УДЭТ-ын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, “Бид мартахгүй” дурсамж, илтгэлийн ном, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг юм. 2014 онд театрын алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэх “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээнд Төр, нийгэм, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Мөрдэндэвийн Ядамсүрэн 110, Ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн, Театрын боловсон хүчин Долгорын Дэндэв нарын 100, СТА Ичинхорлоогийн Батжаргал, СТА Загдын Долгорсүрэн, МУГЖ Навааны Дугарсанжаа 90, СТА Дэндэвийн Баатархүү, СТА Дашийн Цээнямбуу, ОХ-ын Буриад улсын СГЗ Батсүхийн Зориг70 жилийн ой, Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяр 70 насны ойг тус тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн үйл ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 10-нд 10 цагаас “Монголын театрын музейд” фото зургийн үзэсгэлэнгээр эхлэх бөгөөд тус өдрийн 14 цагт УДЭТ-ын ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, хийж бүтээсэн их үйлсийг нь дурсан, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор зохион байгуулдаг “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжлэх юм.
Хурлаар: СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Тайз, дэлгэцийн судлалын тэргүүлэх профессор, доктор (Ph.d), УГЗ Н.Ганхуяг, “М.Ядамсүрэн бол монголын орчин цагийн театр урлагийн үндэс суурийг тавигсдын нэг мөн ”, Ардын жүжигчин, дэд профессор Б.Мөнхдорж“Ленин”-ээс суралцах хийгээд эргэж “Ленин”-ийг судлахын учир.Ардын жүжигчин, Д. Дамдинсүрэнгийн уран бүтээлийн тухай, СУИС-ийн магистрант багш Э.Дашзэвэг“Шижир авьяастны шүүн ухаан”,Театр урлагийн сургуулийн НЖУТ-ийн багш, докторант А.Энхбаяр “УГЖ Н.Дугарсанжаагийн жүжиглэх, найруулах ур чадварын онцлог”, Театр урлагийн сургуульд НЖУТ-ийн багш, Ардын жүжигчин Ж.Лхамхүү “Жүжигчин Д.Цээнямбуугийн бүтээсэн дүрүүдийн туршлага”, Театр урлагийн сургуулийн, Тайзнаас ярих урлагийн тэнхмийн багш, УГЖ Л.Чаминчулуун “Ардын жүжигчин Д.Мэндбаярын тайзнаа бүтээсэн дүрүүдийн онцлог”, Театр урлагийн сургуулийн НЖУТ-ийн багш,УДЭТ-ын жүжигчин, докторант СТА Л.Дэмидбаатар “Жүжигчин Д.Баатархүүгийн жүжиглэх ур чадварын онцлог”, Доктор (Рh.D),урлагсудлаачД.Батсайхан “Б.Зориг бол монголын тайз дэлгэцийн урлагийг цогцлуулагч их авьяастан”сэдэвт илтгэлүүд тавигдах бөгөөд энэ үеэр дээрх уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн дэлгэгдэнэ.
“Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага
хурлын хөтөлбөр
Илтгэл 2014.12.10-ны 14 цагаас
СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Тайз, дэлгэцийн судлалын тэргүүлэх профессор, доктор (Ph.d), УГЗ Н.Ганхуяг
- “М.Ядамсүрэн бол монголын орчин цагийн театр урлагийн үндэс суурийг тавигсдын нэг мөн ”
Ардын жүжигчин, дэд профессор Б.Мөнхдорж
- “Ленин”-ээс суралцах хийгээд эргэж “Ленин”-ийг судлахын учир.Ардын жүжигчинД. Дамдинсүрэнгийн уран бүтээлийн тухай,
СУИС-ийн магистрант багш Э.Дашзэвэг
- “Шижир авьяастны шүүн ухаан”
Театр урлагийн сургуулийн НЖУТ-ийн багш, докторант А.Энхбаяр
- “УГЖ Н.Дугарсанжаагийн жүжиглэх, найруулах ур чадварын онцлог”
Театр урлагийн сургуульд НЖУТ-ийн багш, Ардын жүжигчин Ж.Лхамхүү
- “Жүжигчин Д.Цээнямбуугийн бүтээсэн дүрүүдийн туршлага”,
Театр урлагийн сургуулийн, Тайзнаас ярих урлагийн тэнхмийн багш, УГЖ Л.Чаминчулуун
- “Ардын жүжигчин Д.Мэндбаярын тайзнаа бүтээсэн дүрүүдийн онцлог”
Театр урлагийн сургуулийн НЖУТ-ийн багш, УДЭТ-ын жүжигчин, докторант СТА Л.Дэмидбаатар
- “Жүжигчин Д.Баатархүүгийн жүжиглэх ур чадварын онцлог”,
Доктор (Рh.D),урлагсудлаачД.Батсайхан
- “Б.Зориг бол монголын тайз дэлгэцийн урлагийг цогцлуулагч их авьяастан”
17:00 “Алтан тайзны эзэд” Баримтат кино
18:00 А.Очирбат “Буруугүй буруутан” жүжиг
Холбоотой мэдээ
Comments are closed.