antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 1 comment

Олимпийн аварга “Дэлхийн цом”-д түрүүлэв

нийтлэсэн Admin

БНСУ-ын Чежүд өчигдөр эхэлсэн “Дэлхий цом”-ын тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэй 27, эмэгтэй 23 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын баг тамирчид тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 кг-д Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр алт, эмэгтэйчүүдийн 70 кг-д залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Ц.Наранжаргал мөнгө, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Г.Түвшинжаргал хүрэл медалийн эзэн боллоо.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жингийн финалд дэлхийн аварга Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр буулган авчээ. Энэ жил Парисийн “Их дуулга”-ын хагас шигшээд энэ хоёр бөх учрахад Н.Түвшинбаяр дархан бусгах мэхээрээ цэвэр ялж байсан бол дөрөвдүгээр сард Абу-Дабид болсон тивийн АШТ-ий хагас шигшээд дахин таарахад солонгос жүдоч даагаа нэхэж чадсан. Харин тэдний хайнаа хагалах барилдаан Чежүд болоход Н.Түвшинбаяр Хи-Тэг нутагт нь илүүрхлээ. Олимпийн аварга маань энэ амжилтаараа чансааны байраа хоёроор ахиулж, 12 дугаарт бичигдэх нь.

Ц.Наранжаргал алтан медалийн төлөө барилдаанд Японы Карэн Нүнирад секундэд цэвэр ялагдсан. 234 оноотойгоор жиндээ 29 дүгээрт жагсч буй тэрбээр “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртсэнээр 60 оноо нэмж, 26 дугаарт дэвших боллоо.

Харин 81 кг-д хүрэл медалийн төлөө хүч үзсэн Монголын хоёр тамирчны нэг нь л шагналын тавцанд гарав. Г.Түвшинжаргал энэ жилийн Универсиадын аварга, 2009 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Томохиро Кавакамитай өрсөлдөж, гурван удаа торгуулан вазаритай тэнцэх үнэлгээ алдсан ч өөрөө вазари, хоёр юүко авч хожлоо. Жиндээ 84 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа Г.Түвшинжаргал одоо 116 оноотой болж, 68 хүртэл “үсрэхээр” болж байна.

Ийнхүү Чежүгийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан бол зохион байгуулагч БНСУ-ын /7-4-7/ баг тэргүүлж, Японы баг /2-2-3/ удаалав.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын дараагийн тэмцээн нь энэ сарын 9-11-нд Токио хотноо болох “Их дуулга” байх юм. Чежүгийн “Дэлхийн цом”-д зодоглосон цөөн бөхчүүд тэндээсээ шууд Токиог зорих бол шигшээ багийн бусад тамирчид Улаанбаатараас “Их дуулга”-д мордох ажээ.

С.Цэлмэг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 06, 2011 4:23:05 am )

    tuvshin bayrtaa bayr hurgii amjilt husey.

antalya rent a car