antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2014 13 comments

Ичиножёод Японы бөхчүүд дургүй болжээ

нийтлэсэн Admin

10300168_942957405722382_5151846874296754646_n“Ичиножёод л унаж болохгүй гэж нэгэндээ хэлдэг болсон гэнэ”

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд онцгой үзэгдэл болон гарч ирсэн Ичиножёо Ичинноровт тус улсын бөхчүүд дургүй байдаг тухай нэгэ ояката ярьсан байна. Тэрээр “Ичиножёо сэтгүүлч нартай их хүндэтгэлтэй сайхан харилцаж, асуусан болгонд нь хариулдаг болохоор мэдээж түүний тухай ямар ч нийтлэл гарсан магтсан, сайшаасан өнгө аястай болдог. Гэтэл бусад Монгол сумочид сэтгүүлчдийг тоохгүй зөрөөд л явдаг. Тэр ч бүү хэл байнга магтуулдаг Эндо хүртэл ялагдахаараа юу ч ярихгүй доошоо хараад суучихдаг. Тэгэхээр Ичиножёод дуртай байлгүй яахав” гэсэн юм.

Харин энэ бүхэн нь Япон сумочдод огт таалагддаггүй гэнэ. Тус улсын сумочид сүүлийн үед хоорондоо ярихдаа “Тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байсан ч Ичиножёод л ялагдаж болохгүй шүү” гэдэг болжээ. “Мэдээж алдартай бөхийг ялахаар сонин хэвлэлд гарна, дээр нь барилдааны шагналын мөнгө ч ирэх болохоор ялахыг хүсэх нь гарцаагүй” гэж дээр дурдсан ояката ярьжээ.

Ичиножёог багш нь өөр дэвжээнд очиж бэлтгэл хийхийг нь хориглосон юм. Үүнийгээ тайлбарлахдаа залуу, туршлагагүй бөх хамаагүй хүнтэй барилдаж байгаад бэртэл авч магадгүй гэсэн юм. Гэхдээ үүнийг нь өөр шалтгаантай гэж Японы бөхчүүд хардаж байгаа гэнэ.

Монголын их аваргуудын залгамж халаа болон гарч ирсэн Ичиножёо Ичинноров өдгөө жинхэнэ утгаараа “од” болоод байгаа. Түүнийг дээд зиндаанд гарч ирснээс хойш тэмцээний тасалбар маш их зарагдаж байгаа. Энэ тухай сумогийн холбооны ажилчид ярихдаа “Хуучны ах дүү Таканохана, Ваканохана нарын үетэй адилхан байна” гэсэн юм.

Сонирхогчийн сумогийн ёкозүна цол хүртэж, мэргэжлийн сумод орж ирсэн Ичиножёо дээд зиндаанд хоёрхон башё барилдсан. Өнгөрсөн сард сэкиваке цолоо хамгаалсан манай бөх ирэх тэмцээнээс озэки цолны төлөөх дайралтаа хийнэ хэмээн хөгжөөн дэмжигчид нь итгэж сууна.

 

Э.Гүнтөмөр

Эх сурвалж: www.sumodb.sumogames.de, “Таван цагариг” сонин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (December 11, 2014 12:35:45 pm )

    ОХУ-н Термок нэрийн 5мм-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригчийг ашигласнаар вакум цонхны хөлөрч цантах,усан дусал мөстөх асуудал арилна.Мөн цонх хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2.5-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Олон удаа ашиглаж,хэрэглэдэг.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020

  • Бата (December 11, 2014 12:37:37 pm )

    Сайр шандын усыг ШАВХАААД ШАВХААД БАРАХГУЙ. САЙН ХУНИЙ. УРИЙГ. ДАРАХ. ТУСАМ. ГЯЛАЛЗАНА ШУУ. МИНИЙ ДУУУ

  • aa (December 11, 2014 12:38:04 pm )

    Aaan manaihanl hudlaa tsuurch bna gesen chini japan chuudiin tsuurhal youm bna daa.za daa ehllee dee setgel sanaanii beltgel ene teriigni taaruulah l hereg garch dee. Mgl avarguud deeree ochij beltgel hiij bolohgyil baigaa youm baih daa

  • zochin (December 11, 2014 1:03:11 pm )

    Daravch daldain bulavch bultain gedeg yum duu mini hicheegeerei amjilt

  • Prius (December 11, 2014 1:40:13 pm )

    Germanaas saya oruulj irsen zuw rultei Europa standartiin Prius 11 zarna.

    Mun europoos oruulj irsen zuw rultei, disel mehanik, 7 hunii suudaltai dawkhar kabintai 6 tonnii daaztai Mitsubishi Canter achaanii mashin zarna. Une 39 saya tugrug.

    Utas 53190009, 96156498

  • лхагва (December 11, 2014 9:07:11 pm )

    сэтгvvлчээ гэж 50 %иа хийгээгvй байсанч ичиножинд унаж болохгvй гэсэн чинь юу гэж байгаа юм утгагvй юм сараачиж дээ

  • Цолон памперснууд (December 11, 2014 10:13:28 pm )

    Ийм шуугиан дэгдээж байгаа улсын бандааш нь чийгтэй байгаа. Ичиножи биш тэд айх хэрэгтэй. Цолоороо памперс хийсэн юмнуудын байхыг нь савируулаад өг. Урагшаа Ичиножи, малчин сумо!

  • Anonymous (December 12, 2014 2:14:15 am )

    Атаахал хар хор гэж нэг аймшигтай юм бий шүү.Багшийн зөвлөгөө зөв шүү.

  • Bolopmaa (December 12, 2014 4:29:31 am )

    Dvvdee amjilt xvcje

  • zochin (December 12, 2014 9:29:28 am )

    amjilt

  • зочин (December 12, 2014 9:56:35 am )

    дийлдэхгүй аварга болоорой, амжилт хүсъе

  • зочин (December 12, 2014 10:02:40 am )

    Монгол эрчүүд ийм л шийртэй шүү дээ, амжилт хүсеэ

  • dornod (December 16, 2014 1:04:41 pm )

    amjilt chamaar baharhaj bga shu

antalya rent a car