antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 Comments are off

Н.Энхбаяр нууц төлөвлөгөөгөө алдсанаа мэдээд сөрөг довтолгоо хийсэн үү

нийтлэсэн Admin

Хэдхэн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хаан байхад түүний өмнөөс их бууны ам таглахад бэлэн “Матросовууд” олон байсан. “Хаантныг” шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сайн дураараа хууль хүчний байгууллагад шалгуулахаар өгдөг нөхдүүд ч байлаа. Тэр гомдлын мөрөөр хууль хүчний байгууллагууд шуурхай ажиллаж гэм буруутай этгээдэд арга хэмжээ авдагсан.

“Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэгчээр Н.Энхбаяр өдгөө саалийн фермийн хөнгөлүүлсэн бух шиг “дүнгэнэж” явах болсон байна. Түүнийг одоо нулимахгүй хүн гэж алга. Тэр дундаа тойрон хүрээлэгч нар нь “дарлуулж байснаа” гайхан өшиглөх боллоо. Н.Энхбаяр гэдэг хүн эрх мэдлийн оргилд байхдаа улс орны эд хөрөнгө шамшигдуулсан олон баримт бий. Тэр баримтыг ил гаргаж ирээд хууль хяналтын дарамт шахалтад орсон сэтгүүлчид цөөнгүй.

Манай улс төрчид болоод хуулийнхан эрх мэдэл бүхий албан тушаалтныг хүчтэй ганган явахад нь баривчилж байсан удаагүй. Фракц бүлэглэлийн захиалга, намын өмгөөлөл хамгаалалгүй суларсан үед л довтолдог юм. Одоо ч мөн ялгаагүй. Тухайн цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр төрийн төлөө ажиллаж байсан хууль хүчний байгууллага өдгөө түүнд хүрэхийн тулд ойр тойрны гар хөлийн үзүүрт гүйдэг хүүхдүүдийг баривчилж эхэлжээ. Саяхан Н.Энхбаярыг шалгах АТГ-ын ажлын хэсэг шадар туслахаар нь ажиллаж байсан Б.Тулга гэдэг залууг баривчиллаа. Тэгтэл тэр залуугийн цүнхнээс “Н.Энхбаярын стратегийн өмгөөллийн нууц төлөвлөгөө” гэгч гарчээ. Хууль хүчний байгууллагынхан “Дарьбазарын” цүнхнээс гарсан төлөвлөгөөг олсон даруйдаа хэвлэлийнхэнд задалсан гэх. Эндээс л учир битүүлэг асуултууд гараад байгаа юм.

Хууль хүчний байгууллага сэтгүүлчид бэлэн төлөвлөгөө өгөх битгий хэл хэнийг баривчилснаа ч мөрдөн байцаалтын нууц гэж сүржигнэдэг юм. Тэгсэн хэрнээ МАН-ын угшилтай хэвлэлд тэрхүү намын болоод хувь хүний нууцад хамаарах материалыг дэлгэсэн нь гайхмаар юм билээ. Гэхдээ бас анзаарах зүйл бий. Тэрхүү төлөвлөгөөг анхлан “Tsag.mn” гэсэн сайт дэлгэсэн сурагтай.

“Tsag.mn” сайтын захирал Б.Цогтгэрэл гэдэг хүү 2005 оны сонгуулиар Н.Энхбаярын төлөө мөн ч сайн ажилласан. Энэ бүгдээс харахад Н.Энхбаярын талынхан Б.Тулгыг баривчлахыг урьдаас мэдэж байсан ч юм шиг. Нөгөө талаар “Ардын парламент” нэвтрүүлгийн экс хөтлөгч Б.Цогтгэрэл бусад нөхдийн адил Н.Энхбаяраас нүүр буруулжээ гэмээр.

Н.Энхбаярын багийнхан маш нууцын зэрэглэлд хамаарах нууц төлөвлөгөөгөө алдсан даруйдаа сөрөг арга хэмжээ авсан байж болох талтай. Тэр нь юу гэвэл нууц төлөвлөгөө гэдгээ түрүүлж нийтэд задруулах. Харин тэр өгөөшийг нь МАН-ын угшилтай хэвлэлүүд шүүрэн авч мөрдөн байцаалтын нууцаас задалсан гэх ойлголтыг нийтэд өгсөн ч юм шиг.

Хуулийнхан Б.Тулгыг баривчлах үед цүнхнээс нь гарсан төлөвлөгөөг хэвлэлийнхэнд өгсөн бол МАН-д үйлчилж байгаагийн илрэл. Нөгөө талаар мөрдөн байцаалтын нууц гэдэг зүйл илэрхий зөрчигдөж байгаагийн жишээ юм. Мөн Н.Энхбаярын багийнхан Б.Тулгыг баривчлагдахыг мэдээд цүнхэнд нь нууц төлөвлөгөө хийгээд явуулсан бол тэднээс нэг алхам түрүүлж яваа хэрэг бус уу.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car