • zochin (December 22, 2014 7:42:42 pm )

    Энэ хүнийг шүүхийн архиваас сайн шалгуулах хэрэгтэй. Олон хүний мөнгө аваад буцааж өгөөгүй залилан хийсэн хүн шүү дээ. Хайтан гэдэг дэлгүүр ажиллуулдаг байсан санагдана. Яаж тэр олон хүн залилчихаад хэнэг ч үгүй яваад байдаг юм бүү мэд.

  • туяа (December 22, 2014 8:28:31 pm )

    хайтан хувцасны дэлгуурээ дампууруулсан даа хоорхий

  • Anonymous (December 22, 2014 11:42:23 pm )

    Shuugch nartai ix xolbootoi gar daa, zavxai gej yaana aa.

    • 1221 (December 23, 2014 4:14:56 pm )

      zavhaigiin chi yaj medsii

  • 1958.mn (December 23, 2014 9:41:27 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • Oyun (December 23, 2014 1:21:07 pm )

    iim amitan darga bhaar chin yarih yum alga bna sh dee baraa zardag huuhen l bsan chin bas l biyee hudaldaj alban tushaal avaa biz chadvargui hun chin tegee l shigshigdeed l uldene sh dee zohih hariutslagig tootsoj ter idsen mungiig ni tuluuleh heregtei sh dee

  • zaluu (December 23, 2014 4:11:11 pm )

    ymar bariuhan er….ei gej bodnoo

  • Зочин (December 25, 2014 10:45:12 pm )

    Энэ авгай эрүүл биш юм байна лэ Ажилтануудтай аймар зүй зохисгүй харицдаг. Оффис дээр очиход харсан. Хэлэх хэлэхгүйгээр доромжлоод л байсан. Байгууллагын удирдлага ийм байвал хүн тогтохгүй

  • Мөнгөө авчих юмсан (December 28, 2014 11:50:26 am )

    Жилийн өмнө энэ ассоциацид захиалгын ажлыг нь хийж өгч байж билээ. Ажил дууссан ч бөгс мөнгөө өгөхгүй их ч гонжирч, шалтагласан даа. Сар 2 сар хөөцөлдсөн ч ер шинжгүй байхаар нь цөхрөөд хаясан шд.

antalya rent a car