antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2014 2 comments

УИХ-ын өнөөдрийн чуулганаар шинэ сайдууд томилогдоно

нийтлэсэн Admin

toriinordonЯг одоо УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Уг хурлаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Эхлээд Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдыг томилох асуудлыг холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ.

Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдаан 08.00 цагаас Төрийн ордны “А” танхимд эхэлнэ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “Б” танхимд эхэлж, Эрүүл мэндийн сайдыг томиох тухай асуудлыг хэлэлцэх юм. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, нийт 17 сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Иргэн (December 09, 2014 12:11:39 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (December 09, 2014 12:18:58 pm )

    монгол улсын үндсэн хуулийн 43.2-т “ерөнхий сайд, эсхүл засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол засгийн газар бүрэлдэхүүнээр огцорно” гэж заасан. гэтэл огцорсон сайд сайханбилэг ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд гантөмөр, эрдэнэ нар дахин сайд болох гэж байгаа нь, сонгуулиар олонхийн суудал аваагүй ман засгийн газарт орж байгаа нь мөн чанартаа үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа хэрэг юм. намуудын дарга нар, еоөнхийлөгч, уих-ын дарга нар хуйвалдаан зохион байгуулж төрийн эрх мэдлийг сонгуулийн бус замаар, хууль бус замаар бу*д шилжүүлж байгаа хэрэг гэж үзэхээр байна. монгол улсын эрүүгийн хуулийн 82.1-д “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. үндсэн хуулийн цэцийн гишүүд, уих-ын гишүүд өргөсөн танграгтаа үнэнч байж, хууль дээдлэн ажиллахыг хүсэж байна. үндсэн хуулийн заалтыг зөрчих нь улс орны эдийн засгийн хямралаас мянга дахин илүү хор уршиг авчрах зүйл юм.

antalya rent a car