antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2014 15 comments

ОБЕГ-ЫН ДАРГА Т.ДУЛАМДОРЖ ЗАСГИЙН ГАЗРЫН АР ХУДАРГААР “АЖЛАА АМЖУУЛЖ” БАЙНА

нийтлэсэн Admin

6ceaa1ecce2eacf9bigШадар сайд асан Тэрбишдагвын “цүнх баригч”-туслах Т.Дуламдорж гэгч нь 2012 оны 10 дугаар сард ОБЕГ-ын даргаар томилогдож ирснээс хойш улсын онцгой чиг үүрэгтэй энэ байгууллагад гамшиг нүүрлэж доройтсоор одоо “сэхээнд” ороод байгаа билээ.

 
Тэрбишдагва, Дуламдорж нар өөрсдийн гарын хүмүүсээ онцгой байдлын албанд шургалуулахын тулд 40-өөс дээш насны олон албан хаагчдыг тэтгэвэрт албадан гаргаж, заримыг нь халж, амьдралаар нь тоглож, тэдэнд хуулиар тогтоогдсон тэтгэмжийг нь өгөхгүй олон хүнийг хохироосоор байна. Тухайлбал:
Саяхны нэг сонинд, ОБЕГ 2013 онд 167, 2014 онд 105 албан хаагчийг тэтгэвэрт гаргаж, цаашид 2015 онд 160 хүнийг тэтгэвэрт гаргахаар төлөвлөж байгаагаас гадна жил бүр 150-160 хүн халж, оронд нь сургагдаж, бэлтгэгдээгүй хүмүүсээр Онцгой байдлын албыг дүүргэж  байгаа нь энэ байгууллагын үндсэн чиг үүрэгт ноцтой заналхийлэл учруулах болсон тухай бодитой баримт түшин дурьдсан байна. Одоогийн байдлаар тус байгууллагаас тэтгэвэрт гарсан 100 гаруй албан хаагч үл ойлгогдох шалтгаанаар нэг удаагийн тэтгэмжээ аваагүй байгаа бөгөөд тэдний зарим нь тэтгэмжээ авч чадалгүй хорвоог орхижээ.
 
 Энэ жил Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Мөнххаан, Сүхбаатар сумдын нутагт олон удаа хээрийн түймэр гарч, хүний амь нас эрсдэж, олон айл шатаж, хэдэн зуун толгой мал үрэгдэж, олон айлын өвөлжөө, хаваржаа, малын бэлчээр үнс нурам болсон, мөн хэд хэдэн газарт малын боом, галзуу өвчин гарахад үл тоомсорлосон байдлаар хандаж улсад асар их хэмжээний хохирол учруулчихаад Дуламдорж хариуцлагаас овжин бултаж, бурууг бусдад хээв нэг тохоод өгнөрсөн. Одоо өвлийн хүйтэн эрчээ авч байхад түүний бэлтгэлд Дуламдорж мөн л хайнга хандаж, увайгүй үйлдэл гаргаж, огцрохоосоо өмнө ОБЕГ-т зөвхөн “хувийн ажлаа” амжуулахаар шуурхайлж байгаа ажээ. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар огцорсноос хойш Тэрбишдагва, Дуламдорж нарын увайгүй үйлдэл, хууль бус томилгоо даамжирч, шаардлагын төвшний мэдлэг боловсролгүй, МАХН-ын гишүүд, дэмжигчдийг онцгой байдлын албанд томилох, өөрсдийн гар хөл болсон ах, дүү, найз, намын нөхдөө “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол, “Онц гал сөнөөгч тэмдэг” зэрэг Засгийн газрын шагналыг баруун солгойгүй цацаж байна. Түүнчлэн Т.Дуламдорж өөрийн найз, МАХН-ын нэрээр ажилд орогсод зэрэг 5 хүнийг ямарч өрсөлдөөн, шалгуургүйгээр 2015 онд ОХУ-д акедемид суралцуулахаар бэлтгэх тухай тушаал гаргажээ.
           
“Чоно борооноор” гэгчээр, сүүлийн өдрүүдэд, Засгийн газрын “бужигнааны” ар хударгаар ингэж эрээ цээргүй, ёс зүйгүй аашилж байгаа  Дуламдоржийг нэн даруй огцруулах нь зүйтэй гэж ОБЕГ-ын хамт олон үзэж, Ерөнхий сайд Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нарт хүргэж байна.
 
ОБЕГ-ын даргаар улс төрийн албан тушаалтан, эсвэл мэргэжлийн бус “Дуламдоржтонгуудаас” томилдог жишгийг хойшид зоригтой халж, улс орны эрх ашгийн үүднээс хандаж,  мэргэжлийн, мэргэшсэн хүн томилж өгөхийг ОБЕГ-ын хамт олон шинэ Засгийн газраас хичээнгүйлэн хүсч байна.
 
Б.Зоригт Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • ЗАНАА (December 11, 2014 1:20:18 pm )

    Я.Буянтөр: Ахмадууд ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийг огцруулахыг хүсч байна
    Ховд аймгийн Онцгой байдлыг байгууллагын дарга асан, бэлтгэл хурандаа Я.Буянтөр (Төрд 35 жил, Онцгой байдлын байгууллагад 15 жил ажилласан)

    Баримт №1

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Тэрбишдагва ах дүү хамаатан садангуудаар ОБЕГазрыг дүүргэж хувийн компани шиг болгож байна. Тухайлбал төрсөн ах Пүрэвдаавуу зөвлөх, эгчийнх нь хүүхэд мэргэжилтэн, хүргэн нь Орхон аймагт нөөцийн дарга, ОБЕГ-ын тамгын газрын дарга Алтангэрэл нэг нутгийнх гэх мэтээр урт цуваа үргэлжилнэ. Зөвхөн ОБЕГазарт Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 16 хүнийг шинээр авч ажиллуулжээ. Энэ сум шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Тэрбишдагвын нутаг билээ.

    Баримт №2

    ОБЕГазрын дарга Т.Дуламдорж /Тэрбишдагвын туслах байсан/, Тамгын газрын дарга Алтангэрэл /МАХН-ын аравтын дарга байсан/ нар энэ албанд томилогдон хууль бусаар хурандаа цол зүүцгээж дураар авирлаж байна. Олон жил төрд үнэнчээр зүтгэж гал гамшигтай амь насаараа тэмцэж ирсэн албан хаагчдыг айлгах, дарамтлах замаар тэтгэвэрт гарган төрд удаан жил алба хаасны тэтгэмж болох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй зовоосоор л. Эд нар гамшигтай тэмцэх байгууллагын чиг үүрэг, хөгжлийн талаар ямар нэгэн бодлогогүй зөвхөн өөрийгөө бодох өөрсдийн намын хүмүүс, ахан дүүс, найз нөхдөө энэ байгууллагад ажилтай болгох төсвийн хөрөнгөөр баяжих зорилготой ажиллаж байна. Хамт ажилладаг газар хэлтсийн дарга нар нь үүнийг мэдсээр байж өөгшүүлэн өөрсдөө албан тушаалдаа үлдэхийн тулд дагаж далдаганаж байна. Тухайлбал: 2013 онд 167 албан хаагчийг тэтгэвэрт гаргасан. 2014 онд 105 албан хаагчийг тэтгэвэр тогтоож, 2015 онд 160 албан хаагчийг тэтгэвэрт гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    Баримт № 3

    Тэтгэвэрт гаргахдаа 25 жил ажилласан 45-55 насны хооронд гаргах журамтай билээ. Гэтэл энэ журмыг мөрдөхөө болиод удаж байна. Сүүлийн 2 жил гаргасан тэтгэврийн хүмүүсийг судалж үзвэл, 43-48 насны хооронд тэтгэвэрт гарагсадын тоо бараг 60%-д хүрч байна. Эд нар ажилласан жил гүйцсэн бол нас харгалзахгүй, нас нь гүйцсэн байхад жил харгалзахгүй тэтгэвэрт гарган тэтгэвэрийн хэмжээг 18 сар болгож ахмадуудаа хохироож байна. Тэтгэвэрт гаргасан хүмүүсийн оронд өөрсдийн хамаатан садан, нутаг ус, өөрийн намын хүмүүсээр дүүргэж, мэргэшсэн албан хаагч ажиллах ёстой байгууллагын мөн чанарыг алдагдуулж байна. Эд бол Онцгой байдлын байгууллагад намынхаа хүмүүсийг аль болон олныг оруулах даалгавартай байгаа бөгөөд, гардан гүйцэтгэгч нь Тамгын газрын дарга Алтангэрэл юм. Тэр хүн хохироох, ажил амьдралыг нь зогсооход гаршсан, нүглээс айддаггүй шинэ цагийн хэлмэгдүүлэгч юм.

    Баримт № 4

    Тэтгэвэрт гарсан ахмадууд төрөөс авах тэтгэмжээ авч чадахгүй байна. Одоо 86 албан хаагч тэтгэмжээ аваагүй байгаа бөгөөд энэ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл тэтгэмжийг олгохоор дугаар үүсгэжээ. Ахмадууд ингэж авах ёстой зүйлээ авах гэж дугаарлах ёсгүй билээ. Ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө залуу халуун насаа зориулж, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсаныхаа төлөө ингэж яллуулж байгаа нь харамсалтай. Онцгой байдлын албанд зүтгэсэн ахмадууд бие эрхтнээ түлсэн, гэмтэж бэртсэн, нойргүйдэл, даралт ихсэх өвчинтэй болсон байдаг. Ахмадуудын авдаг энэ 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бараг энэ эрсдлийн төлөөс гэж бодож болох юм. Энэ албанд зүтгэсэний эцсийн үнэт зүйл хүсэл мөрөөдөл нь байсан. Онцгой байдлын ерөнхий газрын онцгүй удирдлагууд энэ мөрөөдлийг үгүй хийж, ахмадууд итгэл үнэмшлээ алдаж байна.

    Баримт №5

    Бид Онцгой байдлын удирдлагаас хүний амь нэхэх болно. 2014 онд тэтгэвэртээ гарсан Баян-Өлгий аймгийн аврагч С нь тэтгэмжээ хүлээсээр байгаад 43 насандаа хорвоогийн мөнх бусыг зүрхний шигдээс өвчнөөр үзлээ. Энэ нь тэтгэвэрийн нас хүрээгүй байхад нь тэтгэвэрт гаргасан, тэтгэмжээ өгөхгүй удаасан явдал нь залуу хүний хувьд энэ дарамтыг тэсээгүй бололтой. Энэ хүний амийг хэн хариуцах вэ? Ажилаа хийгээд мөрөөрөө амьдарч байсан бол энэ хүн үхээ ч үү үгүй ч үү ? Бид Онцгой байдлын вэб сайтаар дамжуулан ядаж энэ хүний гэр бүлээс хүлцэл өчиж уучлалт гуйхыг хүлээсээр л.

    Баримт №6

    Тэтгэмж олгох мөнгийг нь 2014 оны төсөвт суулгаад өгсөн байхад яагаад ийм олон (109) хүнийг тэтгэвэрт гаргасан нь хачирхалтай. Энэ хариуцлагагүй үйл явдлаас болж 86 хүний эрх ашиг хохирч байгаагийн дээр Онцгой байдлын ерөнхий газар мөн хохирол амсч байна. (Тэтгэвэр, тэтгэмжийг цагт нь өгөөгүй бол буруутай байгууллага нь хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож алданги олгох ёстой гэсэн хуулийн заалттай) Тэгвэл энэ заалтаар ОБЕГазар ахмадуудад олгоогүй нэг тэрбум есөн зуун наян зургаан сая төгрөгөнд өдөрт 1 905,0 мянган төгрөг, сард 57 150,0 мянган төгрөгний алданги хүлээж байна. Энэ алдангийг Төр төлөх болно. Хариуцлагагүй байж төсвийн санхүүжилтийн хуулийг зөрчсөн удирдлагуудыг яах ёстой вэ. Төсвөөс олгосон санхүүжилтээр урд оныхоо тэтгэвэрт гаргасан хүмүүстээ олгоод энэ онд 19 хүний тэтгэмжийг өгчээ. Үүнийг мэдсээр байж 86 хүнийг тэтгэвэрт гаргасан нь хариуцлагагүй манай төрийг ямар хүмүүс удирдаж байгаагийн тодорхой жишээ юм. Зөвхөн энэ үйлдэл, хүний амь нас хохироосныхоо төлөө Онцгой байдлын удирдлагууд огцрох ёстой. Энэ нь хариуцлагатай төрийн жишиг юм.

    Баримт №7

    Жил бүр 150-160-аар халаад оронд нь сургагдаж бэлтгэгдээгүй хүмүүсээр Онцгой байдлын албыг нөхөн хангаж байгаа нь аврах ажиллагаанд ноцтой хохирол учирч, Онцгой байдлын байгууллага онцгүй байдлын байгууллага болно. Манайд гамшигаас хамгаалах мэргэжлийн офицер бэлтгэхэд 4,5 жил, аврагч бэлтгэхэд 1 жилийн хугацаатай сурагалтанд хамруулдаг журамтай. Гэтэл сүүлийн 2 жил энэ тогтолцоо бүрэн алдагдаж бараг сургалт явуулаагүй гэхэд болно.

    Баримт №8

    Тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд бараг 100 % нөхөн хангалт хийсэн. Шинээр хүмүүс ажилд авахдаа 2 сая-аас дээш төгрөгний хээл хахууль авдаг тухай явган яриа байдаг. Үүнээс дүгнэлт хийж үзвэл багагүй мөнгө хармаалсан бололтой. Үүнийг зохих хууль ёсны байгууллагууд нь шалгана биз дээ. Би хардах эрхтэй.

    Баримт №9

    Зөвхөн тэтгэмжээ аваагүй байгаа 86 хүнээс судалгаа хийхэд 60 нь аврагч, гал сөнөөгчид байна. Ер нь төрийн албан хаагчид цалингийн зээлтэй байдаг. Энэ хүмүүс тэтгэмжээ авч зээлээ төлөх, үр хүүхдээ сургах, өөрийгөө эмчлүүлэх олон ажил хүлээсээр л. Нэг аврагч 25 жил алба хаахдаа 2400 хоног харуулд гардаг. Энэ нь 6,5 жил унтаагүй гэсэн үг. Олон хүний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалсан гавьяатнууд билээ. Ёс зүйтэй, хүмүүнлэг удирдлагууд байсан бол эднийг ингэж зовоох гуйлга гуйхаас наагуур байлгах учиргүйсэн билээ.

    Баримт №10

    Зөвхөн ахмадуудтай холбоотой асуудлаар ОБЕГазарт болж байгаа үйл явдлыг харуулахад ийм байна. Санхүү хөрөнгө оруулалт, сахилга зохион байгуулалт, удирдлагын ёс зүйтэй холбоотой олон мэдээлэл байгаа бөгөөд шаардлагатай үед нь дэлгэж тэмцэх болно.

    Баримт № 11

    ОБЕГазрын дарга Т.Дуламдорж, түүний багийнхан хүний эрх зөрчиж ахмадуудаа сэтгэл санааны хүнд байдалд байлгаж амь насаа алдах хэмжээнд хүргэснийхээ төлөө ядаж уучлалт гуйж одоо тэтгэмжийг нь олгож чадаагүй байгаа ахмадуудаа буцаан ажилд нь томилон, тэтгэмжээ олгох бололцоотой болсон үедээ тэтгэвэрт гаргах шаардлагатай. Энэ боломжийг биелүүлж чадахгүй бол огцрох нь зүйд нийцнэ.

  • зочин (December 11, 2014 1:47:29 pm )

    зөзө

  • болд (December 11, 2014 3:12:59 pm )

    сэтгэгдэл бичээд орой юм уу маргааш өглөө нь үзэхэд арилгасан байна ЭНЭ ЮУГ ХЭЛЖ БАЙНА ВЭ

  • ЗАНАА (December 11, 2014 3:41:16 pm )

    ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсгийн 1000 тоннын багтаамжтай бензиний агуулах 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шатаж, хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсныг Шадар сайд Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар олон түмнээс нуун дарагдуулж байсан нь саяхан ил болжээ.

    Түлэгдэж нас барсан иргэн нь тухайн нөөцийн салбарын үрийн нөөцийн хэсгийн механикчаар ажиллаж байсан “Н” гэгч байсан байна. Амиа алдсан “Н” нь шатахуун ачуулах ажлын хэсэгт ороогүй байсны гадна аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй, гарын үсэг зураагүй байжээ.

    Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн зөвлөхөөр ажилладаг Д.Пүрэвдаавуугийн хүргэн юм байна. Зөвлөх Д.Пүрэвдаавуу нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ах нь.

    Гал гарсан шалтгаан нь мэргэжлийн бус хүнээр шатахуун юүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хөдлөмөр хамгаалалын аюулгүй байдлыг хангуулаагүйгээс болсон ажээ. Өөрөөр хэлбэл, гал гарсан шалтгаан нь тус салбарын удирдлагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байна.

    Тус нөөцийн салбарын дарга Энхбаяр гэгч нь Шадар сайд Д.Тэрбишдагвын төрсөн ахынх нь хүргэн учраас өнөөдрийг хүртэл түүнд хариуцлага тооцолгүй толгойг нь илсээр байна.

    Онцгой байдлын албанд элдэв хэрэг зөрчил тасралтгүй гарсаар байгаа нь энэ байгууллага Шадар сайд Д.Тэрбишдагвын ойр дотны, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсний хар гай юм.

    ОБЕГ хамаатан саднуудын үүр уурхай болсон учраас хариуцлага тооцоно гэдэг асуудал мартагдаж, энэ байгууллагад “хариуцлагагүйн зуд” гэгч бодит байдлаар нүүрлэжээ.

    Дархан-уул аймаг дахь нөөцийн салбарт гал гарах үед ОБЕГ-ын дарга, дэд дарга, 4 газрын дарга нар бүгдээрээ ээлжийн амралттай байжээ. Үүнээс үзэхэд, энэ байгууллагын мэргэжлийн болон захиргааны удирдлага бүрэн алдагджээ гэж дүгнэж болохоор байна.

    Өөрснийхөө амь нас, өөрсдийнхөө хариуцдаг төрийн өмчийг гамшгаас хамгаалж чадахгүй байгаа хүмүүс бусдын амь нас, эд хөрөнгийг яаж гамшгаас хамгаалж чадах билээ дээ хөөрхий.

    Монгол Улсын Онцгой байдлын албанд онцгой анхаарал хандуулж, хариуцлагагүй албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох цаг болсон юм биш үү?

  • nar (December 11, 2014 8:26:15 pm )

    tulamdorj geech er ni yasan hanaj staddagui mangasuud ve dahin buu songo songovol arvan tolgoitoi atgooljin har mangas volood l idne

  • irgen dorj (December 11, 2014 9:08:51 pm )

    darkhanuul aimgiin ONTSGOI BAILIIN GAZRIIN XIANALT SHALGALTIIN ALBA onoodor ard
    tymniixee toloo xariutslaga xyleex tsag boljee.Udirdlaguudiin ajiliig oorchile

  • dulan (December 11, 2014 9:11:06 pm )

    yag adilhan uil yavts mergejiliin hyanaltiin alband yavagdaj 7 saraas hoish 67 hun halagdaad bna chono boroonoor odoo ah duu

  • иргэн Дорж байна (December 11, 2014 9:35:48 pm )

    Хүн түлэгдэж үхэх хүртэл юу шалгаж ,ямар бодлого бариж явдаг хяналт шалгалтийн дарга вэ Одоо өөрчилье хүнд сурталийг .

  • njuty (December 11, 2014 9:37:09 pm )

    Энэ нэг юмыг зайлуулаж болдгүй юм уу?юм л бол энэ хүний талаар л баахан юм бичих юм,асуудал үнэн бол зайлуулаад,худлаа бол худлаа гэдгийг нь олон түмэнд хэлээд өгөөч,Энхбаяр энэ херын талаар хангалттай бичлээ одоо болоо юм биш үү?залхаж байна.

  • tsagdaa bas adilhan bga.bugd l iim bgam bnda (December 12, 2014 6:06:28 am )

    Yanaa yaj amidrah ve.ene humuus munh darga bh um shig aashilj humuusiin amidralaar toglohoo boliosoi.hetsuu umaa.bi ardchilaliig demjsendee haramsaj bn.ireh songuuliar ednii alind ni ch bish tsoo shine medleg bolovsroltoi zaluu humuusiig demjij uls ornoo avrah heregtei bhda

  • hobdchiud (December 12, 2014 7:27:29 am )

    buyantoroo chinii hobdod bh limit duusaj bvgaa.chamaig aimgoin ontsgoihiin alban haagchid tetgebert garch zaildand bayartai bdag.vhi ajollaj bhdaa DDulamdorjoos ilui bsasn dhiu.oortoo fidugnelt hj j huniig heleh uhamsar chamd bhgui bn gdg ni chamaig ymar hun be gdgig iltge b.chi ajillaj bhdaa ami albandaa ijil markiin mashin abch ih toglos
    onoo martaagui ybna uu.

  • zochinухаан алга (December 12, 2014 8:36:48 am )

    Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

  • Иргэн Төрөө (December 12, 2014 4:56:39 pm )

    Дархан уул аймгийн Онцгой байдлын албаны Хяналтын албаны дарга Ю Оюунсүрэнг авилгатай тэнцэх газарт шалгуулах шаардлагатай байна.Ийм мэргэжлийн бус эчнээгээр баахан диплом худалдаж авсан энэ нөхрийг шалгуулахаар хэсэг албан хаагчид Хүрэлсүх сайдад өргөх бичиг барихаар боллоо

  • Оюунцэцэг (December 12, 2014 5:04:29 pm )

    Дархан уул аймгийн Онцгой байдлын албыг мэргэжлийн хүнээр дарга тавих хэрэгтэй ш дэ.Багш хүн ч дарга хийх шиг.Солиотой юм аа.Ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй Энэ авилгал авдаг Оюунсүрэн гэдэг хүнийг шалгаж ард түмний өмнө хариуцлага тооцох ёстой

  • i (December 12, 2014 11:00:18 pm )

    hobdchiud gesen mal jinhene howdiin dorwod bn da heleh vgee aytaihan bicheed ywuulaach iim bj bas hvn muulnaa gej

antalya rent a car