antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 4 comments

Н.Энхбаяр Д.Тэрбишдагвыг зайл гэж хөөжээ

нийтлэсэн Admin

40af1db015b96c00originalТөрийн ордон хов жив, тохиролцоо, наймаа, шантаажаар дүүрчээ. Өнөөдрийн яригдаж буй Засгийн газрын шинэ сайд нарын томилгооны асуудал ийн сунжирсаар долоо хоног дундаа орлоо.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө аварч үлдэхийн тулд төлөвлөгөө боловсруулж хэд хэдэн яамдыг нэгтгэсэн.  Өөрөөр хэлбэл, цомхтголд орсон сайдуудаар туг дахисан гэх үү дээ.  Харин өнөөдөр нэгтгэгдсэн яамдыг хэн  толгойлох вэ гэдэг асуудал дагуулаад байна.  Үүнээс болж нам, бүлэг, фракц, гишүүд нэг нэгнээ хэмлэж сууна.  МАН-ын бүлгийн хувьд зарим гишүүд нь нэр дэвшиж байгаа сайд нарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хоёр талцсан сурагтай.  Харин АН-ын хувьд фракциуд нь хэдэн талруу хараад суучихсан аж. АН-ын гүйцэтгэх товчооны хуралдаанаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн,  Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарын нэр дэвшүүлсэн.  Гэтэл  АН-ын бүлгийн гишүүн уг шийдвэрийг М.Зоригт, Р.Бурмаа нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж чуулганы хуралдаандаа оролцохгүй хэмээн өрөөндөө суулт зарлаж байгаа гэнэ.  Мөн зарим нэг гишүүн нь “Би хувьдаа бүтцийн асуудлыг дэмжихгүй байгаа.  Намаас дэмж хэмээн үүрэгдсэн” хэмээн ярьж явна.  Харин “Шударга ёс” эвслийн бүлэг тун таарамж муутай байна.  Засгийн газрын батлагдсан шинэ бүтцийн дагуу эвсэлд хоёр сайдын суудалд ногдож байгаа.  Тодруулбал,  Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдыг эвсэл томилно.  Мөн Эрүүл мэндийн сайдыг солихоор яригдаж байгаа юм.  Өчигдөрхөн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн нэрийг дэвшүүлж байв. Гэтэл өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг зүтгүүлсэн сурагтай.  Тэгэхээр Ц.Цолмон гишүүнийг Зам тээврийн сайд болно хэмээн чулуу хөөлгөсөн болж таарч байгаа юм. Гэхдээ өнөөдөр хуралдах МАХН-ын бага чуулганаар уг асуудал шийдэгдэнэ.  Үүнээс гадна эвсэл хөнжил дотроо хөлөө шийлцэж байгаагийн нэг илрэл нь намын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарын харьцаа юм. МАХН-ын бага чуулганаар Д.Тэрбишдавгыг Шадар сайдын суудлаас нь огцруулах асуудал эрчимтэй яригдаж магадгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд намын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байгаа.  Тэрбээр ирэнгүйтээ л Д.Тэрбишдагва Ч.Улаан нарт нэлээн зэмлэл хүртээсэн байна.  Тэр ч бүү хэл Д.Тэрбишдагва сайдыг “зайл” хэмээн хөөсөн гэнэ.  Учир нь сүүлийн үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар сайдын суудалдаа үлдэхийн тулд АН-д тал засч гүйх болсон байна.  Үүнийг намын дарга нь тэвчиж чадахгүй тэднийг намаасаа хөөх дээрээ тулжээ.  Үүнийг илтгэх мэт Төрийн оронд МАХН Шадар сайдын суудлын асуудлаа дахин ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.  Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагвын оронд Ц.Шаравдоржийг томилохоор ярилцаж байгаа аж.  Ийнхүү өглөө гарсан шийдвэр оройдоо өөрчлөгдсөөр хэд хонолоо.  Нам, фракцын тохиролцоон дээр явагдаж буй томилгоо хэзээ дуусахыг хараад л сууж байя.

 

Д.Анар 

 

– See more at: http://www.unen.mn/content/41024.shtml?alias=politics#sthash.li39f1y3.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (October 16, 2014 12:10:09 pm )

    Goe goe! Unen nuur tsaria ni haragdana gedeg l sain hereg. MAN-d ymarch budlian baihgui ee! Hudlaa neriig ni muutgah zorilgoor iim zuil taraadgaa boli! Enhbayr enhiin tagaan tagtaa boloogui ni goe bahgui uu?!

  • Зочин (October 16, 2014 12:36:52 pm )

    Аймаар царайтай юм.

  • ЗОЧИН (October 16, 2014 5:20:51 pm )

    МАХН-ЫН НЭРИЙГ ТЭРБИШДАВГА ХАНГАЛТТАЙ УНАГАСАН ХЭЗЭЭЧ ГАРЧ ИРЭХЭЭРГҮЙ БАЙСАН ТБД ЭНХБАЯРЫН НЭР ТӨРӨӨР ГАРЧ ИРСЭН ТЭГЭЭД ОНЦГОЙ МХЕГ ОЛОН ХҮНИЙГ ТОМИЛСОН БАГА ГЭЖ ГОЛЛОЛГҮЙ УЛСЫН НӨӨЦИЙН Х.БАТБИЛГЭЭС 50 САЯ НИЙСЛЭЛИЙН НӨӨЦИЙН БЯМБАСҮРЭНГЭЭС 50 САЯ ДАДАМААС 30 САЯ ТӨГРӨГИЙГ АВСАН ТҮҮНИЙГ ТӨРСӨН АХ ПҮРЭВДААВУУ НЬ АВЧ НАМДАА ЭРГЭЖ ӨГӨӨГҮЙ

  • зочин (October 17, 2014 1:53:32 am )

    энэ муу баас эмнэлэгт хэдэн сар хэвтснээ атмаан гээд бодчихсон юму?зайл!энхбаяр бандиаа!

antalya rent a car