¹ | Нэрс | Төрсөн он, төрсөн газар | Төгссөн сургууль, мэргэжил | Хаших алба |
1 | Чимидийн
Сайханбилэг
АН |
1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. | 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, 1995 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. | Монгол Улсын Ерөнхий сайд |
2 | Ухнаагийн Хүрэлсүх
МАН |
1968 онд Улаанбаатарт төрсөн | 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн анги төгссөн. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг мөн дүүргэсэн, | Шадар сайд |
3 | Сангажавын
Баярцогт
АН |
1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн | 1989 онд ЗХУ-ын Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага, 2003 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга |
4 | Лүндэгийн
Пүрэвсүрэн
АН |
1965 онд Говь-Алтай аймагт төрсөн | 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатын дамжаа, 2001 онд Шинэ Зеландад Викториа их сургуулийн дамжаа, 2003 онд АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн, 2012 онд Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн сургуулийн дамжаа төгссөн.
|
Гадаад хэргийн сайд |
5 | Дамбийн
Дорлигжав
АН |
1959 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. | 1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум, 1983 онд Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1987 онд МУИС-ийн хуулийн анги төгссөн. Мал зүйч, хуульч мэргэжилтэй.
|
Хууль зүйн сайд |
6 | Дондогдоржийн
Эрдэнэбат
АН |
1959 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. | 1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн. Авто-инженер, механик мэргэжилтэй. | Аж үйлдвэрийн сайд |
7 | Лувсаннямын
Гантөмөр
АН |
1973 онд Увс аймгийн Улаангомд төрсөн. | 1996 онд Японы Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. | Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд |
8 | Рэнцэндоогийн
Жигжид
АН |
1959 онд Улаанбаатарт төрсөн. | 1980 онд МУИС-ийн физикийн анги, 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль дүүргэсэн. Мөн Москвад Дипломатын академи төгссөн.
|
Уул уурхайн сайд |
9 | Содномзундуйн
Эрдэнэ
АН |
1963 онд Улаанбаатар хотод төрсөн. | 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн команд, эрх зүйч мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
10 | Раднаагийн
Бурмаа
АН |
1957 онд Улаанбаатар хотод төрсөн | 1982 онд Болгарт Софигийн ТИС, 1987 онд МУИС-ийн Англи хэлний сургууль, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. | Хүнс, хөдөө аж ахуйн сайд |
11 | Дашзэвэгийн Зоригт
АН |
1959 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. | 1982 онд ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. | Эрчим хүчний сайд |
12 | Жаргалтулгын Эрдэнэбат
МАН |
1972 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. |
1995 онд ХҮДС, 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2004 онд Удирдлагын академи, 2005 онд ХААИС тус тус төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. | Сангийн сайд |
13 | Содномын
Чинзориг
МАН |
1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн | 1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн, төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй | Хөдөлмөрийн сайд |
14 | Намхайн
Төмөрхүү
МАН |
1975 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. | МУИС-ийн физикийн факультет төгсч, СЭЗДС-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. | Зам тээврийн сайд |
15 | Дуламсүрэнгийн
Оюунхорол
МАН |
1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. | 1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
16 | Дамдины
Цогтбаатар
МАН |
Улаанбаатар хотод төрсөн. | Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцарь, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. | Барилга, хот байгуулалтын сайд |
17 | Мэндсайханы
Энхсайхан
МҮАН |
1955 онд Улаанбаатар хотод төрсөн | 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. Япон, Германд мэргэжил дээшлүүлсэн. | Монгол Улсын сайдад |
18 | Цэрэндашийн
Цолмон
МАХН |
1953 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. | 1976 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, 1982 онд Намын дээд сургууль, 1987 онд Москвагийн Дипломатын академи төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин цолтой, | Батлан хамгаалахын сайдад |
19 | Ганхуягийн
Шийлэгдамба
МАХН |
1975 онд Өвөрхангай аймагт төрсөн | 1996 онд гадаад хэлний “Цог” дээд сургууль, 1997 онд Лондонд “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын институт, 2004 онд Голландын Мастрихтийн магистрантур төгссөн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. | Эрүүл мэнд, спортын сайдад |
Эх сурвалж “УЛААНБААТАРЫН СОНИН”
Холбоотой мэдээ
-
zochin (December 09, 2014 9:36:35 am )
Эрүүл мэндийн сайд л арай биш ээ.
-
Иргэн (December 09, 2014 9:56:20 am )
Монгол улсын үндсэн хуулийн 43.2-т “Ерөнхий сайд, эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцроно” гэж заасан. Огцорсон сайд Сайханбилэг Ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд Гантөмөр, эрдэнэ нар сайд болох гэж байгаа нь, сонгуульд олонхийн сан*** аваагүй МАН засгийн газарт орох гэж багаа нь мөн чанартаа үндсэн хуулийн дээрх за***тыг зөрчиж байгаа хэрэг юм. Намуудын дарга нар, ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хуйв***даан зоаион байгуулж төрийн эрх мэдлийг бу***д сонгуулийн бус замаар, хууль бус замаар бу***д шилжүүлж байгаа хэрэг гэж үзэхээр байгаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн ***2.1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйв***даан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын гишүүд өргөсөн танграгтаа үнэнч байж, хууль дээдлэн ажиллахыг хүсэж байна. Үндсэн хуулийн за***тыг зөрчих нь эдийн засгийн хямр***аас мянга дахин хор уршиг авч ирнэ.
-
unen (December 09, 2014 11:06:22 am )
Ta bihend ajlyn gyalalzsan amjilt gargahyg husie. Argagui l arai shine ueiin humuus baina. Tehdee ajlyn dadlaga turshlaga suusan, uhaan bodol tegshirsen bolomjiin bag burdsen shig sanagdaj baina. Lambaa hiij bolood baisan yum. Yaagaad Shiileg bolohgui gej. Menejment baival harin ch emch naryn tolgoig ni ilehgui ilen dalangui yariad l ajlaa hiij chadahgui bol halaad halaad yavuul. Zaluu bolovson huchin zunduu baina. Tsalin hangamjiig ni nemegduuleed niigmiin talyg sain harj demjij uguh heregtei. Seheernuud yum oilgoh bailgui dee. Shudarga yavahad boloh bailgui dee.
-
Zochin (December 09, 2014 12:45:45 pm )
tetgeweriin emee. dawkhar deeltei bas mergejilgvi hvn HHAAY nii said geed bodchih
-
Zochin (December 09, 2014 12:47:22 pm )
Chadaj baigaad argagvi gej bodoj baigaa bol endvvrel shvv BURMAA emee
-
ЗочинЗочин (December 09, 2014 2:04:18 pm )
Өвөрхангай аймгаас 4 сайд, Увсаас 2 сайд, Сэлэнгээс 3 сайд үүнээс 2 нь Зүүн хараагаас хоёулаа Эрдэнэбат нэртэй юм байна.
-
svrem (December 09, 2014 2:40:15 pm )
dorligjab oyun zailaa
-
hlpooh (December 10, 2014 11:04:18 am )
SELENGEES 3 SAID
8 Comments