antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 Comments are off

Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

нийтлэсэн Admin

tseverlegeeНийслэл хот байгуулагдсаны 375 жилийг ойг угтаж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг бямба гарагт буюу 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалтын далан  хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг хусч цэвэрлэнэ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад, цэргийн анги нэгтгэлүүд оролцох юм. Аж ахуйн нэгж байгууллагууд гадна талбайгаа цэвэрлэнэ. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний  газраас айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ачиж тээвэрлэх аж.
Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллага, оюутан сурагчид, ард иргэдийг идэвхитэй оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car