Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хүн барьцаалсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүн барьцаалсан дуудлага ирсэн бөгөөд мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна. Уг хэргийн талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатараас тодруулахад “Өр төлбөрөө өгөхгүй удааширсантай холбоотойгоор мөнгөө авах гэсэн иргэд хуулиас гадуур шийдвэрлэхийг оролдсон хэрэг гарлаа.
Учир нь иргэн Н хүнээс найман мянган доллар зээлээд өгөхгүй 2-3 жил болгосон байна. Гэтэл мөнгө зээлүүлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо өгч хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй. Харин мөнгө зээлсэн этгээдийг айлган сүрдүүлэх хэлбэрээр мөнгөө авах гэсэн учир ийм байдал үүссэн. Хүн барьцаалсан гэх этгээд нь ганцаараа байгаагүй ах, дүү нартайгаа бүлэглэн иргэн Н-ийг зодож, дарамталсан.Хэргийг одоо шалгаж байгаа” гэв.
Эхсурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
сонирхогч (October 16, 2014 9:27:18 pm )
Шүүх, цагдаа нь авивлагд автчаад ажилаа хийхгүй байгаа юм чинь одоо хувиараа л арга хэмжээ авахаас өөр яаахийн… Удахгүй хөлсөөр хүн зоддог бууддаг үйлчигээ олшрох биз дээ.
1 Comment