Өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Цэвэр агаар сан”-гийн экс удирдлага Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан, Д.Цэцгээ, Б.Чимэд-Эрдэнэ. Х.Болдмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Тодруулбал Давж заалдах шатны шүүхээс “Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг төвсийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан үүрэгтээ хайнга хандсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оногдуулсан юм. Тэгвэл Н.Хүрэлсүхийн эзэмшлийн 12 ширхэг орон сууцыг битүүмжилсэн байснаас эхний гурван өрөө байрыг нь хурааж улсын орлого болгон бусад байрыг нь чөлөөлөх шийдвэрийг тус шүүхээс гаргалаа.
Харин М.Хуланд долоон жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүчингүй болгож, М.Хуланд оногдуулсан долоон жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Дээд шүүхээс Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн Д.Цэцэгээд оногдуулсан долоон жилийн хорих ялыг 6 жил зургаан сар болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
залуу (October 16, 2014 8:50:22 pm )
Нөгөө олон сая төгрөгний цүнх, үнэт эдлэлийг нь хураасан уу?
1 Comment